Өнөөдөр Арсен Венгерийн Лондонд ирсэний 13 жилийн ой тохиож байна. Эдгээр жилүүдэд Франц мэргэжилтэн Лондоны багийг удирдан гайхалтай амжилтанд хүргэсэн төдийгүй өөрөө дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгэнд тооцогдох болсон билээ.
Хэдийгээр Буучид түүний удирдлаган дор ганц ч удаа Аваргуудын лигт түрүүлж байгаагүй ч , бас сүүлийн дөрвөн жилд ямар ч цомны бараа хараагүй ч ямар нэгэн тэмцээнд үргэлж түрүүлэх боломжтой багуудын тоонд үргэлж бичигдсээр ирсэн. Одоо ч бичигдсээр л байна. Шинэ улиралын эхэнд Манчестерийн 2 багт ялагдсан ч үүнээсээ хойш тэд 5 дараалан ялаад байгаа нь нэгийг өгүүлнэ. Энэ амралтын өдөр Флай Эмирэйтст зочлох Блакбөрний хувьд ч тэд хүндхэн өрсөлдөгчид байх нь мэдээж. Хэрвээ тэд энэ тоглолтонд ялах аваас Ливерпуль – Челси багуудын тоглолтын үр дүнгээс шалтгаалан 2-р байр хүртэл урагшлах боломжтой юм. Венгер энэ долоо хоногт өгсөн нэгэн ярилцлагадаа 13 жилийн өмнө Лондонд ирэхэд Арсеналын байдал үнэхээр базаахгүй харагдаж байсан гэжээ. Харин London Evening Standard сонин түүнтэй ”Арсене гэгч хэн бэ” гэж мэндчилж байсан байх юм. Англид ирэхээсээ өмнө Монако, Нагояа Грампус багуудтай хамт үзүүлсэн амжилтыг нь үл тоомсорлож байсан зарим мэргэжилтнүүд хүртэл 1998 оноос хойш түүнийг хүндлэх болсон нь гэнэтийн явдал биш байлаа. Тэрхүү улиралд Буучид дубль хийж Премьер лиг, ФА цомыг зэрэг хүртсэн юм. Үүнээс хойш Буучид лигтээ 2 удаа магнайлж, ФА цомд 3 удаа магнайлснаар барахгүй, 2003-04 оны улиралд ганц ч ялагдалгүй түрүүлж ”Үл үзэгдэгч” хэмээн гоочилж байсан хүмүүсийн амыг тас цохисон юм. Өдийг хүртэл ямар ч дасгалжуулагч түүний энэ амжилтыг эвдэж чадаагүй л байна. Мөн Венгер премьер лигийн гадаад дасгалжуулагчдаас дубль хийсэн анхны дасгалжуулагч болжээ.
Ялалт амжилтын өдрүүд
2006 оны зун Арсеналчууд 80 жил ялалт, ялагдлын баяр жаргал, уйтгар гунигийг хамт мэдэрсэн Хайбури цэнгэлдэхээ орхиж 60.000 үзэгчийн суудалтай шинэ Флай Эмирэйтс цэнгэлдэхэд төвхнөсөн билээ. Орчин цагийн хамгийн үзүүштэй сэтгэл хөдөлгөм тоглолт үзүүлдэг Буучдын залуу хөвгүүдийн хувьд энэ үеэс санхүүгийн хувьд ч хөл дээрээ босож, Европын гигант багуудын тоонд зүй ёсоор тооцогдох болсон юм. Арсене Венгер өөрийг нь анх авчирсан үеийг ийнхүү дурсаж байна ”Ер нь гадаад оронд ажиллана гэдэг хэнд ч гэсэн амар байдаггүй. Ялангуяа тэр газартаа чи хэрэггүй үед. Тэр үеийн байдлыг ороогийнхтой харьцуулах юм бол газар тэнгэр шиг л ялгаатай. Орчин цагт чинь ямар ч гадаад мэргэжилтнийг улаан хивс дэвсэж л угтдаг болсон байна шүү дээ. Гэтэл тэр үед тийм байгаагүй. Хүн болгон л чамайг <<Энэ Франц нөхөр одоо яах гээд байгаа юм бол>> гэсэн байдалтай харна гээд боддоо”
”Арсеналын удирдлага намайг авчирахын тулд маш их зориг гаргасан гэж бид боддог. Юуны түрүүнд би багийнхаа фанатуудаас дэмжлэг олж өөрийгээ тэдэнд эерэг талаас нь харуулахыг хичээсэн. Энэ чинь амжилтын гол үндэс шүү дээ. Тухайн үед манай багийн бүрэлдэхүүн залуухан амжилтын төлөө тэмцэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байсан нь надад их амжилтын өөд тэмүүлэх урам зоригийг бэлэглэсэн юм”
Эртний өрсөлдөгч
Премьер лигт ажилласан жилээрээ Арсенетэй өрсөлдөх цорын ганц өрсөлдөгч нь Манчестер Юнайтедийн ”хөгшин чөтгөр” Сер Алекс Фергусон юм. 23 дахьжилээ Манчестер Юнайтедийг удирдаж байгаа Шотланд эрхэм Венгертэй, дайсны хувиар ч анд нөхдийн журмаар ч олон удаа уулзаж байсан. Заримдаа бүр хэм амаар дайралцаж шуугиан тарьж байсан удаа ч бий. 1997 онд Венгер <<Премьер лигийн хуваарийг хэтэрхий шударга бус байна. Бүх зүйл МанЮ-гийн талд байгааг юу ойлгох вэ>> гэсний төлөө Фергусон ”Тэр шинэ залуу юугаа мэдэхэвдээ. Энэ тэнэг бодлоо Японы лигтээ очиж ярина биз (Венгер 1995/96 оны улиралд Nagoya Grampus Eight багийг удирдаж байсан) гэж хариу барьжээ.
1999 оны цомын тоглолтын дараа Венгер, Фергусонтой гар барилгүй цэнгэлдэхийг орхисон нь бас бөөн шуугиан.
2004 оны 10 сард болсон хоёр багийн тулааны дараа Арсеналын тоглогчид хувцас солих өрөөнд МанЮ-гийн зарим тоглогчид руу пицца шидэж үймээн дэгдээсэн. Фергусон үүнийг ”Миний харж байсан хамгийн болчимгүй үйлдэл. Тэд яг л ухаан муутай хүмүүс шиг аашилж байсан” гээд Венгерийг ”Менежер гэхэд ухаанд багтамгүй ааштай хүн” хэмээн нэрлэсэн юм.2007 оны нэг сард МанЮ-г 2 : 1-ээр ялсныхаа дараа Венгер Манчестрийн тоглогчдын бүдүүлэг үйлдлийг шүүмжилсэн үг хаясан. Үүний хариуд Ферги Венгерийг ”Чалчаа амьтан” гэж нэрлэжээ. Арсене ч дуугүй байсангүй ”Би түүний тухай дахин юм ярихгүй” гэжээ. Энэ мэтчилэн Венгер, Фергусон хоёрын дунд хүйтэн дайн өрнөсөөөр 10 хэдэн жилийг үдсэн ч, сүүлийн жилүүдэд хоёр эрхэм тоглолтын дараа элэгсэгээр гар барьдаг болсон нь эвлэрсний тэмдэг бизээ.
Миний нууц
Арсене өөрийнхөө амжилтын нууцыг пиво бартай холбоотой гэж үздэг. Эцэг эхнийнхээ ажиллуулдаг байсан баранд бяцхан Венгер ихэнхи цагийг өнгөрүүлж тусалдаг байснаас гадна хүмүүстэй танилцаж, хөлбөмбөгийн талаар мэдлэгтэй болж эхэлжээ. La Croix d’Or гэх энэхүү бяцхан мухлаг Венгерийн өссөн Duttlenheim тосгонд байдаг юм.
”Пиво бар бол хүмүүсийн сэтгэлүйг судлах хамгийн сайн газар. Би таван настайгаасаа л энэ газар ажиллаж хорвоогийн түмэн янзын хүмүүстэй уулзаж орчлон хорвоогийн сайн мууг ялган таньж эхэлсэн. Тэдний юу бодож санаж явдгийг мэдэж, амьдралын туршлагатай болж эхэлсэн. Магадгүй багаасаа хүмүүсийг ингэж таньж сурснаар надад олон нийттэй харьцах туршлага суусан байх. Томчуудтай хамт үргэлж байснаараа би хэнтэй яаж харьцах, яаж ярьвал тэдгээр хүмүүсийн аргыг олон талаар тун сайн мэддэг болсон”
”Mиний ажилладаг байсан тэр газарт амьдралын үнэ цэнийг ойлгож сурах шаардлага тулгардаг байлаа. Чи 20 нас хүртлээ яаж амьд байхаа мэдэхгүй бол тэгээд л бүх зүйл дуусаа гэсэн үг. Энэ бүх амьдралаас би өнөөгийн баримталдаг заримаа олж авсан”
Авьяастны ангууч
Залуу авьяастныг илрүүлж ирээдүйн супер од болохы замыг нээдэг авьяасаараа Венгер хэнийг ч дагуулахгүй. Бүр Монакод байхаас л Арсений энэ чанар харагдаж эхэлсэн бөгөөд 1988 онд Жорж Вий хэмээх хэний ч мэдэхгүй залууг Либерээс авчирсан нь ирээдүйн Европ, дэлхийн шилдэг тоглогч болон манджээ. Патрик Виера, Ческ Фабрегас, Робин ван Перси, Кол Туре эдгээр тоглогчид бүгд л хэний ч үл таних залуус байхдаа Венгерийн хурц хараанд өртөн Лондонд газардаж дэлхийн супер одод болох замаа зассан юм. Энэхүү хүнийг таних онцгой авьяас чадвар нь Арсеналд ялалт амжилтаас гадна чамгүй их хөрөнгийг авчирсан байдаг. Тухайлбал 2002 онд Николас Анелкаг PSG багаас ердөө 500,000 фунтаар худалдаж аваад 2 жилий дотор ”од” болгож Реал Мадридад 22.3 фунтээр зарж байх жишээтэй. Венгерийн хийсэн их мөнгөний наймаанууд хэзээ ч буруу байдаггүйн жишээг Тьерри Анри, Роберт Пиреш, Силвайн Вилторд нар дээр тайлбарлаж болно. Анри 99 онд 10 саяар, Пирэш 2000 онд 5 саяаар , Вилтор 13 сая фунтээр 2000 онд (клубын дээд амжилт) ирсэнээсээ хойш гайхалтай амжилтыг үзүүлж 2002, 2004 оны супер амжилтын гол түлхүүр болсон юм. Ялангуяа Анригийн хувьд Венгерийн удирдлаган дор ирснээсээ хойш л жинхэнэ ёсоор дэлхийн супер од болж, клубын түүхэнд үлдэх шилдэг амжилтыг үзүүлсэн гэдгийг дурьдах нь зүйтэй. Цаашдаа ч Венгерийн гараас Анригийн дайтай тоглогчид төрөн гарахыг үгүйсгэх аргагүй.
Arsene Who?
Венгер 1949 оны 10 сарын 22-нд Францын Strasbourg хотод төржээ. Дээр өгүүлсэн Duttlenheim хэмээх жижигхэн тосгонд пиво бааранд бага насаа өнгөрүүлсэн тэрээр багадаа муугүй хамгаалагч байлаа. Орон нутгийн FC Duttlenheim багт 16 нас хүртлээ тоглоод 3-р дивизионы AS Mutzig багт 22 нас хүртлээ хүмүүжжээ. Түүний энэ багт авчирсан Макс Хилд хэмээх эрхэм хожим дасгалжуулагчийн арга ухаанд сургаж ирээдүйн амжилтынх нь эхлэлийг тавьсан юм. Ногоон талбайд өөрийнх нь амьдрал биш гэдгийг Венгер 1981 онд ухаарч дээд лигт 11 удаа тоглосон дүнтэйгээр пүүзээ хананд өлгөжээ. Тэр жилдээ УЕФА-гийн сургалтанд сууж дасгаллжуулагчийн дипломтой болсон залуу эр Strasbourg-гийн хүүхдийн багт менежерээр ажиллах болсон юм. 3 жил багачуултай ажиллаж туршлага хуримтлуулсны эцэст Венгер 1984 онд анхны мэргэжлийн багаа удирдлаа. Гэвч залуу менежерийн анхны туршилт Нэнси клубыг доод лиг рүү унагаснаар өндөрлөсөн юм. Юм нэгээр дуусах биш дахиад л оролцож үзэхээр шийдлээ. 1987 онд Монако багийн дасгалжуулагчаар томилогдож ажилласан цагаасаа Венгер анхны амжилтаа үзүүлж эхэл\жээ. 1994 оныг хүртэл энэ багийн тэргүүнээр ажиллахдаа лигийн аваргаар нэг удаа (1988), цомын эзнээр мөн нэг удаа (1991),тодруулж, гурван жил дараалан лигтаа аман хүзүүдэж (1990–91 1991–92 1992–93) авьяаслаг мэргэжилтэн болохоо харуулсан юм. Энэ хугацаандаа Глен Ходдл, Юрген Клинсман, Жорж Вий нарын шилдэг залуусаар багаа бүрдүүлж Монаког алдарын оргилд хүргэжээ. Францын алдарт довтлогч Юрий Жоркаеф ч Венгерийн гараар л од болох эхлэлээ тавьсан. Франц дахь сүүлийн жилүүдэд нь Байерн түүнийг идэвхтэй сонирхож байсан ч клубын удирдлагаас түүнийг Германы багуудтай харьцахыг нь хориглосон тул энэ шилжилт биелэлээ олсонгүй. Харин Венгер олны огт таамаглаагүй үйлдлийг хийж Ялоны J лигийн Грапус Эйт хэмээх багтай 3 жилийн гэрээ байгуулжээ. Арсеналын хоёр дахь ахлагч Дэвид Дэйнтэй сайн харилцаатай байсан нь Венгерийг Лондонд ирэхэд нөлөөлсөн гэж зарим мэргэжилтнүүд ярьдаг. Энэ нь ч үнэний ортой байх. Хоёр залуу анх 1998 онд Арсенал – QPR багуудын тоглолтын үеэр танилцаж нөхөрлөх болсон бөгөөд 1996 онд Брюс Риочыг халагдсаны дараа Дэвид Вэнгерийг багтаа урьсан гэдэг. Францын шигшээн техникийн захиралаар ажиллаж байсан Жерар Улье ч энэ саналыг дэмжиж Арсенийг Лондонд авчирсан юм. Ингээд тэр оны 10 сарын 1-нд Венгер Арсеналын түүхэн дэх анхны гадаад дасгалжуулагчаар томилогдсон юм. Ирэх зун нь Арсене багтаа шинэчлэл хийхээ зарлаж Патрик Виера, Реми Гарде нарыг багтаа элсүүлжээ. Энэ бол Лондоны багийг хүлээж буй их ялалт амжилтын эхлэл байсан гэдгийг тэр үед тийм ч олон хүн төсөөлөөгүй байх. Харин Венгер өөрөө үүнд итгэлтэй байсан болов уу ?
Ангилал
Дасгалжуулагчийн намтар
Арсене гэж хэн бэ?
Unknown
Oct 31, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Архивын сан
-
▼
2011
(136)
-
▼
October
(26)
- Хар ирвэс - Патрик Стефан Клюйверт
- Зизу
- Гоолын машин – Рүүд ван Нистелрой
- Ромын ‘Галт тэрэг’ – Кафу !
- Габриэль Омар Батистута
- Шидэт Ронни !
- Каталоны шүтээн-Пеп
- Russia-win!
- 20-р зууны шилдэг дасгалжуулагч Ринус Михэлс
- Жинхэнэ хөлбөмбөгч !
- ”’El Guaje” Давид Вилья
- Арсене гэж хэн бэ?
- ДАШТ-ий түүх #7 Вива, Бразил!
- ДАШТ-ий түүх #6 Зургаа дахь оролдлого буюу Бразилч...
- ДАШТ-ий түүх #5 Азгүй Унгар
- Тэр бол Онцгой нэгэн - 1-р хэсэг
- Агуу түүхийн өчүүхэн хэсгээс
- Мөнхийн лидер
- Чөлөөт цохилтын хаан
- Хөлбөмбөгийн Бурхан – Роналдо
- “Хаан Эрикийн түүх”
- ДАШТ-ий түүх #3 “Төмөр легион”-ы ээлжит түрүү
- ДАШТ-ий түүх #4 -“Маракана”-гийн нулимс
- ДАШТ-ий түүх #2 “Скуадра Аззура”-гийн анхны түрүү ...
- ДАШТ-ий түүх #1: Ла-Платын эрэг дээрх уругвайчууды...
- Бяцхан ногоон вандуй
-
▼
October
(26)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
0 Санал хүсэлт:
Post a Comment