Манчестер Юнайтедийн Түүх

Nov 7, 2011

“Glory Glory” Manchester United
Түүхийн эхлэл
Манчестер Юнайтед бол Английн хамгийн алдартай клубуудын нэг юм. Энэхүү агуа багийн үндсийг анх 1878 онд Ланкашайр ба Йоркшайрын Төмөр замын ажилчид өөрсдийн хөлбөмбөгийн багийг бүрдүүлснээр эхэлсэн байна. Уг төмөр замын вагоны ачаа буулгалтын ажилчид Ньютон Хийт Ланкашайр ба Йоркшайрын Крикет, Хөлбөмбөгийн клуб хэмээх багийг байгуулжээ.

Тэд 1892 оны зун Английн хөлбөмбөгийн холбооны 1-р лигт элссэн байна.
Азтай тохиолдлоор 1901 оны 3-р сард хөрөнгийн зах зээлийн бизнесмен Жон Дэвис уг клуб дахь Манчестер Бреверийн менежерээр томилогдов. Удалгүй тэрээр 1902 оны зун Ньютон Хитийн ерөнхийлөгч болсон нь Манчестер Юнайтед хэмээх түүх бичигдэх эхлэл нь болжээ.
Ньютон Хит нь 1902 оноос нэрээ Манчестер Юнайтед хэмээн сольсноор дэлхийн бүхийл спортын клубууд, нийгэмлэг, бүлэглэлүүдийн хамгийн алдартай нэр болон олонд дуурсагдах болжээ. Жон Дэвис 1903 онд Эрнст Мэгноллыг клубын менежерээр томилсноор Юнайтедийн аугаа амжилт эхэлсэн байна.
Мэгнолл 1904 онд Чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлснээр багийн амжилтанд сайнаар нөлөөлснөөр баг нь 1906 онд 2-р лигт аман хүзүүдэн дээд лигт тоглох эрх олж авчээ.
1906 оны зун МЮ нэг хотын өрсөлдөгч болох Манчестер Сити багаас Вилли Мередит, Санди Төрнбулл, Жимми Банистер, Херберт Баргесс зэрэг түлхүүр тоглогдыг багтаа элсүүлж чадсаны үр дүнд 1908 онд анхныхаа амжилтанд хүрч нэгдүгээр лигийн аврага болсон бөгөөд энэ улиралд нь жигүүрийн тоглогч Вилли Мередит одтой тоглон түрүүлэхэд нь жинтэй хувь нэмэр оруулж байв. Харин дараа жил нь 1909 оны 5 сард Мэгнолл залуустайгаа Английн цомын шигшээд шалгарч Бристол Ситиг 2-1 –ээр буулган авснаар анхныхаа цомыг хүртжээ.
1910 оны 1-р сард МЮ-ийн шинэ стадион болох Олд Траффорд нээгдсэн байна. Ийнхүү шинэ цэнгэлдэхтэй, шинэ амжилтын эзэд 1911 онд дахин лигийн авраг болсон ч харамсалтай нь энэ бол сайн цагийн төгсгөл байжээ.
1921 онд домогт Вилли Мередит Манчестер Ситирүү буцсанаар багийн амжилт доошилсоор доод лиг рүү унах нь тэр. Тэндээсээ өгсөж уруудаж явсаар дэлхийн 2-р дайн хүргэсэн бөгөөд дээрх 40-өөд жилийн хугацаанд онцгойлчих амжилт гаргасангүй. Тэд бараг мартагдахад хүрээд байлаа. Дайны үед Олд Траффорд бөмбөгдөлтөнд өртсөнөөр тэд тоглолтоо өрсөлдөгчийнхөө Мэйн Ройд цэнгэлдэхэд хийдэг байлаа.


Мэтт Басбийн үе
Улаан чөтгөрүүд цаг хугацааг өртөөлсөөр аймшигт дэлхийн 2-р дайн дууссан яг л тэр үед буюу 1945 оны 10 сард Мэтт Басби МЮ-ийн менежерээр ажиллахыг зөвшөөрсөн байна. Тэр өөрийн “залуучуудын баг”-ийн дасгалжуулагчаар Жимми Мерфиг томилсон бөгөөд тэднийг гар гайхалтай сайн нийлж, Манчестер Юнайтед амжилтын түүхээ сэргээн баяжуулж хөлбөмбөгийн ертөнц дэхь яруу алдарт 20 гаруй жилийн замналаа эхэлсэн.
Багийн ахлагч Жонни Кэрэй болон Жак Роулэй, Стэн Персон зэрэг авьяаслаг тоглогчдын хүчээр 1948 оны 5-р сард Английн цомын шигшээд Блэкпүүлийг 4-1-ээр хожлоо.
Мөн төд удалгүй “хойч үеийг бэлдэх хөдөлгүүр” нь маш сайн ажилж буйгаа харуулан 1951 оны 11-р сард “Басбигийн Жаалууд” анхны тоглолтоо хийжээ. Улмаар 1952 оны 5-р сард МЮ анх түрүүлснээсээ хойш 41 жилийн дараа нэгдүгээр лигт түрүүлснээр “Басбигийн Жаалууд”-ийн байлдан дагуулалт эхэлж байгааг тунхагласан юм. Мэтт болон түүний шилдэг туслагч Мерфи нар багаа авьяслаг, залуу тоглогчдоор бүрдүүлэхийг хичээж байжээ. МЮ 1956, 1957 онуудад дараалан лигт түрүүлэх үед багийн дундаж нас дөнгөж 22 байсан байна. Тийм ч учраас тухайн үейн МЮ-ийн тоглогчдийг “Басбигийн Жаалууд” гэж нэрлэдэг байлаа.
Басбигийн энэхүү гайхалтай сургалт нь Рожер Бирне, Бобби Чарльтон, Данкан Эдвардс, Томми Тэйлор гэх мэт олон олон шинэ оддыг төрүүлэн түүхэнд нэрийг нь мөнхжүүүлсэн юм.
ХАР ТОЛБО
1958 оны 2-р сарын эхээр Английн авраг Манчестер Юнайтед “Европын Аврагуудын цом”-ын шөвгийн наймд Белградын Црвена Звезда-тай тогложээ. Уг тоглолтонд Манчестер Юнайтед айлын талбайд сүүлийн тоглолтоо хийж, нийлбэр дүнгээр 5-4-ийн харьцаатай хожин дараагийн шатанд орох эрхээ өвөртлөн баяр хөөртэй нутаг буцаж байлаа. Тэд Белградаас 1958 оны 2-р сарын 6-нд British European Airways-ийн G-ALZU ’Lord Burghley’ онгоцоор ниссэн бөгөөд уг онгоц нь Мюнхений нисэх буудалд буун түлшээ дүүргэх ёстой байжээ. Гэтэл цаг агаар муудан онгоц газардахад маш осолтой болсон байв. Нисэгчид Мюнхений нисэх буудалд 2 удаа газардах гэж оролдсоны эцэст 3 дахь удаагаа буух оролдлого хийх үедээ байшин мөргөн осолджээ. Уг ослоор газар дээрээ 8 тоглогч болон хэд хэдэн сэтгүүлчид нас барсан бөгөөд 2 тоглогч нь гэмтлийн улмаас зодог тайлсан юм. Багийн дасгалжуулагч Мэтт Басби хүндээр гэмтэж улирлын үлдсэн хугацаанд түүнийг нөөц багийн дасгалжуулагч Жимми Мерфи оролсон байна.
Харин азаар 21 настай байсан Бобби Чарльтон хөнгөн гэмтэл авснаар цаашид түүхэнд нэрээ үлдээн Англичуудыг удирдан тоглож 1966 оны ДАШТ-нд түрүүлж, олон олон ялалтыг Манчестер Юнайтедэд авчирсан билээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь Англичуудын их итгэл найдварын оч болон гялалзагч асан Данзан Эдвардс 22 насандаа таалал төгссөн нь МЮ төдийгүй Англичуудын хувьд тохиолдсон хамгийн том уй гашуу, гарз хохирол болжээ. Хэрвээ уг осол болоогүй бол МЮ болон Английн шигшээгийн шагналын хур улам бүр нэмэгдэх байсан нь гарцаагүй. Шагнал урамшуулал ч яахав хамгийн гол нь цэл залуу олон сайхан залуус амь эрсдсэн нь харамсалтай. Энэхүү аймшигт ослын шарх МЮ-д мэдээж хүндээр тусч амжилтын нь саарлаа. Тэд тэр жилээ лигт түрүүлж чадаагүй бөгөөд Английн цомын финалд шалгарсан ч Болтонд 2-0-ээр хожигджээ.
Басби 1959 онд ажилдаа эргэн орлоо. Тэрээр дахин хүчирхэг шинэ бага бүрдүүлэхийн тулд 5 жил хэрэгтэй байжээ.
1962 оны зун “гоолын хаан” Дэннис Дав Юнайтедэд ирлээ. 1963 оны Английн цомын финалд тэд Лэйчистер багийг хожсоноор аймшигт ослын сорвийг  бага ч гэсэн аниаж чадсан юм.
1963 оны намар Манчестер Юнайтедийн түүхэн дэхь хамгийн аугаа тоглогчдын нэг болох Жорж Бест анхныхаа тоглолтыг хийсэн байна. 1964 оны улирлыг лигтээ 2-р байранд орон дуусгасан бол 1965 онд Манчестер Юнайтед дахин нэгдүгээр лигийн авраг болох учиртай байжээ. Энэ үед алдарт  од Бобби Чарльтон, Дэннис Лав, авьяаслаг залуу од Жорж Бест нар нь Английн төдийгүй Евопын хамгийн эрч хүчтэй, шилдэг баг болсон төдийгүй тоглогч бүр нь улсын шигшээгийнхээ гол тоглогчид нь болсон байлаа. Улмаар тэд 1966-67 оны улиралд өөр ийн талбайдаа нэг ч хожигдолгүй лигтээ түрүүлсэн юм. Тэд амжилтын оргил өөд бүр улам мацсаар 1968 онд Европын цомын финалд хүрэн Уэмбли цэнгэлдэхэд Португалийн хүчирхэг Бенфикаг 4-1ээр бут ниргэн анх удаагаа Европын шилдэг баг хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Энэ нь Англидаа ч мөн анхдагч үзүүлэлт болсон байна.
1969 онд олон жилийн ялгуусан амжилтуудаа багтаа үлдээн Басби гавьяаны амралтандаа гарчээ.
Ингээд МЮ-ийн амжилт ч буурч хоёр дахь уналтын үе нь эхэлсэн байна. Томми Догерти, Дэйв Секстон, Рон Аткинсон зэрэг олон менежерүүдийг дамжив. Тэд 1974 онд 2-р лигрүү унаж 1975 онд буцаж өгсөн 1976 онд нэгдүгээр лигт 3-р байранд орсон гэх орон гаран амжилтыг үзүүлсээр байв.
Гэхдээ л тэд 1977 онд тухайн цагийн хүчирхэг Ливерпүүлийг 2-1-ээр хожин Английн цомыг хүртэж байжээ. 1981 оны 10-р сард “гайхамшигт ахлагч” Брайн Робсон МЮ-д ирснээр 1983 онд Бритоныг 4-0, 1985 онд Эвертоныг 1-0-ээр хожин Английн цомыг хүртэн цомын буухиагаа үргэлжлүүлсээр байжээ.
Фергюсоны үе
Басбигийн дараах олон менежерүүд түүний амжилтанд хүрч чадаагүй байсан билээ. Харин Алекс Фергюсон хэмээх шотланд эр өмнөх түүхийн зэрэгт хүрэх гайхалтай ялалтууд, гайхалтай тоглогчдыг төрүүлэн Манчестер Юнайтедийг хамгийн алдартай, баян клуб болгосон.
Скотт Алекс Фергюсон 1968 оны 10-р сард МЮ-ийн менежерээр томилогджээ. Эхэндээ тэрээр өмнөх менежерүүдийн л нэгэн адил сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэвч Алекс өөр хүн байжээ. Тэрээр 1988-1990 оны хооронд Марк Хьюз, Ли Шарпи, Дэннис Ирвин, Пол Инс зэрэг шилдэг тоглогчдоор багаа хүчирхэгжүүлжээ. 1990 онд Кристал Палас багийг 1-0 ээр хожин Английн цомыг хүртсэнээр гайхамшигт цаг эргэн ирснийг тунхаглалаа. Дараа жил нь амжилтаа баталгаажуулан Европын цомтой багуудын цомд алдарт Барселонаг 2-1-ээр хожин түрүүлжээ. Харин 1992 онд Юнайтед лигтээ түрүүлэхийн даваан дээр алдаа гаргаж Лидс Юнайтед багт ялалтаа булаалгажээ. Гэхдээ тэр зун нь Лидсээс “Манчестерийн Хаан” Кантонаг элсүүлэн авч ирэх жил нь буюу Премьер Лиг анх байгуулагдсан улиралд дээд лигт 26 жилийн дараа түрүүлэн ялалтын баяраа тэмдэглэв.
Мөн дараа улиралд нь лигтээ түрүүлсэн төдийгүй Английн цомын шигшээд 4-0 ээр хожин давхар цохилт хийв. Түүнээс хойш МЮ Английн Премьер лиг болон дээд лигт нийтдээ 19 удаа түрүүлээд байна. Мөн 1996 онд Английн цом, лигт 2ууланд нь түрүүлсэн байна.
1997 онд Хаан Кантона зодог тайллаа. Энэ хүчирхэг Франц эр МЮ-д 5 жил байхдаа 4 лигийн түрүү, 2 цомыг авч өгөн фенүүдийн дунд амьд домог болон үлдсэн.
Тэгвэл 1999 онд МЮ гайхамшигт гурвал болох Премьер Лиг, Английн цом, Аваргуудын лигийн цомыг нэг дор хүртжээ. Ялангуяа Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Байерн Мюнхенд 1-0 –ээр хожигдож яваад 90 дэхь митнутанд 2 гоол хийн гайхалтай ялалт байгуулж байв. Тэрхүү 2 гоолыг Фергюсоны сэлгээгээр оруулсан тоглогчид нь хийж байлаа. Энэ ялалтыг гайхамшиг гэхээс өөр юу гэхэв. Энэ ер бусын өдөр “Манчестерийн эцэг” ноён Басбигийн мэндэлсний 90 насны ой болж байсан нь баяр баяр болж байв.
Энэ үед Алекс Фергюсон Дэвид Бэкхэм, Райн Гиггз, Пол Скоулз, Гэри Невилль, Фил Невилль, Никки Батт зэрэг нэгэн үеийн залуусыг гаргаж ирээд байсан юм... 

0 Санал хүсэлт: