Бүх цаг үеийн шилдэг 10 хакер

Nov 7, 2011

1.1990-оны үед Хакеруудын эцэг гэж нэрлэгддэг Kevin Mitnick дэлхийн шилдэг харилцаа холбооны компаниуд болох Nokia,Fujitsu,Motorolla,Sun Microsystems-ийн системийг эвдсэн.Тэрээр 1995 онд хугацаанаасаа өмнө суллагдсан.Гэхдээ тэр өөрийгөө Хакер нэрлэхийг хүсэж байсангүй.

2.Gary McKinnon Америкийн цэргийн нууц мэдээлэл бүхий 90 гаруй компьютео луу халдсан хэргээр 2002 оны 11 сард Их Британд баривчлагдсан.Түүхэнд хамгийн том цэргийн компьютерийн Хакер гэж бичигдсэн хүн.
3.1995 Оросын компьютерийн эксперт Владимир Левин хамгийн анх онлайнаар банк дээрэмдсэн хүн юм.Сitibank-аас 10 сая доллар хулгайлсан боловч Interpol түүнийг АНУ,Финланд,Голланд,Герман,Израиль руу мөнгөө шилжүүлсэний дараа Их Британаас баривчилсан.
4.1990 онд Лос Анжелосын радио станцаас нэгэн уралдаан зарлажээ.Яг 102 дахь залгасан хүнд цоо шинэ Porsche 94452 өгнө гэсэн байна. Гэтэл Кеvin Pouisen хотын телефон ярианы системийг гартаа аваад, өөрөө 102 дахь оролцогч болж ороод шагналыг авчээ.Тэрээр тухайн ондоо баригдаад 3 жил шоронд суужээ.

5.1983 онд өнөөх Kevin Pouise маань сурагч байхдаа нүх олж интернэтээс Арпанетийг хакерджээ.
6.Америкийн Хакер Timothy Lloyd Omega Engineering компаний котпьютерийн сүлжээнд өөрийн жижиг программаа суулгажээ.Тэр үед Omega Engineering Nasa болон Америкийн тэнгисийн цэргийн ерөнхий хангагч байсан.Omega-ийн бүх ажиллаж байсан программыг устгаж 10 сая долларын хохирол учруулжээ.
7.1988 онд 23 настай Robert Morris анхны интернэт өтийг дэлхийд тараажээ.99 мөр программ нь интернэтэд тавьсан туршилт байсан боловч цаашаагаа бусдын PC-нд халдаж эхэлжээ.
8.1999 онд Mellissa вирус нь дэлхий дахинд 400 сая долларын хохирол учруулсан вирусийг David Smith бичсэн бөгөөд тэрээр 5 жилийн ял авсан байна.
9.2000 оны 2 сарын 6 болон Валентины баяраар Mafiaboy дэлхийн томоохон веб сайт болох eBay, Amazon,Yahoo,CNN гэх мэт сайтуудыг Denial of Sevice аргаар хакердаж 1,7 тэрбум $-ын хохирол учруулжээ.Жинхэнэ нэрийг нь нийтэд зарлаагүй бөгөөд учир нь тэр 15 настай байсан байна.2005 -9-15-с тэрээр Монтреалын сонинд интернэтийн аюулгүй байдлын талаар нийтэлдэг сэтгүүлчээр орсон байна.
10.1993 он.Тэднийг хууралтын мастер гэдэг бөгөөд дайрах бай нь Америкийн утасны систем байсан байна

0 Санал хүсэлт: