Италийн 7 удаагийн аврага (1988, 92-94, 96, 99, 2004)
Италийн цом - 1 (2003)
Италийн супер цом - 5 (1988, 92, 93, 94, 2004)
Европын цом/ Аваргуудын лиги – 5 (1989, 90, 94, 2003, 2007)
UEFA –ийн Супер цом – 5 (1989, 90, 94, 2003, 2007)
Тив хоорондын цом – 2 (1989, 1990)
Клубын Дэлхийн Цом – 1 (2007)
Дэлхийн дэд аварга (1994), Европын дэд аварга (2000)
Миланд 647, Италийн шигшээд 126 удаа тоглосон.
Эхлэл – 1985 он
Паоло Мальдини алдарт “АС Милан”-ий өмсгөлийг анх 1985 оны 1-р сарын 20 нд өмсчээ. 16 настай хүү Удинезегийн эсрэг 1-1 ээр тэнцэв. Түүний аав Чизаро нь тухайн үед Миланий залуучуудын багийг удирдаж байв. Энэ цагаас хойш Миланд тасралтгүй 25 жил үнэнчээр зүтгэж, цом шагналаар бялхсаар зодог тайлсан билээ.
Клубын амжилт
Мальдини ба түүний нөхөд 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр дэлхийн тэргүүн багийн 1-ээр яригддаг байлаа. 1989 онд Бухарестийн Стяуаг, 1990 онд Бенфикаг, 1994 онд Барселонаг, мөн 2003 онд Ювентусыг, 2007 онд Ливерпүүлийг тус тус хожин Европын Аваргуудын лигийн цомыг хүртсэн түүхтэй.
Итали 90
1988 онд Италийн шигшээд анх уригдан Югославын эсрэг тоглосноор түүний кареерийн нэгэн шинэ хуудас эрэглээ. Гэвч 1990 оны ДАШТ-д нутаг дээрээ Диего Марадонагаар ахлуулсан Аргентинд хагас шигшээд пенальтаар хожигдов.
Дахиад л Пенальти - АНУ 94
ДАШТ-д Аззурийн шигшээ шилдэг тоглолт үзүүлсээр шувтаргад шалгаран үлдлээ. Малдини ч зүүн жигүүрт үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл шигшээд Бразилтай гоолгүй тэнцэн пенальти цохиход шилдэг довтлогч Роберто Бажо нь “шувуу буудан” багаа хөөдлөө.
Каптиан болов – 1995
1995 оны Аваргуудын лигийн шигшээд Милан нь Голландын Аяакст дийлдсэний дараа Франко Барези зодог тайлав. Ингэснээр Клуб болон Шигшээгийн ахлагчийн тууз Малдинид ирэв.
Эцэгтэйгээ хамт
Италийн шигшээ Евро-96 нд мөн л пенальтигаар хоуигдсоны дараа Чезаре Малдиниг шигшээ багийн дасгалжуулагчаар томилов. Гэвч эцэг хүүгийн хослол 1998 онд Францад дийлдсэнээр (мөн л Луйжи ди Бажо пенальти алдав) WORLD CUP үнсэж чадсангүй.
ЕВРО 2000 – ШОК
Евро 2000-ийн цомыг өргөхөд Паоло тун ч ойрхон байлаа. Шувтаргад Францтай таарч Марко Дельвеккио гоол хийснээр Итали тэргүүлж байв. Харамсалтай нь цаг дуусахаас 30-хан секундын өмнө Сильвен Вильторд тоог тэнцүүлж, улмаар Дэвид Трезеге алтан гоол хийчихлээ. Одоо мөнгөн медальтаагаа л эвлэрэхээс...
БАЯРТАЙ – СКАУДРА АЗУРРИ
2002 оны ДАШТ-д эзэн баг Солонгосчуудад алтан гоолоор ялагдчихлаа. Ийнхүү Паоло Малдини Италийн шигшээд тоглосон тоогоо 126 дээр зогсоов. Түүний намтарт Ан Жун Хван гэдэг нэр дурсагдах нь.
БУУЖ ӨГӨХ БОЛООГҮЙ
Шигшээг орхисноор түүний Миланд зориулах цаг ихэслээ, Россинеричүүд 2003 онд Аваргуудын лиг, супер цом, Италийн цомыг өөрийнх болгов. Ийнхүү 5-н жил завсарласны дараа Скудеттог мөн хүртэв. Мөн 2007 онд ахмадын золбоо болоод байсан тэдний багийг Малдини ахлан, Кака чирсээр Аваргуудын лигийн аварга болов.
ДОМОГ ТӨГСӨВ
2009 оны 5-р сарын 31-нд Амьд Домог маань “АС Милан” клубтэйгээ Фиорентинагийн эсрэг тоглосноор 41 насандаа албан ёсоор зодог тайлав. 25 жил Малдини нэртэй хамт байсан “3” дугаарыг “АС Милан” улаан хар өмсгөл дээрээ дархалжээ. Энэ бол хөлбөмбөгийн ертөнцөд ховор тохиолдох үйл явдал билээ.
0 Санал хүсэлт:
Post a Comment