Мөнхийн хотын Рома багийн шилдэг тоглогчдыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа Бразилийн шигшээ багийн алдарт тоглогч, ахлагч номер 2 – Кафу
Нэр : Маркус Эванглиста ди Мораес
Төрсөн огноо : 1970.6.7 (38)
Төрсөн газар : Сан Паулу (Бразил)
Иргэншил : Бразил
Тоглож байсан багууд :
Сан Паулу : 1989–1994 115(7)
Ювентуде 1994–1995 74(8)
Сарагоса 1995 16 (0)
Палмеирес 1996–1997 35 (0)
АС Рома 1997–2003 163 (5)
Милан 2003–2008 119 (4)
Шагнал
ДАШТ – 1994 ,2002 аварга
Копа Америка – 1997 ,1999 аварга
Аваргуудын лиг – 2007аварга
Скудетто – 2001 ,2004 аварга
Клуб ДАШТ – 2007 аварга
Бразилийн шигшээ багийн алдарт баруун жигүүр түүнийг мэдэхгүй спорт сонирхогч энэ дэлхийд хуруу дарам цөөн бизээ. Маркос Эванглиста ди Мораес буюу бидний нэрлэж заншснаар Кафу -г Ромд өнгөрүүлсэн мартагдашгүй зургаан жилийнх нь төлөө фенүүд нь домог гэж эргэлзээгүй нэрлэдэг.
1970 оны 6 сарын 7. Энэ өдөр танд ямар нэгэн зүйлийг санагдуулахгүй байна гэж үү. Одоогоос 38 жилийн тэртээ Алдарт Бразилийн шигшээ Английн багтай дэлхийн аваргын хэсгийн тоглолтоо хийж ялж байсан бол ,яг тэр мөчид нь Сан Паулу хотын эмнэлэгт бяцхан хүү Кафу нарт хорвоод шинээр мэндэлж байсан ажээ. Ийм хүүхэд хөлбөмбөгч болохгүй гээд яах билээ дээ. Гэхдээ бүх зүйл тийм ч амар байгаагүй ээ. Ер нь бразил жаалууд ганцхан зүйл мөрөөддөг нь алдартай тоглогч болох. Мэдээж Кафу ч энэ дүрмээс гажаагүй ба гэр бүл нь ядуувтар ,хичээл сурлагадаа тааруухан учир хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр өдөржин бөмбөг нүддэг байв. Хэд хэдэн багуудын академаар явж их зүйл суралцаж ,дадлага туршлгагатай болж байсан ч үеийнхнээсээ цойлж гарч чадалгүй байсаар 18 хүрсэн. Ийнхүү олон багуудад гологдсоны эцэст төрсөн хотынхо Сан Паулу ФЦ багт нөөц тоглогчоор очжээ. Тэр нь ч оносон шийдвэр болж залуучуудийн багийн дасгалжуулагч авьяаслаг эрхэм Сантана-тай тааралдсан ба ,хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Кафуг жигүүрийн хамгаалалтанд тавьжээ. Хурдтай ,ядрах цуцахыг мэддэггүй ,бас техник ч гологдохооргүй учир Сантана түүнийг хараандаа авч үргэлж зааж туслан ер нь ирээдүй замыг нь зааж өгсөн ачтан юм. 1997 оны зун. Алдар нэр нь нэгэнт түгж ,дэлхийн аврага ,тивийн аврагадаа түрүүлээд байсан Кафу Италид ирлээ. Мөнхийн хотод ирсэн нь нутаг нэгт Алдайр мөн нөлөөлсөн бөгөөд энэ 2 тоглогч тун гар нийлэн Ромын ар талыг 2003 оныг хүртэл хариуцаж байгаад ,мөн тэр зунаа багаа орхисон билээ. Хэдийгээр түүнийг ирсэн эхний жилүүдэд багийн амжилт тийм ч сайнгүй байж ,олон дасгалжуулагчид солигдож байсан ч тэр гараанд гарсаар ,үүргээ биелүүлсээр байсан ба фенүүд нь il pendolino буюу ‘галт тэрэг’ хочийг өгсөн нь санамсаргүй хэрэг биш. Тэрээр нэгэнтээ ‘Би энэ нэрэндээ үнэхээр хайртай , намайг Ромд ирсэн даруйд л тэд надад энэ хочийг өгчихсөн ,тиймээс ч би багийн төлөө чадах бүхнээ хийдэг байсан ,одоо ч Миланд намайг ингэж нэрлэдэг хэвээрээ шүү ‘ гэж ярьжээ.
163 тоглолтонд оролцохдоо 5 гоол гэсэн үзүүлэлттэйгээр 2003 онд тэр Чононуудыг орхихоор боллоо. Энэ хугацаандаа 2001 онд Скудетто хүртэж ,фенүүддээ багийн домог гэж нэрлэгдэх хүртэлээ хүндлүүлсэн ,энэ бүхэн нь хангаллтай байсан ажээ. Тэр зунаа Японы Ж лигт очихоор нилээд шуугиан тарьж байсан ч ,эцсийн дүнд Италидаа үлдэж Милан багт орсон ба Карьерийнхаа сүлийн жилүүдийг харамсахааргүй өнгөрүүлсэн юм. Россонери -тэй хамт Аваргуудийн лиг ,Сери А ,Италийн цомд түрүүлснээр түүнд аваргалж болох бараг бүх тэмцээнд түрүүлжээ.
Шигшээ багийн хувьд 1990 онд анх Бразилийн шар өмсгөлийг өмссөн, түүнээс хойш 2006 оныг хүртэл 156 тоглолттыг Пентакампеон -уудтай хийхдээ гурван ч дэлхийн аврагын шигшээд оролцож ,олон олон тоглолтонд ахлгахцийн туузыг зүүн багаа ялалтанд хөтлөн аваачиж байсан энэ эрхмийн карьер энэ жил өндөрлөж ,зодог тайлсан.
Энэ талаараа ‘Хөлбөмбөгөө орхино гэдэг мэдээж надад хэцүү байна. Би энэ бүх жилүүдэд хамт байсан найз нөхөд ,багийн андуудаа хэзээ ч мартахгүй гээд
Би Миланы орлогч захирал Галлиани ярьсан ,тэр надад хэлэхдээ Чиний өмнө манай хаалга үргэлж нээлттэй байх болно ,гээд Миланд орж ажиллахыг зөвлөсөн’ хэмээн ярьжээ.
Сонирхуулахад 2006 онд дэлхийн аврагад бэлдэж байсан түүнийг Италид байсан жилүүддээ хуурамч паспорт ашигласан хэмээн нилээд том хэрэг мандсан ба дэлхийн аврага ч өнжиж болзошгүй байсан ч энэ асуудлыг хурдан шийдсэнээр асуудал намжжээ.
Мөн нэрний тухайд гэвэл 1970 -д оны Бразилийн шилдэг дотлогч Кафуринго -той нилээд төстэи харагддаг байсан учраас хүмүүс түүнийг ийн нэрлэх болжээ.
Түүний эхнэрийг Режина гэдэг ба 2002 оны ДАШТ -д түрүүлээд цомоо өргөхдөө ‘Би чамд хайртай Режина’ хэмээн хэлж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх.
Ингээд эцэст нь түүний УЕФА -н албан ёсны сайт-д өгсөн ярилцлагаас толилуулья
Таны карьер дахь хамгийн мартагдашгүй сайхан тоглолтоо нэрлэ гэвэл ямар тоглолтыг сонгох вэ?
Надад олон мартагдашгүй сайхан тоглолын дурсамж байдаг ч ,2002 оны Дэлхийн аврагын шигшээ тоглолтыг л би нэрлэнэ. Тэр шөнө бид дэлхийн аварга болж би,цомыг өргөсөн энэ бол гайхамшиг.
Та өөрийнхө явуулдаг хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар товчхон сонирхуулахгүй юу
Энэ ажил их амжилт явагдаж байгаа , гэхдээ л бидэнд одоо ч хамтарч ажиллах ,хөрөнгө мөнгөөр туслах хүмүүс хэрэгтэй байна. Би өөрөө Сан Паулу -д өссөн болохоор хотынхоо амьдралын бопомжгүйгээс болоод хүсэл мөрөөдлөө орхиж гэмт хэрэгт холбогдож байгаа олон мянган хүүхдэд туслахыг хүсдэг. Тэдэнд боловсол эзэмшүүлж ,эрүүл саруул өсгөхийг хүсдэг. Энэ ажлийг улам өргөн хүрээтэй явуулахыг хүсэж байна.
Таны хобби ?
Би кино үзэх дуртай. Завтай үедээ ихэнх цагийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөдөг.
Шүтэн биширдэг тоглогч тань хэн бэ ?
Би багаасаа Пеле -г үнэнч фен байсан. Гэхдээ өөрөө мэргэжлийн тоглогч болоод Марадона -г илүү хүндлэх болж билээ. Би нэг биш удаа түүний эсрэг тоглож байсан юм л даа.
2005 оны Финалд Шевченко пенальт алдахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Үнэхээр хэцүү байсан. Яг л хүйтэн шүршүүрт орж байгаа мэт байж билээ. Гэхдээ л энэ чинь хөлбөмбөг хэмээх агуу спортын л нэг хэсэг шүү дээ.
Та довтлох ,хамгаалах хөлбөмбөгийн алийг нь илүүд үздэг вэ , ер нь ямар тактик танд таалагддаг вэ ?
Минийхээр бол гэртээ тоглоход хамгийн тохиромжтой тактик бол 4-3-1-2 ,харин 4-4-2 -г бол айлын талбайд хэрэглэхэд зүйтэй. Мэдээж би 100% довтлох хөлбөмбөгт дуртай.
Өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч гэвэл та хэнийг гэх вэ ?
Маш олон гайхалтай тоглогч нараас сонгох нь үнэхээр хэцүү юм. Бүгдээрээ л гайхалтай. Магадгүй Дрогба юм болов уу. Бас Кака ,Лампард ,Жеррард ..за за энийг ингээд орхиё
Залуу тамирчдад сайн тоглогч болоход хэрэгтэй 3 зөвлөгөө өгөөч
Миний хувьд бол 1. Хэзээ ч битгий элдэв бэлдмэл хэрэглэ , 2. Өөрийгөө од гэж бодолгүй ,өөрийнхөөрөө л бай. 3. Өөрийгөө хүндэлж сур
0 Санал хүсэлт:
Post a Comment