
Давид Вилья Санчез 1981 оны 12 сарын 3-нд Испаний хойд хэсгийн Астур мужын Туйлья хэмээх жижигхэн тосгонд төржээ. Уурхайчин эцгийн хүү тэрээр баян тансаг амьдралыг мэдрэлгүй өссөн ч, хайр халамжаар огтхон ч дутаж байсангүй. Эцэг эх нь хүүгээ шилдэг тоглогч болж чадна хэмээн үргэлж урам өгч, дэмждэг байлаа. Гэвч Вилья хүү бусдаас онцгойрч, өөрийгөө харуулж чадахгүй л байв. Бага насныхаа тухай Давид ”Тэр үед би хэн ч биш байсан. Сохор зоос ч авалгүй улиралын турш сэлгээний сандалд сууж байхаар найзуудтайгаа тоглоод явж байсан нь дээр юм шиг санагдах үе ч байсан. Харин гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжин, тусладаг байсны хүчин би тэр хүнд үеийг давж чадсан’‘ хэмээн өгүүлжээ. Магадгүй түүний есөн настайдаа авсан хүнд бэртэл нь хөлбөмбөгийн карьерийг нь ийн удаашрахад хүргэсэн байх. Баруун хөлийнхөө гуяны ясыг хугалсан хүү дахин хөлбөмбөг тоглохгүй байж мэдэх хүнд нөхцөлд орсон ч аз болж бүрэн эдгэрчээ. Нөгөө талаар энэ бэртэл нь түүнийг зүүн хөлөөрөө сайн тоглодог болоход тусалсан юм. 18 нас хүртлээ Вилья орон нутгийн Лангео хэмээх багт тоглож байгаад Гиёон хотын Спортинг клубт шилжсэн байна. Хэдийгээр Астурын олон баг түүнийг авахаар санал тавьж байсан ч багын шүтээн Кастро Гонзалез ‘Куйни”-гийн багт тоглох хүсэлдээ хөтлөгдөн ”Улаан цагаанууд”-ыг сонгосон тухайгаа нэгэнтээ өгүүлжээ. 2-р лигийн энэ багт ирснээр Вилья өөрийгөө хэн гэдгээ жинхэнэ ёсоор харуулсан бөгөөд 2003 оныг хүртэл хүчин зүтгэхдээ 85 тоглолтонд 40 гоол оруулсан байна. Гэвч түүний хичээл зүтгэлээс үл хамааран багийнх нь амжилт ахихгүй байсан тул шинээр Ла лигт дэвшсэн Реал Сарагосад худалдагдан очсон байна. Дээд доод лигийн түвшин өөр байх нь ойлгомжтой ч Вилья энэ бүхнийг анзаараагүй мэт гоолоо оруулсаар байлаа. Ла лигт өнгөрүүлсэн анхны улиралдаа тэрээр 20 гоол оруулж мэргэн буучдын тэргүүн эгнээнд бичигдсэн бөгөөд багаа Эзэн хааны цом түрүүлүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Реал Мадридийн эсрэг хийсэн финалын тоглолтонд тэрээр


Шигшээ багт
Вилья 2005 онд Реал Сарагосагийн бүрэлдэхүүнд байхдаа анх шигшээн дуудлага авсан гэдгийг нь дээр өгүүлсэн. Энэхүү тоглолт нь Герман -2006 ДАШТ-н сонгон шалгаруулалтад тохиосон бөгөөд тус тоглолтонд Испани Сан Мариног 5 : 0-оор бутниргэсэн ажээ. Харин анхны гоолынх нь хувьд Словакийн шигшээтэй хийсэн тоглолтонд орсон. Ирэх жилийн зун нь Валенси дэх гайхалтай формыг нь үнэлсэн Луйс Арагонес Герман руу авч явах бүрэлдэхүүндээ Вильяг багтаасан нь алдаа болсонгүй. Тэрээр Украйн, Францын хаалганд гурван гоол оруулж Фернандо Торресийн хамт мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдсэн билээ. Хэдийгээр шигшээтэйгээр том тэмцээнд түрүүлэх хүсэл нь энд биелэж чадаагүй ч, хоёр жилийн дараа мөрөөдлөө биелүүлж Евpопын аваргад түрүүлсэн юм. Вилья, Виценте дель Боскегийн бүрдүүлсэн ялагдашгүй багийн гол хүч нь болж хэсгийн тоглолтонд Оросын хаалганд хет-трик хийснээр барахгүй Шведийн хаалганд сүүлийн мөчид гоолдож багаа аварчээ. Сонирхуулахад Патрик Клюйвертээс хойш Еврод хет-рик хийсэн анхны тоглогчоор Вилья шалгарсан юм. 2000 оны Европын аваргад Голланд эр Югославын хаалгыг гурван гоолоор мялааж байсан аж. Хагас шигшээн ОХУ-тай хийсэн тулаанд Вилья бэртэл авч финалыг өнжсөн ч дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, тэмцээний шилдэг багт Торресийн хамт багтсан юм..Ийнхүү Европын

Вилья ба Раул
Испаний хэвлэл мэдээллээр энэ хоёр тоглогчдыг харьцуулсан мэдээллүүд байнга гардаг. Ялангуяа Евро 2008-д Луйс Арагонес Раулыг гадна үлдээж , Вильяд итгэл хүлээлгэсэн нь чамгүй шуугиан дэгдээсэн. Тус тэмцээнд Вилья Раулын 7 дугаарыг зүүн тоглосон юм. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Вилья ”Би хэнээс ч юуг ч булааж аваагүй. Зөвхөн өөртөө олдсон боломжыг л ашиглаж байна. Энэ номерийн тухай асуудлыг өмнө нь зөндөө л ярьсан шүү дээ. Раул бид хоёр хамт олон тоглолтонд оролцож байсан, найзууд. Тиймээс түүнийг шигшээд дуудагдахгүй байгаад намайг буруутгах нь утгагүй хэрэг. Бид одоогоор шигшээдээ 25 гоол оруулсан үзүүлэлттэй яваа. Харин Раулынх 44, бас тэр зодог тайлах болоогүй байгаа тул энэ тоо нь нэмэгдэж болно. Мэдээж хэрэг би шигшээдээ олон жил тоглож, рекордыг эвдэхийг хүсэж байна. Харин үүнийг бас нөгөө асуудалтай хутгаад эхлэв дээ” хэмээн өгүүлжээ.
Хувийн амьдрал

2008 оноос тэрээр Астур хүүхдүүдэд зориулсан “Doi la cara pola oficialidá” хэмээх бэлтгэлийн бааз ажиллуулж байгаа бөгөөд 6-гаас, 14 насны хүүхдүүдийг хамруулж бэлтгэл сургуулилт хийлгэн, заавар зөвлөгөө өгдөг аж.
Клубын карьерийн үзүүлэлтүүд
Клуб | Лиг | Цом | Олон улс | Нийт | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Клуб | Лиг | T/T | Гоол | T/T | Гоол | T/T | Гоол | T/T | Гоол |
Испани | Лиг | Эзэн хааны цом | Европ | Нийт | ||||||
1999-00 | Спортинг Гиёон B | División de Honor | 30 | 12 | - | - | 30 | 12 | ||
2000-01 | Сегунда лиг B | 35 | 13 | - | - | 35 | 13 | |||
2000-00 | Спортинг Гиёон | Сегунда лиг | 1 | 0 | - | - | 1 | 0 | ||
2001-02 | 40 | 18 | 4 | 2 | - | 44 | 20 | |||
2002-03 | 39 | 20 | 1 | 0 | - | 40 | 20 | |||
2003-04 | Реал Сарагоса | Ла лига | 38 | 16 | 8 | 4 | - | 46 | 20 | |
2004-05 | 35 | 15 | 1 | 0 | 10 | 3 | 46 | 18 | ||
2005-06 | Валенсиа | Ла лига | 35 | 25 | 4 | 2 | - | 39 | 27 | |
2006-07 | 35 | 16 | 2 | 0 | 10 | 5 | 47 | 21 | ||
2007-08 | 28 | 18 | 6 | 1 | 7 | 3 | 41 | 22 | ||
2008-09 | 33 | 28 | 2 | 1 | 5 | 1 | 40 | 31 | ||
Нийт | 347 | 181 | 28 | 10 | 32 | 13 | 407 | 204 |
Шигшээ баг | он | Нөхөрсөг | Албан ёсны | Нийт | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
T/T | Гоол | T/T | Гоол | T/T | Гоол | Дундаж | ||
Испани | 2004-05 | - | 1 | 0 | 1 | 0 | 0 | |
2005-06 | 5 | 1 | 7 | 4 | 12 | 5 | 0.42 | |
2006-07 | 2 | 1 | 7 | 6 | 11 | 7 | 0.64 | |
2007-08 | 5 | 2 | 9 | 4 | 12 | 6 | 0.5 | |
2008-09 | 3 | 5 | 9 | 8 | 12 | 13 | 1.08 | |
Нийт | 15 | 9 | 34 | 22 | 48 | 31 | 0.65 |
Цом, шагнал
Клуб
* Сарагоса - Эзэн хааны цом – 2004 , Испаний супер цом – 2004
* Валенсиа – Эзэн хааны цом – 2008
Шигшээ багт – Евро 2008 ялагч , Тив хоорондын цом 2009-Хүрэл медаль Хувийн амжилтууд * Зарра цом: 2005-06, 2006-07, 2008-09 * Валенсигийн мэргэн бууч : 2005-06, 2006-07, 2007-08, 2008-09 ,* Евро 2008 – алтан шаахай * Евро 2008- шилдэг багт багтсан * Тив хоорондын цом – 2009 хүрэл шаахай
0 Санал хүсэлт:
Post a Comment