Лотар Маттеус

Nov 8, 2011


Лотар Маттеус бол ДАШТ-нд 5 удаа оролцсон дэлхийн цорын ганц хөлбөмбөгчин билээ. Он удаан жил тоглохдоо бэртэл гэмтэл авч байсан хэдий ч ямагт тоглоход бэлхэн байдаг байжээ. 
 
18 настай байхаа Борруссиа Дортмунд клүбт хагас хамгаалагчаар орж хөлбөмбөгийн спорт дэх алдарт замналаа эхэлжээ. Нуруу намхан, гайхалтай хурдтай, бие бялдрын хувьд төгс энэ залуу үеийн тоглогчдоос ялгарч байлаа.
Эхний улиралдаа л тэрээр өөрийгөө харуулж эхэлсэн. Боруссиа УЕФА-н цомын финалын тоглолтонд үлдэж Франкбурт хотын Айнтрахт багтай учраа таарчээ. Өөрийн талбай дээрээ 3:2 харьцаатайгаар хожсон хэдий ч зочилж тоглоод 0:1-ээр хожигдсон байна. Ингээд айлын талбайд олон гоол оруулсан учраас Айнтрахт түрүүлсэн юм. Энэ финалын тоглолтонд Л. Маттеус 1 гоол оруулсан байна.

Мөн тэр жилдээ шигшээ багтаа уригдаж шигшээ багийнхаа төлөө эхний тоглолтоо Голландын эсрэг хийх завшаан тохиосон байна. Голлындын шигшээг илт илүүрхэн 3:0 харьцаатай хожиж байх үед Маттеус талбайд гарч ирлээ. 16 минут л талбайд тоглохдоо Германы шигшээн торгуулийн талбайд бүдүүлэг алдаа гаргаж эсрэг багт торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олгож түүнийг гүйцээснээр тоглолт 3:1 харьцаатай боллоо. Үүний дараачаас Голландчууд дахин нэг гоол оруулж тооны харьцааг бараг л тэнцүүлэх дөхсөн хэдий ч германчууд сайн хамгаалсан юм. Энэ тоглолтын дараа түүнийг дахин талбайд гаргасангүй. Карл-Хайнц Румменигге ахлагчтай Германы шигшээ Европийн Аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн. Тэр үед энэ залууг Германы шигшээг ирээдүйд 20 жил авч явна, ахлагчийн уузтайгаар ДАШТ-нд 5 удаа түрүүлнэ гэсэн бодол хэний ч толгойд бодогдоогүй биз ээ.

Гэвч 1986 онд Мексик улсад болсон ДАШТ-нд өндөр гавъяа байгуулжээ. Наймны нэг шигшээд Германы баг Мароккотой тоглоход ялалтын цорын ганц гоолыг Л.Маттеус оруулжээ. Финалын тоглолтонд Аргентины шигшээтэй таарахад ахлагч Франц Беккенбаур түүнд Д.Марадонаг байнга дагаж тогло гэсэн үүргийг өгчээ. Л.Маттеус үүргээ биелүүлж Марад гоолдох бололцоо өгөөгүй хэдий ч Германы багийн хожигдол түүний алдаа байсан юм. 



Үүнээс 4 жилийн дараа 1990 онд болсон ДАШТ-нд тэрээр шигшээ багаа удирдах ахлагчийн туузыг зүүж шувтаргын тоглолтонд мөн л Аргентины шигшээтэй таарсан юм. Бремегийн торгуулийн цохилтоос оруулсан гоолын ачаар Герман Дэлхийн Аварга болж Лоттер Маттеус цомыг толгой дээрээ барьж Герман орон даяараа баяр хөөрт умбаж байлаа.

Бүх тоглолтонд тогтмол сайн тоглож талбайн төвд хамтрагчитайгаа сайн ойлголцож байрлалаа маш хурдтай сольж тоглосны үр дүнд тэр ДАШТ-нд 4 гоол оруулсан байна.


4 дэх удаагаа буюу 1994 онд АНУ-д болсон ДАШТ-нд Герман дөрөвний нэг шигээгээс мултарсан. Болгарын багт 2:1 харьцаатай хожигдоход Лоттар Маттеус торгуулийн цохилтоос гоол оруулж гоолын салхийг нээсэн хэдий ч үүний дараачаар 2,3 минутын зайтай Стойчков болон Лечков нарын гоолоор Болгарын шигшээ хожлыг авсан юм.

1998 онд тэрээр сүүлчийн удаа ДАШТ-нд 37 настайдаа оржээ. Германы шигшээн хувьд мөн л азгүй байв. Дөрөвний нэг шигшээд Хорватын багт 3:0-оор бут ниргүүлснээр ДАШТ-ээ дуусгасан юм.

Энэ Дэлхийн Аваргад Л.Маттеус 1950, 1954, 1958, 1962 1966 оны ДАШТ-нд дараалан оролцсон Мексикийн хаалгач Антанио Карбахалийн  амжилтыг давтаж ДАШТ-нд 25 тоглолтонд оролцож дээд амжилтыг тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй, эвдэгдэх магадлал багатай байна.

Хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн нэрээ сайнаар ч бас саараар ч мөнхөлсөн нэгэн бол Лотар Маттеус билээ. Тэрээр барагтай бол хүмүүстэй нийлдэггүй, тоглогчдын тухай бодсон санасанаа чөлөөтэй илэрхийлчихдэг шулуухан зангаасаа болж тоглох эрхээ ч хасуулж байсан юм. 1996 оны Европийн Аваргад Юрген Клинсман түүний зан авирыг тэсвэрлэхээ байж, сонин хэвлэлд өгсөн ярилцлагаас нь болж шигшээдээ дуудаагүй юм.
Лотар Маттеус шигшээ багийнхаа төлөө 2000 оны Европийн Аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн удаа тогложээ. Энэ тэмцээнд тэрээр шигшээдээ 150 дахь тоглолтоо хийж бас нэгэн амжилт тогтоосон юм.

Клүбийн амжилт нь бас Лотар Маттеусыг чимдэг гэхэд хилсдэхгүй. Маттеус Менхегладбах клүбээс Байерн Мюнхенд ирж 3 удаа лигийн аваргаар тодорч байжээ. Үүний дараачаар Италийн Интер Милан клүбт очиж мөн л лигийн аваргаар тодорсон байна. УЕФА-н цомын тэмцээнд Рома клүбийг 2:0-оор хожиход Маттеус 1 гоол оруулжээ.
Эргэн Байерн клүбт буцан ирж 1992 оны УЕФА-н цомд Францийн Бордо клүбийг буулган авч байлаа. Нийтдээ тэрээр Европийн аварга цолыг 4 удаа хүртсэн агуу тоглогч ажээ. Бусад тоглогчдын адилаар тоглогчийн замналаа АНУ-д өндөрлүүлсэн. Түүний үдэлтийн тоглолтыг 2006 оны 5-р сарын 26-нд зохион байгуулахад Марадона тэргүүтэй алдарнууд оролцож хүндэтгэл илэрхийлж байжээ.
Одоо тэрээр дасгалжуулагчийн үүрэгтэй бөгөөд Болгарын шигшээ багийг 2010 оноос хойш дасгалжуулж байна.

0 Санал хүсэлт: