Дэлхий дахинд тохиолдсон олон томоохон
үйл явдлуудыг урьдаас таан хэлж, зөгнөл бошгоо үлдээсэн Нострамдус
нэрээрээ алдартай Мишель де Нотрдам 1503 оны энэ өдөр мэндэлжээ.
Тэрбээр далдыг харагч зөгнөгч байхын зэрэгцээ одон оронч, эмч,
алхимич байжээ.
Нотрдам 1503 оны 12 дугаар сарын 14-ний
өдөр Сен-Реми хотод еврейн гэр бүлд төржээ. Түүний өвөг дээдсүүд нь
Рене болон Калабрийский герцогийн ордны домч нарын зэрэгцээ өндөр
боловсролтой баян чинээлэг хүмүүс байсан гэдэг. Ирээдүйн зөнчийн эцэг
Жом де Нотрдам нотариатч, өвөө нь Пьер де Нотрдам, өвөг эцэг Давин де
Каркассон нар нь худалдаа эрхэлдэг байжээ. 1518 онд Мишель Нотрдам
Авиньон руу сургалтанд явж, 1521 онд урлагийн магистрийн зэрэгтэйгээр
төгсчээ. Дараа нь 1529 онд Нотрдам Монпельегийн их сургуулийн
анагаахын факультетад элсэн оров. Тэрбээр суралцах хугацаандаа багш
нарыгаа ихээр шүүмжилдэг хориотой эм зүйгээр хичээллэсэн зэргээсээ
болж сургуулиасаа арай л хөөгдчихсөнгүй. Гэхдээ зөрчилдөөн удалгүй
арилж 1534 онд Мишель докторын зэрэг хамгаалжээ.
Чухамхүү энэ үеэс эхлэн түүний овгийг
“Nostradamus” хэмээн латинаар бичдэг болжээ. 1537 онд түүний эхнэр
хүүхдүүд тахлын улмаас нас барсан тул хожим нь буюу 1546 оноос эхлэн
тахал өвчинтэй тэмцэх болжээ. Гайхалтай авъяаслаг эмч байсных нь
хувьд түүнд Экс-ан-Провансын парламентаас бүх насаар нь тэтгэмж
олгодог болсон гэнэ. Түүний бүтээсэн эм бэлдмэлүүдийн шидэт хүчний
талаар домог мэт яриа олон байдаг ч гэлээ уламжлалт эмчилгээнд тэр
бүр байдаггүй юм. Ийнхүү алтан гартай эмч байсан түүний ирээдүйг
зөгнөн харах чадвар болон одон орончийн авьяас тун санамсаргүй
илэрсэн гэдэг. 1555 онд Нострадамус анхны одон орны тухай номоо
хэвлүүлж дараа нь хүү Сезартаа зориулан өмнөтгөл бүхий Центурийгийн
тухай бүтээл гаргажээ. Гэхдээ түүний зөгнөл бошго нь өөрт нь таагүй
зүйл авчирдаг байсан гэдэг. Түүнийг ямар шинжлэх ухааныг амьдрал дээр
туршаад байгаа, хэрхэн зөгнөж хэлдэг талаар нь дээд түшмэлүүд
Парист очиход нь байцаах гэж байгааг мэдээд тэрбээр Салон де
Прованс руугаа нэн даруй буцаж 1556 онд Итали руу явжээ. Ийнхүү хэрэн
хэсч явахдаа ирээдүйг зөгнөн хэлсэн зөгнөлүүдээ гаргасаар байв.
1558 онд Нострадамус Центурий бүтээлийнхээ төгсгөлд II Генрих хаанд
хандан сануулга өгсөн байжээ. Тэрбээр Генрих хааныг ертөнцийг ивээгч
хэмээн нэрлээд зуун жилийн дараах хүн төрөлхтний түүхийг хаанд нээн
хэлсэн гэнэ. Гэхдээ 1559 онд нас барсан хаан алдарт зөнчийн захидалтай
танилцаж амжсан эсэх нь тодорхойгүй. II Генрих хааныг нас барсны
дараа талийгаачийн эгчийн урилгаар Нострадамус Екатрина Медичи
хатан хаантай ордонд уулзжээ. 1561 онд тэрбээр өөрийг нь буруутган
цээрлүүлэх гэсэн католик тариачдаас арайхийн мултарч чадав. Мөн энэ
ондоо Нострадамусыг IX Карл хааны хувь төөргийг хэлж өгөхийг шаардан
хэд хоног гэрийн хорионд оруулжээ. Тэрбээр ямар хариулт өгсөн эсэх
нь тодорхойгүй. Харин 1564 онд хатан хаан Екатрина Медичи болон IX
Карл хаан ордонд урьж ордны домч, зөвлөгчөөр томилсон юм. Гэвч
тэрбээр ийнхүү ордны домчоор томилогдсоноосоо хоёрхон жилийн дараа
тулай өвчний улмаас долдугаар сарын хоёрны өдөр Салонд таалал төгссөн
юм. Түүнд зориулсан хөшөөн дээр “Од эрхэсийн нөлөөгөөр, бурханаас
илгээсэн бошгоор ирээдүйг хэлж чадсан алдарт Мишель Нострадамус
нойрсож байна” хэмээн бичсэн байжээ.
Гэр бүлийн сүлдний оньсого
Нострадамусын гэр бүлийн сүлд дээр хар бүргэдийн хоёр толгой, улаан дэвсгэр дээрх хоёр алтан цагираг байдаг бөгөөд сүлд дээр “Soli Deo” буюу латинаар “Цорын ганц бурханд” хэмээх бичиг байдаг аж. Энэхүү сүлд Нострадамусд өвлөгдөж ирсэн үү эсвэл 1534 онд докторын зэрэг хамгаалсаныхаа дараа тусгайлан бүтээсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Бүргэдийн толгой нь өвчинтэй тэмцэх эмчийн дуудлагыг илэрхийлж байгаа хэмээн тайлбарлагчид үзжээ. Харин цагаригийг одоо хэр нь ямар учиртайг нь тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ Нострадамус загалмайтны шашинд өргөн хэрэглэгддэг нарны билэг тэмдэг болгон ашиглаж байсан гэдэг таамаглал нь үнэнд илүүтэй ойртох байх.
Нострадамусын тухай домгууд Нострадамусын гэр бүлийн сүлд дээр хар бүргэдийн хоёр толгой, улаан дэвсгэр дээрх хоёр алтан цагираг байдаг бөгөөд сүлд дээр “Soli Deo” буюу латинаар “Цорын ганц бурханд” хэмээх бичиг байдаг аж. Энэхүү сүлд Нострадамусд өвлөгдөж ирсэн үү эсвэл 1534 онд докторын зэрэг хамгаалсаныхаа дараа тусгайлан бүтээсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Бүргэдийн толгой нь өвчинтэй тэмцэх эмчийн дуудлагыг илэрхийлж байгаа хэмээн тайлбарлагчид үзжээ. Харин цагаригийг одоо хэр нь ямар учиртайг нь тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ Нострадамус загалмайтны шашинд өргөн хэрэглэгддэг нарны билэг тэмдэг болгон ашиглаж байсан гэдэг таамаглал нь үнэнд илүүтэй ойртох байх.
Нострадамус эмч болсныхоо дараагаас л одон орон сонирхдог болсон тухай намтар дээр нь бичээстэй байдаг ч түүнийг бүр дунд сургуульд байхад нь “бяцхан одон оронч” хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Тэрбээр нэгэн удаа хоёр тооройны хувь заяаг хэлжээ. Цагаан тооройг чоно иднэ харин хар тоорой нь оройн зоогонд очно хэмээн хэлж байв. Үүнийг сонссон тооройны эзэн нь цагааныг нь хоолны ширээнд илгээхээр шийдсэн ч чононд бариулж орхижээ. Харин хар тоорой нь зоогийн ширээ чимсэн байна. Түүнчлэн Италид аялах үеэрээ папын ширээнд залуу лам Фелис Перетти сууна хэмээн урьдчилан хэлж байжээ. Гэхдээ түүний зөгнөлүүдийн дундаас Францын эзэн хаан II Генрихийн үхлийн талаар хэлсэн нь ихээхэн алдарт хүргэсний дээр үүний дараа хааны ордонд түүнийг хүлээн зөвшөөрөх болсон юм. Түүнчлэн Нострадамус өөрийн үхлийн огноо, цагийг урьдчилан хэлсэн гэнэ. Нострадамусын зөгнөл бошгийн ихэнх нь Европын улс төрийн ирээдүйтэй холбоотой байдаг. Тэрбээр 1607 онд Иоганн Кеплерийн үндэс суурийг нь тавьсан Орчин үеийн одон орон хэмээх шинжлэх ухаан гарч ирэх тухай “1607 онд хориотой ном судалдаг одон орончдын тоо өснө” хэмээн зөгнөж байсан бол Орос болон түүний холбоотнууд Шведийн эсрэг өдөөсөн 1700 оны дайн, 1727 оны Персийн задран уналт, 1792 оны Францын хувьсгал, Орос руу хийсэн Наполеоны аян дайн, 1848 оны Европын хувьсгал, Гитлер ертөнцөд мэндлэх, Дэлхийн II дайн, ЗСБНХУ үүсэх болон задран унах гээд олон үйл явдлуудыг зөгнөн хэлсэн нь гарцаагүй биелсэн юм. Гэхдээ түүний зөгнөлүүд нь дундад Францын үеийн хэл болон латин хэлээр холин бичигдсэн байдаг нь тайлж уншихад нэн төвөгтэй болгодог гэлцдэг. Нострадамусын зөгнөлийг тайлах гэж оролдсон хүмүүсийн арван мянга гаруй бүтээл байдаг хэдий ч зөнчийн бошгийг бүгдийг нь тайлсан хүн нэгээхэн ч үгүй. Түүнээс гадна тэрбээр үргэлж аливаа зүйлийг ямар нэг зүйлээр төлөөлүүлэн нууцлан хэлсэн нь цаанаа учиртай ч байж болох.
0 Санал хүсэлт:
Post a Comment