Бурхан ч хүний сэтгэлээс гардаг Буг ч хүний сэтгэлээс гардаг

Nov 1, 2011



Эр зоригийн тухай аймхай хулчгарууд, ариун шударгын тухай өөдгүй зальтнууд бүгдээс илүү ярьдаг.
(А.Толстой)

Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг, авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
"Шопэнхуар"
Өрөвдөж байгаа нь биш туслаж байгаа нь л нөхөр.
"Томас Фуллер"
Гоо сайхан, эрхэмсэг үзэсгэлэн эрүүл мэндээс ангид байх аргагүй.
"Цицерон"
Ямар ч ажлыг эхлэх л хамгийн хэцүү.
"Жан-Жак Руссо"
Сонгож авсан бүсгүйгээр нь тухайн эр хүн өөрийгөө хэрхэн үнэлж явдгийг тодорхойлж болно.
"Гёте"
Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй л сууна гэсэн үг.
"Лихтенберг"
Биеэ хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг мөн.
"Лев Толстой"
Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог.
"Ибн-Сина"
Хөдөлмөргүйгээр амьдралд олддог юм гэж үгүй.
"Хораций"
Юмыг мэдэж байж ярих ёстой: хэрэв уран илтгэгч хүн ухуулан ойлгуулах ёстой зүйлсийнхээ бүр гүнд нь нэвтэрч таниагүй л бол, яриа нь утга агуулаагүй, хүүхдийн дэмий үгтэй адил болно.
"Цицерон"
Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гаргаa


Бурхан ч хүний сэтгэлээс гардаг
Буг ч хүний сэтгэлээс гардаг

Д.Равжаа

0 Санал хүсэлт: