Бүтэн нэр : Рутгерус Иоханес Мартинус ван Нистелрой
1976 оны долдугаар сарын 1-нд Голландын Оссе хотод тєрсєн.
Биеийн єндєр 188 см, жин 79 кг.
Тоглож байсан багууд «Ден Босх» (1993-1997), «Херенвен» (1997-1998) «ПСВ Эйндховен» (1998-2001) «Манчестер Юнайтед» (2001-2006) ,Реал мадрид (2006 оноос хойш)
Байрлал-довтлогч.
Амжилт-Голландын аварга (1998), Английн аварга (2003), Английн цомын аварга (2004 он) ,Ла лигийн аварга – (2006-07, 2007-08)
Хувийн амжилт : Аваргуудын лигийн мэргэн бууч : 2001-02, 2002-03
Голландын лигийн мэргэн бууч : 1998-99, 1999-00
Премьер лигийн мэргэн бууч : 2002-03
Ла лигийн мэргэн бууч : 2006-07
1998 оноос Голландын шигшээд тоглох болсон. Шигшээ багтаа 45 тоглолтод оролцож, 23 гоол хийсэн.
«Энэ залуу бусдын гараараа хийхэд ч тєвєгтэй зvйлийг хєлєєрєє хийж чаддаг юм» гэж Голландын «Херенвен» клубийн ерєнхий дасгалжуулагч Фоппе де Ганн тvvнийг магтсан удаатай. Тэр vед Нистелрой «Ден Босх» хэмээх тєдийлєн нэрд гараагvй жижиг клубээс тvvний багт ирж хагас хамгаалагчийн байрлалд тоглож байв. Тvvний авъяас чадварыг ингэж магтсан нь огтхон ч эндvvрэл биш юм. Тєсєєлєхєд бэрх ч гэсэн дэлхийн хамгийн хvчтэй довтлогчийн нэг Рууд тэр vед урд талын тэргvvн шугаманд бус, либеро буюу хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв. Юутай ч де Ганн залуу хагас хамгаалагчийн тєрєлхийн довтлох авъяасыг нь олж харснаар тэргvvн шугаманд довтлогчоор тоглуулах болсон нь алдаа болоогvй. Голландын дээд дивизионд тоглосон эхний улиралдаа Нистелрой 13 гоол хийсэн нь шинэ довтлогчийн хувьд муугvй vзvvлэлт байв.
Рууд Ємнєд Голландын Оссе хэмээх жижигхэн тосгонд тєржээ. Ирээдvйн супер довтлогч маань хvvхэд байхаасаа л юм юмаар оролддог тамирчин байсан. Хєлбємбєгийн хажуугаар одон бємбєг, гимнастикаар хичээллэнэ. Гэвч бяцхан Рууд энэ дундаас хєлбємбєгєєр л тууштай хичээллэхээр шийджээ. 1993 онд авъяаслаг залуу довтлогч II дивизоны «Ден Босх» клубтэй анхны мэргэжлийн гэрээ байгууллаа. Тэндээ дєрвєн жил тоглоод «Херенвен» клубт очив. Шинэ клубтээ ердєє нэг улирлыг єнгєрєєсний эцэст 1998 оны долдугаар сарын 1-нд буюу тєрсєн єдрєєрєє Ван Нистелрой Голландын алдарт «ПСВ» клубт шилжин очлоо. Тvvний vнэ бараг 7,5 сая доллар болсон нь Голландын хєлбємбєгийн рекорд амжилт болсон юм. Энэ vеэс л Руудын нэр хvнд єссєєр 1998 оны эцэс гэхэд Голландын Германтай хийсэн тоглолтод (1:1) шигшээ багийнхаа хувцсыг анхлан ємсчээ.
«Евро-2000»-ыг зєвхєн цэнхэр дэлгэцээр
«ПСВ» клубт тvvний довтлох авъяас бvрэн дvvрэн нээгдсэн. «Эйндховен»-д тоглосон эхний улирлаа єндєр амжилтаар єндєрлєж 34 тоглолтод 31 гоол хийжээ. Хурдтай, хvчтэй цохилтоороо тvvнтэй эн зэрэгцэхvйц тоглогч Голландын хэмжээнд байсангvй. Харин Голландын АШТ-ий чансаа бага, доогуур vзvvлэлттэй байдаг тул Европын шилдэг довтлогчид єгдєг «Алтан *a*хай» шагналыг тvvнд олгосонгvй. Гэвч хоёрдугаар байр эзэлж «Мєнгєн *a*хай»-ны эзэн болсондоо сэтгэл хангалуун vлдэв. Тэр улиралд «ПСВ» улсынхаа АШТ-д тvрvvлж чадалгvй, аман хvзvvдлээ. Тvvнийг тайтгаруулсан ганц зvйл нь «Оны шилдэг тоглогч»-ийн шагналыг тvvнд олгосон явдал юм.
Ван Нистелрой тэр vед рекорд амжилтуудаа vргэлжлvvлсээр. Дараагийн улиралд тэрбээр 23 тоглолтод оролцон 29 гоол (!) оруулжээ. Тэр жилдээ Нистелрой єєрийн багийн хvчтэй єрсєлдєгч, эвлэршгvй дайсан Амстердамын «Аякс»-тай хийсэн хоёр тоглолтод хоёуланд нь хет-трик хийж, Ромарио, Роналдо нарын супер довтлогчдын тоглож байсан vеийг санагдуулж, хєгжєєн дэмжигчдээ байлдан дагуулж байв. 24 нас хvрээгvй байхад тvvний карьер цаашид саадгvй єссєєр, мєн тvvний эх оронд зохиогдох Европын АШТ ойртсоор байв. Гэвч «Евро-2000»-д эх орныхоо ємнєєс тоглож, аварга болох тvvний хvсэл талаар болж тэмцээнийг телевизороор vзэхээс єєр аргагvй болов. Тивийн АШТ-ээс хоёрхон сарын ємнє Рууд шєрмєсєє тасалж, мэс заслын ширээнд шилжлээ. Баг нь ч нутагтаа болсон тэмцээнд азгvйтэж, хагас шигшээд Италид хожигдсоноор тэмцээнээ дуусгав.
Сэр Алексийн дэмжлэг
Єєрийн дэвжин дээшлэх vед тохиолдсон хамгийн хvнд энэ vеийг тэр одоо ч дурсдаг. Тvvнд сэтгэл санааны дэмжлэг vзvvлж байсан Роналдо, Марк Овермарс, Сэр Алекс Фергюсон нарын тухай Рууд нэн бахдалтайгаар ярина. «МЮ»-ын ерєнхий дасгалжуулагч Фергюсон тvvн рvv єдєр бvр утасдаж, тvvнтэй адил гэмтэл аваад эдгэрч, хєлбємбєгийн талбайдаа эргэн ирсэн Рой Кин, Лотар Маттеус нарын тухай ярьдаг байв.
1998 онд шотланд дасгалжуулагч тvvнийг багтаа авахыг хvсч байсан боловч «ПСВ» «Улаан чєтгєрvvд»-ээс урьтсан юм. Мєн Нистелрой тэр vед эх орноо орхиход арай эрт байна гэж vзжээ. 2001 оны гуравдугаар сарын нэгэнд Нистелрой ногоон талбайдаа эргэн ирж, Роттердамын «Спарта»-тай хийсэн тоглолтод сэлгээгээр гарч тоглов. Yvнээс сар хагасын дараа Рууд «Манчестер Юнайтед»-тай гэрээ байгууллаа. Мадридын «Реал» мєн тvvнийг сонирхож байсан боловч тэрбээр «МЮ»-г сонгожээ. Энэ шилжилт мєнгєн дvнгээрээ 19 сая фунт болсон нь Голландын хєлбємбєгчдийн хувьд мєн л рекорд болов.
Зогсолтгvй vргэлжлэх дээд амжилтууд
Голландын АШТ-ий тvвшинг Английн премьер лигтэй харьцуулшгvй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин Нистелрой єєрчлєлтийг ажиглаагvй мэт урьдынх шигээ гоол оруулсаар л байв. «Улаан чєтгєрvvд»-ийн багт тоглосон анхны тоглолтод гоол оруулснаас хойш голланд эр зогсолтгvй vргэлжлvvлсээр 2001-2002 оны улирлын тоглолтод 36 гоол хийсэн vнэмшмээргvй амжилтын эзэн болов. «МЮ» клубт сvvлийн 14 жилийн хугацаанд улирлын тоглолтод 30-аас дээш гоол хийсэн анхны тоглогч болов. Мєн 2002 оны хоёрдугаар сард 8 тоглолт дараалан гоол хийж премьер лигт бас нэгэн рекорд тогтоов. Тэрбээр энэ амжилтаараа Марк Стейн, Алан Ширер, Тьерри Анри нарын супер довтлогчдын ємнє гишгэж чадсан юм.
Улирлын эцэст мэргэжлийн хєлбємбєгийн холбооноос «Улирлын шилдэг тоглогч»-ийн шагналыг тvvнд олгов. Харин нэг зvйл тvvний урмыг хугалсан нь «МЮ» Английн аварга цолыг авч чадалгvй II байр эзлэв. Гэвч дараагийн улиралд энэ байдал єєрчлєгдлєє. «МЮ» клуб премьер лигт тvрvvлж, vvнд нь Нистелрой гол vvргийг гvйцэтгэж байв. Энэ супер довтлогчийнхоо хvчээр л «МЮ» премьер лигт тасархай тvрvvлсэн юм. Ялангуяа улирлын сvvлчийн 10 тоглолтод Рууд 15 гоол оруулснаар шилдэг мэргэн бууч болсон тєдийгvй оны шилдэг тоглогчоор шалгарчээ.
2004 оны хоёрдугаар сард Нистелрой бас нэгэн гайхамшигтай амжилтын эзэн болж «МЮ»-д 100 дахь гоолоо хийлээ. Энэ агуу амжилтад хvрэхийн тулд тvvнд ердєє 131 тоглолт хэрэгтэй байв. Нистелрой тэр улиралд Аваргуудын лигт ч гайхамшигтай тоглолт vзvvлж 14 тоглолтод 12 гоол оруулан бас нэг дээд амжилт тогтоолоо. Гэвч баг нь бага шєвєгт Испанийн алдарт «Реал Мадрид» клубт хожигдов. Сантьяго Бернабеуд болсон эхний тоглолтод «Улаан чєтгєрvvд» 3:1-ээр хожигдов. «МЮ»-ын «Олд Траффорд» цэнгэлдэхэд болсон хариу тоглолт асар их єрсєлдєєнтэй болж Нистелрой ба тvvний нєхєд «Реал»-ыг 4:3-аар хожсон хэдий ч нийлбэр дvнгээр ялагдсан юм. Энэ гайхамшигтай тоглолт хєлбємбєгийн хорхойтнуудын дvнд одоо ч яригдсан хэвээр.
2006 оны зун тэрээр Английг орхиж Мадридад газардлаа. Энэхүү дуулиант наймаандаа зориулсан 18 сая евродоо Реал хэзээ ч харамсаагүй бөгөөд Рууд Англи ,Испаний лигийн ялгааг хайхралгүй гоолоо оруулсаар ,гайхамшигт амжилтаа үргэлжлүүлсээр байна. Түүнийг ирсэн анхны жил л Барса -д хэдэн жил дарамтлуулж байсан ‘Эзэн хааны баг’ аваргын цомоо эргүүлэн авсан ба Пичичи буюу мэргэн буучаар 25 гоолтой тодорчээ. Дээрээс нь домогт Уго Санчезийн ’7 тоглолт дараалан гоолдсон’ түүхэн амжилтанд зэрэгцэн очсон. Энэ бүхэн гайхалтай биш гэж үү. Тэр Голландад гоолдож л байсан ,Англид ч ,Испанид ч ямар ялгаа байхгүй. Бурхнаас заяасан төрөлхийн авьяас гэгч л энэ байх. Талбайг харах мэдрэмж , хэдийд хэнд дамжуулах ,ямар үед хаашаа цохих вэ гэдгээ тэр хэнээс ч илүү мэддэг ,бас чаддаг. Ийм л учраас ФИФА -с тодруулсан амьд сэрүүн 100 шилдэг хөлбөмбөгчдийн нэгээр тодорсон ,ердөө ганцхан жишээг л дурьдахад энэ шүүдээ. Өөр өчнөөн амжилт ,ялалт ,цом ,медаль Нистелройд бий. Гэхдээ энэ бүхэн нь гол биш. Тэр хаана ч очсон хөгжөөн дэмжигч фанатуудын хайрыг татаж ,тэдэнд баяр хөөрийг бэлэглэж чаддаг ,хөлбөмбөгчин хүнд үүнээс илүү зүйл хэрэггүй билээ.
Нисдэг Голланд Рүүд ван Нистелрой
Улбар шар өмсгөлтэй Рүүдийн амжилт ялалт , клубын карьеринх нь хэмжээнд хүрэхгүй ч ,бас ч гэж муугүй. Евро 2000 -д оролцох хувь дутсан ч, 4 жилийн дараа Португалд зочилсон нь түүний анхны олон улсын тэмцээн байлаа. Дараа нь 2006 оны ДАШТ , Евро 2008 гээд олон ч тоглолтонд багаа аварч гайхамшит гоолоо бэлэглэсээр байсан ч аз Улбар шаруудыг ивээсэнгүй. 2007 оны нэг сард Нистелройг шигшээгээсээ зодог тайлснаа зарлaхад Голландын фенүүдэд тэнгэр хөмөрсөн мэт л санагдсан биз.
Гэхдээ болоогүй ээ ,бүх зүйл дуусаагүй түүнд хийх ажил үлдсэн. Тэр жилийнхээ 9 сард эргэн ирж шигшээ багаа Евро -д оруулах үүрэг түүнд ноогджээ. Залуусынхаа хамт энэ үүргээ гялалзтал биелүүж австри ,Швеицарийг зорьлоо. Итали ,Францтай үхлийн зонд орсон ч ёстой ‘будаа’ болгоод түрүүлэх итгэлээр дүүрэн их шөвөгт гарч ирсэн ч харамсалтай нь , од нь гийсэн Хиддинкийн хүүхдүүдэд ‘гусуулаад’ толгой гудайлган гэртээ харьсныг та бүгд санаж байгаа биз. Ингээд бүх зүйл дууслаа. Рүүд ‘Улбар шар’ өмсгөлөө үүрд тайлсан ч гэлээ түүний зүрх хэзээд Нисдэг Голландын төлөө цохилон байх нь тодорхой бизээ.
Хэзээ ч vл мартагдах од
Єдгєє Нистелрой албан ёсны 503 тоглолтод оролцож 321 гоол оруулаад байгаа. Єнєєгийн хєлбємбєгчид дотор тvvн шиг амжилт гаргасан тоглогч гарын таван хуруунд багтахаар цєєн юм. Олны танил, алдартай тоглогч байна гэдэг нэг талаар хэцvv хэрэг. Шар хэвлэл, паппараци тэднийг нэг ч хором зvгээр байлгадаггvй. Тиймээс ч одууд vргэлж хэл аманд єртєж, хэвлэлийн баатар болж байдаг. Гэвч Нистелрой энэ бvгдээс ангид байж чаддаг. Харин нэг удаа шар хэвлэл дээр тvvний тухай бичсэн нь багын найз Леонтин Слатстай гэрлэхээр шийдсэн тухай байв. Хосууд 2006 оны намар Моа Аннете хэмээх хөөрхөн охинтой болсон ба саяхан 3 сард аавынхаа шийрийг хатаах Лиам хүү нь хорвоод мэндэлсэн . Ер нь Ван Нистелрой Английн хєлбємбєгийн хэцvv араншинтай одод болох Бест, Гаскойн, Кин, Бекхэм нараас огт єєр зан араншингаараа ялгарч байдаг.
Сэр Алекс Фергюсон нэгэн удаа «Энэ залуугийн дурсгал «Олд Траффорд» цэнгэлдэхэд хэзээ нэгэн цагт мєнхрєхийг та бvхэн харах болно» хэмээн хэлсэн байдаг. Харин энэ тухай тvvнд санал болговол даруухан довтлогч маань vл ойшоон толгой сэгсрэх биз ээ.
0 Санал хүсэлт:
Post a Comment