Суутнуудын этгээд зуршил

Nov 19, 2011

  
Бенжамин Франклин их ажил эхлэхийнхээ өмнө үргэлж том бяслаг идэж дуусгадаг байж. 
Иоган Гете агааргүй шахам орчинд өөрийгөө түгжиж ажиллах дуртай нэгэн.
Оноре де Бальзак 5-7 аяга кофе ууж байж л сая ажилдаа ордог байж. Тэрбээр өөрийнхөө амьдралынхаа туршид 50 мянга орчим аяга кофе уусан гэж тооцоолж байсан гэнэ. Мөн тэрбээр суут хүнийг хүндлэхдээ байнга малгайгаа авдаг байсан гэнэ. Харин тэр суут хүн нь өөрөө байж. өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө толинд харах тоолондоо малгайгаа авч мэхийдэг.
XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт өмсдөггүй. 2006 онд судлаачид, түүний эхнэртээ бичсэн захидалдаа энэхүү жижигхэн  нууцаа дэлгэснийг илрүүлжээ. “Би хамгийн өндөр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгүй очдог байсан. Оймсгүй хөлөө өндөр үнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа” гэж дурдсан байжээ. Мөн тэрбээр хийл хөгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэдэг.
Харин Уинстон Черчилль нойрсох бүртээ орны шинэ даавуу хэрэглэдэг байсан гэнэ. Заримдаа зочид буудалд хоноглохдоо хоёр ор тавихыг шаарддаг байж. Черчилль шөнө сэрээд унтаж байсан ороо сольдог байжээ. Энэ нь түүний орондоо бие засчихдаг байсан холбоотой. Мөн тоглоомон цэрэг цуглуулах их дуртай байж. Хожим түүний гэрээс хэдэн ч арми бүрдүүлж болохоор тоглоомон цэргүүд гарсан гэдэг.
Сальвадор Дали, Нью-Йоркт уншсан нэгэн лекцэн дээрээ далайн давалгааны зурагтай хүрэм, усан цэргийн малгай өмсөж ирсэнд хүмүүс ихэд гайхширчээ. Тэгтэл Дали “Ийм хүвцастай байвал оюун санааны гүнд умбаж шумбахад арай амар байх болно” гэж тун тайван хэлсэн гэдэг. Мөн нэгэн лекцэн дээр “Би заримдаа ээжийнхээ хөрөг рүү нулимдаг. Энэ нь надад их таашаал өгдөг юм” гэж хэлж байжээ.
Алдарт жанжин Александр Суворов 18.00 цагт унтаад шөнийн хоёр цагт сэрдэг байж. Тэрбээр 2.00 цагт босонгуутаа, хүйтэн усаар бие арчингаа “Ку-ка-ре-ку” хэмээн яг л тахиа шиг донгоддог байсан гэнэ. Тэр үргэлж хуучирч муудсан гутлаа өмсөж явах бөгөөд томоохон албан тушаалтнуудыг гэртээ урьчихаад, унтлагын хувцастайгаа хүлээн авдаг зуршилтай байж. Мөн цэргүүдээ гэрлүүлэх тун дуртай. Нуруугаар ойролцоо хүмүүсийг сонгож аваад нэг хосыг тус бүp хорин удаа гэрлүүлэх нь түүний хамгийн дуртай “ажил”-уудын нэг байв

0 Санал хүсэлт: