Хэрхэн Yahoo E-mail хаягаа устгах вэ?

Nov 19, 2011


Top of Form

Хүмүүс маш олон мэйл хаягуудыг нээдэг ба дараа нь түүнийгээ устгаж чаддаггүй шүү дээ. Магадгүй танд мөн энэ асуудал тулгарсан байж магадгүй юм.
Мэйл хаягийг устгах олон шалтгаан байдгаас нэг нь мэдээж Spam mail байдаг. Та spam мэйлээр дүүрсэн мэйл хаягаа шууд зөнд нь хаячихаж болно. Гэхдээ цаана нь таны хувийн мэдээлэл хадгалагдаад үлдчихсэн байдаг юм.
Тэгэхээр та мэйл хаягаа yahoo гийн системээс хасуулсан тохиолдолд л таны хувийн мэдээлэл бүрэн устдаг.

Та дараах зааврыг дагах аваас мэйл хаягаа устгаж чадна.
Алхам 1. http://www.yahoo.com руу орох
Алхам 2. Өөрийн устгахыг хүсэж буй мэйл хаягруугаа орох
Алхам 3. Та мэйлрүүгээ орсоны дараа гарч ирэх дэлгэцний баруун дээд талд байрлах  help гэсэн үгэндээр дарах хэрэгтэй.
Алхам 4. Дараагийн гарч ирэх дэлгэцэнд жагсаалтууд байх ба хамгийн эхэнд байрлах Account and Password хэсэгрүү орно.
Алхам 5. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд Your Account Info хэсэг байх ба та үүнээс How can I delete my account? Асуултандээр дарсанаар хаягаа устгах хариултыг олно.
Алхам 6.  Тухайн асуултандээр дарсаны тань дараа гарч ирэх дэлгэцний доор байрлах Account Deletion гэсэн цэнхэр бичиг бүхий үгэндээр дарахад таны хаяг бүхий дэлгэц гарч ирэх ба хуудасны доор байрлах
If so, please confirm your identity with your password. хэсгийн доорх нүдэнд өөрийн хаягныхаа нууц үгийг бичээд харин түүний доор байрлах жижиг нүдэнд самбарт үзүүлсэн үгийг дууриан бичих ёстой. Хэрвээ та ингэж бичсэн бол доор байрлах Terminate this account товчиндээр дарна.
Ингээд таны хаяг устах болно.

0 Санал хүсэлт: