ДАШТ-ий түүх #8 Хөлбөмбөг эх нутагтаа эргэж ирсэн нь

Nov 1, 2011

Rating: 10.0/10 (1 vote cast)
“Англи-66” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1966 оны долдугаар сарын 11-30
Оролцсон баг: 16 (Европоос 10, Өмнөд Америкаас дөрөв, Хойд Америк, Азиас тус бүр нэг)
Хот: 7 (Лондон, Ливерпуль, Шеффилд, Сандерлэнд, Бирмингем, Манчестер, Мидлсборо)
Цэнгэлдэх хүрээлэн: 8 (“Уэмбли”, “Гудисон Парк”, “Хиллсборо”, “Рокер Парк”, “Уайт Сити Стадиум”, “Вилла Парк”, “Олд Траффорд”, “Эйрсом Парк”)
Тоглолт: 32

Гоол: 89 (дунджаар 2.78)
11 метрийн цохилт: 8 (бүгдийг нь амжилттай гүйцэтгэсэн)
Автогоол: 2
Улаан хуудас: 5
Үзэгч: 1.636.724
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 5:0
Хамгийн олон гоол орсон тоглолт: 5:3
Мэргэн бууч: Эйсебио (Португал) – 9 гоол
Сонирхолтой баримтууд
*ДАШТ-д дараалан гурав түрүүлэх боломжтой гэгдэж байсан бразилчууд Португал, Унгарт хожигдон хэсгээсээ ч шалгарч чадсангүй.
*Мексикийн хаалгач Антонио Карбахаль тав дахь (1950, 1954, 1958, 1962, 1966), Бразилийн хамгаалагч
Жалма Сантос (1954, 1958, 1962, 1966) дөрөв дэх ДАШТдээ оролцжээ.
*Дэлхийн цомын тэмцээний түүхэнд өрсөлдөгчдөө 0:3-аар хожигдож явсан баг байдлыг эргүүлж, ялалтад
хүрсэн анхны тохиолдол (БНАСАУ-Португал 3:5) гарав.
*Тоглогчид энэ удаа 11 метрийн цохилтыг зуун хувийн амжилттай гүйцэтгэжээ.
*Аварга багийн нэр нэмэлт цагт тодорчээ. Өмнө нь “Итали-34”-ийн шигшээ тоглолт мөн л нэмэлт цагт өндөрлөж байв.
*Англи-Германы тулаан “World Cup”-ын 200 дахь тоглолт хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
*Английн Жефф Херст ДАШТ-ий шигшээ тоглолтод хет-трик хийсэн цорын ганц тоглогч болжээ.
*Өнөө цагийн нэртэй хөлбөмбөгчид Юрий Жоркаефф (Франц), Диего Форлан (Уругвай) нарын эцэг Пабло Форлан, Жан Жоркаефф нар “Англи-66”-д тоглож байжээ.
*Португалчууд энэ тэмцээнд нийт зургаан тоглолт хийхдээ бүгдэд нь 80-аас хойших минутад гоол оруулсан
байна.
*1966 оны нэгдүгээр сарын 6-нд Лондоны “Роял Гарден” зочид буудалд болсон шигшээ тэмцээний
сугалаа татах ёслолын ажиллагааг анх удаа дэлхийн олон оронд телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
.
Шилдэг довтлогч Эйсебио (Португал)
Эйсебио да Силва Феррейра Португалийн шигшээд 64 тоглолтод оролцож, 41 бөмбөг хийсэн. Мо замбик гаралтай тэр бээр 18 настайгаасаа “Бен фика”-д тоглож эхэлсэн бөгөөд түүнийг эгнээндээ багтаасан
Лиссабоны баг 1961/62 оны улиралд “Реал”-ын ноёрхлыг эцэс болгож, Европын аварга багуудын цом булаалдах тэмцээнд түрүүлсэн юм. Ийнхүү “Хар ирвэс”-ийн шигшээ багт тоглох үүд хаалга нь нээгджээ.
1966 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд Эйсебио чухал чухал гоолуудыг хийж, багаа “Англи-66”-д шалгарахад гол үүргийг гүйцэтгэсэн бөгөөд шигшээ тэмцээнд ч хамгийн шилдэг нь байж, есөн гоол оруулсан
амжилтаар тэмцээний мэргэн буучаар шалгарчээ. Ялангуяа ¼ шигшээд Ардчилсан Солонгосын эсрэг
тоглолтод Эйсебио дэлхий дахинд өөрийгөө нээж чадсан. Шалмаг солонгосчууд гучин минутын дотор гурван
бөмбөг оруулж, “Европын бразилчууд”-ыг нуман тулгуурт оруулсан ч Эйсебиогийн гялалзсан тоглолт эхэлж, хариу бөмбөгүүдийг барьж эхлэв. Тэвдсэн өрсөлдөгчид нь түүн дээр 2-3 хамгаалагчийг томилоод ч тусыг олсонгүй, португалчууд Эйсебиогийн покерын ачаар 5:3-аар хожиж, шөвгийн наймд шалгаран улмаар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Эйсебио АНУ, Канад, Мексик, Португалийн лигүүдэд тоглож байгаад 1978 онд зодог тайлжээ.
***
1964 онд хуралдсан FIFA-гийн ээлжит конгрессоор найм дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнийг
зохиох эрхийг англичууд авчээ. Хөлбөмбөгийг “эх барьсан” гэдгээрээ бахархдаг будант Альбионы ард
иргэд үнэхээр үлгэр жишээ тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэд анх удаа тэмцээний албан
ёс ны бэлгэдэл сахиус гэгчийг бодож олжээ. Их Британийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй талисман
бяцхан Вилли арслан сүүлийн дөрвөн “World Cup”-д амжилт муутайхан тог лосон британичуудыг эх нутаг таа
дэлхийн аварга болоход туслах учиртай байв. “Англи-66”-гийн сорилгод оролцох мэдүүлгээ
нийт 74 улс өгсөн боловч Африкийн 16 баг тэмцээнийг бойкотлосон юм.
“Хар тив”-ийнхэн бүсийнхээ ялагчийг шууд ДАШТ-д оролцох эрхтэй гэж үзэж, Азийн багтай нэмэлт тоглолт хийхээс татгалзжээ. Тиймээс Олон улсын хөлбөмбөгийн холбоо Европт ес, Өмнөд Америкт гурав, Хойд Америк, Азид тус бүр нэг эрх олгож, өмнөх дэлхийн аварга Бразил, зохион байгуулагч Английг шууд оролцуулахаар шийдвэрлэжээ.
“А” хэсэгт талбайн эзэн англичууд эхний тоглолтдоо Уругвайтай оноо хуваасан ч Мексик, Францыг
тус 2:0-ээр хожин, төвөггүйхэн дараагийн шатанд шалгарчээ. Залуухан Жефф Херст нэрт довтлогч
Гривзийг үндсэн бү рэл дэхүүнээс шахах хэмжээнд сайн тоглосон байна. Энэ хэсгээс дэлхийн хошой аварга
Уругвай дөрвөн оноотой хоёроор гарсан аж. “В” хэсэгт ХБНГУ, Аргентин буурь заан шал гарч, “С” группыг Эйсебиогийн толгойлсон португалчууд итгэл төгс тэргүүллээ.
Тэд дэлхийн аварга Бразил тэргүүтэй хэсгийн бүх өрсөлдөгчөө буулган авсан бол дөрвөн оноотой Унгар хоёроор гарав. Бразилчуудын хувьд Зито, Жерсон нарын гол тоглогчид нь бэлтгэл дээр гэмтсэнээс болж тааруухан тоглосон. Болгар, Унгартай тоглоход нэмээд Пеле, Тостан, Гарринча нар нь жагсаалаас гарснаар сүүлийн учраа Португалд олигтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй. “D” хэсэгт ЗХУ ганц ч онооны алдагдалгүй тэргүүлсэн хэдий ч гол сенсаацыг Ардчилсан Солонгосын хөлбөмбөгчид тарьсан билээ. Тэд хэсгийн шийдвэрлэх гурав дахь тоглолтод дэлхийн хошой аварга Италийг 1:0-ээр буулган авч, ДАШТ-ий плейофф шатанд шал гарсан Ази тивийн анхны төлөөлөгч болжээ. Солонгосчуудын гайхам шиг үүгээр дууссангүй.
Тэд шөвгийн наймд учраа таарсан Португалийг багагүй тэвдүүлэв. Тоглолт эхлээд дөнгөж 25 минут өнгөрч байхад Ким Ир Сений шалмаг хүүх дүүд угсраа гурван бөмбөг оруулж, “Европын бразилчууд”-ыг нуман тулгуурт оруулах нь тэр. Гэвч удалгүй “Хар ирвэс” Эйсебиогийн цаг ирж, гур ван бөмбөгнийх нь хариуг дөрвөөр барьсан бөгөөд эцсийн дүнд 5:3- аар Принейн хойгийнхон давамгайлжээ. ЗХУ-ын шигшээ багийн гишүүн Владимир Понамарев хожим дуртгалдаа “Солонгосчууд яг л ойрын зайн гүйгч шиг 100 метрт ойролцоогоор 10,5 сек хурдалж байсан. Хэдий тийм ч бид тэдэнд бөмбөг эзэмших бололцоо олголгүй тоглож, 3:0-ээр хялбархан хожсон. Бусад багууд энэ багтай хэрхэн тоглох учраа олоогүй уч раас хожигдсон юм” гэж өгүүлжээ.
Англи-Аргентиний тоглолт ч үүнээс дутахааргүй сонирхолтой өрнөж, талбайн эзэд Херстийн 78 дахь минутад мөргөж оруулсан гоолын ачаар хожжээ. Нэгдүгээр үеийн төгсгөл хэрд Аргентиний багийн
ахлагч Раттин шүүгч Крайтляйны зүг таагүй үг чулуудахад испаниар муугүй ойлгодог герман эр түүнийг улаан хуудсаар торгосон аж. Хүн дутуу Өмнөд Америкийн баг өрсөлдөгчийнхөө ширүүн довтолгоог тэсвэрлэж чадаагүй ба тоглолтын дараа хувцас солих өрөөний эд зүйлсийг эвдэж сүйтгэн танхайрсан байна. Үү нээс болж британичууд тэднийг “Зэрлэгүүд” хэмээн нэрийдсэн агаад тив дамнасан Англи-Аргентиний
супер дерби энэ тоглолтоос эхтэй бөлгөө. Дунд шөвгийн бусад тоглолтод ХБНГУ Уругвайг 4:0-ээр, ЗХУ Унгарыг 2:1-ээр буулган авчээ. Дээрх хоёр баг хагас шигшээд учраа таарахад албан ёсны тоглолтод
оросуудад ганц ч удаа хожигдож үзээгүй немцүүд мөн л 2:1-ээр давамгайлжээ. Баруун Германы хөлбөмбөгчид
тоглолтын эхний минутаас л бөмбөгдөж эхэлсэн нь Зөвлөлтийн тоглогчдын сэтгэлзүйд нөлөөлж, эхний
25 минутыг өнгөртөл ганц ч олигтой довтолсонгүй. Энэ хүнд мөчид Лев Яшин л хамгийн тайван байж,
өрсөлдөгчийнхөө олон аюултай довтолгоог тухай бүрт нь няцааж байв. Зеелер, Эммерих нар түүний эсрэг ганцаараа гараад ч гоол хийж дөнгөсөнгүй. Бүхэл бүтэн 43 минут өнгөрсний эцэст германчууд нэг юм
санасандаа хүрч, Халлер эхний бөмбөгийг орууллаа. Оросууд бүр ч сандралд орж, улмаар хам гаалагч
Численко нь нервээ барьж чадалгүй, хоёрдугаар үеийн эхэнд талбайгаас хөөгдөв.
Хэт шатсан Игорь бөмбөггүй Хельдийг унагасныхаа гоpыг амсчээ. 69 дэх минутад Беккенбауэр 2:0 болгосон
бөгөөд цаг дуу сахаас гурван минутын өм нө Поркуян тооны зөрүүг ойртуулсан ч энэ нь оросуудын сүүлийн
амжилт байлаа. Их шөвгийн нөгөө хос Англи-Португалийн тулаанд талбайн эзэд илүүрхcэн. Энэ тоглолтын баатраар үе тус бүрт нэж гээд гоол оруулсан Бобби Чарльтон тодорсон юм. Хариуд нь “Хар ирвэс” нэг гоол хийсэн бөгөөд тэрбээр хүрэл медалийн төлөөх тоглолтод ээлжит бөмбөгөө оруулж, есөн бөмбөг оруулсан амжилтаар тэмцээний мэргэн буучаар шалгарчээ.
Шигшээ тоглолт 1966 оны долдугаар сарын 30-нд Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хү рээлэнд
болж, 98 мян ган үзэгч цугласан нь “Бразил-50”-ийн дараа орох рекорд амжилт болсон юм. Английн
дасгалжуулагч Альф Рамсэй 4-1-2-1-2 буюу орчин үеийн хөлбөмбөгт “алмазан байрлал” хэмээгддэг формэйшнээр ба гаа бэлтгэн гарч ир сэн нь немцүүдэд барьсан сюрприз байлаа. Англичуудыг уламжлалт
жигүүрийн тоглолтоо хийх байх гэж төсөөлж байсан германчууд багагүй тэвдсэн нь тодорхой. Гэлээ ч
тэд эхний бөмбөгийг хийж дөнгөв. Хельдийн цохисон бөмбөгийг Английн хамгаалагч
Рэй Уилсон мөргөж холдуулах гээд Хельмут Халлерын хөлд бэлэглэсэн юм. 19 дэх минутад талбайн
эзэн баг стандарт цохилт гүйцэтгэж, Бобби Мурын өргөсөн дамжуулалтыг Жефф Херст “чулуу” болгов.
78 дахь минутад Херст Алан Боллоос дамжуулалт хүлээн аваад цохиход бөмбөг хамгаалагчийн
биед чиглэлээ өөрчлөн Мартин Питерсийн хөлд ирж, Английн шигшээгийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч
найман ярдын зайнаас оновчтой цохисон юм. Гоол алдсаныхаа дараа германчууд шууд хувийн
хамгаалалтад шилжиж, бөмбөг бүрийн төлөө үхэн хатан тэмцэлдэх болов. Ингэсний дүнд сүүлчийн мөчид хаалттай цохилт гүйцэтгэх эрх олж авсан. Цохилтыг Лотар Эммерихгүйцэтгэж, Вольфганг Вебер нэмснээр үндсэн цагт 2:2-оор тэнцлээ. Нэмэлт цагийн 11 дэх минутад Херст Боллоос дамжуулалтыг хүлээн авч,
хөдөлгөөнөөрөө хамгаалагчийг хуураад, хурц өнцгөөс цохиход бөмбөг хөндлөвч оноод нүүрний шугаман
дээр унасан юм. Үүссэн нөхцөл байдлыг нарийн харж чадаагүй тал байн шүүгч Готтфрид Динст (Швейцарь)
шугамын шүүгч Тофик Бахрамов (ЗХУ)-оос гоол орсон эсэхийг лавлахад цаадах нь “Бөмбөгний 75 хувь
шугам давсан. Эргэлзээнгүй гоол орсон” гэж өчжээ. Цэнхэр дэлгэцээрээ тоглолт үзэж суусан 400 сая
хүнийг хоёр талцуулан маргалдахад хүргэсэн энэ гоолыг “Уэмблигийн гоол”, “Бахрамовын гоол” зэргээр
нэрлэдэг билээ. Улмаар цаг дуусахаас ганц хан минутын өмнө Бобби Мурын алсын дамжуулалтаар Херст энэ
тоглолтын гурав дахь бөмбөгөө оруулан, ялалтаа баталгаажуулжээ. Түүн шиг ДАШТ-ий шигшээ тоглолтод
хет-трик хийсэн тоглогч өнөөг болтол гараагүй байна. Хожим Т.Бахрамовыг өвчний улмаас бие барж байх мөчид нь “Херстийн цохисон бөмбөг гоол байсан уу, үгүй юу” гэдгийг дахин лавлахад азербайжан эр “Сталинград” хэмээх ганцхан үгээр л хариулсан гэдэг.

0 Санал хүсэлт: