Antivirus-ны сайтуудад оруулдаггүй Virus-г хэрхэн устгах вэ?

Nov 7, 2011

Саяхан нэг ийм асуудлатай тулгарсан юм. Таны компьютер интернетэд зүгээр ороод сайтуудыг зүгээр үзээд байгаа мөртлөө зөвхөн Kaspersky.com, Bitdefender.com, Avast.com, AVG.com гэх мэт antivirus-ны сайтуудруу орохгүй бүр PING ч явахгүй байна уу. Хэн нэгэнд нь бас ийм асуудал тулгараад форматлах дээрээ тулаад байж магадгүй гэж бодоод оруулчлаа.




Сайтуудыг оруулахгүй болгодог олон төрлийн л Virus, Malware байдаг. Гэхдээ энэ тохиолдолт PING ч явахгүй байгаа болхоор сүлжээны тохируулгад өөрчлөлт хийдэг Virus юм уу Malware байх нь ойлгомжтой.

Нэтээс нэлээд хайж олон арга туршиж үзсэний эцэст ийм арга оллоо. Тэр Virus нь компьютерийн DNS cache-д суурилж сайтуудыг хаадаг бололтой.

Тэгхээр үүнийг арилгахын тулд:

Start -> Run

cmd гэж бичээд ENTER дараад Command prompt гаргаж ирнэ.

net stop dnscache

Гэж бичээд Enter дар.

Одоо шууд зүгээр орж болно.

0 Санал хүсэлт: