Shortcut virus-г хэрхэн арилгах вэ?

Nov 7, 2011


Shortcut virus-г хэрхэн арилгах вэ?
Shortcut virus-г хэрхэн арилгах вэ?
Таны флаш яг дээрх зурган дээр харандаж байгаа шиг болчихсон уу. Тэгвэл танд энэ вирусыг хэрхэн устгах хялбар аргыг зааж өгье

Start цэснээс Run дар. CMD гэж бичээд Enter дар.

Одоо та өөрийн флаш диск ямар үсгэн дээр орж ирсэнийг харах хэрэгтэй. Жишээ нь:

C:  --> Энэ диск нь ихэвчлэн үйлдлийн системтэй хатуу диск байдаг.

D: --> Энэ нь ихэвчлэн нөөц хатуу диск байдаг.

E: --> Энэ нь ихэвчлэн таны CDROM байдаг.

F: --> Ихэнх хэрэглэгчидийн компьютер дээр таны флаш F диск болон орж ирдэг.

Тэгэхээр бидний сонголт F байна.

Одоо Command prompt дээрээ

attrib -h -r -s /s /d f:\*.*

Гэж бичнэ. Мэдээж энэ дунд тодруулсан байгаа F: гэдэг нь таны флаш дискны хаяг. Хэрэв таныг дээр өөр байвал үүнийг өөрчилөх хэрэгтэй.

За одоо шалгаад үз дэ. Зүгээр болсон байгаа биз ??

Амжилт !!!

0 Санал хүсэлт: