Эртний хот Атлантида

Nov 7, 2011

Бидний энэ нийтлэлд дурьдагдах зүйлс нь тэртээ 11600 жилийн өмнө буюу Плейстоцины мөстлөгийн үеэр чухам юу болсон талаарх одоо ч бидний үед маргаантай хэвээр байгаа санаа бодлууд юм. NАSА болон NОАА /Далай болон агаар мандлыг судлах үндэсний газар/ -ын хөөргөсөн хиймэл дагуулууд Плейстоцины мөстлөгийн үеэр чухам юу болсон талаар судалсаар байгаа. Бас нэгэн чухал зүйл бол Платоны үзэж буйгаар Плейстоцины Мөсөн галавын сүүл үеэр 11600 жилийн өмнө болсон Хайнрихын үзэгдэл нь гэнэтийн гамшигт зүйл байсан гэдэг ч одоогийн эрдэмтэд эртний сэтгэгчийн Усан галавын талаарх таамгийг тууштай эсэргүүцсээр л байгаа юм. Бидэнд 20 жилийн өмнө мэдэгдсэнээр их мөстлөгийн сүүл үеэр болсон Хайнрихын үзэгдэл асар том галт уулын дэлбэрэлтээс үүдсэн далайн давалгаанаас үүссэн гэж үзэж байгаа.



Плейстоцин гэдэг нь Грекээр хамгийн сүүлчийн гэсэн утгатай. Плейстоцины үе нь 20000 орчим жилийг хамардаг бөгөөд мөсөн галавын үеэр  200 км үргэлжилсэн газрын гулгалт үүсч мөсөн голууд хайлж тэнгист цутгаснаар  далайн түвшин 150 метрээр ихэссэн юм. Гэвч эрдэмтэд Хайнрихын үзэгдэл чухам яг юунаас болсон талаар одоог хүртэл маргалдсаар байгаа бөгөөд аварга том нууруудыг мөсөн голууд задалж далайн түвшний ус нэмэгдсэн үү, чухам яг ямар гамшигт явдал тохиолдсоныг удахгүй бүрэн дүүрэн олж нээнэ гэдэгт итгэлтэй байна.
ӨНГӨРСӨН ТҮҮХИЙН ХУГАЦААНД ДЭЛХИЙД 4 ТОМ МӨСТЛӨГ БОЛЖЭЭ

Дэлхийн өнгөрсөн түүхийн хугацаанд 4 том мөстлөг болж өнгөрсөн байна. Эдгээр мөстлөгийн үеүдийн хооронд "мөстлөг дундын үе" байна. Мөстлөгийн үеэр хуримтлагдсан цас ба мөс нь нарны энергийг ихээр ойлгох ба улмаар агаарын температур буурна. Галт уулын идэвхжилтээр үүссэн хүлэмжийн хий дэлхийн агаарын температурыг ихэсгэн "мөстлөг дундын үеийг" бий болгоно. Мөстлөг явагдах гол шалтгааныг эх газрын байрлал тивүүд нүүж шилждэг, дэлхийн орбитрын өөрчлөлт, нарны энергийн өөрчлөлт, вулканизмтай холбон тайлбарладаг. Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд сүүлчийн хоёр мөстлөгийн үе буюу 150 000 болон 20 000 жилийн тэртээд далайн төвшин одоогийнхоос 130 метрээр нам байсан гэж үздэг. Хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ.

Өмнөх удаагийн 11600 жилийн тэртээх галав юүлэлт Тифон сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг таамаглал байдаг. Сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 11600 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая орчим хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлаачид үзэж байна. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25000 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны процессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 11600 орчим жил гэдэг. Дэлхий тэнхлэгээ өөрчлөх энэхvv vзэгдэл хамгийн сvvлд 11-13 мянган жилийн тэртээ болсон гэдгийг эрдэмтэд геологийн судалгаагаар тогтоосон байна.

Бас нэгэн үнэмшилтэй баримттай таамаглал бий. Кавказын Мезмай агуйгаас олдсон үнсэнд хийсэн судалгаагаар 40 мянган жилийн өмнө Европт галт уул дэлбэрсний улмаас тив тэр чигээрээ үнсэнд дарагдсан нь тогтоогджээ. Асар их хэмжээний үнсэнд дарагдсан ургамал ногоо эхний ээлжинд сөнөн, дараа нь сүүн тэжээлтэн амьтдын ээлж ирсэн байна. Идэх хүнсгүй болсон неандерталь хүмүүс өлсөж үхсэн гэдгийг эрдэмтэд нотолж байгаа гэнэ. 22 000-19 000 жилийн тэртээ хүн төрөлхтөнд дахин нэг шалгуур ирсэн нь Плейсетоцоны мөстлөгийн эрин байлаа. Дэлхий дээр маш том галт уул дэлбэрч, агаарт их хэмжээний тоос гаран, нарны цацрагийг сулруулсан үед хойд, өмнөд туйлын мөс урагшаа түрж орж ирснээс мөстлөг үүдсэн байж болно. Эртний хүмүүс энэ галт уулын дэлбэрэлтээс болж мөхсөн байж магадгүй гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлээд байна. Энэ мөстлөгийн улмаас цаг уур хүйтэрч, хуурай ширүүн болжээ. Энэхүү мөстлөг 18 000 жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн байна. МЭӨ 15000-12500 жилийн өмнөөс дэлхийн цаг уур аажим аажмаар сайжирч  МЭӨ 10 000 он гэхэд мөстлөг аажим буурсан байна.


АТЛАНТИДЫН ТУХАЙ ДОМОГ ЗҮЙ
Маш олон шашин, уламжлалууд, бүхий л үндэстэнд хүний гараар бүтээгдсэн агуу их түүхтэй балар эртний  диваажин  байсан тухай түүх домог өгүүлдэг.  Атлант, Диваажин, Еден, Шамбал гэх мэт домгийн газруудын тухай дурьдсан байдаг. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Диваажингийн уул буюу Кракатоа, Атлас, Синай, Зион, Алборт, Кафи, Колгота, Меру гэх мэт уулсын дэлбэрэлтээс Усан галав юүлсэн хэмээн хэлэлцдэг. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг vе, галав юvлсэн тухай Библийн сударт гардаг vетэй таардаг ажээ. Атлант, Лемурчуудын соёл иргэншил оршин тогтнож байсан газрын, тухайлбал одоогийн Индонезид орших Кракатоа галт уул дэлбэрснээс аварга том цунами үүссэн ба энэ нь Плейсетоцоны  мөсөн галавын сүүл үед тохиосон гэж үздэг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн асар их үнс нурам уг соёл иргэншлийг оргүй дарж, их хэмжээний нарны туяанаас мөс хайлж далайн ёроолд живж алга болжээ. Антрактидийн бүс, Номхон далайгаар хүрээлэгддэг учир цунамигийн асар хүчтэй давалгаа үүссэн байна. Энэ давалгаа ирээд буцахдаа бүхий л зүйлийг ор мөргүй хуу хамсан бөгөөд энэхүү процессыг геологи болон далай тэнгис судлалд Хайнрихын үзэгдэл хэмээн нэрлэдэг. Энэ цаг үе нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар луу асгаран бууснаар асар их сүйрэл болж дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг. Харин хятадууд нар арван өдрийн турш хөдлөлгүй зогссоноор хамаг амьтан, мод ургамлууд шатсан гэх зэргээр улс орон бүр энэ vзэгдлийн талаар үлгэр домог болгон ярьдаг аж.

Библи болон Хинду шашны “Риг Вед”, “Пуронас” зэрэг ариун шаштируудад  Шветадвепа, Суховати, Атала гэх мэт  Ариун газруудын талаар өгүүлсэн нь буй. Оршин тогтнож байсан эсэх дээр маргаан үгүй, харин хаана оршиж байсан, ямархуу соёл иргэншилд хүрсэн байсан, хэрхэн сүйдсэн зэрэг асуудлууд дээр л өнөө хэр нь маргасаар байна.

Тэднийг өндөр соёл иргэншилтэй, бүх талын шинжлэх ухаанд гайхалтай нэвтэрсэн, ялангуяа одон орон судлал маш их хөгжсөн байдаг гэж үздэг. Великовский, Пол-Шифтист болон түүний хүү зэрэг олон теософистууд энэ талаар зөвхөн уламжлал, шашны бус шинжлэх ухааны баримтууд олохыг хичээж байсан. Харин эзотерик судлаачид 1860–аад онд Орост амьдарч байгаад Энэтхэг рүү дүрвэсэн орос эмэгтэй Блаватскийгийн бичсэн номонд ихээхэн анхаарлаа хандуулан авч үздэг. Хинду шашны эзотерик ухааны ихэнх үзэл баримтлалыг тусгасан “ Нууц бичээс”, “Айсисийн гивлүүр” зэрэг ном нь одоо ч маш их алдартай. Буддын филосифид Лемурчүүдийг бурхны хүүхдүүд байсан гэж тооцдог. Нууц судруудад лемурчуудийн устсан шалтгааныг мутантуудыг бий болгосноос үүдэлтэй гэж бичсэн байдаг. Динозавруудыг хүнс тэжээлд зориулж хиймлээр бий болгосон ба тэднийг ертөнцийн мөхлийн нэг шалтгаан гэж үздэг юм байна. Лемурчүүдийн дараа атлантууд бий болсон. Атлантууд 2-4 метр өндөртэй гадаад төрхөөрөө одоогийн хүмүүстэй төстэй байсан. Нэг иргэншил нь нөгөө иргэншлийнхээ төгсгөл хавьд үүсдэг. Атлантидын соёл иргэншил Помпейн сүйрэл болон Миссурын галт уул дэлбэрэхэд устсан бөгөөд  арал дээр 4-5 метр  өндөртэй цөөхөн хүн үлдээд зэрлэгшсэн гэж үздэг домог бий.


Харин эртний Грекийн үеэс эхлэлтэй таамаг нь нууц зvйл сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ. Энэ таамаг нь 2 мянга 500 гаруй жилийн тvvхтэй. Атлантчидын тухай анх эртний Грекийн филосифч Платон бичиж, түүнд тулгуурлан орчин цагийн судлаачид тэрхүү живсэн арлын талаар ажиллаж байна. Атлантидын талаар Платон "Критий", "Тимей" хэмээх бvтээлдээ өгүүлсэн байдаг аж.  Тэдгээр бvтээлд Платон Атлантидын тухай өвөг эцэг Солоноос сонсч мэдсэн бөгөөд  Платоны өвөг дээдэс Критий эртний Грекийн мэргэч Солон Египетийн нэгэн удгантай ярилцсан тухай дурьдсан байна. Тэрбээр Египет рүү аялж, тэнд эртний энэ нууцлаг явдлын талаар мэддэг дээд зиндааныхантай тааралджээ. Тэд Атлантидын энэ түүхийг vзэж харсан гэнэ. Тэдний яриагаар бол Гибралтарын хоолойгоос баруун тийш байжээ. Платон Атлантидын тухай дэлгэрvvлж бичээгүй байдаг. Энэ улс нэг юм уу, нэг хэсэг арал дээр оршдог, хөгжлөөрөө бусад хөршөөсөө хол түрүүлсэн. Гүн ухаантан Платон энэ улсын иргэд нэг их ажил хийгээд байдаггvй ч, жилд хоёр удаа ургац авчихдаг, түрэмгий зантай атлантууд хөрш улс руугаа байнга халддаг байсан гээд грекчvvд хэдийгээр сул дорой байсан ч, Атлантидыг эзлэхээр явсан гэсэн байна. Гэвч дайн болох өдөр газар хөдөлж, онцгой аюул болжээ. Афины цэргvvд газрын гав руу унаж, Атлантид усан дор живсэн байна. Эл vйл явдал МЭӨ 9000 жилийн тэртээ болжээ. Аварга том бөөгнөрөлтийн цаана Атлантида хэмээх аугаа их улс байгаад аймшигт сүйрлийн уршгаар vгvй болсон тухай Египетийн ариун өгүүлэмжид тулгуурлан нэгэн Египет хvн ярьсан ажээ. "Тимей" бvтээлд дурьдахдаа "... Танай хэлээр бол Геракловын бөөгнөрөл гэх далайн нэгэн хоолойн өмнө арал байсан ба хэмжээ нь Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй тэр арал дээр хаадын холбоо ноёрхож Ливээс Египет хүртэл, Пиррен хүртэлх Европыг эзлэж байгаад хожим нь их газар хөдлөлт, уул усны үерээр далайд живэн үгүй болсон. Түүнээс хойш тэрхүү арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт аугуу их лаг шаврын ертөнц бий болсноос далайн хөлөг онгоц өнөөг хүртэл явдаггvй байна" гэжээ. Атлантидын соёл иргэншил сvvлийн зууны үеийнх бөгөөд эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай төстэй ажээ. Атлантууд хаан, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсэглэдэг, хэлний бурхан шvтдэг, суваг байгуулан тариа тарьж, далайн хөлөг бүтээж, зэс, хар тугалга, хүрэл, алт, мөнгө, металл боловсруулдаг байж.


Атлантидын тухай МЭӨ 360-370 жилийн өмнө Платоноос өөр эртний зохиолчид ч дурсан бичсэн байдаг аж. Нэг зуун жилийн өмнө амьдарч байсан Геродот "Давстай нуурын дэргэд Атлас уул байдаг. Маш өндөр, жилийн турш үүлэнд умбаж байдаг эл уулын нэрээс атлантууд гэдэг нэр үүссэн" гэжээ. Гэхдээ түүхчид Платоний Атлантид эдгээр хүмүүст ямар ч хамаагүй. Атласын уул одоо ч Африкт байгаа. Тэнд дурьдсан хvмvvс бол ливичvvдийн өвөг дээдэс байсан. Тэгээд ч тэд эртний ертөнцөд ямар ч супер улсыг байгуулаагvй гэжээ. Эртний Грек гүн ухаантан, IV зуунд Платоны адил амьдарч байсан Феопомп IV зуунд асар олон хот бvхий асар том улсын тухай бичсэн байдаг. Тэд нэг удаа арван сая цэрэг авч, тэнгис далайг гаталж Гипербореяг дайлаар морджээ. Тэд гиперборейчууд яаж амьдарч байгааг хараад далайн чинад дахь нутаг руугаа буцсан байна. Үнэндээ бол Гиперборея гэдэг нь бас домгийн хот, Феопомп Атлантидын тухай ер дурсч байсангүй. Эдгээр нь домогт энэ улсын тухай өгvvлсэн уран зохиолын эх бичвэрvvд юм. Мөн өөр зохиолчид байсан ч тэд нэлээд хожуу бүтээлээ бичсэн учраас тэднийг эртний Грекийн эрдэмтдээс ашигласан гэж vзэж болох юм. Атлантида оршин тогтнож байсан гэж Бага Плиний, Сицилийн Диодор нар vзэж байхад Аристотель газар зvйч Страбон нар vгvйсгэдэг байна.

Америкийн эрдэмтэн Скотт Еллиотын үзэж буйгаар их сүйрлийн өмнө дэлхий дахины байдал (хүн ам, газар нутаг) өнөөгийнхтэй харьцуулшгүй өөр байсан ба Атлантын далайд байсан Атлантида, Номхон далайд байсан Му гэсэн домгийн гэх хоёр том тив бодитой оршиж байсан. Тийм ч учраас дээрх хоёр тивийн хүн ам, газар нутгийн толгойг эргүүлж байна гэдэг нь түүхийн харьцуулалт, хожмын үйл явдлаар хөдөлбөргүй нотлогдоно гэж үздэг.

Мөн “Хүний үүсэл хөгжлийн түүх” номын зохиолч Игнатиус Доннели сөнөсөн Атлантида  тив Атлантын далайд  умард өргөрөгийн 10-50, өрнөд уртрагийн 20-50 градус орчмын солбицолд дагалдах олон арлын хамт оршиж байсан. Европ төрхтнүүд зөвхөн энэ тив дээр л бий болсон. Атлантууд мал аж ахуй, газар тариалан, ан гөрөө эрхлэж, Хас тэмдэг дээр суурилсан бичиг үсэг зохиож, төмөрлөг боловсруулж, хот байгуулж, олон талт, боловсронгуй нийгмийн амьдралыг цогцлоосон. Хас угшилтай шүтлэг бүхий, ер нь цаг үетэй нь харьцуулахад нилээд хөгжингүй талдаа хүмүүс байлаа. Тэд гачигдах юмгүй, амар амгалан аж төрж байтал сансраас манай дэлхий рүү аюул сүйрэл дагуулах тэнгэрийн эрхэс ойртоод байгааг ажиглажээ. 12000 жилийн өмнө ирж дэлхийтэй мөргөлдөн гамшиг тарьсан тэр эрхэс бол өнөөгийн сар. Сар  дэлхий дээр унах  нь гэдгийг хөгжингүй Атлантууд мэдсэн. Тийм ч учраас Атлантидагийн баруун талын хүмүүс Америк өөд, зүүн талынх нь Африк руу дүрвэсэн. Зүүн Атлантынхан амь гарч амжаагүй. Харин баруун талын чамгүй олон хүмүүс амь гарч Америк руу дүрвэсэн. Европын олон угсаатны ул мөр ингэж бий болсон. Дэлхийн газар зүйн байрлал өнөөгийнхөөс тэс өөр байсан, ер нь Америк, Азийн хооронд гүүр гэмээр эх газар байсан гэх үндэстэй. Ямар ч байсан өнөөгийн Европын хүн амын өвөг дээдэс жинхэнэ их нүүдлийг Америкаас Азийг чиглэсэн байдалтайгаар хийсэн нь дамжиггүй. Их нүүдлээр Ари хүмүүсээс гадна Индианууд, хар арьстай хүмүүс дагалдаж ирсэн баримт бий. Ари төрхтнүүд зөвхөн Америкаар зогсохгүй Номхон далайн арлуудаар ч тэр, Азийн эх газарт ч тэр хангалттай ул мөрөө үлдээсэн. Эрдэмтэд, Европынхны өвөг дээдэс Атлантидаас гарч Америкт хэсэг байсан, тэгээд Ази руу их нүүдлээр явцгаасан гэж төсөөлөөгүй. Индиануудын дунд “Цагаан бурхад ирж бидэнд амьдрах арга ухаан заасан” гэх домог хэлэлцдэг нь дүрвэсэн Атлантуудыг ярьсан болохоос өөр юм бус. Хөгжингүй Майяа нарын бичиг, тооллын систем, одон орныг судлах байгууламж зэргийг нутгийнхан “Гаднаас өөр хүмүүс ирж хийсэн” хэмээдэг нь бас л Атлантидтай холбоотой байж магадгүй. Ер нь Майяагийн хэмээх агуу их соёлыг бүтээгч жинхэнэ эзэд нь хэн байв. Хамаг нандин байгууламжууд нь хоосон, аль хэдийнэ эзэд нь орхиод явчихсан мэт байдаг. Майяа нар уу, Атлантууд уу гэдгийг хэлэхэд төвөгтэй. Му тив их сүйрлийн өмнөх энэ тивийн газар нутаг, хүн амын байдлыг үнэн зөвөөр нь тоймлоод хэлчих материал өнөөдөр олдохгүй. Энэтхэгийн эзотерик номлолд Му тивтэй холбогдох гайхалтай мэдээлэл бий тухай сураг ажиг байдаг. Му тив, Атлантида хоёр нэг цохилтоор сүйрсэн. Нүүж очсон хүмүүсийн аж төрөх хэв маяг, археологийн олдвор үүнтэй нийцдэг бол сууж үлдсэн Пасхи арлын Түземчүүд “Манай газар маш том улс байсан Ноке таягаа Охироо дээр тавихад их давлагаа үүсч ус жижиг болсон” гэдэг нь оюун санаанаас нь арилаагүйг харуулж байна. Тэнгэрийн эрхэстэй  сар мөргөлдөж, тэр нь буцан хөндийрч дэлхийг тойрч эхлэхдээ асар их таталтын хүчээр санаанд оромгүй их үерийн гамшиг тарьсан нь ч дамжиггүй бололтой. Атлантида, Му тивийн зочдоос өмнө Америкийн уугуул оршин суугчид нь ямар хүмүүс байв аа. Му тивтэй ойр байсныг бодсон ч тэр, Атлантидын дүрвэгсэд энэ тивд хөл тавимагц догшин ширүүн индианчууд угтсаныг бодсон ч тэр уугуул хүмүүс байсан гэх үндэстэй. АНУ–ын эрдэмтэд Мексикийн Вальсекиллогоос 250 000 жилийн өмнөх хомосапиенсийн ул мөрийг илрүүлсэн байдаг. Харин тэр уугуул хүмүүс ямар арьстан, соёл иргэншлийн ямар онцлогтой гэдгийг барин тавин хэлэхэд төвөгтэй юм гэжээ.

Эртний домгуудыг судалдаг эрдэмтэн И.Машников “Атлантид бол Платоны санаанаасаа зохиосон зvйл” гэж батлахыг оролддог байна. Платоны “Тимей” ба “Критий” зохиолын шалтгаант холбоосыг сайн анхаарвал цаг хугацаа орон зайн байдлыг тодорхойлж болно гэж тэр үзжээ. Платон номондоо Египет, Афинтай нэгэн үед оршиж байсан дэвшилтэт төрийн байгуулалтай, хөгжингүй, олон хүн амтай орны тухай өгүүлдэг. Хэрхэн арилжаа худалдаа цэцэглэсэн болон инженерийн нарийн байгууламж, гайхалтай сайхан сүмийг бүтээсэн мастер, гар урчуудын тухай хүүрнэж байснаа гэнэт Платон өөрийнхөө үеийнхнийг энэ бvхэн есөн мянган жилийн өмнө болж өнгөрсөн гэж итгүүлсэн нь мөстөлтийн үеийн төгсгөлтэй таардаг байна. Тиймээс мөстөлтийн үед бичиг vсэг байсан гэж итгэхэд бэрх. Орчин vеийн хэмжүүрээр маш их гэж хэлж болохоор олон тоотой Атлантидийн догшин дайчид 240 000 хvн бvхий, 1200 хөлөг онгоцтой флотыг хаанаас бий болгосон нь тодорхойгvй. Хуурай замын хүч нь сая орчим дайчидтай байсан гэж мэргэжилтнvvд тооцжээ. Тэгвэл Атлантидуудыг бут ниргэсэн Грекийн арми түүнээс багагүй тоотой байсан гэж тааварлах хэрэгтэй бөгөөд тэр үед дэлхий дээр гурваас дөрвөн сая хvн оршин байсныг бодоход ийм их тулаанч нар байсан нь ойлгомжгvй гэж Машников vзжээ.

Мөн Платон ямар нэг өөр цаг хугацааны тухай номондоо өгүүлсэн. Эрт дээр vед есөн мянгыг арван мянгаас мянгыг хасаж байгаа юм шиг тэмдэглэдэг байжээ. Есөн зууг ч бас мянгаас зууг хасаж байгаа юм шиг бичдэг байсан гэнэ. Сүүлд нь Ромын гэж нэрлэгдсэн бага Азийн тооллын энэ систем Египетэд дэлгэрсэн байна. Тэнд мянгыг “М” тэмдэг илэрхийлдэг бол эртний Грект “М” нь арван мянгыг тэмдэглэдэг байжээ. Цэцэн Солон эртний баримт бичгvvдээс Египетийн “М”-ийг нямбайхан хуулан бичсэнийг гуч нь эртний Грекийнхээр ойлгосон байх талтай ажээ. Ингэвэл есөн зуугийн оронд есөн мянга бий болж, үйл явдал болсон хугацаа олон дахин нэмэгдэх бөгөөд энэ нь Платоны анхны алдаа. Энэ алдааг залруулаад Атландитийн мөхлийн үеийг тооцвол барагцаагаар манай тооллын өмнөх 560 он болох гэнэ. Энэ он Атландитийг арай илүү бодитой цаг хугацаанд шилжүүлэх ажээ.

Мөн Атлантид хаана байсан газар нутаг нь тодорхойгvй байдаг. Платон тvvнийг одоо хүртэл эрээд юу ч олоогүй байгаа Атлантийн далайд живсэн гэж итгэж байжээ. Тэрбээр “Греклийн багана гэж нэрлэгдсэн тэр хоолойн өмнөх арал дээр Атлантид оршиж байсан” гэж эртний бөө, тайлгач нарын үгийг шууд дамжуулсан байна. Түүний vед Греклийн багана гэдэг нь Гибралтарийн хоолойн эрэг дээрх Альбик болон Кальпийн арлууд гэдэгт хэн ч эргэлздэггvй байжээ. Ингэж Атлантидийг Атлантын далайн гүнд эрэх хэрэгтэй гэсэн нь Платоны хоёр дахь алдаа гэж Машников үзжээ.

Платоноос өмнөх мянган жилийн тэртээ Греклийн багана гэж бvр ондоо газрыг ойлгож байсан гэнэ. Платоны өөрийнх нь бичвэрт тайлгач, бөө нарын нэгэн ярианд “Греклийн баганын хоёр талаар оршин суудаг байсан улсуудын хооронд байнга дайн болдог байсан” гэжээ. Энэ тэмдэглээ Греклийн багана бол Афины төр улс Атлантын гүрний хоорондох усан хил болж байсныг харуулдаг ажээ. Тэгвэл энэ нь Эгийн тэнгис байж магадгүй ажээ. Гэхдээ Атлантидийг энд эрэхээсээ урьд өөр бас нэг зөрчилтэй асуудлын учрыг тайлах шаардлагатай гэнэ. Платон Атлантидийг бүхлээрээ арал дээр байсан гэдэг байна. Бичвэрт уулаар хvрээлэгдсэн хэмээх түүний байрласан газрын хэмжээг барагцаагаар авч vзвэл маш их талбай шаардагдаж, бараг бүх л бүтэн тивийн дайтай болох ажээ. Арал дээр бол бүх л төр улс биш зөвхөн Посейдон болон түүний эхнэрийн ордон л байж болох гэнэ. Бас Платоны зохиолд тэр бяцхан арал нь тэнгисээс хөлөг онгоц орж ирдэг цагариг хэлбэрийн сувгуудтай гэж бичсэн байдаг. Ийм учраас Атлантидийг хуурай газраас эрэх хэрэгтэй болж байна. Энэ улс тэнгисээр зааглагдсан Египет болон Афинтай байлдаж байсан. Ялалт, ялагдал болж байсан тэр газрыг тодорхойлох хэрэгтэй. Платон “Афин Атлантын гүрний эсрэг байрлалтай байсан” гэж бичжээ. Харин тэр үед ямар орон Афины эсрэг байрлалтай байсан билээ гэвэл Хетти гэнэ. Энэ хот Платоны өгүүлсэн шиг дугуй хэлбэртэйгээр байгуулагджээ.

Тэнгисээс энэ зvг чиглэсэн 96 метрийн өргөнтэй арван км урт суваг байдаг байна. Vнэндээ бол энэ нь суваг биш, голын гольдрол ажээ. Афины яг эсрэг байрлах Меандрагийн эрэг дээрх энэ хотыг Миунт гэдэг байжээ. Одоо байхгvй болсон. Эрт дээр vед хот их усанд автаж, Жидэн эргийн ихэнх хэсэг үгүй болжээ. Энэ Атлантидийн түүхтэй гайхалтай давхацдаг байна. Атлантид тэнгисийн гүнд үүрд алга болсон уу гэвэл үгүй, усан дор удаан хугацаанд байгаад хуурай газар аажимдаа хуучин байдалдаа эргэн орсон гэжээ. “Миний vзэж байгаагаар Атлантын эзэнт улсын алга болсон тэр газар одоогийн Туркийн нутаг дээр оршиж байна. Эртний барилга байгуулалтын үлдэгдэл олон метр лаг лай, шохойн давхаргын дор нуугдаастай байгаа. Түүнийг малтах хэрэгтэй” гэсэн байна. Гэвч үүнд эргэлзэгчид манай тооллын өмнөх 15-14 дүгээр зуун бүрэн тодорхой болсон. Түүхчид Атлант-Хеттид буюу Бага Азийн нутаг дэвсгэр дээр өрнөсөн тэр их үйл явдлыг анзааралгvй өнгөрнө гэж байхгүй. Энэ өгүүлж байгаа таамаглалыг баталсан ядахдаа дам нотолгоо байна уу? Платон та хоёрын хэнд нь итгэх вэ гэсэн асуулт тавьбал манай тооллын өмнөх 14 дvгээр зуунд Египт Хеттитэй байлдаж байсан тухай мэдээллийн өөр эх булаг бий гэнэ. Нэг их удалгvй тулалдаанд Афин татагдан орсон ажээ. Геродот, Витрувий нарын өгvvлж байгаагаар тэд анхны өргөн олныг хамарсан цохилтыг эзэнт улсын бүсүүдийн нэг Карий хавиар хийж, шууд л 13 хотыг эзлэн авч, эртний хамгийн цуутай үйл явдал болох Трояны дайн эхэлжээ. Хеттийн эзэнт улс өөрийгөө хориглон хамгаалсан ч Трояг унасаны дараа задран бутарсан гэнэ. Хэрвээ Хетти Атландит юм бол яагаад тайлгач, бөө нар үүнийг ингэж нэрлэсэнгүй вэ гэвэл Атлант  гэдэг бол үндэстэн биш, боолчлогдсон ард түмний доромж хоч. Хөндлөвчийн доороос тулан бөхийсөн нэгэн үе дайсан байсан боолын баримал дүрс ялагдагчийн хүлцэнгvй, ялагчийн гавьяаны бэлгэ тэмдэг байсан бөгөөд түүнийг “Атлант” гэж нэрлэдэг байжээ. Афинчуудад бут ниргэгдсэн Хеттvvд боолчлогдож атлант болсон бөгөөд, ялагдсан төр улсыг нь Атлантид гэх болсон гэнэ. Атлантидийн эзэнт улс чимээгvйхэн алга болсны учир нь сvйрэл одоогийн дvрслэхийг оролдож байгаа шиг агшин зуурын буюу гэнэтийн байгаагvйтэй холбоотой гэжээ.


АТЛАНТЧУУД ГЭЖ ХЭН БАЙВ?

Эзотерик ухаанд хүн төрөлхтөн 5 иргэншлийг дамжихдаа 2 миллиард жил болсон. Эхний иргэншил 40-60 метр сийрэг, хөвж урсаж явдаг, өөрөөсөө тасарч нахиалж хөгждөг биетэй байжээ. Дараагийн иргэншлийн хүмүүс бидний сахиусан тэнгэр гэж нэрлэдэг далавчтай нисдэг хүмүүс. З-р иргэншлийн хүмүүсийг лемурчүүд гэдэг байсан бөгөөд тэд 2 толгойтой, 4 хөлтэй, ард, урдаа нүдтэй. Хүний 1 иргэншил нь 7 үеийг дамждаг бөгөөд лемурчүүдийн үед хүн төрөлхтний оюун санааны тэсрэлт болсон. Харь гаригийн хөлөг гээд байдаг нисдэг таваг энэ үед үүссэн. Лемурчүүд 4-6 метр өндөртэй бөгөөд бие нь нягт болж материаллаг шинжиндээ орсон. Энэхүү оюун санааны тэсрэлт хаанаас үүссэн бэ гэвэл хязгааргүй орчлонт ертөнцөд хязгааргүй их мэдээллийн сангаас үүдэлтэй . Үүнийг шинжлэх ухаан хэдийн хүлээн зөвшөөрсөн. Лемурчууд гурав дахь нүд болох билгийн нүдээрээ сансар огторгуйтай харьцаж мэдээллээ авдаг байжээ. Тиймээс тэд оюун ухааныхаа оргилд хүрсэн байна. Яагаад иргэншлүүд сөнөөд байсан бэ гэвэл: Хүн төрөлхтөн эх дэлхий дээр амьдрах хугацаандаа байгаль ээжид заавал хор хүргэдэг. Хэрвээ манай дэлхий сөнөх юм бол нарны аймгийн гаригууд мөн тэр чигээрээ сөнөнө. Учир нь дэлхий тэдгээр гаригуудтай нэг орбит дотор нараа тойрч эргэдэг. Тиймээс эх дэлхийг аврахын тулд усан галав, галан галав болж хүн төрөлхтнийг устгадаг. Ийм сүйрэл 4 удаа болсон бөгөөд өдгөө 5 дахь удаагийнх дээр нь бид зогсож байна гэж үздэг.

XIX зуунд амьдарч бvтээлvvдээ туурвиж байсан Оросын их гэгээнтэн Елена Блаватская "Нууц бичээс" гэдэг алдарт бvтээлдээ хvн төрөлхтний соёл иргэншлийн тухай бvх мэдээ баримтыг надад ямар нэгэн дуу хоолой хэлж өгөн бичvvлдэг байсан гэж бичсэн юм. Дээд оюун ухаан тvvгээр дамжуулан соёл иргэншлvvдийн тvvхийг өнөөгийн  хvн төрөлхтөнд хvргэхээр зорьсон гэдэгт тэр огтхон ч эргэлздэггvй байсан ажээ. Тvvний бичсэн зvйлс нь бусад шашны ном сударт болон шинжлэх ухааны бvтээлvvдэд бичсэнтэй тохирч байгаа учраас тvvнд итгэхгvй байх vндэсгvй. Энэ бол дэлхий дээрх хамгийн том суурь бvтээл юм. Манай иргэншлээс өмнө дөрвөн соёл иргэншил байсан бөгөөд манай соёл иргэншил бол тав дахь нь юм гэж их гэгээнтэн Елена Блаватская үзэж байжээ. Материйн нягтаршлын аргаар олон сая жилийн өмнө амьдрал үүссэн. Хүн, өвс ургамал, амьтад бүгд нэгэн зэрэг үүссэн. Үндэстэн болгон өмнөх нэгэн үндэстнээсээ үүссэн ажээ. Хүн төрөлхтний эхний соёл иргэншил бол "Өөрөө төрөгсөд" гэдэг нэртэй байсан ба нарийн ертөнц буюу сэтгэлийн энерги нягтарших аргаар дэлхий дээр үүссэн эфирэн биетэй хүмүүс байсан. Тэд хана туурга мэт хатуу зүйлсийг нэвтлэн гарч чаддаг сүнс маягийн хүмүүс байжээ. 40-50 метр өндөртэй, хэлбэр галбиргvй сарны гэрэл мэт харагддаг байжээ. Тэдний анхдагч сийвэн нь өнөөгийн бидний биеэс маш их ялгаатай долгионы шинж чанартай байсан байна. Тэд духандаа ганц нvдтэй байсан ба тэдний нvдний vvргийг "Билгийн нvд" маягийн бүтэц гүйцэтгэдэг байжээ. Энэ нь орчин тойрныхонтойгоо болон дээд оюун ухаантай телепатийн холбоог бүрдүүлдэг байжээ. Анхны иргэншлийн хvмvvс хуваагдаж бас нахиалж үрждэг байсан гэнэ. Тэдэнд харилцааны хэл байхгvй байсан. Хоорондоо "Бодлоо дамжуулах'' зарчмаар харилцдаг байжээ. Мөн ямар ч хэмийн дулаанд амьдрах чадвартай. Хvн төрөлхтний хоёр дахь үндэстэн буюу соёл иргэншил болох "Хожуу төрөгсөд" гэх "ясгүй хүмүүс" эхний vндэстний дараа үүссэн байна. Эдгээр хүмүүс нь мөн сvнс маягийн байсан ч тvрvvчийн иргэншлийн хvмvvсийг бодвол арай нягт биетэй байжээ. Нэг нүдтэй, өндрөөрөө эхнийхээсээ намхан буюу 30-40 метр хvрдэг байжээ. Нахиалж спор үүсгэн vрждэг, алтан шаргал өнгөтэй байв. Хоёрдугаар соёл иргэншлийн сүүл үед завсрын хос бэлэгтэн буюу эр, эм бэлэг эрхтэн нэгэн биед оршдог хүмүүс үүсч эхэлжээ. Хүн төрөлхтний гурав дахь vндэстэн буюу соёл иргэншил болох "Ясгүйчүүдийн" дараа үүссэн "Лемирvvд"-ийг эртний болон хожуу үеийн лемирүүд гэж ангилна. Эртний лемирүүд нь 20 метр өндөртэй, үнс маягийн биетэй гэж хэлэхээргүй төрхтэй болсон байлаа. Тэд ястай болж эхэлсэн байна. Хос бэлэгтнүүд зарим тохиолдолд эр шинж тэмдгийг давамгайлан үзүүлдэг болсноор хүйсийн ялгаа гарч бэлгийн үржил үүссэн байна. Эртний лемирүүд нь хоёр нүүртэй, дөрвөн гартай байжээ. Хоёр нvд нь урд талдаа "3 дахь нүд" нь ардаа буюу хоёр нүүртэй мэт байжээ. Хоёр гар нь биеийнхээ урд хэсэгт, нөгөө хоёр гар нь ар хэсэгтээ байжээ. Урд талын хос нүд нь харах үүрэг гvйцэтгэж, ар талын нэг нүд нь сэтгэлийн харааны үүрэг гүйцэтгэдэг. Тэд алтан шаргал өнгөтэй, бодол санаагаа дамжуулах замаар харилцдаг байсан аж. Хожуу үеийн лемирүүд буюу лемуратлантууд бие сэтгэхүйн өндөр хөгжилтэй, технологийн асар өндөр төвшинд хvрсэн байв. Тэдний амжилт бvтээлvvдэд Египетийн сфинкс, Их британид байдаг Солюсбергийн аварга нуранги, Өмнөд Америкийн зарим нэг хөшөөнvvд орно. Хожуу үеийн лемурүүд 7-8 метр өндөртэй, хоёр нүдтэй, хоёр гартай байжээ. "3 дахь нүд" нь гавал дотор орсон байна. Шар, улаан өнгийн арьстай байжээ. Дэлхийн бөмбөрцгийн зүүн өмнөд хэсгийн ард түмний хэл ярианд одоо хүртэл хэрэглэгдсээр ирсэн нэгэн хэлийг тэднээс үүсэлтэй гэдэг. Эрт үеэс тусгаарлагдсан Австрали тив дээр амьдран зэрлэгших чиглэл рүүгээ хөгжсөн хавтгай толгойт аборигенүүдийг Е.Блаватская хожуу vеийн лемирүүдийн үр сад гэж үзсэн байна.


ЛЕМУР-АТЛАНТУУД БҮХИЙ Л НУУЦЛАГ ДАЛД ЗҮЙЛСИЙГ НЭВТ ХАРАХ ЧАДВАРТАЙ БАЙВ

Хүн төрөлхтний дөрөв дэх vндэстнийг атлантууд гэдэг байсан. Урдаа хоёр нүдтэй, гурав дахь нүд нь гавлын дотор гүн шигдсэн ч үйл ажиллагаагаа маш сайн явуулдаг байжээ. Тэд хоёр гартай, 3-4 метрийн өндөртэй байсан ч уг соёл иргэншлийн сүүлийн хэсэгт биеийн өндөр нь жижгэрч эхэлсэн байна. Атлантуудын зарим нь улаан, шар, хvрэн, хар өнгөтэй байжээ. Уг соёл иргэншлийн сүүлийн хэсэгт хар болон шар атлантууд дийлэнх нь байсан бөгөөд байнга хоорондоо байлддаг байжээ. Эхэндээ атлантууд өнөөгийн өмнөд Америкийн зэрлэг омгуудын хэлэнд хадгалагдан vлдсэн бүдүүлэг хэлтэй байсан. Сүүл үе рүүгээ тэдний хэл нь орчин үеийн хэлнүүдийн үндэс нь болсон өндөр хөгжилтэй хэлтэй болжээ. Уг өндөр хөгжсөн хэл нь өнөөгийн гэгээнтнүүдийн нууц хэл болсон санскрит хэлний суурь аж. Атлантуудын соёл иргэншил нь ч хангалттай өндөр хөгжилтэй соёл иргэншил байжээ. Тэд ертөнцийн мэдээллийн оронд нэвтрэх замаар мэдлэгийг олж авдаг, таталцлын хүчинд нөлөөлж, ховсын ухааныг эзэмшин, өөрсдийн вимана хэмээх нисдэг тавагтай байжээ. Тэд Пасхийн арлууд дээрх чулуун хөшөө, Египетийн пирамид болон бусад олон оньсогот хөшөө дурсгалын зvйлсийг бүтээжээ.

Хүн төрөлхтний тав дахь соёл иргэншлийг нууцлаг ухааны ном зохиолд ари үндэстэн гэж илэрхийлэгддэг манай соёл иргэншил нь хожуу үеийн атлантуудын үед үүсч эхэлсэн байна. Аричуудын ихэнх нь зэрлэгшин өөрийн хөгжилдөө атлантуудын мэдлэгийг ашиглаж чадаагүй байна. Эхэндээ тав дахь соёл иргэншлийн хvмvvс 2-3 метр өндөр биетэй байсан ч яваандаа жижгэрчээ.."Гурав дахь нvд"-ний үүрэг бүрмөсөн алга болсноор ертөнцийн мэдээллийн оронтой холбоо тасарсан тул тэндээс авах мэдлэгийг ашиглах боломжгүй болжээ.

Аажимдаа тав дахь соёл иргэншлийн хүн орчин үеийн хүний дүр төрхийг олсон байна. Хөгжил цэцэглэлтийн хамгийн өндөр төвшинд хүрсэн нь хожуу үеийн лемурчүүд буюу лемуроатлантууд юм. Дөрөвдүгээр үндэстэн буюу атлантууд нь хоёр гартай, нэг нүүртэй, 6-8 метр орчим өндөртэй, нягт биетэй байжээ.

Манай соёл иргэншлийн хүмүүс буюу аричууд эхэндээ өндөр биетэй байсан ба аажимдаа одоогийн хэмжээнд хүртэл багассан байна. Е.П.Блаватская дэлхий дээрх өмнөх иргэншлүүдийн талаар нэлээд нарийвчлалтай зvйлсийг бичсэн байдаг. "Лемур нь гуравдагч vе шат эхлэхээс өмнө 700 000 жилийн өмнө мөхсөн". ...850 000 жилийн тэртээ анлантидийн сүүлчийн хэсгүүдийг живүүлсэн их үер"..."12 000 жилийн тэртээ атлантын үндэстнүүдийн сүүлчийн төлөөлөгчид усанд автсаны дараа ..." анхны агуу арал буюу Эх газар усанд автсан тэр үед манай соёл иргэншил болох аричүүд нь 200 000 жил амьдарч байсан" гэж нууц бичээс номдоо бичжээ. Тиймээс сүнс нягтрах замаар дэлхий дээр хүн төрөлхтөн үүсэх явц нь байгалийн олон сая жилийн хувьслын ажиллагаа шаардсан юм.
Энэ талаар Е.П.Блаватская "Нууц бичээс " номондоо  "Оюун ухаангvй нэгдүгээр соёл иргэншлийн үеэс оюун ухааны өндөр хүчин чадалтай хожуу үеийн лемүрүүдийн соёл иргэншил үүсэх хvртэл хэдэн сая жилийн хугацаа өнгөрсөн. Атлантуудын хамгийн эхний соёл иргэншлийн үеэс түүхэн үе шат хүртэл мөн адил хугацаа өнгөрсөн юм. " гэжээ. Тэгэхээр олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүссэн бөгөөд хvн төрөлхтний соёл иргэншлүүд нь аажимдаа нийлмэл төвөгтэй болсоор, нэг нэгээрээ үүссээр ирсэн юм. Гэсэн ч хүн төрөлхтний бvхэл бүтэн соёл иргэншлүүдийг ч устгаж байсан дэлхийн хэмжээний гай гамшгаар хvн төрөлхтний түүх дүүрэн. Байгаль дэлхийн хувьслын явцад хvн төрөлхтний генийн сангийн үүсэл нь дэлхийг хамарсан гай гамшгийн үед баталгаа болсон нь мөн л зvй ёсны явдал юм.

Дээр дурьдагдсан эх сурвалжуудаас үзэхэд, хэдэн сая жилийн өмнө газар дэлхий дээрх тивүүд огт ондоо байжээ. Лемvрчүүдийн гол эх газар нь лемүрчүүдийн тивийн үлдэгдэл гэгддэг Австралийн бүсэд байжээ. Хувьслын хувьд лемүрүүдийг эртний болон хожуу үеийн лемүр-атлантууд гэж хуваадаг. Эртний лемурчүүд нь 120 метр орчим өндөр аварга биетэй, дөрвөн гар, хоёр нүүртэй, бие нь эхэндээ маш зөөлөн эдээс тогтсон уян налархай байжээ. Чухам тэдэнд л анх яс үүсч газрын амьдралд дасан зохицуулжээ. Домогт үлэг гүрвэлүүд лемүрийн соёл иргэншилтэй нэгэн үед оршиж байжээ.

Эртний лемүрчүүд нь ой тогтоолтгүй байсан ба яриа нь дууг санагдуулж, ихэвчлэн бодол санааг унших аргаар харилцдаг бөгөөд сэтгэхvйг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг байжээ. Эртний лемүрүүд нь хоёрдугаар соёл иргэншлээс үүссэн учраас эхэндээ мөн л хос бэлэгтэй байсан боловч сүүл рvvгээ эр, эм хүйсийн ялгаа гарч эхэлжээ. Е.П.Блаватская эртний лемүрчүүд ихэнх ургамал, хорхой, дунгийн адил нахиалах аргаар үрждэгийг бичсэн байдаг. Хүйсний ялгаа гарч эхэлсний дараа толгойн ард байрласан "Билгийн нүд" гавлын дотор орж эхэлсэнтэй холбоотойгоор арын хоёр гар нь хатингаршин vгvй болж эхэлсэн байна. Толгойн арын хэсэгт байрласан "Билгийн нvд" нь лемүрчүүдийг хоёр нүүртэй мэт болгож байлаа. Арын хоёр гар нь энэ билгийн нүдэнд үйлчилдэг байжээ.



ЛЕМУР-АТЛАНТУУДЫН СОЁЛ ИРГЭНШИЛ НЬ ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ ДЭЭРХ ХАМГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ НЬ БАЙСАН



Бvх эх сурвалжууд лемүро-атлантууд нь өөрийн өвөг дээдэс болох лемүрчүүд болон өөрийн vр удам атлантуудаас үлэмж ялгаатай байсан гэж баталдаг. Тэд аль алинаас нь илүү хөгжилтэй байжээ. Зарим нэгэн таамгаар бол лемүро-атлантууд одоо ч нууцат шамбалын орны гол төлөөлөгчид юм. Тэдний нисдэг төхөөрөмжүүдийг хvмvvс оньсогот нисдэг таваг байдлаар олж хардаг. Лемүр-атлантууд бvхий л нууцлаг далд зvйлсийг нэвт харах чадвартай төрдөг байжээ. Тэдний хараа нь хязгааргүй, эд зvйлсийнхээ мөн чанарыг агшин зуурын төдийд л таньдаг байжээ. Тэдний хувьд орон зай, бодит зvйлсийн саад гэж үгүй байжээ. Мөн байгаль дэлхийн нууц болон анхдагч мэргэн ухаанд гvнзгий нэвтэрсэн хүмүүс байв. Тэднийг бурхны хүүхдvvд гэдэг байжээ.

Лемүр-атлантуудад номлол болон итгэл бишрэл дээр үндэслэсэн үзэл баримтлал гэж байдаггүй. Тэдний билгийн нvд нь бvрэн нээгдсэн байсан учир лемүр-атлантууд нь өөрсдийгөө мөнхийн хүршгүй, үзэгдэшгүй болон мөнхийн үнэнтэй нэгдмэл, ертөнцийн нэгэн бурхантай нэгдмэл гэдгээ мэддэг байлаа. Энэ бол бурхан газар дэлхийгээр явж, эгэл хүмүүстэй чөлөөтэй харилцдаг байсан балар эртний "Алтан зуун" байв. Уг "алтан зуун" дуусч, бурхад алслан одож, өөрөөр хэлбэл, харагдахгvй болж, дараачийн үеүд нь байгалийн хvчин зvйлд сөгдөн биширдэг болсон.

Лемүр-атлантууд нь төмөр, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байв. Эртний аварга том нэг нүдэт хөшөөнүүдийн үлдэгдэл нь лемүр-атлантуудын уран бvтээл юм. 500 тонн хvртэл жинтэй чулуун цутгамалуудыг ашиглан барилга барьдаг байжээ.

Английн Солюсберийн хөндий дэх "Унжигч чулуунууд" болон Египитийн сфинксийг лемүр-атлантуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемүр-атлантуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн өндөр хөгжилтэй нь байсан юм. Дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэг төхөөрөмжүүд тэдэнд байжээ. Эдгээр нисдэг аппаратууд нь мантрын хvчээр буюу сэтгэл оюуны асар өндөр төвшинд хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж vзжээ. Өөрөөр хэлбэл, нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм.

Лемүр-атлантууд нь 6-8 метр түүнээс ч өндөр биетэй байжээ. "Хэт оюунтан" буюу лемvро-атлантуудын амьдарч байсан үед газар дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал, амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр-гарагтай байсан. Лемүр-атлантуудын өөр, өөр бүлэглэл хоорондоо байнга сөргөлддөг байжээ. Сөргөлдөөн нь дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсчээ.

Үүнээс хойш ихэр гараг нь дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гараг бvр ойртоход дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө vзэгдэж байгаагvй хүчтэй шуурга болсон байна. Лемүр-атлантууд өөрсдийн маргааныг мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөө сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гараг улам бvр томорсоор, удалгvй дэлхийтэй асар том цог үсэргэн мөргөлджээ.

Хар үүлс нvvн цэвдэг хүйтэн болов. Ихэнх атлантууд үхэцгээжээ. Үүнээс хойш нар зүүн зvгээс гарч, баруун зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гарагууд мөргөлдсөний улмаас асар том хонхорхой / Эртний Попигайн тогоо/ үлдсэнийг олжээ. Лемүро-атлантуудын үндэстэн нь дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүрмөсөн устаж үгvй болсон уу? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хvртэл Самадий байдалд  хvний генийн төлөөлөгч болон оршсоор байгаа.

Мөн өөр бусад эх сурвалжуудаар бол лемүро-атлантууд нь хувьслын явцад нарийн өртөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн болсон гэдэг. Николай Рерих шамбалын орныг дүрслэн бичихдээ тус орны хvмvvс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увдистай гэж нэг бус удаа бичсэн байдаг.

Гарагуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантууд нь өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарах явцад тусламж vзvvлж болохуйц "Хэт оюунтан"-уудын үндэстэн үгүй болсон. Тэдний талаарх дурсгал болж, шашин шvтлэг үүсчээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байсан. Бронтозаврууд, арслан заанууд шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хааяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг, татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижигрэв. Атлантуудын бөө, төлөгчид нь лемүро-атлантуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгvйг ойлгож байлаа. Тэд Лемvро-атлантуудын эртний бичээсvvдийг цуглуулж, тайлан уншихыг оролдож байв. Бусад эртний мэдлэгийн эх сурвалжийг олж авах vvднээс малталт явуулдаг байжээ.

Эртний мэдлэгvvдийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том, жижиг хотууд баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ, шинэ аргуудыг зохион бvтээж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгvй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр онгоцнууд нь чимээ шуугиангүй нисч, газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсч чаддаг байлаа. Энэ нь таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр боломжтой болсон байна.

Хүмүүс алган дээр багтах багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Зөөвөрлөлт нь голдуу агаараар явагддаг байсан, ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантууд таталцлын хүчинд үйлчилж, "Амьдралын хүч"-ийг ашиглахаас гадна "Билгийн нүд"-нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ.

Е.П.Блаватская атлантуудын соёл иргэншлийн бидэнд vлдээсэн баримтын талаар ийн бичжээ. "Египетийн карнакийн пирамид болон бусад мянга мянган нуранги, Камбожийн начкон-ватын хөшөө... Палейк болон төв америкийн уксмалын нурангиуд... Люксорын ордны vл гандагч тиррийн улаан, нvд гялбам цэнхэр, тод ягаан гэх мэт өнгө будгууд нь шинэхэн юм шигээ л тод байна. Пирамидуудын нуршгvй цемент болон эртний аквадук, ишиндээ хугаралгvйгээр бөглөө, сугалуур мэт эргэлдэх Дамаскийн сэлэм, өнгөт шилний юутай ч харьцууламгүй өнгө...  давтац шилний нууц...  Атлантууд хоорондоо харилцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл "Хэл" болсон телепатыг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин өөр, өөр хэл үүсч хүмүүс бие биеэ ойлгох нь муудаж эхэлсэн. Бас бичиг үсэгтэй болжээ. "Акашийн товчоо" номд атлантууд маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй  муутай байсан учраас орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ.

Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаа туршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил нь одоогийнхоос өөр байсан. "Агашийн товчоо"-нд тэмдэглэснээр атлантын тив газар нь өнөөгийн Америк, Европ хоёрын дунд, атлантын далайд байдаг байсан гэж бичжээ.

Е.П.Блаватская "Нууц бичээс" номдоо нэг нь атлантын далайд, нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байдаг байсан гэж бичжээ. Түүний бичсэнчлэн, аварга том Номхон далайн тив газрын үлдэгдэл Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон полинезийн арлууд юм. Уг живсэн газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, шинэ Зеланд, Пасхийн арлуудаас л түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно.

Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд vлдсэн юм. Өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр vед цөөхөн хэдэн арлууд л байжээ. Атлантуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. "Акашийн товчоо"-нд атлантыг долоон дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу "Рмоагали" нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ.

Хоёр дахь дэд үндэстэн буюу тлавиатли нь vнэнч шударга зантай, өөрийн vйл ажиллагаа, гавьяа болон зүтгэл бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гуравдахь дэд үндэстэн буюу толтекүүд нь өөрийн амжилт, мэдлэгээ үр удамдаа үлдээдэг болсон ба үүнтэй холбоотойгоор отог, омог болон Тэргүүлэгч үүссэн байна. Дөрөв дэх дэд vндэстэн буюу пратуранцууд нь өөрийн эрх ашиг, хvсэл сонирхлыг хөөсөн шинжтэй байжээ. Тав дахь дэд үндэстэн болох прасемитүүд нь шүүн тунгаах чадвараараа ялгарч байв. Зургаа дахь дэд үндэстэн буюу аккадийчүүд нь сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл болон өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болсон юм. Долоо дахь дэд үндэстэн буюу монголойдууд нь сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртний юмс гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэд хүрцгээжээ.


Е.П.Блаватская "Нууц бичээс" номдоо Атлантыг Девүүд болон перинүүд гэсэн хоёр дэд үндэстэн болгон ангилаад девүүдийг хvчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номынхоо өөр нэг хэсэгт тэрбээр атлантуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхийн арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээд тэр буддагийн төрхтэй хүмүүс нь бурхны хүүхдүүд байсан ба Пасхийн арлын чулуун хүний төрхтэй хүмүүс нь хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ.

Түүнээс гадна Е. П. Блаватская атлантуудыг шар, хар, хvрэн ба улаан атлантууд гэж ангилжээ. Тэгээд, шар атлантууд нь ази, хятад, туранчуудын эх үндэс нь болсон ба хар атлантууд нь Африкийн негрүүдийн, улаан атлантууд нь еврейчvvдийн эх сурвалж болсон гэсэн байна.

Атлантууд өөр хоорондоо байнга байлдаж, шинэ, шинэ төрлийн зэвсэг бүтээсээр байжээ. Тэд хүмүүст гаж хувьсал үүсгэдэг туяан зэвсэг бүтээсэн байна.

Дараа нь биологийн зэвсэг бүтээж хэрэглэсэн нь дэлхий дээр олон төрлийн аймшигт өвчнийг үүсгэжээ. Удалгvй давхраа мандалд урьд өмнө vзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээжээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарав. Yep ус, гал тvймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая саяар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Хар, шар атлантууд хоорондоо дайтдаг байжээ. Шинэ, шинэ зэвсгийг ашигласан мөнхийн дайн нь Атлантуудыг мөхөлд хүргэсэн байна.

Хожуу үеийн атлантууд дуусашгvй дайн дажингийн дунд амьдарч эцэст нь дэлхийн тэнхлэгийн тогтворт дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг шилжсэнээр газрын гадаргууд өөрчлөлт орж, Атлантидын эх газрууд усанд автан живж, шинэ эх газрууд үүссэн байна. Хар, шар атлантуудын хооронд явагдсан сүүлчийн  тулаан нь үер буух агшинд  Телепатын зэвсэг дор байсан хар атлантуудын мөхлөөр төгссөн юм. Шар атлантууд Вимана хэмээх өөрсдийн нисдэг төхөөрөмжөөрөө гал, усны орон болох Гималаи, Төвдөд нисэн очиж амь гарчээ.
Атлантидийн эх газрууд бүгд живэн алга болсон байна. Ертөнцийн их үер нь туйлууд хөдөлснөөс болж үүссэн байна. Атлантидын үед хойд туйл нь Гималай, Төвдийн нутагт байжээ. Тэнхлэг шилжих явцад хойд туйл нь одоогийн бүс рvv шилжжээ. "Ертөнцийн их үерийн үед бvх дэлхий усан цөл болон хувирч, зөвхөн Гималаи, Төвд болон өндөрлөг газар л уснаас ил гарч байсан юм. Говийн элсэн цөлийн нутагт өргөн уужим дотоод тэнгис байжээ.

Уг дотоод тэнгист манай иргэншлийн өмнөх соёл иргэншлийн хүмүүсийн сүүлчийн төлөөлөгчид нутагладаг байсан үзэсгэлэн үзэмжээрээ хосгүй арал байжээ. Домог яриагаар бол энэ арал одоо ч их говийн элсэн цөлөөр хүрээлэгдэн оршсоор байгаа юм. Их үерээс амьд гарсан атлантуудын нэг хэсэг нь одоогийн төвдvvдийн өвөг дээдэс болсон, нөгөө хэсэг нь самадид орон өөрийгөө болон өөрийн мэдлэгээ олон мянган жилээр хадгалжээ. Атлантуудын битvv тусгаарлагдсан онгоц дээр хөвж явсан хэсэг болон амьдарч байсан газартайгаа цуг далайн төвшнөөс дээш өргөгдсөн хvмvvс л аврагджээ.
Е.П.Блаватская "Нууц бичээс" номдоо атлантидын эх газруудын мөхөл болсон их үер 8500 00 жилийн тэртээ болсон гэж тэмдэглэсэн байдаг. Их үерийн үед атлантууд бүгд устаж үгүй болоогүй. Амьд үлдсэн нэг хэсэг нь 850 000-700 000 жилийн тэртээ үхжээ. Тав дахь буюу ари vндэстэн гэгддэг манай соёл иргэншлийн хvмvvс нь атлантын соёл иргэншлийн vед их vерээс /850 000 жилийн тэртээ/ 200000 жилийн өмнө буюу 1.000.000 орчим жилийн өмнө vvсчээ. Тэр үеийн атлантуудад ер бусын дүр төрхтэй хүүхдүүд төрж эхэлжээ. Чухам тэр хүүхдүүд л манай соёл иргэншлийн анхны хүмүүс байжээ.

Эхлээд тэд үүнийг гаж үзэгдэл гэж үзэж байсан боловч эдгээр хүүхдүүд улам олон болж байлаа. Тэд атлантуудаас биеэр жижигхэн байсан боловч өнөө үеийн хүнийг бодвол өндөр байжээ. Их үерийн дараа хар, шар, улаан, хvрэн зэрэг арьстнуудаас цөөн тооны атлантууд амьд үлджээ. Мөн л цөөн тооны манай иргэншлийн хүмүүс амьд үлдсэн байна. Манай соёл иргэншлийн хүмүүс их үерийн дараа ч тэр үлдсэн атлантуудтай дайтсаар байлаа. Гэсэн ч манай иргэншлийн хүмүүс болон атлантууд бие биеэсээ тусдаа үржээд зогсохгvй мөн хоорондоо холилдон үрждэг байжээ. Энэ саармагжилт нь атлантуудын сүүлчийн арал болох Платоны арал живэх хүртэл үргэлжилжээ. Платоны арлын атлантуудтай урт удаан хугацааны турш холилдон эвтэй амьдарч байсан эртний Египетийн соёл иргэншил нь атлантуудын олон, олон нууц мэдлэг, технологийг эзэмшиж чаджээ.

Цус холилдох явцад шар атлантууд хятад, монгол, тураанчуудыг vvсгэж, хар атлантууд негрүүдийг, улаан атлантууд еврейчүүдийг, хүрэн атлантууд европчуудыг үүсгэсэн бололтой. Хүн төрөлхтний үүсэл гарлын Төвд, Африк гэсэн хоёр эх сурвалж байгаа юм. Хүн төрөлхтний үүсэл гарлын Африкийн эх сурвалж нь 11 000 жилийн тэртээ Платоны аралтай цуг устсанаар дэлхий дээр төвд эх сурвалжийн хүмүүс дийлэнх болон үлдсэн юм.
 
АТЛАНТИД ХААНА ОРШИЖ БАЙСАН БЭ?
 
Энэ тухай маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр Атлантидын асуудлаар гарсан нийтлэлийн тоо таван мянгаас давж, Атлантидын оршиж байсан байрлалын таамаглал хэдэн арав гарчээ.

Атлантид манай эриний өмнөх 9000 онд оршин тогтнож "Египетчvvд уг vйл явдлын тухай бичиж vлдээсэн", "Грекчvvд гавьяа байгуулсан" гэх таамаглал эргэлзээтэй нь мэдээж. Доод Египет соёлын мөр гарсан үе бол манай эриний өмнөх 5000 орчим жилийн өмнө, Грекэд грек хэлээр яригч хүмүүс манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ бий болсон гэж үздэг билээ. Иймд Атлантууд манай эриний өмнө 9600 онд тэр үед байхгvй байсан Грекүүдтэй байлдсан байж таарахгvй учир Атлантидын оршин тогтнож байсан хугацааг Платоны өгүүлсэнтэй харьцуулахад тэр хугацаа манай эриний өмнөх 2000 жилээс цааш байх боломжгүй юм. Платон өгvvлсэнчлэн Атлантид аварга том бөөгнөрөл буюу Гибралтарын хоолойны чанад дахь Атлантын далайн дунд хавьд байхаар байна. Азор, Канар, Багамын арлууд живсэн эх газрын үлдэгдэл гэж үздэг. 1898 онд Европ Америкийг телеграп холбоогоор холбох шугам тавьж байх vед Азорын арлаас хойш 560 миллд францын хөлөг онгоц далайн ёроолоос том чулуу гаргасан нь судалгааны дүнгээр галт уулын шилэн төрлийн хайлмагийн тасархай байжээ. Уг нь ийм хайлмаг хуурай газар агаарын даралт дор бүрэлдэх учиртай. Тэр хайлмагийг радио устөрөгчийн аргаар судалж vзэхэд манай эриний 13 мянга орчим жилийн өмнөх домогт галт уулын дэлбэрэлтийнх болох нь тогтоогджээ. 1979 онд  Ампер гэдэг усан доорх уулын хэд хэдэн гэрэл зургийг авсан байна. Тэдгээр зурагт ямар нэг хиймэл байгууламжийн үлдэгдэл байгаа мэт байсан боловч түүний нууцыг тайлаагүй харин ч зурагт гарсан зvйл далайн ёроолын гvдгэр товгор гадаргуу байсан байж болох гэжээ. Америкийг нээсний дараа энэ эх газар бол нөгөөх Атлантид байна гэж Фрежис Бекон таамаглал дэвшvvлсэн. 1922 онд  X.Шультен Испаний нутаг дахь Гвадалквивир голын сав газар орших эртний далайчдын Тартесс хот бөгөөд тэр хот манай эриний өмнөх 500 жилийн тэртээ далайд живсэн ба чухам тэр бол Атлантид гэжээ. 1930 онд А.Геррман Атлантид бол өнөө vеийн Тунисын нутагт байсан ба одоогийн Сахаарын цөл болсон гэсэн таамаглал дэвшvvлсэн. Францын эрдэмтэн Ф.Гидон Атлантидын домгийг Францын баруун хойш эрэг далайд живсэн vйл явдалтай холбон vзсэн байна. Энэ таамаглалыг 1997 онд Оросын эрдэмтэн В.Кудрявцев хөгжvvлж, Франц, Өмнөд Английн хоорондын хойт Тэнгисийн Кельтийн хүзүүвчийг Атлантид холбон үзсэн байна. Энэ хүзүүвч их гүнзгий бус эрэг хавь нь далайд живсэн эх газрын шинжтэй, төвд нь усан доорх ёроол Литтл Сол хэмээх байршил нь Атлантидын нийслэл хот толгод дээр далай тэнгисээр хүрээлэгдсэн байжээ хэмээн таамаглажээ. Кудрявцевын таамаглалаар Атлантид арал байгаагүй, Европ тивийн хэсэг байсан аж. Эртний Египетийн хэлэнд "газар", " арал" гэж ялгах хэллэг байгаагүй юм байна. Мөсөн эрин дуусч далайн тvвшин дээшлэхэд тэр vеийн өндөр соёл иргэншилтэй Атлантид байрлаж байсан Европын баруун хэсэг усанд автсан байна. Далайн түвшин дээшилснээр Атлантид сөнөсөн тухайд байнгын маргаантай явж ирсэн. Далайн түвшин хэд хэдэн мянган жилийн туршид янз бvрийн хурдтай дээшилсэн. Далайн тvвшин дээшилж живсэн гэдэг таамаглал нь Платоны "Атлантид нэг аймшигт өдөр, нэг аймшигт шөнө сөнөсөн" гэсэнтэй зөрчилдөж байдаг байна. Платон цааш өгүүлэхдээ "Дараа нь аймшигт газар хөдлөлт болж дайн байлдаан газар шороотой холилдон замхарч нэг өдөр, нэг шөнө Атлантид далайд живэн алга болсон" гэсэн байна.

1988 онд Америкийн эрдэмтэн X.Хайнрихаар мөсөн эриний сүүлийн үед одоогийн Канадын нутгаас аварга мөсөн уул хойд Атлантад хамгийн багаар бодоход зургаан удаа шилжсэн байна. Ийнхvv олон сая куб метр мөс далайн түвшинг дээшлүүлсэн нь мэдээж. Германы эрдэмтэн Юрген Шпанут 1953 онд Атлантид Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан, 8 метрийн гvнд усан доор байрлах Штейнгрунд өндөрлөгт сөнөсөн байгууламжийн үлдэгдэл байсан гэжээ. Америкийн эрдэмтэн Рэнд Флем Ат Атлантид бол Антарктид гэсэн таамаглал дэвшүүлж Платоны өгүүлсэн "Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далай эмжигдсэн эх газар харагдана, харин нөгөө талд Гибралтарын нарийн хоолой байна" гэснийг иш татсан байна. Флем Ат Атлантид Антарктикт байсан гэж таамаглаад тэндхийн байрлалын хоорондоо ижил төстэй болохыг харьцуулан өгүүлжээ. Гэхдээ эртний Египетийн газрын зурагт Атлантидыг Атлантын далайд байгаагаар зурсныг Флем Ат алдаа гэсэн боловч Платон тэр байрлалд итгэдэг байжээ. Эртнээс нааш Антарктид 50 сая жилийн тэртээгээс мөсөөр хучигдмал гэж vзсэн. 1990 онд геологчид Антарктидын мөсөн дороос 2-3 сая жилийн настай мод илрүүлжээ. 1513 онд зохиогдсон алдарт Пири Рейсийн газрын зурагт Антарктидийг мөсгүйгээр дүрсэлсэн байдаг. 1531 онд хийгдсэн Оронтия Финнеягийн газрын зурагт Антарктидийг уултай, гол устайгаар харуулсан. Иймд хvн төрөлхтний дурсамжид Антарктид мөсгvй байснаар төсөөлөгдөн үлдсэн ба харин Атлантид-Антарктидэд тохиолдсон аугаа их сүйрэл болж газрын туйлын бүс шилжин өөрчлөгдсөн байж болох талтай гэж үздэг байна.

Өнөө үед арай илүү vндэслэлтэй таамаглал бол Атлантид Эгийн тэнгис дэх Санторин арал байж болох ба эндээс түүх, археолог, геофизикийн олдвор ихээр илэрсэн байдаг. 1780 онд Италийн эрдэмтэн Бортолли Атлантид газрын дундад тэнгисийн зvvн хэсэгт байсан гэдэг. 19-р зууны эцсээр Францын эрдэмтдийн малталтын дvнд Санторин арал анхаарал их татсан. Санторин арлын төв хэсэг олон жилийн өмнө усанд живсэн ба vлдэгдэл нь өнөөгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Археологийн олдвороос үзвэл энд нэлээд соёл иргэншилтэй байсан нь харагддаг. Санторин арал дээр амьдрагсад хэмжих, тооцох аргатай, шохой олборлож барилга байгууламж барьсан, хананд дүрс сийлсэн ул мөр байдаг. Хөдөө аж ахуй хөгжсөн, нэхмэл, ваарын урлаг байсан байна. Санторин Критоминойн соёл иргэншлийн төв байсан бололтой. Манай эриний өмнөх 1500-аад жилийн тэртээ соёл иргэншил цэцэглэж, Критийн амьдрагчид металл боловсруулан арилжиж байсан байна. Крит бол Европын хамгийн анхны металл боловсруулах төв байсан гэж үздэг. Критийн газар эзэмшилт Атлантидын газар эзэмшлийн талаар Платоны бичсэн хоёр нийтлэл байдаг. Нийгэм, соёлын амьдралын хувьд ч ижил төстэй зүйл олон байдаг байна. Крито-Минойн улсын нийслэл Кносс буюу Гомерын алдаршуулснаар "Аугаа их хот" байжээ. Критийн флот ноёрхож, өргөн худалдаа, арилжаа, олон удаагийн аян дайн Крит улсыг хvчирхэгжvvлж байжээ. Манай эриний өмнөх 1580-1500 оны үед Афины хаан Критийн хаан Миност ялагдаж Афинчууд төлбөр төлөх болсон байна. Харин төдөлгvй Критийн соёл иргэншил гэнэт үгvй болжээ. 1972 онд эрдэмтэн Л.Фигуй Платонын Атлантид Эгийн тэнгисийн сав газар байсан ба геологийн сүйрлээр живсэн ба тэр арал нь Санторин байж болох ба түүний нэг хэсэг нь далайд живж нөгөө хэсэг нь галт уулын зузаан хайлмагаар хучигдсан байна. 1909 оны 1-р сарын 19-нд Лондонгийн "Таймс" сонинд нийтлэл гаргаж Атлантидын тухай Платонын өгvvлэмж нь Крито Минойн соёл иргэншлийн мөхлийн тухай уран зохиол философийн тууж юм гэжээ. Цаашдын малтлага, судалгааны ажил МЭӨ 1520 онд Санторинд галт уулын дэлбэрэлт болж арлын төв хэсэг усанд живж, дэлбэрэлт бvх газрын дундад тэнгист аймшигт сүйрэл авчирсан байна. Хамгийн их сүйрэл Минойн улсад тохиолдож хөдөө аж ахуй, газар галт уулын үнс нурманд хутгалдаж, аварга их давалгаа хот суурингуудыг далайд живүүлжээ.
Атлантид судлаач, Америкийн эрдэмтэн Дэн Кларкийг 1998 онд Кубын эрэг орчмын уснаас эртний соёл иргэншлийн үлдэгдэл олсон гэхэд хэн ч тоогоогүй өнгөрчээ. Гэтэл ердөө гурван жилийн дараа Канадын судалгааны экспедиц Кубын өмнөд хэсэгт Гуанахасбибес хоолойн усан дороос 8000-аас дээш жилийн настай хотын суурь олсон байна. Үүнээс хойш Кларк бараг арав гаруй жил шинжилгээ судалгаа хийх хөрөнгө хайжээ. Эцэст нь мөнгө олж, малталт хийгээд үр дүнгээс нь өөрөө ч айсан байна. Дэн Кларкийн олдвор эртний Атлантид нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан цогц соёл иргэншил гэсэн нэлээд өргөн тархсан ойлголтыг баталжээ. “Атлантид нь Куба, Азорын арлууд, Мальта, Крит гээд олон газар байсан. Ийм олон газар цацагдсан нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ Атлантидын тухай анх өгүүлсэн Платон Посейдоны хүү нарын эх газарт төвтэй арван хаант улсын тухай дурдсан байдаг” хэмээн Атлантид судлалын Оросын нийгэмлэгийн тэргүүн Александр Воронин ярьсан байна.  Кларк ус бүтэн жилийн турш дулаахан байдаг, хотын үлдэгдэл усанд шумбагчид хүрч болох тийм гүнд орших газрыг олж малталт хийсэн байна. Тэдний олж илрүүлсэн пирамид хэлбэрийн барилга нь яг Майяагийнхтай адилхан байжээ. “Теотиуканагийн пирамид болон бидний усан дороос илрүүлсэн зүйл хоёр яг л ихэр юм шиг адилхан. Гэвч тэдгээр нь цаг хугацааны хувьд толгой эргүүлээд байна. “Мексикийн пирамидууд ойролцоогоор хоёр мянган жилийн настай гэж үздэг. Гэтэл усан доорх пирамид 12 мянган жилээс доош настай байж таарахгүй” хэмээн Кларк өгүүлсэн байна. Тэрбээр цааш нь “Тэгэхээр Майячууд эртний соёл иргэншлээс хуулбарласан байх гэж бодож байна” хэмээн ярьжээ. Малталт хийх үеэр олдсон 3.5 метр өндөр хүний араг яс зэргээс үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Атлантууд ийм байсан гэдэгт Кларк итгэлтэй байна. Судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэсэн компани өөрийн зардлаа нөхөхийн тулд тэр аварга хүний ясыг авсан гэнэ. Араг яс одоо чухам хаана байгааг эрдэмтэд мэдэхгүй байгаа аж.

XX зууны эхээр Германы эрдэмтэн Лео Фробениус Атлантидыг Африкийн өмнөд рүү, Мавританд хайх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлжээ. 1925 онд Өмнөд Америкийн нэртэй судлаач нутгийн омгийнхноос Амазон мөрний ширэнгэ ой, Мату-Гросугийн ойд нууцлаг, цагаан арьстнууд нуугдаж байгаа тухай мэдээлэл сонсчээ. Фоссет энэ бол атлантидуудын үр сад мөн гэдэгт итгэлтэй байв. Тэрбээр хайгуулын анги зохион байгуулсан боловч Амазонкийн ширэнгэд сураг тасарчээ.

Дараа нь 1946 онд "Английн түүхийн өмнөх vеийн оньсого" нэртэй ном хэвлэгдсэний дараа Английн баруун урд эрэг Атлантидын хойт хэсэг байсан гэсэн онол гаргаж ирэв. Эл арал нь Британийг эх газраас одоо тусгаарлаж байгаа далай дор живсэн гэж үзэж байв. Атлантидууд Антарктид дээр байсан гэдэг таамаг хамгийн их сонирхол татдаг. Арван мянган жилээс өмнө ямар ч мөс байгаагvй. Эл таамаг өнгөрсөн зууны 70-аад онд гарч иржээ. Үүнийг батлах, үгүйсгэхийн аль нь ч боломжгүй.
Хүн төрөлхтөнөөс өмнө 3-4 соёл иргэншил оршин тогтнож байсан тухай материалууд байдаг. Тэдгээрийн нэг нь Английн армийн хурандаа Черчвардын тэмдэглэл. 20-р зууны эхээр Черчвард энэтхэг, хятад, төвд, полинезийн арлуудаар аялан судалгаа хийсний үндсэн дээр эрт галавт Номхон далайн төвд оршиж байсан Мю тивийн тухай бичиж үлдээсэн. Үүндээ Блаватскаягийн судалгааны материалыг бас ашиглажээ. "Энд эрт дээр үед, далайн төв хэсэгт Мю гэгдэх тив оршиж байж. Байгалийн аюулт үзэгдэл гамшиг сүйрлийн үр дүнд 200000 жилийн түүхтэй соёл иргэншил хэдхэн хоногийн дотор далайн гүнд уусан одож, тэнд амьдарч байсан 63 сая иргэд бүгд живжээ. Түүнийхээр бол (Дарвиныхаар гэвэл илүү зохимжтой) хүн төрөлхтөн бич төрөлдөө байх үед Мю-гийн соёл иргэншил оргил үедээ байсан ба далд ухаан, алсын мэдрэмж нь асар сайн хөгжсөн соёлт лемурчууд төрт улсаа байгуулж байж. Япон судлаачид Ёнагуни арлын орчим далайн усанд эртний хотын балгас туурь олсноо дээрх Мю тивийн үлдэгдэл гэж үзсэн. Эсрэг үзэл бодолтнууд үүнийг байгалийн бүтээл ч гэж маргадаг. Түүнээс гадна Мю тив бодитоор байсан гэж нотлогсод Чилийн Пасхи арлыг эртний Мю тивийн өмнөд нутаг гэж үздэг. Энэ ч үндэслэлээр Пасхи арлын Моай (хүн чулуу)-г лемурчуудын бүтээл гэлцдэг. Мю буюу Лемурийн үлдэгдлүүд Ази, Америк тивд тархан суурьшсан гэдэг, энэ нүүдэл Ази, Умард америкийн индиан зэрэг ард түмнүүдийн үлгэр домог, бичиг соёлд хадгалагдан үлдсэн. Мальт улсын археологын музейд эквадороос авчирсан дээр нь газрын зураг сиилсэн чулуу байдаг гэнэ. Түүн дээр манай гаригийн орчин үеийн тивүүдээс гадна Бермудийн гурвалжингийн орчим асар том арал байгаа харагддаг гэнэ. Энэ арал яагаад Атлантид байж болохгүй гэж гэсэн таамаг байдаг гэнэ.

Далайн ёроолыг судлах төсөл Атлантын далайн ёроолд хоорондоо огтлолцсон шугмуудыг олсон байна. Уг зураг хотын гудамжнуудын огтлол мэт харагдаж буй ажээ. Үүнийг усанд автан алга болсон гэж үздэг Атлантидын үлдэгдэл байж магадгүй юм гэж мэргэжилтнүүд үзэж буй гэнэ. Африкийн баруун хойд эргийн ойролцоо Канарын арлуудын бүсэд мянга орчим метрийн гүнд бараг тэгш өнцөг үүсгэн огтлолцсон шугмууд байгааг төслийн инженерүүд олж тогтоосон байна. Атлантийн далайн ёроолд буй үл мэдэгдэх обьект нь 20 мянган хавтгай дөрвөлжин километр дэвсгэр нутгийг хамарч буй ажээ.

Алдарт Атлантид байхыг үгүйсгэх аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. Хүний гараар л бүтээгдсэн байж болох эдгээр шугмууд чухам Платоны заасан тэр газар байгаа нь сонирхолтой юм. Зарим нь Бермудийн гурвалжин гэдэг Флорида, Бермуда арал, Пуерто Рико гурвыг холбосон шугамыг Атлантид улс  энэхүү газарт байгаад далайн ёроолд живсэн, түүний байгуулсан эрчим хүчний асар хүчирхэг эх үүсгүүр болох пирамид өнөөг хүртэл нөлөөлж буй хэмээн тайлбарладаг байна.
1922 онд Х.Шультен: Испанийн нутаг дахь Гвадалаквивир голын ай савд орших эртний далайчдын Тартесс хот Атлантидын үлдэгдэл
1930 онд А.Геррман: Өнөөгийн Тунис улсын нутаг Сахарын цөл бол Атлантида
Францын эрдэмтэн Ф.Гидон: Атлантида бол Францын баруун эрэгт байсан бөгөөд одоо живсэн аж. Үүнийг 1997 онд В.Кудрявцев мөн хөхүүлэн дэмжсэн байдаг байна.
1953 онд Юрген Шпанут: Атлантида бол Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан гэх мэтээр Атлантидын талаарх эрдэмтдийн таамаглалууд одоо ч гэсэн гарсаар л байна.

 

0 Санал хүсэлт: