Шидэт Ронни !

Oct 31, 2011

Rating: 10.0/10 (1 vote cast)
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Ronaldinho061115.jpg/200px-Ronaldinho061115.jpgБразилийн шигшээ болон Милан  багийн тоглогч дэлхий даяар Роналдиньо гэх нэрээрээ алдаршсан Роналдо де Ассис Морейра нь 1980 оны 3 сарын 21-нд Порто Алегре хотноо төржээ.
Бразилчууд түүнийг супер довтлогч Роналдогоос ялгахын тулд “Роналдиньо Гаучо” гэж нэрлэх болжээ. Энэ нэр нь “Бяцхан ковбой Роналдо” гэсэн утгыг агуулах бөгөөд яваандаа Гаучо хоч нь гээгдэн зүгээр л Роналдиньо гэх болжээ.
Түүний тоглох үе нь дуусаагүй байгаа ч өнөөгийн байдлаар маш олон алдар нэр, гавъяа шагналтай болоод байгаа билээ. Тэрээр ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 2 удаа (2004, 2005), Европын оны шилдэг хөлбөмбөгч, ФИФПро оны шилдэг хөлбөмбөгчөөр тус бүр хоёр удаа (2005, 2006) шалгарсан.
Тэрээр дэлхийн оны шилдэг хөлбөмбөгч болсныхоо дараа “4-4-2” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “…. Би өөрийгөө бусадтай адил гэж бодохгүй байна. Би Барсагийн хамгийн шилдэг тоглогч…” гэж хэлсэн байдаг.
http://img186.imageshack.us/img186/8093/ronnierc3.jpg
Хүн болох багаасаа…
Гаучо хүү Бразилийн Рио Гранде до Сул мужийн Порто Алегре хотод тухайн үед хөлбөмбөгийн Крузейро багийн тоглогч, усан онгоцны үйлдвэрийн ажилчин Хоро, дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан Мигуэлина нарын нуган үр нь болон мэндэлжээ. Хожим нь Мигуэлина сувилагч мэргэжил http://epoca.globo.com/edic/417/capa_03.jpgэзэмшсэн гэдэг. Тэдний гэр бүл анхандаа хэцүүхэн амьдралтай байсан ч Роналдиньогийн ах Робертог Гремио клуб өөрийн бүрэлдэхүүнд багтааж, мэргэжлийн хөлбөмбөгч болгосноор хангалуун амьдралтай болсон байна. “Бяцхан Роналдо”-г найман настай байхад нь эцэг Хоро нь гэрийнхээ усан санд сэлж байхадаа зүрх хаагдан нас баржээ. Бяцхан хүү хүнд цохилтонд өртсөн энэ үед гэр бүлийн санхүүгийн эх үүсвэрийг Роберто Ассис ах нь өөртөө үүрч байв. Роберто Гремиод гялалзсан амжилт гаргаж эхлэх үеэр түүнийг Италийн Торино клуб сонирхож эхлэв. Гремио сайн тоглогчоо өөртөө үлдээхийн тулд тэдний амьдарч байсан клубын өмч байрыг тэдэнд бүрэн шилжүүлжээ. Гремио өөртөө Робертог авч үлдснээр түүний дүү хүүхдийн багт нь тоглодог өдрөөс өдөрт улам бүр тодрох Роналдиньо хэмээх эрднэсийг бас авч үлдсэн байна.
Робертод хүнд гэмтэл учирч, цаг бусаар хөлбөмбөгчний замналаа өндөрлөхөд тэрээр дүүгийнхээ менежер нь болсон байна. Харин Роннигийн эгч Дэйзи нь хэвлэлийн төлөөлөгч нь болсон байна. Роналдиньо хожим нь 2005 онд төрсөн өөрийн хүүдээ эцгийнхээ нэрийг буюу Хоро гэх нэрийг өгсөн байна. Бяцхан Хорогийн эх нь Бразилийн телевизийн од, мэргэжлийн бүжигчин Жанайна Наттайле Виана Мендез юм.
Роналдиньо хүүхэд байхдаа ур чадвар ихээхэн шаардагддаг элсний болон танхмийн хөлбөмбөгийг ихээхэн сонирхдог байв. Энэ нь ч үр дүнгээ өгч, түүний гайхамшигт уран хөдөлгөөнүүд бүрэлдэн бий болсон ба стандарт хөлбөмбөг тоглоход нь түүний ур чадвар ухаалаг байдал нь нэрийн хуудас нь болсон билээ.
Тэрээр анх олон түмэн танигдахдаа 13 настай байв. Тэрээр орон нутгийн нэгэн тэмцээнд Гремиогийн хүүхдийн багийн бүрэлдэхүүнд тоглон, эсрэг багаа 23-0 харьцаатай хожсон байна. Гэхдээ уг тоглолтын бүх гоалыг буюу 23 гоалыг бүгдийг нь бяцхан хүү ганцаараа оруулсан байна. Гайхамшиг биш гэж үү? Супер од төрж байгаа нь бүхэнд ил болж эхэллээ. Түүний алдар нэр ингэж багаасаа цуурайтаж эхэлсэн бөгөөд 1997 онд Бразилийн Ю-17 шигшээд багтан 17 хүртлэх настнуудын дэлхийн аваргад оролцсноор өөрийгөө жинхэнэ од болох хүн гэдгээ харуулсан ажээ. Уг тэмцээнд тэрээр 2 гоал оруулсан ч хоюулаа пенальти цохиж оруулсан байна.
Мэргэжлийн хөлбөмбөгчний замнал
Гремиод – Залуу бүргэд өдөлж гүйцэв
Роналдиньо төрсөн хот Порто Алегрегийн Гремио хэмээх мэргэжлийн хөлбөмбөгийн клубын залуусын багт орсноор мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлэв. Дасгалжуулагч Селсо Ротын хувьд Роналдиньог гараанд гаргахгүй бол фенүүдийн зүгээс маш хүчтэй дарамт амсдаг байлаа. Роналдиньо залуусын багт удсан ч үгүй, 1998 он гэхэд Гремиогийн үндсэн бүрэлдхүүнд багтаж, Либертадоресийн цомын тэмцээнд дебютээ хийж, тун ч удалгүй түүний бөмбөг гайхамшигтай эзэмшдэг байдал, санаанд оромгүй ухаалаг тоглолт нь томоохон багуудын хараанд өртөж эхлэв. 1999 он гэхэд Бразилийн үндэсний шигшээ баг залуу хархүүг өөрийн бүрэлдэхүүндээ багтаасан байна.
Гремио өөрийн үнэт эрднэсээ удаан хадгалж чадсангүй. Хадгалах боломж ч байсангүй. 2001 он гэхэд Роналдиньо Гремиог орхих нь тодорхой болчихсон байв. Иймээс Европын өндөр хөгжилт улсуудын аварга багууд түүнийг оролдож эхэлсэн байна. Английн Премьер лигийн багууд түүний араас ангуучилж байсан ч, Лондоны Арсенал хамгийн хүчтэй сонирхож, урт удаан хугацааны турш түүнтэй гэрээ байгуулах гэж оролдож байжээ.
Премьер лигийн багууд янз бүрийн саналуудыг Гремио болон Роннид шидэж байсан ч Англид ажиллах албан ёсны эрхгүй байсан нь гол хориг болж байв. Гремио клуб өөрийн хамгийн дээд цалин болох долоо хоногийн 7000 паундын саналыг Роннид тавьсан ч тэр татгалзав. Түүний ур чадвар үүнээс илүү үнэлэгдэх учиртайг тэр сайн мэдэж байлаа. Гэвч тэрээр Бразилийн лигийн тоглолтууд дуусах хүртэл багтайгаа цуг байсан юм. Эцэст нь Францын лигийн ПСЖ багтай таван жилийн гэрээ байгуулан, эх нутгаасаа гадаг*a* явав.
Түүнд одоо илүү их зүйл хэрэгтэй. Бүргэд өдөлж гүйцэн, үүрээ орхих цаг нэгэнт болжээ.
Үзэсгэлэнт Парист – Омголон залуу бүргэдийн эрин
2001 онд Ронни Гремиог орхин Европын тавцанд нэрээ мандуулахаар ирэв. Илүү том, алдартай, санхүүгийн чадавхитай клубууд түүний төлөө хүч үзэж байсан ч тэрээр ПСЖ-ийг өөрийн багаа хэмээн сонгосон байна. Түүнийг ПСЖ-д байх хугацаанд дасгалжуулж байсан Луйс Фернандез хүссэнээ хийж, авч сурсан залууг хатуу гараар хүмүүжүүлж эхлэв. Ронни Бразилд байхдаа амралтын өдрүүдээр зугаацаж, зарим тохиолдолд мансуурдаг байсан явдлыг нь эрс хориглон, Парисын шөнийн амьдралаас илүү хөлбөмбөгтөө анхаарахыг шаардаж байв.
http://www.thefa.com/NR/rdonlyres/B80AF6EC-0901-4FE0-B91A-BE0CC6B8B73D/0/psg_ronaldinho_large.jpgФернандез шийтгэл болгон зарим жижиг, дундаж багуудын эсрэг тоглолтонд мань эрийг хагас тоглуулж, эсвэл бүр гараанд гаргахгүй байсан ч томоохон багуудын эсрэг болон чухал тоглолтуудад оруулдаг байв. Гэвч түүнийг өөрийнхөө очир эрдэнэс мэт ур чадвараа харуулахад энэ нь төдийлөн саад болсонгүй.
2002 онд ази тивд анх удаа болсон дэлхийн аваргад Бразилийн шигшээгийн нэрийн өмнөөс тоглохдоо тэрээр Английн хаалганд гайхамшигт нэгэн гоал оруулсныг хүн бүр санаж байгаа байх. Бразилчууд аварга болсны дараа Роналдиньо ямар хүн болохыг дэлхий даяар мэдэрсэн. Түүнийг ПСЖ-д удаан тогтохгүй, аль нэг том баг түүнийг өөртөө элсүүлэх цаг хаяанд ирснийг хэн хүнгүй ойлгож байлаа. 2003 онд ПСЖ баг Европын тавцанд сонгон шалгаруулах шатнаас цааш явж чадаагүй нь түүнийг багаа орхих хүсэлтэй болгосон байна.
Роналдиньогийн энэ мэдэгдэл нь Барселон, Манчестер Юнайтед тэргүүтэй том клубуудын хоорондох үнийн дайныг өдөөв. Манчестер Юнайтед түүнийг маш их хүсч байсан ч санхүүгийн зарим нэг саналууд нь ПСЖ багт таалагдсангүй. Ингээд дайны ялагч нь Каталаны нэр төр Барселон баг болох нь тэр.
Бүргэд Барсагийн нэрийн өмнөөс алдар хүндийн оргил өөд дүүлэн нисэхээр болов.
Барсад – Бүргэд бүхнээс өндөрт дүүлэн ниссэн нь
2003 оны 7 сарын 19-нд Барселон клуб 21 сая паундын өртгөөр каталаны нэр төрийн илэрхийлэл болгохоор Роналдиньог Камп ноуд газардуулав. Гэхдээ нэг сонин, санамсаргүй ч гэмээр явдлаар Ронниг Барса өөрийн болгосон гэдэг.
Барсагийн ерөнхийлөгч Жоан Лапорта анх Дэвид Бекхэмийг өөрийн багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байсан ч Бекхэм болон Манчестерийн хийсэн сонголт нь ривал Реал Мадрид баг байв. Энэ байдалд нь дургүйцсэн Барселон багийн удирдлагууд Манчестерийн наймаанд “шавар хааж”, ПСЖ-ээс Ронниг авсан байна. Манчестер, ПСЖ багууд бараг л мөнгө, “бараагаа” солилцох гэж байх үед нь Лапорта илүү ихийг амлан гэрээг нь цуцлуулжээ.
Роналдиньо дараа нь энэ талаар өгүүлэхдээ: “… Намайг Манчестерыг сонгохоо больж, Барселон багт элсэхэд “Найк” корпорацийн Бразилийн шигшээг болон Барселон багийг хариуцсан дэд ерөнхийлөгч Сандро Росселын зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн…” гэсэн байна.
Роналдиньо Барсатай гэрээ байгуулах болсон бас нэг шалтгаан нь түүний эх орон нэгтнүүд нь болох алдарт Ромарио, Роналдо болон Ривалдо нарын Барселон баг дахь амжилттай замналууд нөлөөлсөн гэдэг.
2003-2004 оны улиралд Барселон багт тоглож эхэлсэн Ронни багтаа маш хурдан дасч, салшгүй нэг хэсэг нь болсон байна. Анхны тоглолтоо АС Милан багийн эсрэг хийж, Хоёр дахь тоглолтондоо гоалдсан байна. Улиралын эхний хагаст гэмтэлтэй байсан Роналдиньо улирлын сүүлийн хагаст сайн тоглолт үзүүлсэн ба баг нь Ла лигийн дэд аварга болов.
2004-2005 оны улиралд Самуэл Этүү, Деку, Шави, Жюли, Ларссон болон Роналдиньо гэсэн довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй болсон Барса Ла лигийн аварга болов.
2004 оны 12 сарын 20-нд Арсеналын Тиерри Анри, АС Миланы Андрей Шевченко нарын өмнө гишгэж 2004 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болжээ. Үүний дараа Лондоны Челси клуб 60 сая паундаар Ронниг худалдан авахыг хүссэн ч Барселон баг няцаасан байна. 2005 оны 6 сард Роналдиньотай 9 жилийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Энэхүү гэрээнээс Роналдиньо 85 сая паунд авахаар тохиролцсон ажээ. Шинэ гэрээ ёсоор Ронниг өөр баг авахаар бол Барселон багт 85 сая паунд төлөх хэрэгтэй гэсэн үг ажээ.
http://www.uefa.com/multimediafiles/photo/competitions/ucl/422812_mediumsquare.jpg2005 – 2006 оны улиралд тэрээр гайхамшигтай гялалзаж эхлэв. 2005 оны 11 сарын 19-нд хамгийн заналт ривал Реал Мадридыг Мадрид дахь Сантъяго Бернабеу цэнгэлдэхэд нь 0-3 харьцаатай бут ниргэхэд 2 гоал оруулж, голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Иймэрхүү тохиолдлыг өмнө нь Марадона 1982 онд хийж байсан ч, ялгаатай нь Роналдиньог 2 дахь гоалаа хийхэд буюу багийнхаа 3 дахь гоалыг хийхэд Реалын фэнүүд түүнд буюу Барселоны тоглогчид зориулан анх удаа баяр хүргэн алга ташсан гэдэг.
2005 оны 9 сард Ронни ФИФПро оны шилдэг тоглогч болов. Мөн 2004-2005 оны оны шилдэг довтлогч хэмээх алдар хүртэв. Түүгээр ч зогсохгүй Европын оны шилдэг хөлбөмбөгч болсон 3 дахь Бразил тоглогч болов. 2005 оны 12 сард ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчөөр дахин шалгарахдаа 956 оноо авсан нь хоёрдугаарт орсон Челси багийн Лампардаас 3 дахин их оноотой байсан хэрэг юм. Ронни багтайгаа 2005-2006 оны Ла лигийн аваргаар тодруулж, 2006 оны 5 сарын 17-нд Лондоны Арсенал Клубыг 2-1 харьцаатай буулган авч, Аваргуудын лигийн аварга цол хүртсэн байна. Аваргуудын лигийн 2005-2006 оны шилдэг тоглочоор тодорсон байна.
Энэ улиралд Ронни бүх тэмцээнүүдэд нийтдээ 26 гоал оруулсан байна. 2006 оны 8 сард АС Милан баг Ронниг худалдан авах санал тавьсан ч няцаагдсан байна.
2006-2007 оны улиралд өмнөх улирал шигээ сайн тоглож чадаагүй ч УЕФА-ийн оны мөрөөдлийн шигшээ багт 292000 саналаар шалгарсан нь рекорд тогтоосон байна.
2008 оны 2 сарын 3-нд Камп Ноуд Осасуна багтай хийсэн тоглолтонд оролцсноор Барселон багийн төлөө 200 дахь тоглолтоо хийсэн байна.
Өнгөрсөн зун Ронни олон жил хамт зүтгэсэн нөхөд , фанатуудтайгаа салах ёслол хийгээд Миланд газардсан билээ. 21 сая еврогоор хийгдсэн энэ наймааны дараа түүнийг урьдынх шигээ гайхалтай тоглолтоо үзүүлж чадна гэдэгт олон хүн эргэлзэж байсан ч ,тэр чадсан. Нутаг нэгт Кака ,Пато нартай гайхалтай хослон олон ч тоглолтонд Миланыг аварч байна. Нэн ялангуяа Мадоннина -н дербид оруулсан гоолыг нь магтахгүй байхийн аргагүй. Өдгөө 28 настай Ронни -д олон олон ялалт ,амжилт байгуулах цаг хугацаа байна. Урагшаа ‘Ронни !
Үндэсний шигээ багт.
Роналдиньо бол Бразилын шигшээ багийн түвшин бүрт буюу Ю15, Ю17, Ю20, Ю23 багууд болон насанд хүрэгчдийн шигшээ багт багтсан цөөхөн тооны хөлбөмбөгчдийн нэг юм. Шигшээ багт хийсэн анхны тоглолтоо 1995 оны 3 сарын 15-нд Шотландын шигшээ багтай хийсэн байна. Бразилийн шигшээ багт 80 тоглолтонд оролцсноос 32 гоал оруулсан байна.
http://soccernet-att.espn.go.com/design05/images/PH/RonaldinhoG_Empics.jpgХэдийгээр одоо түүнийг хүн бүр муулж байгаа ч тэр бол миний хувьд хамгийн аугаа тоглогч байсан, байна, байсаар ч байх болно. Удахгүй формлог болно гэдэгт итгэлтэй байна.
Пеле, Марадона нар бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгддэг ч тэдний тоглолтыг би хараагүй, тиймээс надад хамгийн хамгийн нь Ронни л юм даа

0 Санал хүсэлт: