ЧЕЛСИ ЛОНДОН КЛУБ
Товч Танилцуулга
Челси Хөлбөмбөгийн Клуб нь 1905 онд байгуулагдсан бөгөөд Баруун Лондонд байрладаг Английн хөлбөмбөгийн холбооны Премьер Лигийн баг юм. Челси нь Английн аврагаар 4 удаа, FA цомыг 6, Лигийн цомыг 4 удаа хүртээд байна. Тэд Европын шилдэг багуудын нэг ба UEFA Cup Winners’ Cup буюу UEFA-ын Цомын Аваргуудын Цомыг 2 удаа хүртэж байжээ.
Клубын анхны томоохон амжилтаа 1955 онд Чампионшип лигийн аврага болсноор эхлүүлсэн. Челси 1960-аас 1970-аад оны үед нэлээд олон цомыг хүртсэн. Гэхдээ энэ цаг үеээс хойш 1997 оныг хүртэл олигтой амжилт үзүүлж чадсангүй. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд Челси өөрийн түүхэн дэхь хамгийн өндөр амжилтуудаа үзүүлж байна. 2005, 2006, 2010 оны лигийн аварга болсон ба 2010 онд нь мөн FA цомыг хүртсэнээр анхны “давхар цохилт”-оо хийжээ.
Уг клуб нь Фулхэм дүүрэгт орших 41,841 үзэгчийн суудалтай Стэмфорд Бриж цэнгэлдэх хүрээлэнд байрладаг. Энэ цэнгэлдэхэд тэд үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл байрлаж байгаа. 2003 оноос Оросын тэрбумтан Роман Абрамович нь уг клубын эзэмшигч болсон.
Челси клубын өмсгөл нь угсаатны гэгдэх цэнхэр цамц болон шортыг цагаан оймстой хослуулдаг. Энэхүү хослолыг 1960-аад оноос өмсөж эхэлсэн. Клуб нь нийт үзэгчдийн дундаж тоогоор Английн бүх цаг үеийн түүхийн 5-д бичигддэг. 2010-11 оны улиралд өөрийн талбайд үзсэн үзэгчдийн дундаж нь 41,435 байсан нь Премьер Лигийн түүхэнд 1 улирлалд үзсэн амжилтаараа 6-р байранд оржээ.
Түүхийн Эхлэл
Челси клуб 1905 оны 3 сарын 10-д тухайн үеийн “Rising Sun” хэмээх газар байгуулагдсан. Тэр газар нь өдгөө Фулхэм дүүргийн төв замд байрладаг. Клубын эхний жилүүдэд даруухан амжилттай явсаар 1915 оны FA цомын финалд Шеффилд Юнайтед багт ялагджээ. Улмаар Челси шилдэг тоглогчид болон шилдэг хөтлөгч, тайлбарлагч нарыг элсүүлсээр алдар, нэр хүндийг олж авах гараагаа эхлүүлсэн. Харамсалтай нь тухайн үеэс Дэлхийн дайны аймшигт нөлөө Английн хөлбөмбөгт нөлөөлөх болжээ.
Улмаар дайны хүнд он жилүүд ард хоцорлоо. 1952 онд Арсенал болон Английн шигшээн төвийн довтлогч асан Тед Дракийг ерөнхий дасгалжуулагчаар томиллоо. Тэрээр Челсигийн хуучин бэлгэ тэмдгийг өөрчилсөн ба залуучуудын багийн сургалт бэлтгэлийн системийг нь эрс сайжруулсан байна. Үр дүнд нь Челси анхны томоохон цом болох 1954-55 оны Лигийн аварга цолыг хүртлээ. Дараагийн улиралдаа UEFA –ийн тэмцээн болох Европын Аваргуудын цомд оролцож үзжээ.
Реал Мадрид - Челси. UEFA Цомын Аваргуудын Цом. Афин 1971 он.
Тэд 1960-аад оноос дотоод, гадаадын олон тэмцээнд хүч үзэн хүнд хэцүү тоглолтуудыг даван гарсаар байлаа. 1964-65 оны улиралд Лиги, FA цом, Лигийн цомд трибль хийх боломжтой байсан ч Лигийн цомын шигшээд ялсан ч нөгөө 2 цомыг нь атгаад алджээ. Улмаар 3 улирал цомын тэмцээнүүдийн хагас шигшээд, FA цомд нэг удаа аман хүзүүдлээ. 1970 онд Лийдс Юнайтедийг 2-1-ээр хожин FA цомыг хүртсэн. Дараа жил нь Челси Европын анхны ялгуусан амжилтаа үзүүлжээ. Тухайлбал Афин хотод болсон UEFA-н Цомын Аваргуудын Цомын тоглолтод тухайн цаг үеийн шилдэг клуб болох Реал Мадридыг хожсон юм.
Уналт Сэргэлт
1970-аад оны сүүлээс 1980-аад оны үед Челсигийн хувьд маш их тогтворгүй он жилүүд байлаа. Стэмфорд Брижийн шинэчлэлтийн улмаас клубын санхүүгийн байдал маш тогтворгүй болсон. Улмаар “од” тоглогчдыг зарсан бөгөөд баг ч доод лиг рүү уначихлаа. Челсид үүссэн асуудлуудын шалтгаан нь тэдний санхүүд “хулиган”-уудын гар оролцсон явдал байсан юм. Челси клубын хөрөнгө хамгийн адаг доод түвшиндээ хүрч, Стемфорд Брижийн гэрчилгээ үл хөдлөх хөрөнгийн бизнесменүүдэд зарагдан, клуб өөрсдийн “гэр”-ээ алдахад хүрээд байжээ. Энэ хүнд хэцүү үед Кен Бэйтс нийтдээ 1£-ээр л клубыг худалдан авчээ.
Бүхнийг шинээр эхэлсэн Челси клубын менежер Жон Нилл бага зардлаар шинэхэн сайн багийг бүрдүүлэн 1983 онд 3-р Дивизионоос дээш дэвшижээ. Челси 1983-84 онд 2-р Дивизионд түрүүлэн дээд лигт орох эрх олж авчээ. Гэвч 1988 онд дахиад л дээд лигээс унажээ. Харин 1988-89 онд 2-р дивизионд түрүүлэн нэн даруй эргэн дээд лигт оролцох эрхээ авсан.
FA цомын аварга Рууд Гуллит(менежер хувцастай) ба Челси. 1997 он.
Урт хугацааны туршид хуулийн зүйн “тулалдааныг” хийсээр Кен Бэйтс цэнгэлдэх хүрээлэнгийнхээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ эргүүлэн авчээ. Хэдийгээр Челси 1994 оны FA цомын финалд хүрсэн ч шинэхэн байгуулагдсан “Премьер лиг” дэхь амжилт нь тааруухан л байлаа. Харин 1996 онд Европын оны шилдэг хөлбөмбөгчиний шагналт Рууд Гуллит “тоглогч-дасгалжуулагч”-ийн албанд томилогдсоноор энэ байдалд нь өөрчлөлт орсон юм. Тэрээр клубыг дэлхийн топ түвшний тоглолттой болгоход томоохон хувь нэмэр оруулсан. Үр дүнд нь 1997 оны FA цомыг хүртсэн бөгөөд Английн лигийн шилдэг багуудын нэг болгох эхлэлийг тавьжээ. Дараа нь Гуллитын оронд Жианлука Виаллиг менежерээр томилсон байна. Тэр 1998 онд Лигийн цом болон Цомын Аваргуудын цомын финалд ялалт байгуулжээ. Мөн 2000 онд FA цомыг хүртсэн ба Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарчээ. Дараа нь Виаллиг өөр нэгэн Итали мэргэжилтэн Клаудио Ранейригаар сольсон. Ранейри тэднийг 2002 оны FA цомын финал болон 2002-03 оны Аваргуудын лигийн урьдчилсан шат хүртэлхи амжилттай удирджээ.
Роман Абромовичийн Үе
2003 оны 6-р сард Бэйтс клубээ оросын тэрбумтан Роман Абромовичид 140сая£ -ээр худалдсан юм. Энэ нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн өндөр өртөгтэй Клубын арилжаа болсон юм. Тэгээд 100сая£ гаруй хөрөнгийг шинэ тоглогчидийг худалдан авахад зарцуулсан ч Клаудио Ранейри ямар ч амжилт үзүүлж чадсангүй. Иймээс түүний оронд Португаль мэргэжилтэн Жозе Моуриньог авчирлаа. Моуриньо ирсэнээр Челси клуб Английн дээд лигт 2004-05 болон 2005-06 онд дараалан түрүүлсэн амжилт нь дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа түрүүлсэн бөгөөд Английн 5 дахь баг болсон юм. Мөн дээрээс нь 2007 оны FA цом, 2005, 2007 оны Лигийн цомыг хүртсэн юм. Хамгийн гол нь Абромович, Моуриньогийн үеэс эхлэн Челси шинэ зууны дэлхийн топ багуудын нэг болсон юм. Гэвч Аваргуудын лигт арай түрүүлж чадахгүй байсаар 2007 оны 9-р сард Моуриньогийн оронд Аврам Грант ажиллах болсон. Тэрээр Челсиг түүхэнд анх удаа Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгаруулсан юм. Гэвч 2008 онд болсон багийн эзэний төрөлх нутаг ОХУ-ын Москва хотын Лужник цэнгэлдэхэд болсон тоглолтонд багийн амьд домог, “капитан” Жон Терри пенальти цохилт алдсанаар тэр биш, Манчестер Юнайтед цомыг өргөсөн юм. Хүнд ялагдлын дараа Аврам Грантыг халж, түүний оронд 2002 онд Бразилд Дэлхийн Цомыг авч өгсөн Луйз Фелипе Сколариг томилсон.
2005, 2006 оны Челси. Ж.Моуриньо, Гудьюонссен, Дрогба, Макалеле, Карвалью, Чех, Лампард, Терри, Роббен, Ж.Коул
Сколари Челсиг тааруухан удирдаж эхэлснээр ердөө 7-хон сарыг өнгөрүүлсэн. Улмаар Оросын шигшээ багийг дасгалжуулж байсан Гуус Хиддинк 2008-09 оны улирлыг дуустал шигшээтэй хамт түр дасгалжуулах болсон. Тэрээр тухайн улиралдаа 2009 FA цомыг авч өгсөн юм. Цом хүртсэнээс 2 өдрийн дараа Миланд ажиллаж байсан Карло Анчелотти Челсигийн шинэ менежерээр томилогдсон. Түүний удирдсан эхний жил Челси Английн Премьер Лигт болон FA цомд түрүүлэн “дубль” хийсэн. Мөн 1963 оноос хойш Английн дээд лигийн 1 улиралд 100-аас дээш гоол оруулсан анхны баг болсон юм. Анчелотти 2011 оны 5-р сард халагдсан бөгөөд Андре Виллаш Боаш хэмээх 30 гарай насны залуу ерөнхий менежерээр томилогдсон юм.
Андре Виллаш Боаш хэмээх Португаль менежер 2010-11 оны улиралд Порту клубын хамт Европа Лиг, Португалийн Лиг, Португалийн цомоор “трибль” хийн дэлхий нийтийг гайхшруулсан юм. Залуу менежер өдгөө баян эзэн, гайхамшигт фанатуудынхаа хүсэлтээр “Угсаатны цэнхэрүүд”-ийн түүхийн алтан үсгийг бичихээр ажиллаж байна. Тэдний зорилго Аваргуудын Лигийн Аварга...
0 Санал хүсэлт:
Post a Comment