ДАШТ-ий түүх #5 Азгүй Унгар

Oct 31, 2011

“Швейцарь-54” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1954 оны зургадугаарсарын 16-наас долдугаар сарын 4
Оролцсон баг: 16 (Европоос 12, Өмнөд Америкаасхоёр, Хойд Америкаас нэг, Азиас нэг)
Тоглолт: 26
Гоол: 140 (дунджаар 5.38)
Автогоол: 4
11 метрийн цохилт: 8 (үүнээс долоог нь амжилттай гүйцэтгэжээ)
Хот: 6 (Базель, Берн, Женев, Лозанна, Лугано, Цюрих)
Цэнгэлдэх хүрээлэн: 6 (“Санкт-Якоб Парк”, “Ванкдорф”, “Шармиль”, “Стад Олимпик де ля Понтез”, “Корнаредо”, “Хардтурм”)
Үзэгч: 889.500
Хамгийн олон гоол орсон тоглолт: 7:5
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 9:0
Хамгийн залуу тоглогч: Жошкун (Турк)-19 нас 41 хоног
Хамгийн ахмад тоглогч: Мэтьюз (Англи)-39 нас 141 хоног
Мэргэн бууч: Шандор Кочиш (Унгар)-11 бөмбөг
Сонирхолтой баримтууд
*Шөвгийн наймын Австри-Швейцарийн тоглолтод 12 гоол орж, “Вундертим” 7:5-аар хожжээ. Хэрвээ Австрийн довтлогч Кернер пенальти алдаагүй бөмбөгний тоо 13- д хүрэх байв. Энэ рекорд XX зуунд эвдэгдээгүй билээ.
*Швейцарийн ДАШТ-д нэг тоглолтод дунджаар 5.38 гоол орсон нь бас нэгэн дээд амжилт болсон юм.
*Хэсэгтээ плей-оффын журмаар тоглон, групптээ хоёр, гуравдугаар байр эзэлсэн багуудыг ахин тоглуулж, хэн нь хоёроор гарахыг шийджээ.
*Дэлхийн цомын тэмцээний 100 дахь тоглолт “Швейцарь-54”-т тохиожээ. Тэр нь хүрэл медалийн
төлөөх тоглолт байсан бөгөөд австричууд дэлхийн хошой аварга Уругвайг 3:1-ээр буулган авсан байна.
*Югославын шигшээ багийн ахлагчаар тоглосон Милош Милутинович бол нэрт дасгалжуулагч Велибор
Милутиновичийн төрсөн ах бөлгөө. Бора Милутинович Мексик, Коста-Рика, АНУ, Нигери, БНХАУ-ыг удирдан
таван ДАШТ (1986-2002 он)-д оролцсон өнөө цагийн шилдэг мэргэжилтэн юм.
*Анх удаа хөлбөмбөгчид цамцан дээрээ дугаартай тогложээ.
*1/4, 1/2 шигшээд сугалаагаар тоглов.
*ХБНГУ-ын Йозеф Хербергер тухайн үедээ гурван ДАШТ-д оролцсон анхны дасгалжуулагчаар (1950, 1954 онд ахлах, 1934 онд туслах дасгалжуулагчаар) тодорчээ.
“Швейцарь-54”-ийн бэлгэдлийн шигшээ
Хаалгач: Турек (Герман)
Хамгаалагч: Кольмайер (Герман), Либрих (Гер ман), Божик (Унгар), Оцвирк (Австри), Андраде (Уругвай)
Хагас хамгаалагч: Цибор (Унгар), Вальтер (Герман)
Довтлогч: Пушкаш (Унгар), Кочиш (Унгар), Ран (Герман)
Шилдэг довтлогч
Шандор Кочиш (Унгар)
Ф.Пушкаш, Ш.Кочиш тэргүүтэй Унгарын шигшээ тэй учраа таарагсдын өвдөг нь чичирдэг байсан үе бий. Английн шигшээг төрөлх “Уэмбли”-д нь 6:3- аар бутниpгэж байсан венгерүүд 1952 оны олимп, 1953 оны Төв Европын АШТ-д хялбархан түрүүлж байв. Хоёр жилийн дараа Дэлхийн цомын тэмцээнд тэд азгүйтэж, мөнгөн
медаль хүртсэн ч 11 бөмбөг оруулсан Кочиш тэмцээний мэргэн буучаар шалгарчээ. Мөн тэрбээр нэг ДАШТ-д хоёр хет-трик хийсэн анхны тоглогч болсон юм. “Алтан толгой” хочит Шандор Петер Кочиш 1929
оны есдүгээр сарын 21-нд Будапештад төрсөн. Тэр шигшээ багтаа 68 тоглолт хийхдээ 75 бөмбөг хийж байв.
1956 онд Пушкашийн хамт “Барселона”-д худалдагдаж, улмаар Испанийн иргэн болжээ. Сод авьяаст Кочиш
1979 онд долдугаар сарын 22-нд 49 насандаа хорвоог орхижээ. Ходоод нь байнга өвддөг байсан тэрбээр мэс
засалд орсон ч өвдөлтийг тэсвэрлэж чадалгүй хоёр хоногийн дараа амиа хорлосон гэдэг.
***
FIFA төв штаб нь байрладаг Швейцарь улсад 1946 оны ДАШТийг зохион байгуулах эрхийг олгосон ч Дэлхийн II дайн саад болжээ. Дөрвөн жилийн дараах хөлбөмбөгийн их баярыг дайны хөлд харьцангуй бага нэрвэгдсэнийг нь харгалзан Бразилд өгсөн тул швейцарьчууд найман жилийн
дараа л санасандаа хүрчээ. Тэд шигшээ тэмцээнд зориулан тусгай мөнгөн зоос гаргаж, гурван ч
цэнгэлдэх хүрээлэн шинээр барин, анх удаа ДАШТ-ийг телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Сорилгод FIFA-гийн гишүүн 50 орноос 33 нь оролцсон бөгөөд
тэдгээрээс 14-ийг шалгаруулж, түүн дээр зохион байгуулагч
Швейцарь, дэлхийн аварга цолыг эзэмшигч Уругвай нэмэгдэн нийт 16 баг шигшээ тэмцээнд тоглов.
“Испани-82”-оос эхлэн 24 баг оролцдог болтол энэ систем ноёрхсон юм. Гэхдээ швейцарьчууд
хэсэгтээ плей-оффын журмаар тоглуулах өвөрмөц арга сэджээ.
I хэсэгт Бразил, Югослав, Франц, Мексикийн багууд өрсөлдөв. Дөрвөн жилийн өмнө “Ариун Нике”-г нутагтаа залах гээд эцсийн мөчид бүтэлгүйтсэн бразилчууд алдаандаа дүгнэлт хийж, Жалма Сантос, Нилтон Сантос, Жулиньо, Диди нарын авьяаслаг тоглогчдоор эгнээгээ өргөтгөн, шинэ дасгалжуулагч Зезе Морейрогоор
удирдуулан Европт хөл тавьжээ. Тэд эхний учраа Мексикийг 5:0-ээр бутниргэсэн бол гол өрсөлдөгч Югослав нь Францыг 1:0-ээр хожжээ. Ингээд хэсгийн аваргын төлөө хоорондоо тэнцсэнээр бөмбөгний зөрүүгээр
өмнөд америкчууд нэгээр, “өмнөд славянчууд” хоёроор гарав. Тэд адилхан гуравхан оноотой гарсан  тул францчуудад нэмэлт тоглолт хийх шаардлага гарсангүй. II хэсгийн хагас шигшээд Божик, Грошич, Пушкаш, Кочиш, Хидегкути, Цибор нарын ододтой Унгар Өмнөд Солонгосыг 9:0-ээр, хүчирхэг ХБНГУ Туркийг 4:1-хожин хэсгийн аваргын төлөө тоглохоор болжээ. Алсын хараатай немц дасгалжуулагч Зепп Хербергер
финалд Унгарын гайхамшигт багтай үлдэнэ гэдгээ таамаглаж байсан тул гол тоглогчдоо амрааж,
өрсөлдөгчийнхөө зарим нэг лидерүүдийг жагсаалаас гаргах зорилгоор хоёрдугаар багаа илгээв.
Олимпийн аваргууд тэднийг 8:3- аар арчаад өнгөрсөн ч германчууд лидер Пушкашийг нь гэмтээж, финалаас наана тоглох боломжгүй болгожээ. Энэ үед эхний нугалаанд ялагдсан Турк-БНСУ-ын тоглолт 7:0-ээр өндөрлөжээ. Тооцоотой германчууд нэмэлт тоглолтод түрэгүүдийг 7:2-оор хялбархан хожиж, хэсгээсээ хоёроор шалгарлаа.
III хэсгээс дэлхийн хошой аварга Уругвай, Австрийн “Вун дертим”, дан европчуудаас бүрдсэн
IV хэсгээс Англи, Швей царийн хамтаар дараагийн шатанд гарчээ.
Нэмэлт тоглолтод дэлхийн хошой аварга Италийг 4:1-ээр буулган авсан талбайн эзэд шөвгийн наймд Европын шилдэг багуудын нэг Австритай ширүүн үзэлцсэний эцэст 5:7-гоор дийлдэв. Энэ нь
ДАШТ-ий бүх үеийн түүхэнд хамгийн олон гоол орсон тоглолт хэмээн тэмдэглэгджээ. Баруун германчууд Югославыг 2:0-ээр, Уругвай Английг 4:2-оор, Унгар Бразилийг 4:2-оор тус тус хожив.
Германчууд Бошков, Митич, Зебец, Вукач нарын Югославын оддыг талбайн дунд маш хатуу ширүүн хамгаалж, бөмбөгийг чөлөөтэй эзэмших боломж олгосонгүй.
Англи-Уругвайн тоглолт ч хүнд нөхцөлд болж, багийн ахлагч Варела, Андраде, Аббадие нарын
үндсэн бүрэлдэхүүний 2-3 тоглогчийг нь жагсаалаас гаргасны эцэст британичууд “бууж өгөх гэрээ”-нд гарын үсэг зурсан гэдэг.
“Бернийн тулаан” хэмээн алдарш сан Унгар-Бразилийн тоглолт ч онц сонирхолтой болж, олимпийн аваргууд 4:2-оор ялалт байгуулжээ. Тоглолтын дараа хоёр багийн бүх тоглогч, дасгалжуулагчийн
штабынхныг хамарсан зодоон болжээ. Шүүгч Артур Эллис гурван ч тоглогчийг талбайгаас
хөөсөн нь хэрүүл маргаан дэгдэх гол үндэс болсон аж.
Мажарууд энэ эрчээрээ хагас шигшээд дэлхийн аварга Уругвайг буулган авлаа. Хоёр багийн хэд хэдэн гол тоглогч гэмтэлтэй байсан бөгөөд эхний 45 минут 2:0 харьцаатай европчуудын давамгайллаар өндөрлөсөн. Гэвч дэлхийн аваргууд амархан бууж өгөх баг биш гэдгээ нотолж, сүүлийн хагаст хоёр бөмбөг хийн
тоог тэнцүүллээ. Тэр ч байтугай сүүлийн хоромд уругвайчуудад хожлын бөмбөгийг оруулах боломж
гарсан. Харамсалтай нь нэмэлт цагийн эхэнд багийн лидер Скьяффино гэмтэж, талбайг
орхисноор санаачилга Унга рын талд ахин шилжиж, “Алтан толгой”
Кошич хоёр гоолыг мөргөж оруулсан юм. Уругвайчууд ДАШТий түүхэнд анхны ялагдлаа хүлээсэн нь энэ ажээ.
Хагас шигшээгийн нөгөө хосын тоглолтод хүчирхэг ХБНГУ Австрийг 6:1-ээр бутниргэв. Австрийн
хаалгач Вальтер Земан “Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн хүнд хэцүү тоглолт байсан.
Германчууд хүчний тоглолт гэж юу байдгийг бидэнд мэдрүүлж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг.
Гэхдээ австричууд Уругвайг бодвол шокноосоо хурдан гарч, хүрэл медалийн төлөөх тоглолтод өмнөд америкчуудыг 3:1-ээр хожжээ. Шигшээ тоглолтод тунан үлдсэн Унгар-ХБНГУ-ын тулаан 1954
оны долдугаар сарын 4-нд Берн хотын “Ванкдорф” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ тухай ярихын
өмнө Унгарын домогт багийн тухай товчхон танилцуулах нь зүйтэй болов уу.
1950 оны ДАШТ-ий сорилгод Австрид 3:5-аар ялагдсаны дараа Унгарын спортын сайд Густав Шебеш, дасгалжуулагч Дьюла Манди нар улсынхаа хөлбөмбөгийг шинэ шатанд гаргахаар шийдэж, авьяаслаг
залуу тоглогчдыг сонгон авч “Гонвед”-ын бэлтгэл хуаранд нууцаар бэлтгэж эхэлжээ. Түүхийн
хуудаснаа үүнийг “Хөлбөмбөгийн бөөнөөр хорих лагерь” хэмээн нэрийдсэн байдаг. Жилийн дөрвөн
улирлын турш нэг дор амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн тэдний ур чадвар гэрлийн хурдаар дээшилж,
1952 оны Хельсинкийн олимпод хялбархан түрүүлэв (сонирхогчдын
шигшээ нь шүү!). Италийн дасгалжуулагч, дэлхийн хошой аварга Витторио Поццо “Ийм өндөр ур
чадвартай тоглогчдыг урьд өмнө харж байсангүй” хэмээн дуу алдсан удаатай. Мажарын хөлбөмбөгчдийн тухай цуу яриа Европоор нэг тархаж, Жюль Римэгээс халааг нь авсан FIFA-гийн шинэ ерөнхийлөгч, Английн иргэн Стэнли Роуз “Уэмбли” цэнгэлдэхдээ тэднийг очиж тоглохыг урив. 1953 оны арваннэгдүгээр сарын 25-нд болсон тэрхүү тоглолтыг 105 мянган үзсэн бөгөөд унгарчууд талбай дээрээ 90 жилийн турш гадны
багт ялагдал хүлээгээгүй хэмээн сайрхдаг англичуудыг 6:3-аар сөхрүүлжээ. Шаралхсан англичууд
хариу тоглолт хийх хүсэлт гаргаж, таван сарын дараа даагаа нэхэхээр Будапештад иржээ. Гэвч ахиад л
бутниргүүлсэн (1:7-гоор) байна. Унгарчууд 1954 оны ДАШТ-ийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд ганц ч удаа ялагдал хүлээсэнгүй, 32 тоглосноос 29 хожиж, гурав тэнцжээ. Бөмбөгний харьцаа нь 123:31. Энэ домогт
багийн амжилтыг өнөөгийн чансаа бодох аргачлалд оруулбал 2173 гэсэн оноогоор бүх цагийн
үеийн манлайд бичигдэх (Бразил 2153, Аргентин 2117 гэсэн элорейтингээр удаалдаг) амжилт гаргажээ.
“World Cup-54”-ын финалын тоглолт хүртэл тэд дөрөв хожихдоо 25 бөмбөг хийгээд байв.
Шувтаргын тоглолтын тухай яриан даа эргэн оръё. Хэсгийн тоглолтод гэмтсэн Пушкаш, 1/4 шигшээд жагсаалаас гарсан Цибор нар финалын өмнө эргэн иржээ.
Тоглолт эхлээд зургаан минут өнгөрч байхад Кочиш-Пушкаш нарын довтолгоо амжилтад хүрч,
түүнээс хоёр хормын дараа Цибор оновчтой цохилтоор тооны зөрүүг холтгов. 2:0 бол мажаруудын
“уламжлалт эхлэл” билээ. Энэ үед Германы дасгалжуулагч Хербергер, талбайд тоглож байсан 11
тоглогчоос бусад нь Унгарыг аваргална гэдэгт итгэлтэй байсан нь лав. Гэвч удалгүй Морлок сөрөг
довтолгоог амжилттай гүйцэтгэж, 18 дахь минутад Хельмут Ран тоог тэнцүүлэв. Булангаас цохисон
бөмбөгийг хаалгач Грошич нударгалан холдуулах гээд Раны хөлд бэлэглэсэн юм. Унгарчууд гэнэтийн цохилтод балмагдсан ч хэсэг хугацааны дараа сэхээ авч дахиад л бөмбөгдөж эхлэв. Германчуудын хамгаалалт хэдийгээр нягт байсан ч Хидегкути шон, Кочиш хөндлөвч онолоо. Энэ байдлаараа мажарууд
удалгүй гоол хийх мэт… Гэвч цаг дуусахаас зургаан минутын өмнө Ран сөрөг довтолгоогоор Грошичийн
эсрэг ганцаараа гарч, хаал гачийг хуураад гурав дахь бөмбөгөө хийх нь тэр. 88 дахь ми нутад Пушкаш гоол оруулсан ч англи шүүгч Уильям Линг тэрүүтэй шүүгчийн коллеги отон тоглолтоос орсон бөмбөг гээд тооцоогүй байна. Ийнхүү Зепп Хербергерийн баг зөв тактик баримталсныхаа ачаар ялагдашгүй Унгарыг буулган авч, анх удаагаа дэлхийн аварга болсон юм. Английн нэрт довтлогч Гари Линекер нэгэнтээ “Хөлбөмбөгийг хоёр баг тоглодог ч ялагч нь германчууд байдаг” гэж хэлсэн байдаг.
Тэрбээр энэхүү алдартай үгээ 1980-аад оны эхээр хэлсэн юм. Харин энэ үг түүнийг төрөхөөс зургаан жилийн өмнө (Гари 1960 нд төрсөн) батлагдсан билээ.
Дээрх ялалт дайн өдөөсөн хэрэгт буруутгагдан, дэлхий ертөнцөд адлагдаж байсан Герман орны улс төр, эдийн засгийн хөгжилтөд сэргэлт авчирсан юм.
А ХЭСЭГ
Бразил-Мексик 5:0
Гоол: Балтазар 23, Диди 30, Пинга 34, 43, Жулиньо 69
Бразил: Кастильо, Д.Сантос, Н.Сантос, Брандан зиньо, Пиньейро, Бауэр, Жулиньо, Диди, Балтазар, Пинга, Родригес
Мексик: Мота, Лопес, Гомес, Ромо, Карденьяс, Авалос Торрес, Наранхо, Ламадрид, Балькасар, Арельяно.
Шүүгч: Висслинг (Швейцарь)
VI. 16. Женев, “Шармий”, 13000 үзэгч
Югослав-Франц 1:0
Гоол: Милутинович 15
Югослав: Беара, Б.Станкович, Црнкович, З.Чайковски, И.Хорват, Бошков, Милутинович, Митич, Вукас, Бобек, Зебец.
Франц: Реметтер, Жанесси, Кельбель, Пенверн, Жонке, Марсель, Копа, Гловацки, Страпп, Дерёддр, Венсан.
Шүүгч: Гриффитс (Уэльс)
VI. 16. Лозанн, “Понтез”, 27000 үзэгч
Бразил-Югослав 1:1
Гоол: Диди 69-Зебец 48
Бразил: Кастильо, Д.Сантос, Н.Сантос, Бранданзиньо, Пиньейро, Бауэр, Жулиньо, Диди, Балтазар, Пинга, Родригес
Югослав: Беара, Станкович, Црнкович, З.Чайковки, И.Хорват, Бошков, Милутинович, Митич, Вукас, Дворнич, Зебец
Шүүгч: Фаултлесс (Шотланд)
VI.19. Лозанн, “Понтез”, 40000 үзэгч
Франц-Мексик 3:2
Гоол: Венсан 19, Карденьяс 49 автогоол, Копа 88 пенЛамадрид
54, Бальтасар 85
Франц: Реметтер, Жанесси, Кельбель, Марш, Бен Тифур, Марсель, Копа, Мажуб, Страпп, Дерёддр, Венсан
Мексик: Карбахаль, Лопес, Мартинес, Карденьяс, Ромо, Авалос, Торрес, Наранхо, Ламадрид, Балькасар, Арельяно.
Шүүгч: Асенси (Испани)
VI. 19. Женев, “Шармий”, 19000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
Бразил 2 1 1 0 6-1 3
Югослав 2 1 1 0 2-1 3
Франц 2 1 0 1 3-3 2
Мексик 2 0 0 2 2-8 0
В ХЭСЭГ
Унгар-БНСУ 9:0
Гоол: Пушкаш 12, 89, Лантош 18, Кочиш 24, 36, 50, Цибор
59, Палоташ 75, 83
Унгар: Грошич, Бузански, Лантош, Божик, Лорант, Сойка, Будаи, Кочиш, Палоташ, Пушкаш, Цибор.
БНСУ: Хон Дук-Юн, Пак Кю-Чон, Мин Бюн-Дэ, Пак Э-Сен, Кан Чан-Ги, Чу Юн-Кван, Чун Нам-Сик, Пак Ир-Кап, Сун Нак-Вун, Ву Сан-Кву, Чой Чун-Мин
Шүүгч: Винсентини (Франц)
VI. 17. Цюрих, “Хардтурм”, 18000 үзэгч
Баруун Герман-Турк 4:1
Гоол: Шефер 14, Клодт 52, О.Вальтер 60, Морлок 84-Суат 2
Баруун Герман: Турек, Лабанд, Кольмайер, Эккель, Позипаль, Май, Клодт, Морлок, О.Вальтер, Ф.Вальтер, Шефер.
Турк: Тургай, Рыдван, Басри, Мустафа, Четин, Роббер, Эрол, Суат, Феридун, Бурхан, Лефтер
Шүүгч: да Кошта Виейра (Португал)
VI. 17. Берн, “Ванкдорф”, 39000 үзэгч
Унгар-Баруун Герман 8:3
Гоол: Кочиш 3, 21, 67, 78, Пушкаш 17, Хидегкути 50, 54, Й.Тот
73-Пфафф 25, Ран 77, Херманн 81
Унгар: Грошич, Бузански, Лантош, Божик, Лорант, Закариаш, Й.Тот, Кочиш, Хидегкути, Пушкаш, Цибор
Баруун Герман: Квятковски, Кольмайер, Позипаль, Либрих, Мебус, Ран, Эккель, Ф.Вальтер, Пфафф, Херманн
Шүүгч: Линг (Англи)
VI. 20. Базель, “Санкт-Якоб”, 65000 үзэгч
Турк-БНСУ 7:0
Гоол: Суат 10, 30, Лефтер 24, Бурхан 37, 64, 70, Эрол 76
Турк: Тургай, Ридван, Басри, Мустафа, Четин, Робер, Эрол, Суат, Нежми,Бурхан, Лефтер.
БНСУ: Хон Дук-Юн, Пак Кю-Чон, Хан Чан-Ва, Ли Чун-Кап, Кан Чан-Ги, Ким Жи-Сун, Чой Юн-Квун, Ли Се-Нам, Ли Ки-Жу, Ву Сан-Квон, Чун Кук-Чин
Шүүгч: Марино (Уругвай)
VI. 20. Женев, “Шармий”, 3000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
Унгар 2 2 0 0 17-3 4
Баруун Герман 2 1 0 1 7-9 2
Турк 2 1 0 1 8-4 2
БНСУ 2 0 0 2 0-16 0
НЭМЭЛТ ТОГЛОЛТ
Баруун Герман-Турк 7:2
Гоол: О.Вальтер 7, Шефер 12, 79, Морлок 30, 60, 77,
Ф.Вальтер 62-Эртон 21, Лефтер 82
Баруун Герман: Турек, Лабанд, Бауэр, Эккель, Позипал, Май, Клодт, Морлок, О.Вальтер, Ф.Вальтер, Шефер
Турк: Шюкрю, Ридван, Басри, Наджи, Эртон, Четин, Робер, Эрол, Нежми, Жошкун, Лефтер.
Шүүгч: Винчентини (Итали)
VI. 23. Цюрих, “Хардтурм”, 18000 үзэгч
С ХЭСЭГ
Австри-Шотланд 1:0
Гоол: Пробст 33
Австри: Шмид, Ханаппи, Баршандт, Оцвирк, Хаппель, Коллер, Р.Кернер, Шлегер, Динст, Пробст, А.Кернер Шотланд: Мартин, Каннингэм, Эйрд, Дохерти, Дэвидсон, Кауи, Маккензи, Ферни, Мокан, Браун, Ормонд
Шүүгч: Франкен (Бельги)
VI. 16. Цюрих, “Хардтурм”, 30000 үзэгч
Уругвай-Чехословак 2:0
Гоол: Мигес 72, Скьяффино 81
Уругвай: Масполи, Сантамария, Мартинес, Андраде, Варела, Крус, Аббади, Амбруа, Мигес, Скьяффино, Борхес
Чехословак: Рейманн, Шафранек, Новак, Трнка, Гледик, Гертл, Главачек, Гемеле, Качани, Пажицки, Пешек
Шүүгч: Эллис (Англи)
VI. 16. Берн, “Ванкдорф”, 20500 үзэгч
Австри-Чехословак 5:0
Гоол: Стояспал 3, 70, Пробст 4, 21, 24
Австри: Шмид, Ханаппи, Баршандт, Оцвирк, Хаппель, Коллер,
Р.Кернер, Вагнер, Стояспал, Пробст, А.Кернер
Чехословак: Стахо, Шафранек, Новак, Трнка, Плускал, Гертл,
Главачек, Гемеле, Качани, Пажицки, Краус
Шүүгч: Стефанович (Югослав)
VI. 19. Цюрих, “Хардтурм”, 25000 үзэгч
Уругвай-Шотланд 7:0
Гоол: Борхес 17, 47, 57, Мигес 30, 83, Аббадье 54, 85
Уругвай: Масполи, Сантамария, Мартинес, Андраде, Варела, Крус, Аббадье, Амбруа, Мигес, Скьяффино, Борхес
Шотланд: Мартин, Каннингэм, Эйрд, Дохерти, Дэвидсон, Кауи, Mаккензи, Ферни, Мокан, Браун, Ормонд.
Шүүгч: Орландини (Итали)
VI. 19. Берн, “Ванкдорф”, 43000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
Уругвай 2 2 0 0 9-0 4
Австри 2 2 0 0 6-0 4
Чехословак 2 0 0 2 0-7 0
Шотланд 2 0 0 2 0-8 0
D ХЭСЭГ
Англи-Бельги 4:4
Гоол: Броудиз 26, 63, Лофтхауз 36, 91-Ануль 5, 71, Коппенс 67, Диккинсон 93 автогоол
Англи: Меррик, Станифорт, Берн, Райт, Оуэн, Диккинсон, Мэтьюз, Броадиз, Лофтхауз, Тэйлор, Финни.
Бельги: Гернай, Дрис, ван Брандт, Хейсманс, Карре, Мес, Мерманс, Уф, Коппенс, Ануль, П.ван ден Босх.
Шүүгч: Шметцер (Баруун Герман)
VI. 17. Базель “Санкт-Якоб”. 40000 үзэгч
Швейцарь-Итали 2:1
Гоол: Балламан 18, Хюги 78-Бониперти 44
Швейцарь: Парлье, Нойри, Кернен, Флюкигер, Боке, Казали, Балламан, Фонлантен, Хюги, Майер, Фаттон
Итали: Гецци, Винченци, Жакомацци, Нери, Тоньон, Нести, Муччинели, Бониперти, Галли, Пандольфини, Лоренци
Шүүгч: Вианна (Бразил)
VI. 17. Лозанн, “Понтез”, 43000 үзэгч
Англи-Швейцарь 2:0
Гоол: Маллен, 43; Уишоу, 69
Англи: Меррик, Станифорс, Берн, Райт, Макгарри, Диккинсон, Уишоу, Броадиз, Маллен, Тэйлор, Финни
Швейцарь: Парлье, Нойри, Кернен, Эггиманн, Боке, Биглер, Балламан, Фонлантен, Антенен, Майер, Фаттон.
Шүүгч: Жолт (Унгар)
VI. 20. Берн, “Ванкдорф”, 50000 үзэгч
Итали-Бельги 4:1
Гоол: Пандольфини 41 пен, Галли 48, Фриньяни 58, Лоренци
78-Ануль, 81
Итали: Гецци, Маньини, Жакомацци, Нери, Тоньон, Нести, Фриньяни, Каппелло, Галли, Пандольфини, Лоренци
Бельги: Гернай, Дрис, ван Брандт, Хейсманс, Карре, Мес, Мерманс, Х.ван ден Босх, Коппенс, Ануль, П.ван ден Босх
Шүүгч: Штайнер (Австри)
VI. 20. Лугано. “Коммунале ди Корнаредо” 26000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
Англи 2 1 1 0 6-4 3
Швейцарь 2 1 0 1 2-3 2
Итали 2 1 0 1 5-3 2
Бельги 2 0 1 1 5-8 1
НЭМЭЛТ ТОГЛОЛТ
Швейцарь-Итали 4:1
Гоол: Хюги 14, 85, Балламанн 48, Фаттон 90-Нести 67
Швейцарь: Парлье Нойри, Кернен, Эггиманн, Боке, Казали, Балламанн, Фонлантен, Хюги, Антенен, Фаттон.
Итали: Виола, Маньини, Жакомацци, Мари, Тоньон, Нести, Муччинели, Сегато, Фриньяни, Пандольфини, Лоренци
Шүүгч: Гриффитс (Уэльс)
23 июня. Базель, “Санкт-Якоб”, 30000 үзэгч
1/4 ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Австри-Швейцарь 7:5
Гоол: Р.Кернер 25, 34, Вагнер 27, 52, 60, Оцвирк 32, Пробст 76-Балламанн 16, 84, Хюги 17, 23, 58
Австри: Шмид, Ханаппи, Баршандт, Оцвирк, Хаппель, Коллер, Р.Кернер, Вагнер, Стояспал, Пробст, А.Кернер
Швейцарь: Парлье, Нойри, Кернен, Эггиманн, Боке, Казали, Антенен, Фонлантен, Хюги, Балламанн, Фаттон
Шүүгч: Фаултлесс (Шотланд)
VI. 26. Лозанн, “Понтез”, 35000 үзэгч
Уругвай-Англи 4:2
Гоол: Борхес 5, Варела 39, Скьяффино 46, Амбруа 78-
Лофтхауз 16, Финни 67
Уругвай: Масполи, Мартинес, Сантамария, Андраде, Варела, Крус, Аббади, Амбруа, Мигес, Скьяффино, Борхес
Англи: Меррик, Станифорс, Берн, Макгарри, Райт, Диккинсон, Мэтьюз, Броадиз, Лофтхауз, Уилшоу, Финни
Шүүгч: Штайнер (Австри)
VI. 26. Базель, “Санкт-Якоб”, 35000 үзэгч
Унгар-Бразил 4:2
Гоол: Хидегкути 4, Кочиш 7, 88, Лантош 60 пен-Д.Сантос 18 пен, Жулиньо 65
Унгар: Грошич, Бузански, Лантош, Божик, Лорант, Закариаш, М.Тот, Кочиш, Хидегкути, Цибор, Й.Тот
Бразил: Кастильо, Д.Сантос, Н.Сантос, Бранданзиньо, Пинейро, Бауэр, Жулиньо, Диди, Индио, Умберто, Мауриньо
Улаан хуудас: Божик 71-Н.Сантос 71, Умберто 79
Шүүгч: Эллис (Англи)
VI. 27. Берн, “Ванкдорф”, 60000 үзэгч
Баруун Герман-Югослав 2:0
Гоол: Хорват 9 автогоол, Ран 85
Баруун Герман: Турек, Лабанд, Кольмайер, Эккель, Либрих, Май, Ран, Морлок, О.Вальтер, Ф.Вальтер, Шефер
Югослав: Беара, Б.Станкович, Црнокович, З.Чайковски, Хорват, Бошков, Милутинович, Митич, Вукас, Бобек, Зебец
Шүүгч: Жолт (Унгар)
VI. 27. Женев, “Шармий”, 20000 үзэгч
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Унгар-Уругвай 4:2
Гоол: Цибор 13, Хидегкути 46, Кочиш 111, 116-Хольберг 75,
86
Унгар: Грошич, Бузански, Лантош, Божик, Лорант, Закариаш, Будаи, Кочиш, Хидегкути, Цибор, Палоташ.
Уругвай: Масполи, Мартинес, Сантамария, Андраде, Карбальо, Крус, Соуто, Амбруа, Хольберг, Скьяффино, Борхес
Шүүгч: Гриффитс (Уэльс)
VI. 30. Лозанн, “Понтез”, 37000 үзэгч
Баруун Герман-Австри 6:1
Гоол: Морлок 31, 47, 61, Ф.Вальтер 54 пен, 64 пен, О.Вальтер
89-Пробст 51
Баруун Герман: Турек, Позипаль, Кольмайер, Эккель, Либрих, Май, Ран, Морлок, О.Вальтер, Ф.Вальтер, Шефер.
Австри: Земан, Ханаппи, Шлегер, Оцвирк, Хаппель, Коллер, Р.Кернер, Вагнер, Стояспал, Пробст, А.Кернер.
Шүүгч: Орландини (Итали)
VI. 30. Базель, “Санкт-Якоб”, 58000 үзэгч
III БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Австри-Уругвай 3:1
Гоол: Стояспал 16 пен, Крус 59 автогоол, Оцвирк 89-
Хольберг 22
Австри: Шмид, Ханаппи, Баршандт, Оцвирк, Колльманн, Коллер, Р.Кернер, Вагнер, Стояспал, Пробст, Динст
Уругвай: Масполи, Мартинес, Сантамария, Андраде, Карбальо, Крус, Аббадье, Мендес, Хольберг, Скьяффино, Борхес
Шүүгч: Висслинг (Швейцарь)
VII. 3. Цюрих, “Хардтурм”, 35000 үзэгч
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Баруун Герман-Унгар 3:2
Гоол: Морлок 10, Ран 18, 84-Пушкаш 6, Цибор 8
Баруун Герман: Турек, Позипаль, Кольмайер, Эккель, Либрих, Май, Ран, Морлок, О.Вальтер, Ф.Вальтер, Шефер.
Унгар: Грошич, Бузански, Лантош, Божик, Лорант, Закариаш, Цибор, Кочиш, Хидегкути, Пушкаш, М.Тот.
Шүүгч: Линг (Англи)
VII. 4. Берн, “Ванкдорф”, 60000 үзэгч

0 Санал хүсэлт: