“БРАЗИЛ-50” ТООНЫ ХЭЛЭЭР
Үргэлжилсэн хугацаа: 1950 оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 16
Оролцсон баг: 13 (Европоос зургаа, Өмнөд Америкаас тав, Хойд Америкаас хоёр)
Тоглолт: 22
Гоол: 88 (дунджаар 4.00)
11 метрийн цохилт: 4 (үүнээс гурвыг нь амжилттай гүйцэтгэсэн)
Хот: 6 (Куритиба, Ресифи, Белу-Оризонти, Рио-де-Жанейро, Сан-Паулу, Порту-Алегри)
Цэнгэлдэх хүрээлэн: 7 (“Дуривал ди Бритту”, “Илья ду Ретиру”, “Сети ди Сетембру”, “Маракана”, “Пакаэмбу”, “Илду Менегетти”, “Бейра Рио”)
Үзэгч: 1.043.358
Хамгийн ахмад тоглогч: Мэтьюз (Англи) – 35 нас, 151 хоногтой
Хамгийн залуу тоглогч: Ибаньес (Чили) – 18 нас, 224 хоногтой
Хамгийн олон гоол орсон тоглолт: 8:0
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 8:0
Мэргэн бууч: Адемир(Бразил) – 9 бөмбөг
Сонирхолтой баримтууд
-ДАШТ-ий түүхэнд анх удаа финалын тоглолт гэж болсонгүй. Шөвгөрсөн дөрвөн баг тойргийн журмаар өрсөлджээ. Энэ ч утгаараа талбайн эзэн бразилчууд шийдвэрлэх тоглолтод заавал хожих шаардлагагүй, тэнцэхэд л аваргалах байв.
-Европ тивд зохиогдсон хоёр мундиа¬лийг өнжсөн Уругвай гурав хожиж, нэг тэнцсэн амжилтаар дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртэв. Өөрөөр хэлбэл тэд Дэлхийн цомын тэмцээн зохиогдож эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд ганц ч ялагдал амсаагүй хэвээр.
-Тус тэмцээнд таван удаа оролцсон Мек¬сикийн алдарт хаалгач Антонио Карбахаль анхны ДАШТ-дээ зодогложээ.
-Нийт 34 улс сорилго тэмцээнд оролцох мэдүүлгээ өгсөн ч цагаа тулаад ирэхээр ес нь тоглохоос татгалзсан юм.
-Их зант англичууд FIFA-тай зөвшил¬цөлд хүрэв. Гэхдээ тэд Европын бүсийн сорилгод оролцохын тулд эхлээд дотоод¬доо түрүүлэх шаардлагатай болсон. Хэдий тийм ч хөлбөмбөгийн эх орныхонд энэ нь асуудал биш байлаа. Тэд Шотланд, Уэльс, Умард Ирландыг хожиж, “Британи-49”-ийн аварга болжээ.
-Урьдчилсан тэмцээний сугалаа ДАШТ-ийг зохиох улсад бус, Английн нийслэл Лондон хотноо болсон. Сорилго ердөө 45 хоног үргэлжилсэн юм.
-Шотландчууд шигшээ тэмцээнд Уругвай, Боливитой нэг хэсэгт тоглохоос татгалзсан тул “D” хэсэгт ердөө хоёрхон баг өрсөлдөж, анхны дэлхийн аваргууд өрсөлдөгчөө 8:0-ээр бутниргэжээ. Энэ нь “Бразил-50”-ийн өрсөлдөгчөө хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт болжээ.
-Сорилгод Индонез, Филиппин, Бир¬мийн багуудыг ялж гарч ирсэн Энэтхэгийн хөлбөмбөгчдийг FIFA шигшээ тэмцээнд заавал пүүзтэй тоглохыг шаардаж байсан нь “хүндээр тусч”, нэрээ татсан байна.
Мэргэн бууч Адемир (Бразил)
Адемир Маркес де Менезис 1922 оны арваннэгдүгээр сарын 8-нд Ресифи хотноо мэндэлжээ. 14 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн тэрбээр 1942 онд “Васко да Гама” багтай анх мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулжээ. Бразилийн шигшээд 1945 оноос тоглож эхэлсэн бөгөөд нийт 39 тоглолтод 32 гоол оруулсан. 1950 онд нутагтаа болсон ДАШТ-д Адемир зургаан тоглолтод есөн гоол оруулж, шилдэг довтлогчоор шалгарсан юм. Харин “Швейцарь-54” ДАШТ-д гэмтлийн улмаас оролцоогүй. Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр зодог тайлж, хэсэг хугацаанд дасгалжуулагч хийсний эцэст Бразилийн үндэсний радиогийн спортын нэвтрүүлгийн тоймч болсон юм.
ДАШТ-ий мөнгөн медальт, 1949 оны Өмнөд Америкийн аварга, 1945, 1946, 1949, 1950, 1952 оны Рио мужийн аварга, XX зууны дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтад ¹34-т бичигдсэн Адемир нийт 429 тоглолтод оролцохдоо 301 бөмбөг оруулсан аж. Нэрт довтлогч 1996 оны тавдугаар сарын 11-нд 73 насандаа өөд болжээ.
“Бразил-50”-ийн бэлгэдлийн шигшээ
Хаалгач: Рамальетс (Испани)
Хамгаалагч: М.Гонзалес (Уругвай), Техера (Уругвай), Бауэр (Бразил)
Хагас хамгаалагч: Варела (Уругвай), Андраде (Уругвай), Гижа (Уругвай), Зизиньо (Бразил)
Довтлогч: Адемир (Бразил), Скьяффино (Уругвай), Финни (Англи)
1946 оны долдугаар сарын 25-нд Люксембургт болсон ээлжит конгрессоор FIFA дөрөв дэх ДАШТ-ийг Бразилд зохиохоор шийдвэрлэв. Тэдэнтэй ганцхан швейцарьчууд өрсөлдсөн боловч Дэлхийн II дайны хөлд нэрвэгдээгүй Өмнөд Америкийн улс ялах магадлал өндөр байв. Дээр нь Бразилд хөлбөмбөг үндэсний спорт болтлоо эрчимтэй хөгжиж буйг нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо өндрөөр үнэлжээ. Ингэж хөлбөмбөгийн их баярыг нутагтаа залах болсон бразилчууд 1948 оны наймдугаар сарын 2-ноос эхлэн Рио-де-Жанейро хотноо 220 мянган хүний суудалтай аварга том “Маракана” цэнгэлдэх хү¬рээлэнг барьж эхэлсэн бөгөөд барилгын ажил төлөвлөснөөс удааширсан тул хагас дутуу ашиглалтад оруулсан гэдэг.
Сонгон шалгаруулалтад оролцох мэдүүлгээ 34 улс өгсөн ч янз бүрийн шалтгааны улмаас 25 баг л урьдчилсан тэмцээнийг дуусгажээ. Дэлхийн дайн өдөөж, бусдын нүүрийг харах эрхгүй болсон Герман, “World Cup-38”-ыг зохион байгуулах эрхийг өөрсдөд нь бус Францад өгсөнд өсөрхсөн Аргентин, Унгарын хүчтэй багууд сорилгод багаа илгээсэнгүй. Уг нь тэд оролцсон бол шигшээ тэмцээн харьцангуй чансаатай болох байв. Учир нь Альфредо ди Стефано тэргүүтэй аргентинчууд 40-өөд оны сүүлийн хагаст “Copa America” тэмцээний алтан медалийг Уругвай, Бразилд алдаагүй, Йозеф Божек, Нандор Хидекути, Ференц Пушкаш нарын ододтой Унгарын шигшээ 1949-50 оны хооронд 14 тоглолт хийхдээ арав хожиж, гурав тэнцэн, ердөө ганцхан удаа хожигдсон (бөмбөгний харьцаа нь 65:23) агуу амжилтыг үзүүлээд байсан юм.
Бойкот үүгээр дууссангүй, Турк, Франц, Энэтхэгийн багууд шигшээ тэмцээнийг хясан боов. Европчууд Бразилийн олон хотоор аялан тоглохыг эсэргүүцсэн бол хөл нүцгэн тоглосоор эрхээ авсан Ази тивийн төлөөлөгчид FIIFA-гийн “Шигшээ тэмцээнд заавал зориулалтын пүүз өмсөх ёстой” гэсэн шийдвэрт эгдүүцжээ.
Ийнхүү “Бразил-50”-д анхны ДАШТ шиг 13-хан баг л өрсөлджээ. Гэхдээ зохион байгуулагчид цөөхөн багуудаа аль болох олон тоглуулах аргыг бодож олсон юм. Тэр нь оролцогчдыг дөрвөн хэсэгт хувааж, групп тус бүрийн аваргуудыг ахин тойргоор өрсөлдүүлэх систем. Өөрөөр хэлбэл шувтаргын тоглолтгүй тэмцээн.
“А” хэсгийг толгойлсон бразилчууд хоёр хожиж, нэг тэнцэн таван оноогоор хэсэгтээ торолгүй түрүүлэв. Швейцарийг 3:0, Мексикийг 4:1-ээр бутниргэсэн югославчууд сүүлчийн тойрогт тэдэнтэй тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах байсан. Гэсэн ч талбайн эзэд Адемир, Зизиньо нарын гоолын ачаар итгэл төгс хожсон юм. Югославын лидер Райко Митич талбайд гарахын өмнө туннельд бие халаалт хийж байгаад төмөр дэгээнд өвдгөө гэмтээсний улмаас тэд хүн дутуу тоглолтоо эхлүүлсэн байна. Митичийг талбайд гарч ирэхийн өмнөхөн буюу дөрөв дэх минутад Адемир анхны гоолыг оруулжээ. Гай таарна гэж үүнийг л хэлдэг байх даа. “Маракана”-д болсон энэ тоглолтыг 142 мянган хүн үзжээ.
1947 онд Европын шигшээг 6:1-ээр буулгаж авсан британичуудыг “В” хэсгийн гол фаворитоор тооцож байлаа. Харамсалтай нь хөлбөмбөгийг дэлгэрүүлэгчид ердөө хоёрхон оноотой нутаг буцсан юм. Тэд эхний тоглолтод Чилийг 2:0-ээр хожоод, АНУ, Испанид тус бүр 1:0-ээр дийлджээ. Испаничууд энэ хэсгээс торолгүй гарав.
“С” хэсгийн гол өрсөлдөөн дэлхийн аварга цолыг эзэмшигч Итали, Шведийн хооронд өрнөж, скандинавчууд шийдвэрлэх тоглолтод 3:2-оор ялжээ. ДАШТ эхлэхээс жил гаруйн өмнө Италийн шилдэг багуудын нэг “Торино”-гийн тоглогчдын сууж явсан онгоц осолдсон нь “Скуадра Аззура”-гийн хүчийг нэлээд сулруулсан юм. “D” хэсэгт Уругвай, Боливи хоёр өрсөлдөж, анхны дэлхийн аваргууд “амны хүүхдээ” 8:0-ээр бутниргэжээ.
Шилдэг дөрвийн тоглолтоос ширүүн өрсөлдөөн гарсангүй, Өмнөд Америкийн хоёр багийн хооронд гол өрсөлдөөн болох нь тодорхой болов. Бразилчууд Шведийг 7:1, Испанийг 6:1-ээр илүүрхсэн бол Уругвай Испанитай 2:2-оор тэнцэн, Шведийг арайхийн 3:2-оор хожиж боломжоо хадгалж үлдсэн байна. 1950 оны долдугаар сарын 16-нд “Маракана”-д хоёр хөршийн хооронд шийдвэрлэх тоглолт боллоо. Эл тулааныг 203.849 хүн (!) үзсэн нь өнөө хэр эвдэгдээгүй дээд амжилт болсон юм. “Маракана”-д цугласан хоёр буман торсидагаас гадна Бра-зилийн 51 сая хүн ард хөлбөмбөгчдийнхөө ялалтад дэндүү итгэлтэй байсан учир тэр өдрийг үндэсний баярын өдөр болгохоор зэхэж байлаа.
Тоглолт торсида нарын тэнгэр нураах шахам чимээ шуугиан дунд бразилчуудын шуурга мэт ширүүн довтолгоогоор эхлэв. Үндсэн бүрэлдэхүүний 2-3 тоглогч нь гэмтэлтэй уругвайчууд сайн хамгаалж, эхний үеийг “хуурай” өндөрлүүлж чадлаа. Гэхдээ энэ байдал удсангүй, хоёрдугаар үеийн гурав дахь минутад Зизиньогийн дамжуулалтаар Фриас гоолын салхийг хагаллаа. Талбайн эзэд ийн тэргүүлж эхэлсэн ч уругвайчууд тэдний зүүн жигүүрийн хагас хамгаалагч Бигоде удаа дараа алдаа гаргаж буйг сайн анзаарч, хамгийн идэвхтэй тоглож байсан Альсидес Гижаг түүний өөдөөс тавив. Довтолгоондоо хэт найдсан Бразилийн дасгалжуулагч Флавиу Коста үүний эсрэг арга хэмжээ авсангүй. Түүнийхээ горыг төдөлгүй амсав. Өнөөх Бигодегийн ээлжит алдааг ашиглан Гижа баруун жигүүрээр цөмөрч, Скьяффинод дамжуулалт өгөхөд намхан довтлогч оновчтой мөргөж, тэнцээний гоолыг оруулав.
Бразилчууд тэнцэхэд л хангалттай байсан ч нутаг дээрээ нэр төртэйгээр хожихыг хүсэж байлаа. Уругвайд ч зөвхөн хожил хэрэгтэй байсан учир багууд сүүлийн хэдэн минутад жинхэнэ нээлттэй тоглов. Улмаар цаг дуусахаас 11 минутын өмнө Гижа Бигодег ахин хуурч гарч ирээд хожлын бөмбөгийг оруулах нь тэр. Гурван долоо хо¬ног үргэлжилсэн карнавал ингэж өндөрлөсөн юм. Энэ тоглолтыг шүүсэн Английн шүүгч Жорж Ридер хожим дуртгалдаа “200 мянган хүн чимээгүй мэгших “Маракана” надад хорвоогийн хамгийн том авс шиг санагдаж, бушуухан эндээс гарахын түүс болсон” гэж өгүүлсэн байдаг.
А ХЭСЭГ
Бразил-Мексик 4:0
Гоол: Адемир 30, 79, Жаир 65, Балтазар 71
Бразил: Барбоза, Аугусто, Жувенал, Эли, Данило, Бигоде, Манека, Адемир, Балтазар, Жаир, Фриаса
Мексик: Карбахаль, Сеттер, Монтемайор, Руис, Очоа, Рока, Септьен, Ортис, Касарин, Перес, Веласкес
Шүүгч: Ридер (Англи)
VI.24. Рио-де-Жанейро, “Маракана”, 82000 үзэгч
Югослав-Швейцар 3:0
Гоол: Томашевич 60, 70, Огнянов 75
Югослав: Мркушич, И.Хорват, Б.Станкович, З.Чайковски, М.Йованович, Жяич, Огнянов, Митич, К.Томашевич, Бобек, Вукас
Швейцар: Штубер, Нойри, Боке, Лузенти, Эггиманн, Кинше, Биккель, Антенен, Тамини, Бадер, Фаттон
Шүүгч: Галеати (Итали)
VI.24. Белу-Оризонти, “Сете де Сетембро”, 7500 үзэгч
Бразил-Швейцар 2:2
Гоол: Алфредо 3, Балтазар 32-Фаттон 17, 88
Бразил: Барбоза, Аугусто, Жувенал, Бауэр, Руй, Норонья, Манека, Адемир, Балтазар, Алфредо, Фриака
Швейцар: Штубер, Нойри, Боке, Лузенти, Эггиманн, Кинше, Биккель, Фридлендер, Тамини, Бадер, Фаттон
Шүүгч: Асон Рома (Испани)
VI.28. Сан-Паулу, “Пакаэмбу”, 42000 үзэгч
Югослав-Мексик 4:1
Гоол: Бобек 19, Ж.Чайковски 22, 62, К.Томашевич 81-Ортис 89-пен
Югослав: Мркушич, И.Хорват, Б.Станкович, З.Чайковски, М.Йованович, Жяич, П.Михайлович, Митич, К.Томашевич, Бобек, Ж.Чайковски
Мексик: Карбахаль, Гутьеррес, Гомес, Руис, Очоа, Флорес, Наранхо, Ортис, Касарин, Перес, Веласкес
Шүүгч: Лиф (Англи)
VI.29. Порту-Алегре, “Бейра-Рио”, 11000 үзэгч
Бразил-Югослав 2:0
Гоол: Адемир 4, Зизиньо 69
Бразил: Барбоза, Аугусто, Жувенал, Бауэр, Данило, Бигоде, Манека, Адемир, Жаир, Зизиньо, Чико
Югослав: Мркушич, И.Горват, Б.Станкович, З.Чайковски, М.Йованович, Жяич, Вукас, Митич, К.Томашевич, Бобек, Ж.Чайковски
Шүүгч: Гриффитс (Уэльс)
VII.1. Рио-де-Жанейро, “Маракана”, 142000 үзэгч
Швейцар-Мексик 2:1
Гоол: Бадер 10, Тамини 37-Касарин 89
Швейцар: Хуг, Нойри, Боке, Лузенти, Эггиманн, Кинше, Антенен, Фридлендер, Тамини, Бадер, Фаттон
Мексик: Карбахаль, Гутьеррес, Гомес, Рока, Очоа, Флорес, Наранхо, Ортис, Касарин, Борболья, Веласкес
Шүүгч: Эклинн (Швед)
VII.2. Порту-Алегре, “Бейра-Рио”, 4000 үзэгч
1.Бразил 5 оноо, 2.Югослав 4, 3.Швейцар 3, 4.Мексик 0
В ХЭСЭГ
Англи-Чили 2:0
Гоол: Мортенсен 27, Манньон 51
Англи: Уильямс, Рэмси, Эстон, Райт, Хьюз, Дикинсон, Финни, Мортенсен, Бентли, Манньон, Маллен
Чили: Ливингстон, Фарьяс, Рольдан, Альварес, Бускетс, Карвальо, Майанес, Кремасчи, Робледо, Муньос, Диас
Шүүгч: ван дер Мер (Голланд)
VI.25. Рио-де-Жанейро, “Маракана”, 30000 үзэгч
Испани-АНУ 3:1
Гоол: Басора 75, 78, Сарра 63-Ж.Соуза 17
Испани: Эйсагирре, Алонсо, Антуньес, Х.Гонсальво, М.Гонсальво, Пучадес, Басора, Эрнандес, Сарра, Игоа, Гаинса
АНУ: Борги, Киоу, Мака, Макилвенни, Коломбо, Бар, Крэддок, Ж.Соуза, Гаэтьенс, Парьяни, Валентини
Шүүгч: Вианна (Бразилия)
VI.25. Куритиба, “Дуривал де Брито”, 10000 үзэгч
Испани-Чили 2:0
Гоол: Басора 17, Сарра 30
Испани: Рамальетс, Алонсо, Парра, Х.Гонсальво, М.Гонсальво, Пучадес, Басора, Панисо, Сарра, Игоа, Гаинса
Чили: Ливингстон, Фарьяс, Рольдан, Альварес, Бускетс, Карвальо, Прието, Кремасчи, Робледо, Муньос, Диас
Шүүгч: Малшер (Бразил)
VI.29. Рио-де-Жанейро, “Маракана”, 16000 үзэгч
АНУ-Англи 1:0
Гоол: Гаэтьенс 38
АНУ: Борги, Киоу, Мака, Макилвенни, Коломбо, Бар, Уоллес, Ж.Соуса, Гаэтьенс, Париани, Э.Соуза
Англи: Уильямс, Рэмси, Эстон, Райт, Хьюз, Дикинсон, Финни, Мортенсен, Бентли, Манньон, Маллен
Шүүгч: Датилло (Итали)
VI.29. Белу-Оризонти, “Минейран”, 10000 үзэгч
Испани-Англи 1:0
Гоол: Сарра 48
Испани: Рамальетс, Алонсо, Парра, Х.Гонсальво, М. Гонсальво, Пучадес, Басора, Панисо, Сарра, Игоа, Гаинса
Англи: Уильямс, Рэмси, Экерсли, Райт, Хьюз, Дикинсон, Финни, Мортенсен, Мэтьюз, Бэйли, Милберн
Шүүгч: Галеати (Итали)
VII.2. Рио-де-Жанейро, “Маракана”, 74000 үзэгч
Чили-АНУ 5:2
Гоол: Робледо 16, Риера 32, Кремасчи 54, 82, Прието 60-Уоллес 47, Ж.Соуса 49 пен
Чили: Ливингстон, Фарьяс, Мачука, Альварес, Бускетс, Рохас, Прието, Кремасчи, Робледо, Риера, Ибаньес
АНУ: Борги, Киоу, Мака, Макилвенни, Коломбо, Бар, Уоллес, Ж.Соуса, Гаэтьенс, Парьяни, Э.Соуза
Шүүгч: Гарделли (Бразил)
VII.2. Ресифе, “Илья до Ретиро”, 9000 үзэгч
1.Испани 6, 2.Англи 2, 3.Чили 2, 4.АНУ 2
С ХЭСЭГ
Швед-Итали 3:2
Гоол: Йеппссон 25, 68, Андерссон 33-Карапаллезе 7, Муччинелли 76
Швед: Свенссон, Самуэльссон, Э.Нильссон, Андерссон, Нордаль, Герр, Суннквист, Пальмер, Йеппссон, Скеглунн, С. Нильссон
Итали: Сентименти, Жованни, Фурьясси, Анновацци, Парола, Мальи, Муччинелли, Бониперти, Каппелло, Кампателли, Карапеллезе
Шүүгч: Луц (Швейцар)
VI.25. Сан-Паулу, “Пакаэмбу”, 36000 үзэгч
Швед-Парагвай 2:2
Гоол: Суннквист 24, Пальмер 26-Лопес Фретес 32, Лопес 89
Швед: Свенссон, Самуэльссон, Э.Нильссон, Андерссон, Нордаль, Герр, Суннквист, Пальмер, Йепспсон, Скеглунн, Йенссон
Парагвай: Варгас, Гонсалито, Кеспедес, Гавилан, Лекисамон, Кантеро, Авалос, А.Лопес, Хара, Лопес Фретес, Унсаин
Шүүгч: Митчелл (Шотланд)
VI.29. Куритиба, “Дуривал ду Брито”, 8000 үзэгч
Итали-Парагвай 2:0
Гоол: Карапаллезе 12, Пандольфини 62
Итали: Моро, Блазон, Фаттори, Фурьясси, Ремондини, Мари, Пандольфини, Муччинелли, Каппелло, Амадеи, Карапеллезе
Парагвай: Варгас, Гонсалито, Кеспедес, Гавилан, Лекисамон, Кантеро, Авалос, Лопес, Хара, Лопес Фретес, Унсаин
Шүүгч: Эллис (Англи)
VII.2. Сан-Паулу, “Пакаэмбу”, 2000 үзэгч
1.Швед 3, 2.Итали 2, 3.Парагвай 1
D ХЭСЭГ
Уругвай-Боливи 8:0
Гоол: Мигес 14, 45, 56, Видаль 18, Скьяффино 23, 59, Перес 73, Гижа 83
Уругвай: Масполи, М.Гонсалес, Техера, Х.Гонсалес, Варела, Андраде, Гижа, Перес, Мигес, Скьяффино, Видаль
Боливи: Б.Гутьеррес, Ача, Бустаменте, Греко, Валенсиа, Феррель, Альгаранс, Угарте, Капарелли, Э.Гутьеррес, Мальдонадо
Шүүгч: Ридер (Англи)
VII.2. Белу-Оризонти, “Минейран”, 6000 үзэгч
ШИГШЭЭ ТЭМЦЭЭН
Бразил-Швед 7:1
Гоол: Адемир 17, 36, 52, 58, Шико 39, 88, Манека 85-Андерссон 67 пен
Бразил: Барбоза, Аугусто, Жувенал, Бауэр, Данило, Бигоде, Манека, Адемир, Жаир, Зизиньо, Шико
Швед: Свенссон, Самуэльссон, Э.Нильссон, Андерссон, Нордаль, Герр, Суннквист, Пальмер, Йеппссон, Скеглунн, С.Нильссон
Шүүгч: Эллис (Англи)
VII.9. Рио-де-Жанейро, “Маракана”, 139000 үзэгч
Испани-Уругвай 2:2
Гоол: Басора 32, 39-Гижа 29, Варела 73
Испани: Рамальетс, Алонсо, Парра, Х.Гонсальво, М.Гонсальво, Пучадес, Басора, Моловни, Сарра, Игоа, Гаинса
Уругвай: Масполи, М.Гонсалес, Техера, Х.Гонсалес, Варела, Андраде, Гижа, Перес, Мигес, Скьяффино, Видаль
Шүүгч: Гриффитс (Уэльс)
VII.9. Сан-Паулу, “Пакаэмбу”, 45000 үзэгч
Бразил-Испани 6:1
Гоол: Адемир 15, 57, Жаир 21, Шико 31, 55, Зизиньо 67-Игоа 71
Бразил: Барбоза, Аугусто, Жувенал, Бауэр, Данило, Бигоде, Фриаса, Адемир, Жаир, Зизиньо, Шико
Испани: Рамальетс, Алонсо, Парра, Х.Гонсалво, М.Гонсалво, Пучадес, Басора, Панисо, Сарра, Игоа, Гаинса
Шүүгч: Лиф (Англи)
VII.13. Рио-де-Жанейро, “Маракана”, 153000 үзэгч
Уругвай-Швед 3:2
Гоол: Гижа 39, Мигес 77, 85-Пальмер 5, Суннквист 40
Уругвай: Пас, М.Гонсалес, Техера, Гамбетта, Варела, Андраде, Гижа, Перес, Мигес, Скьяффино, Видаль
Швед: Свенссон, Самуэльссон, Э.Нильссон, Андерссон, Юханссон, Герр, Суннквист, Пальмер, Мелльберг, Скеглунн, Йенссон
Шүүгч : Галеати (Итали)
VII.13. Сан-Паулу, “Пакаэмбу”, 8000 үзэгч
Швед-Испани 3:1
Гоол: Суннквист 15, Мелльберг 33, Пальмер 80-Сарра 82
Швед: Свенссон, Самуэльссон, Э.Нильссон, Андерссон, Юханссон, Герр, Суннквист, Пальмер, Мелльберг, Рюделль, Йенссон
Испани: Эйсагирре, Асенси, Алонсо, Парра, Сильва, Пучадес, Басора, Панисо, Сарра, Эрнандес, Хункоса
Шүүгч: ван дер Мер (Голланд)
VII.16. Сан-Паулу, “Пакаэмбу”, 11000 үзэгч
Уругвай-Бразил 2:1
Гоол: Скьяффино 66, Гижа 79-Фриаса 47
Уругвай: Масполи, М.Гонсалес, Техера, Гамбетта, Варела, Андраде, Гижа, Перес, Мигес, Скьяффино, Моран
Бразил: Барбоза, Аугусто, Жувенал, Бауэр, Данило, Бигоде, Фриаса, Адемир, Жаир, Зизиньо, Шико
Шүүгч: Ридер (Англи)
VII.16. Рио-де-Жанейро, “Маракана”, 174000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О Байр
Бразил 3 2 0 1 14-4 4 II
Уругвай 3 2 1 0 7-5 5 I
Швед 3 1 0 2 6-11 2 III
Испани 3 0 1 2 4-11 1 IV
0 Санал хүсэлт:
Post a Comment