ДАШТ-ий түүх #7 Вива, Бразил!

Oct 31, 2011

Rating: 10.0/10 (2 votes cast)
“Чили-62” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1962 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 19
Оролцсон баг: 16 (Европоос 10, Өмнөд Америкаас тав, Хойд Америкаас нэг)
Тоглолт: 32
Гоол: 89 (дунджаар 2.78)
11 метрийн цохилт: 9 (үүнээс наймыг нь амжилттай гүйцэтгэсэн)
Хот: 4 (Арика, Сантьяго, Винья дель Мар, Ранкангуа)
Цэнгэлдэх хүрээлэн: 4 (“Браден Купер”, “Саусалито”, “Насьональ”, “Карлос Диттборн”)
Хамгийн олон гоол орсон тоглолт: 4:4
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 6:1, 5:0
Мэргэн бууч: Гарринча, Вава (хоёул Бразил), Л.Санчес (Чили), Алберт (Унгар), Еркович (Югослав), Иванов (ЗХУ) – 4 бөмбөг
Сонирхолтой баримтууд
•    Бразил дэлхийн хошой аварга болсон гурав дахь (Итали, Уругвайн дараа), ДАШТ-д дараалан хоёронтаа түрүүлсэн хоёр дахь (Италийн дараа) баг болов.
•    Энэ тэмцээнд бразилчууд ердөө 12-хон тоглогч авчирсны тав нь “Ботафаго”-д данстай хөлбөмбөгчид байв.
•    Зургаан тоглогч тус бүр дөрвөн бөмбөг оруулсан бөгөөд “Алтан шаахай” шагналын эзнийг сугалаагаар тодруулахад Бразилийн Гарринчад аз тохиожээ.
•    Өмнөх ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт багууд сорилго тэмцээнээс “цухуйж” чадсангүй. Шведүүд Швейцарьт, францчууд Болгарт хожигдсон аж.
•    Чехийн Вацлав Машек Мексикийн эсрэг тоглолтын 15 дахь секундэд А.Карбахалын хаалгыг мялаасан нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн хурдан гоол болжээ. Хожим энэ рекордыг 2002 онд Туркийн Хакан Шукюр дөрвөн секундээр урагшлуулсан юм.
•    Энэ удаагийн тэмцээнд зургаан тоглогч улаан хуудас авсан нь бас нэгэн рекорд болсон байна.
•    Нэг хэсэгт хүч сорьсон Бразил, Чехославакийн багууд явсаар финалд тунаж үлджээ.
Бэлгэдлийн шигшээ
Шройф (Чехословак), Д.Сантос (Бразил), Плускаль (Чехословак), Шнелингер (ХБНГУ), Н.Сантос (Бразил), Зито (Бразил), Масопуст (Чехословак), Гарринча (Бразил), Шекулареш (Югослав), Амарилдо (Бразил), Л.Санчес (Чили)
Шилдэг довтлогч Гарринча (Бразил)
Чилийн ДАШТ-д Бразилийн Вава, Гарринча, Чилийн Л.Санчес, Унгарын Алберт, Югославын Еркович, ЗХУ-ын Иванов нар дөрвөн бөмбөг оруулсан нь мэргэн бууч цолын төлөө хамгийн олон хүн өрсөлдсөн тохиолдол болсон. Ингээд сугалаагаар “Алтан шаахай” шагналын эзнийг тодруулахад Бразилийн Гарринча шилдгээр шалгарчээ. Мөн тэрбээр тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор нэрлэгджээ. Дунд шөвөгт Английг 3:1-ээр, их шөвөгт талбайн эзэн Чилийг 4:2-оор хожиход тус бүр дубль хийсэн түүнд энэ шагнал очсон нь шударга явдал байлаа.
Мануэл дос Сантос Франциско 1933 оны аравдугаар сарын 28-нд Пау-Грандед төржээ. Гарринча нугийнхаа “Ботафаго”, “Коринтианс”, “Фламенго”, “Португезе Сантиста”, “Бангу” клубүүд болон Итали, Францын лигт алба хашиж байсан бөгөөд Бразилийн шигшээд анхны тоглолтоо 1957 онд хийж байв. “Швед-58” ДАШТ-д түүнийг авч явсан ч эхний хэдэн тоглолтод талбайд огт гаргаагүй гаж. Финалын өмнө багийн бүх гишүүд дасгалжуулагчаасаа Шведийн эсрэг тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд Гарринчаг гаргахыг гуйж зөвшөөрүүлсэн гэдэг. Ману ч нөхдийнхөө итгэлийг алдсангүй, шигшээ тоглолтод “Тре Крунур”-ын хаалгыг хоёр бөмбөгөөр мялаажээ.
“Ард түмний баяр баясгалан” хэмээгдсэн тэрбээр Бразил даяар хөлбөмбөгийн хаан Пелегээс дутахааргүй алдартай нэгэн байсан юм. Гарринча гоол хийхээсээ илүү уран гоё тоглохыг эрхэмлэдэг байлаа. Бүх хамгаалагчийг хуурч, хаалгачийн  эсрэг ганцаараа гарчихаад гоол оруулалгүй торгуулийн талбайгаас гарч, ахин бүгдийг  шинээр эхлэн, хаалгачийн хоёр хөлөн дундуур сая нэг юм бөмбөгөө өнхрүүлж байж санаа нь амардаг бөх зүрхтэй тоглогч  түүнээс өөр байгаагүй болов уу. Харамсалтай нь агуу агуу хөлбөмбөгчний хувь заяа Пелегийнхээс тэс өөрөөр төгссөн юм. Мөнгийг баруун солгойгүй үрдэг байсан тэрбээр хүндээр гэмтэж, гэнэтхэн зодог тайлснаар эхнэр, найман охиноо тэжээх боломжгүй болсон бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг ядуу зүдүү байдалд өнгөрөөн, 1983 онд 49 насандаа өөд болжээ.
***
Долоо дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө ХБНГУ, Аргентин, Чили улсууд өрсөлджээ. FIFA уламжлалаа бодсон уу яасан “World Cup-62”-ыг Өмнөд Америкийн нэр дэвшигчдэд өгөхөөр анхны шийдвэрээ гаргаад байлаа. Ингээд Аргентин, Чилийн хооронд өрсөлдөөн болох нь тодорхой болов. Дэлхийн II дайны үед Европыг хүнсээр хангаж байсныхаа ачаар эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн Аргентиний боломж харьцангуй өндөр байлаа. Дээр нь энэ улс 20 гаруй цэнгэлдэх хүрээлэнтэй, хүн ам нь хөлбөмбөгөөр бараг л “амьсгалдаг”… гэх мэт давуу талууд олонтой. Харин улс төр, эдийн засгийн байдал нь тогтворгүй Чилид 1960 онд маш хүчтэй газар хөдлөлт болж, 5000 хүний амийг авч оджээ. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чилийн нутаг дэвсгэр бүхэлдээ дайны дараах байдлаас ч илүү нүд халтирам болсон гэж мэдээлэх. Энэ мэт нөхцөл байдлыг харгалзан үзээд Олон улсын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ийг зохиох эрхийг Аргентинд өгөхөөр зэхэж байлаа.
Хэрэв К.Диттборн байгаагүй бол чиличүүд хөлбөмбөгийн их баярыг хэзээ ч авч чадахгүй байсан биз ээ. FIFA-гийн конгресс дээр тэрбээр “Чилид бараг юу ч үлдсэнгүй, харин ДАШТ-ийг бидэнд үлдээгээч” хэмээх үгээрээ бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, долоо дахь Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг эх орондоо авчирсан юм. Харамсалтай нь Чилийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Карлос Диттборн 32-хон насандаа буюу ДАШТ эхлэхээс нэг сарын  өмнө хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Зохион байгуулагчид Арика хотноо шинээр ашиглалтад оруулсан цэнгэлдэх хүрээлэнгээ түүний нэрэмжит болгон нэрийг нь мөнхжүүлж, “Чилид бараг юу ч үлдсэнгүй, харин ДАШТ-ийг бидэнд үлдээгээч” хэмээх алдарт үгийг цэнгэлдэхийн ханан дээр сийлсэн юм.
Тэмцээний сонгон шалгаруулалтад 51 орон өрсөлдсөнөөс 14-ийг шалгаруулж, тэдэн дээр зохион байгуулагч Чили, дэлхийн аварга Бразил нэмэгдэн нийт 16 баг шигшээ тэмцээнд өрсөлджээ. Шигшээ тэмцээний сугалаа 1962 оны нэгдүгээр сарын 18-нд Сантьягод болсон бөгөөд энэ үеэр хоёр чухал асуудлыг хэлэлцэж тохирсон аж. Тодруулбал нэгдүгээрт нэмэлт тоглолтоос татгалзаж оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгний зөрүүг харгалзах, хоёрдугаарт урьд өмнө нь аль нэг улсын шигшээд тоглож байсан хөлбөмбөгчид өөр улсын нэрийн өмнөөс тоглодог явдлыг болиулсан байна. Ингэснээр тэмцээн товлосон хугацаандаа дуусах боломжтой болж, Итали, Испани гэх мэт багуудын легионеруудын хүчийг ашигладаг шударга бус явдлыг таслан зогсоожээ.
Тэмцээний “А” хэсэгт Уругвай, Колумб, Югослав, ЗХУ өрсөлдсөнөөс 1960 оны Европын аварга Зөвлөлтийн хөлбөмбөгчид хоёр хожиж, нэг тэнцэн таван оноогоор итгэл төгс тэргүүлж, үеийн үед хүчтэйд тооцогдож ирсэн Югослав удаалжээ. Дэлхийн хошой аварга Уругвай анх удаагаа хэсгээсээ ч шалгарч чадсангүй. Тэд эхний тоглолтод Колумбийг буулган аваад, Югославт 1:3-аар, ЗХУ-д 1:2-оор дийлдсэн байна.
Харин ХБНГУ, Итали зэрэг хүчтэй хөлбөмбөгчидтэй учраа таарсан Чилийг “В” хэсгээс шалгарна гэж хэн ч тооцолсонгүй. Шигшээ тэмцээний сугалаа гарсны дараа Баруун Германы дасгалжуулагч Хербергер “Бид хэсэгтээ Италийн дараа хоёроор гарна” хэмээн мэдэгдэж байлаа. Учир нь немцүүд “Скуадра Аззура”-тай хийсэн сүүлийн 11 тоглолтод найм хожигдож, хоёр тэнцэн, ердөө ганцхан удаа хожиж байжээ. Гэвч нөгөөх айгаад байсан италичууд нь хоёрдугаар тойрогт талбайн эздэд 0:2-ээр хожигдсоноор дараагийн шатанд гарах найдвараа үгүй хийжээ.Итали-Чилийн тулаан хүнд нөхцөлд болж, хоёр багийн улангассан тоглогчид бараг л регби тогложээ.
Энэ тоглолтыг хянасан англи шүүгч Кен Астон Италийн багийн хоёр ч тоглогчийг нь талбайгаас хөөсөн эцсийн үр дүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Тооцоо сайтай германчууд “Скуадра Аззура”-тай яаж ийгээд 0:0-ээр тэнцээд, үлдсэн хоёр өрсөлдөгчөө хялбархан буулгаж авснаар хэсгээ тэргүүлсэн юм.
Европын дэвжээнд босоо байсан “Реал”-ын тоглогчдоор цөмөө бүрдүүлсэн Испанийн шигшээг “С” хэсгийн гол фаворитаар нэрлэж байсан ч Чехославакт 0:1, дэлхийн аварга Бразилд 2:1-ээр хожигдон, группдээ сүүлийн байр эзлэв. Ди Стефано, Пушкаш, Сантамария, Хенто нар бусадтайгаа “хөл нийлж” чадсангүй. Бразил-Чехословакийн тоглолтод Пеле гэмтэн талбайг орхисон бөгөөд тэрбээр тэмцээн дуустал ахиж талбайд гараагүй юм. Гэхдээ түүний орон зайг авьяаслаг Амарилдо нөхөж, Гарринча, Вава нартай чадварлагаар хослон тоглосон юм.
“D” хэсгийг Унгар таван оноотой тэргүүлсэн бол Англи, Аргентиний оноо тэнцэн, бөмбөгний зөрүүгээр британичууд хоёроор гарлаа. Хоорондын тоглолтод Англи 3:1-ээр давамгайлсан бөгөөд энэ нь хожмоо тив дамнасан супер дерби болон хувирсан эвлэршгүй өрсөлдөгчдийн анхны уулзалт байлаа.
Плей-оффын эхний тоглолт Чили-ЗХУ-ын хооронд болж, талбайн эзэд 2:1-ээр хожин анх удаагаа ДАШТ-д медалийн төлөө тоглох эрхтэй болов. Европын аваргууд дасал болоогүй 4-3-3 хувилбараар тоглосон бүтэлгүйтэх болсон гол шалтгаан гэж болно. Хожлын бөмбөгийг Рохас 35 метрээс Лев Яшины хаалганд оруулж. Дунд шөвгийн бусад тоглолтод Бразил Английг 3:1-ээр, Чехословак Унгарыг 1:0-ээр, Югослав ХБНГУ-ыг 1:0-ээр буулган авсан аж. Хагас шигшээд Европ, Өмнөд Америкийн төлөөлөгчид хоорондоо учраа таарсан ба Бразил Чилийг 4:2-оор, Чехословак Югославыг 3:1-ээр ялж, финалд шалгарав. Бразилийн лидер Гарринча хоёр гоол оруулж, багийнхаа ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн ч япон гаралтай перу шүүгч Ямасаки 83 дахь минутад түүнийг шударга бусаар улаан хуудсаар торгон, финалын тоглолтод оролцох эрхгүй болгосон юм. Гэвч FIFA-д нэр нөлөө бүхий Бразилийн хөлбөмбөгийн холбоо зад заргалдан Манугийн шийтгэлийг хүчингүй болгож дөнгөсөн билээ.
Шигшээ тоглолт зургадугаар сарын 17-нд Чилийн нийслэл Сантьяго хотын 70 мянган хүний суудалтай Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон. Өмнө нь Италитай үзүүр түрүү булаалдаж байсан чехословакууд энэ тоглолтод чамбай бэлтгэсэн нь эхний минутаас тодорхой байв. Тэдний хамгаалагчид нь Гарринчаг хөдөлгөхгүй барих үүргээ биелүүлж, тэргүүн эгнээнийхэн нь сөрөг довтолгоогоо чанартай гүйцэтгэж байв. Тоглолтын 15 дахь минутад Масопуст эхний бөмбөгийг оруулах нь тэр. Гэвч бразилчууд сэтгэл санаагаар ердөө ч унасангүй, хоёрхон минутын дараа тоог тэнцүүлэв. Бразилчууд үндсэндээ 90 минутын турш Шройфыг бөмбөгдсөн бөгөөд зөвхөн нэгдүгээр үед л 39 удаа хаалга руу цохисон бөлгөө. Улмаар 69 дэх минутад Зито, 78 дахь минутад Вава гоол хийн, хоёр дахь удаагаа дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртжээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод зохион байгуулагч Чили Югославыг 1:0-ээр хожсон байна. Чилийн аврагч Рохас цаг дуусахаас 40 секундийн өмнө хожлын гоолыг оруулжээ.
Р.Манлай
А ХЭСЭГ
Уругвай-Колумб 2:1
Гоол: Кубилья 57, Сасиа 74-Сулуага 19 пен
Уругвай: Соса, Троче, Эм.Альварес, Эл.Альварес, Мендес, Гонсальвес, Кубилья, Роча, Ланхон, Сасиа, Перес
Колумб: Санчес, Сулуага, Х.Гонсалес, Лопес, Эчеверри, Сильва, Колль, Асерос, Клинхер, Гамбоа, Ариас
V.30. Арика, “Карлос Диттборн”, 7908 үзэгч
ЗХУ-Югослав 2:0
Гоол: В.Иванов 51, Понедельник 83
ЗХУ: Яшин, Дубинский, Островский, Воронин, Масленкин, Нетто, Метревели, В.Иванов, Понедельник, Каневский, Месхи
Югослав: Шошкич, Дуркович, Юсуфи, Муич, Маркович, Попович, Матуш, Шекуларач, Еркович, Галич, Скоблар
V.31. Арика, “Карлос Диттборн”, 15000 үзэгч
Югослав-Уругвай 3:1
Гоол: Скоблар 25 пен, Галич 29, Еркович 49-Кабрера 19
Югослав: Шошкич, Дуркович, Юсуфи, Радакович, Маркович, Попович, Мелич, Шекуларач, Еркович, Галич, Скоблар
Уругвай: Соса, Троче, Эм.Альварес, Эл.Альварес, Мендес, Гонсальвес, Бергара, Роча, Кабрера, Сасиа, Перес
Улаан хуудас: Попович 71-Кабрера 71
VI.2. Арика, “Карлос Диттборн”, 8829 үзэгч
ЗХУ-Колумб 4:4
Гоол: В.Иванов 8, 11, Численко 10, Понедельник 56-Асерос 21, Колль 68, Рада 72, Клинхер 86
ЗХУ: Яшин, Чохели, Островский, Воронин, Масленкин, Нетто, Численко, В.Иванов, Понедельник, Каневский, Месхи
Колумб: Санчес, Альсате, Х.Гонсалес, Лопес, Эчеверри, Серрано, Колль, Асерос, Клинхер, Рада, Г.Гонсалес
VI.3. Арика, “Карлос Диттборн”, 8040 үзэгч
ЗХУ-Уругвай 2:1
Гоол: Мамыкин 38, В.Иванов 89-Сасиа 54
ЗХУ: Яшин, Чохели, Островский, Воронин, Масленкин, Нетто, Хусаинов, В.Иванов, Понедельник, Численко, Мамыкин
Уругвай: Соса, Троче, Эм.Альварес, Эл.Альварес, Мендес, Гонсальвес, Кортес, Кубилья, Кабрера, Сасиа, Перес
VI.6. Арика, “Карлос Диттборн”, 9973 үзэгч
Югослав-Колумб 5:0
Гоол: Галич 20, 61, Еркович 25, 87, Мелич 82
Югослав: Шошкич, Дуркович, Юсуфи, Радакович, Маркович, Попович, Мелич, Шекуларач, Еркович, Галич, Анкович
Колумб: Санчес, Альсате, Х.Гонсалес, Лопес, Эчеверри, Серрано, Колль, Асерос, Клинхер, Рада, Г.Гонсалес
VI.7. Арика, “Карлос Диттборн”, 7167 үзэгч
Баг    Тт    Хо    Тэ    Хд    Б/Х    О
ЗХУ     3     2     1     0     8-5     5
Югослав    3     2     0     1     8-3     4
Урагвай     3     1     0     2     4-6     2
Колумб     3     0     1     2     5-11     1
В ХЭСЭГ
Чили-Швейцарь 3:1
Гоол: Л.Санчес 44, 51, Рамирес 55-Вютрих 6
Чили: Эскути, Эйсагирре, Р.Санчес, Контрерас, Наварро, Торо, Рохас, Рамирес, Ланда, Фуйю, Л.Санчес
Швейцарь: Эльзенер, Морф, Шнайтер, Таккелла, Гробеты, Вебер, Аллеманн, Потье, Эшманн, Вютрих, Антенен
V.30. Сантьяго, “Насьональ”, 65000 үзэгч
Итали-ХБНГУ 0:0
Итали: Буффон, Лози, Роботти, Сальвадоре, Мальдини, Радиче, Феррини, Ривера, Альтафини, Сивори, Меникелли
ХБНГУ: Фариан, Новак, Шнеллингер, Шульц, Эрхардт, Шиманяк, Штурм, Галлер, Зеелер, Брюлльс, Шефер
V.31. Сантьяго, “Насьональ”, 65440 үзэгч
Чили-Итали 2:0
Гоол: Рамирес 73, Торо 87
Чили: Эскути, Эйсагирре, Р.Санчес, Контрерас, Наварро, Торо, Рохас, Рамирес, Ланда, Фуйю, Л.Санчес
Итали: Буффон, Давид, Роботти, Сальвадоре, Яанич, Тумбурус, Феррини, Машио, Альтафини, Мора, Меникелли
Улаан хуудас: Феррини 8, Давид 41
VI.2. Сантьяго, “Насьональ”, 66057 үзэгч
ХБНГУ-Швейцарь 2:1
Гоол: Брюлльс 45, Зеелер 59-Шнайтер 73
ХБНГУ: Фариан, Новак, Шнеллингер, Шульц, Эрхардт, Шиманяк, Козловски, Галлер, Зеелер, Брюлльс, Шефер
Швейцарь: Эльзенер, Вонлантен, Шнайтер, Таккелла, Гробеты, Вебер, Аллеманн, Дюрр, Эшманн, Вютрих, Антенен
VI.3. Сантьяго, “Насьональ”, 64922 үзэгч
ХБНГУ-Чили 2:0
Гоол: Шиманяк 21 пен, Зеелер 82
ХБНГУ: Фариан, Новак, Шнеллингер, Шульц, Эрхардт, Шиманяк, Гиземанн, Краус, Зеелер, Брюлльс, Шефер
Чили: Эскути, Эйсагирре, Р.Санчес, Контрерас, Наварро, Тобар, Рохас, Рамирес, Ланда, Морено, Л.Санчес
VI.6. Сантьяго, “Насьональ”, 67224 үзэгч
Итали-Швейцарь 3:0
Гоол: Мора 1, Бульгарелли 65, 67
Итали: Буффон, Лози, Роботти, Сальвадоре, Мальдини, Радиче, Мора, Бульгарелли, Сормани, Сивори, Паскутти
Швейцарь: Эльзенер, Вонлантен, Шнайтер, Таккелла, Гробеты, Вебер, Аллеманн, Майер, Дюрр, Вютрих, Антенен
VI.7. Сантьяго, “Насьональ”, 59828 үзэгч
Баг    Тт    Хо    Тэ    Хд    Б/Х    О
ХБНГУ    3     2     1     0     4-1     5
Чили    3     2     0     1     5-3     4
Итали     3     1     1     1     3-2     3
Швейцарь     3     0     0     3     2-8     0
С ХЭСЭГ
Бразил-Мексик 2:0
Гоол: Загало 56, Пеле 73
Бразил: Жилмар, Д.Сантос, Мауро, Зозимо, Н.Сантос, Зито, Гарринча, Диди, Вава, Пеле, Загало
Мексик: Карбахаль, дель Муро, Карденас, Сепульведа, Вильегас, Рейес, Нахера, дель Агила, Э.Эрнандес, Хассо, Диас
V.30. Винья дель Мар, “Саусалито”, 10484 үзэгч
Чехословак-Испани 1:0
Гоол: Штибраны 80
Чехословак: Шройф, Лала, Новак, Плускал, Поплугар, Масопуст, Штибраный, Шерер, Квашняк, Адамец, Елинек
Испани: Кармело, Ривилья, Сегарра, Сантамария, Гарай, дель Соль, Мартинес, Пушкаш, Суарес, Хенто
V.31. Винья дель Мар, “Саусалито”, 12700 үзэгч
Бразил-Чехословак 0:0
Бразил: Жилмар, Д.Сантос, Мауро, Зозимо, Н.Сантос, Зито, Гарринча, Диди, Вава, Пеле, Загало
Чехословак: Шройф, Лала, Новак, Плускал, Поплугар, Масопуст, Штибраный, Шерер, Квашняк, Адамец, Елинек
VI.2. Винья дель Мар, “Саусалито”, 14903 үзэгч
Испани-Мексик 1:0
Гоол: Пейро 90
Испани: Кармело, Родри, Грасия, Сантамария, Пачин, дель Соль, Пейро, Пушкаш, Суарес, Хенто
Мексик: Карбахаль, дель Муро, Карденас, Сепульведа, Хауреги, Рейес, Нахера, дель Агила, Э.Эрнандес, Хассо, Диас
VI.3. Винья дель Мар, “Саусалито”, 11875 үзэгч
Бразил-Испани 2:1
Гоол: Амарилдо 72, 86-Родригес 35,
Бразил: Жилмар, Д.Сантос, Мауро, Зозимо, Н.Сантос, Зито, Гарринча, Диди, Вава, Амарилдо, Загало
Испани: Арахустэн, Родри, Грасиа, Верхес, Эчевариа, Пакин, Коляр, Пьеро, Пушкаш, Родригес, Хенто
VI.6. Винья дель Мар, “Саусалито”, 18715 үзэгч
Мексик-Чехословак 3:1
Гоол: Диас 11, дель Агила 29, Эрнандес 90 пен-Машек 1
Мексик: Карбахаль, дель Муро, Карденас, Сепульведа, Хауреги, Рейес, Нахера, дель Агила, Э.Эрнандес, А.Эрнандес, Диас
Чехословак: Шройф, Лала, Новак, Плускал, Поплугар, Масопуст, Штибраный, Шерер, Квашняк, Адамец, Машек
VI.7. Винья дель Мар, “Саусалито”, 10648 үзэгч
Баг    Тт    Хо    Тэ    Хд    Б/Х    О
Бразил     3     2     1     0     4-1     5
Чехословак     3     1     1     1     2-3     3
Мексик     3     1     0     2     3-4     2
Испани    3     1     0     2     2-3     2
D ХЭСЭГ
Аргентин-Болгар 1:0
Гоол: Факундо 4
Аргентин: Рома, Наварро, Паэс, Сайнс, Марсолини, Сачи, Росси, Факундо, Пагани, Санфилиппо, Белен
Болгар: Найденов, Ракаров, Китов, А.Костов, Димитров, Ковачев, Диев, Величков, Илиев, Якимов, Колев
V.30. Ранкагуа, “Браден Купер”, 7134 үзэгч
Унгар-Англи 2:1
Гоол: Тихи 17, Алберт 61-Флауэрс 60 пен
Унгар: Грошич, Матраи, Шароши, Шоймоши, Месей, Шипош, Шандор, Ракоши, Алберт, Тихи, Феньвеши
Англи: Спрингетт, Армфилд, Уилсон, Мур, Норман, Флауэрс, Дуглас, Гривз, Хитченс, Хэйнз, Р.Чарлтон
V.31. Ранкагуа, “Браден Купер”, 7938 үзэгч
Англи-Аргентин 3:1
Гоол: Флауэрс 17 пен, Р.Чарлтон 42, Гривз 67-Санфилиппо 81
Англи: Спрингетт, Армфилд, Уилсон, Мур, Норманн, Флауэрс, Дуглас, Гривз, Пикок, Хэйнз, Р.Чарлтон
Аргентин: Рома, Наварро, Паэс, Капп, Марсолини, Сачи, Раттин, Оленьяк, Соса, Санфилиппо, Белен
VI.2. Ранкангуа, “Браден Купер”, 9794 үзэгч
Унгар-Болгар 6:1
Гоол: Алберт 1, 6, 53, Тихи 8, 70, Шоймоши 12-Соколов 64
Унгар: Илку, Матраи, Шароши, Шолимоши, Месей, Шипош, Шандор, Гереч, Алберт, Тихи, Феньвеши
Болгар: Найденов, Ракаров, Китов, А.Костов, Димтров, Ковачев, Соколов, Величков, Аспарухов, Дермеджиев, Колев
VI.3. Ранкангуа, “Браден Купер”, 7442 үзэгч
Аргентин-Унгар 0:0
Аргентин: Домингес, Сайнс, Дельгадо, Капп, Марсолини, Сачи, Пандо, Оленьяк, Факундо, Пагани, Гонсалес
Унгар: Грошич, Матраи, Шароши, Шоймоши, Месей, Шипош, Кухарски, Гереч, Моноштрои, Тихи, Ракоши
VI.6. Ранкангуа, “Браден Купер”, 7945 үзэгч
Болгар-Англи 0:0
Болгар: Найденов, Пенчев, Зешев, А.Костов, Д.Костов, Димитров, Ковачев, Соколов, Величков, Дерменджиев, Колев
Англи: Спрингетт, Армфилд, Уилсон, Мур, Норман, Флауэрс, Дуглас, Гривз, Пикок, Хэйнз, Р.Чарлтон
VI.7. Ранкангуа, “Браден Купер”, 5700 үзэгч
Баг    Тт    Хо    Тэ    Хд    Б/Х    О
Унгар     3     2     1     0     8-2     5
Англи     3     1     1     1     4-3     3
Аргентин    3     1     1     1     2-3     3
Болгар    3     0     1     2     1-7     1
ШӨВГИЙН 8
Чили-ЗХУ 2:1
Гоол: Л.Санчес 11, Рохас 29-Численко 26
Чили: Эскути, Эйсагирре, Р.Санчес, Контрерас, Наварро, Торо, Рохас, Рамирес, Ланда, Тобар, Л.Санчес
ЗХУ: Яшин, Чохели, Островский, Воронин, Масленкин, Нетто, Численко, В.Иванов, Понедельник, Мамыкин, Месхи
VI.10. Арика, “Карлос Диттборн”, 17268 үзэгч
Югослав-ХБНГУ 1:0
Гоол: Радакович 85
Югослав: Шошкич, Дуркович, Юсуфи, Радакович, Маркович, Попович, Ковачевич, Шекуларач, Еркович, Галич, Скоблар
ХБНГУ: Фариан, Новак, Шнеллингер, Шульц, Эрхардт, Шиманяк, Гиземанн, Галлер, Зеелер, Брюлльс, Шефер
VI.10. Сантьяго, “Насьональ”, 63324 үзэгч
Бразил-Англи 3:1
Гоол: Гарринча 31, 59, Вава 53-Хитченс 38
Бразил: Жилмар, Д.Сантос, Мауро, Зозимо, Н.Сантос, Зито, Гарринча, Диди, Вава, Амарилдо, Загало
Англи: Спрингетт, Армфилд, Уилсон, Мур, Норманн, Флауэрс, Дуглас, Гривз, Хитченс, Хэйнз, Р.Чарлтон
VI.14. Винья дель Мар, “Эстадио Саусалито”, 17736 үзэгч
Чехословак-Унгар 1:0
Гоол: Шерер 13
Чехословак: Шройф, Лала, Новак, Плускал, Поплугар, Масопуст, Поспихал, Шерер, Квашняк, Кадраба, Елинек
Унгар: Грошич, Матраи, Шароши, Шоймоши, Месей, Шипош, Шандор, Ракоши, Алберт, Тихи, Феньвеши
VI.14. Ранкангуа, “Браден Купер”, 11690 үзэгч
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Бразил-Чили 4:2
Гоол: Гарринча 9, 32, Вава 47, 78-Торо 42, Л.Санчес 61 пен
Бразил: Жилмар, Д.Сантос, Мауро, Зозимо, Н.Сантос, Зито, Гарринча, Диди, Вава, Амарилдо, Загало
Чили: Эскути, Эйсагирре, Р.Санчес, Контрерас, Родригес, Торо, Рохас, Рамирес, Ланда, Тобар, Л.Санчес
Улаан хуудас: Гарринча 83-Ланда 80
VI.13. Сантьяго, “Эстадио Насьональ”, 76500 үзэгч
Чехословак-Югослав 3:1
Гоол: Кадраба 48, Шерер 80, 84 пен-Еркович 69
Чехословак: Шройф, Лала, Новак, Плускал, Поплугар, Масопуст, Поспихал, Шерер, Квашняк, Кадраба, Елинек
Югослав: Шошкич, Дуркович, Юсуфи, Радакович, Маркович, Попович, Сиякович, Шекуларач, Еркович, Галич, Скоблар
VI.13. Винья дель Мар, “Саусалито”, 5890 үзэгч
III БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Чили-Югослав 1:0
Гоол: Рохас 90
Чили: Годой, Эйсагирре, Р.Санчес, Крус, Родригес, Торо, Рохас, Рамирес, Кампос, Тобар, Л. Санчес
Югослав: Шошкич, Дуркович, Свиняревич, Радакович, Маркович, Попович, Ковачевич, Шекуларач, Еркович, Галич, Скоблар
VI.16. Сантьяго, “Эстадио Насьональ”, 67000 үзэгч
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Бразил-Чехословак 3:1
Гоол: Амарилдо 17, Зито 69, Вава 78-Масопуст 15
Бразил: Жилмар, Д.Сантос, Мауро, Зозимо, Н.Сантос, Зито, Гарринча, Диди, Вава, Амарилдо, Загало
Чехословак: Шройф, Тихи, Новак, Плускал, Поплугар, Масопуст, Поспихал, Шерер, Квашняк, Кадраба, Елинек
VI.17. Сантьяго, “Эстадио Насьональ”, 69000 үзэгч

0 Санал хүсэлт: