Yahoo messenger -ын бичсэн Text харагдахгүй байхад авах арга хэмжээ 2

Nov 7, 2011

Өмнө нь үүнийг арилгах арга оруулж байсан боловч зарим нэг хэрэглэгч дээр ажиллахгүй байна гээд байсан болхоор дахин нэг арга орууллаа. Ихэнхдээ вируснаас шалтгаалж Yahoo Messenger-т ийм алдаа гардаг. Вируснаас болоогүй тохиолдолд уг програмыг uninstall хийж устгаад, дахин суулгасанаар зүгээр болдог. Хэрэв дахин шинээр суулгаад ч зүгээр болохгүй бол вирустсэн байна гэсэн үг.


Үүнийг шалгахын тулд Control panel -> Internet Options -> ийг ажиллуулаад, Security таб руу ороод үзэх хэрэгтэй. Энгийн үед энэ хэсэгт Internet8 Local Intranet, Trusted sites, Restricted Sites, гэсэн 4-н сонголт байх ёстой.

Уг вирусыг устгахын тулд:

    Run (Windows + R товчны хослолыг ашиглаж болно) командыг гаргаад Regedit гэж бичээд OK дарна.
    Уг хэрэгслийн зүүн хэсэгт HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Internet Settings\Zones гэсэн замаар орно.
    Энд 0-4 хүртэл нэртэй 5-н ширхэг фолдерийн зурагтай зүйл байх ёстой. Хэрэв эдгээрээс өөр, ихэнх тохиолдолд нэр нь зүгээр л дөрвөлжин дүрс байвал уг зүйлийг устгана.

0 Санал хүсэлт: