“Швед-58” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1958 оны зургадугаар сарын 6-29
Оролцсон баг: 16 (Европоос 12, Өмнөд Америкаас гурав,Хойд Америкаас нэг)
Тоглолт: 35
Гоол: 126 (дунджаар 3.60)
11 метрийн цохилт: 10 (үүнээс долоог нь амжилттай гүйцэтгэжээ)
Хот: 12 (Мальмё, Хальмстад, Хельсинборг, Норчёпинг, Ветерос, Эребру, Эскильстуна, Стокгольм, Сандвикен, Уддевала, Гётеборг, Бурос)
Цэнгэлдэх хүрээлэн: 12 (“Мальмё”, “Эрьянс Валль”, “Олимпиастадион”, “Идроттспаркен”, “Аросваллен”, “Эйраваллен”, “Тунаваллен”, “Росунда”, “Йернваллен”, “Римнерсваллен”, “Нью Уллеви”, “Рюаваллен” )
Үзэгч: 823.962
Хамгийн олон гоол орсон тоглолт: 7:3
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт:
6:1
Хамгийн залуу тоглогч: Пеле (Бразил)-17 нас 235 хоног
Хамгийн ахмад тоглогч: Лабруна (Аргентин)-39 нас 260 хоног
Мэргэн бууч: Жюст Фонтэн(Франц) 13 бөмбөг
Бэлгэдлийн шигшээ
Грегг (Умард Ирланд), Бергмарк (Швед), Беллини (Бразил),
Н.Сантос (Бразил), Диди (Бразил), Копа (Франц), Пеле (Бразил),
Гарринча (Бразил), Скоглунд (Швед), Фонтэн (Франц), Ран
(Герман)
Дасгалжуулагчид
Австри – Мольцер Аргентин – Стабиле
Англи – Уинтерботтом Бразил – Феола
Унгар – Бароши Герман – Хербергер
Мексик – Лопес Эрранс, Трельес Парагвай – А.Гонзалес
Умард Ирланд – П.Дохерти ЗХУ – Качалин
Уэльс – Мерфи Франц – П.Николя
Чехословак – Кольски Швед – Рейнор
Шотланд – Д.Уокер Югослав – Тирнанич

Шилдэг довтлогч
Жюст Фонтэн (Франц)
1933 оны наймдугаар сарын 18-нд мэндэлсэн. Фонтэн Мароккогийн Марракеш хотноо багаа насаа өнгөрүүлсэн бөгөөд тэндхийн “Касабланка” хэмээх бaгаас хөлбөм бөгийн гараагаа эхэлжээ. 1953 онд
тэрбээр Францын “Ницца”-г зорьсон бөгөөд тэр жилээ Францын цомын аварга болж, 1956 оны УАШТ-ээс алтан медаль хүртжээ. Дараа нь тухайн үеийн шилдэг багуудын нэг, Аваргуудын цомд аман хүзүүдэж байсан “Реймс”-д ирлээ. Раймон Копаг орлох үүргээ Фонтэн нэр төртэй
биелүүлж, зургаан улиралд 121 гоол хийжээ. Ер нь тэрбээр Францын АШТ-д дөрвөн удаа түрүүлж, нийт 200 тоглолтод оролцохдоо 166 бөмбөг оруулсан аж.
Харин Францын шигшээ багт анхны тоглолтоо 1953 оны арванхоёрдугаар сарын 17-нд Люксембургийн эсрэг хийж, хеттрикээр
гараагаа тэмдэглэжээ. “Швед-58” ДАШТ-д 13 бөмбөг оруулсан нь бүх үеийн дээд амжилт болоод байна. Фонтэн 1967 онд зодог тайлаад Францын шигшээг хэсэг хугацаагаар дасгалжуулсан боловч баг нь хоёр тоглохдоо хоёр хожигдсоноор ажлаасаа халагджээ.

Сонирхолтой баримтууд
*ДАШТ-ий тоглолтууд анх удаа 12 хотод явагдав.
*Нийт хэчнээн тоглолт болохыг тэмцээн дуусч байж л мэддэг систем
“Швед-58”-аар шувтарсан юм. Тухайн үед хэсэгтээ оноо тэнцсэн багууд бөмбөг тоолдоггүй, нэмэлт тоглолт хийж байж хэн нь дараагийн шатанд шалгарахаа шийддэг байв.
*Францын довтлогч Жюст Фонтэн 13 бөмбөг оруулан бүх цаг үеийн гуравдугаарт орох, нэг ДАШТ-д оруулсан гоолоороо нэгдүгээрт бичигдэх амжилтыг үзүүлжээ.
*Дэлхийн цомын тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн бразилчууд анхны түрүүгээ авав. Энэ нь Европт болсон ДАШТ-д өөр тивийн баг түрүүлсэн цорын ганц бөгөөд анхны тохиолдол байлаа.
*Хожим хөлбөмбөгийн хаан хэмээх алдрыг хүртсэн Пеле
“Швед-58”-ын хамгийн балчир оролцогч байлаа. Тэрбээр 17 нас 235 хоногтойдоо ДАШТ-д оролцож, 17 нас 239 хоногтойдоо гоол оруулж, 17 нас 249 хоногтойдоо дэлхийн аварга болж, шууд нэг дор гурван рекорд тогтоожээ. Харин “Испани-82”-ын үеэр Умард Ирландын Норман Уайтсайд (17 нас 41 хоногтой) Пелегийн эхний амжилтыг эвдэж чаджээ.
*Шотландын Коллинзийн Парагвайн хаалганд хийсэн гоол ДАШТ-ий 500 дахь бөмбөг болжээ.
*Их Британийн харъяалалд багтдаг Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд улсууд эхний бөгөөд эцсийн удаа шигшээ тэмцээнд хамтдаа оролцжээ.
*Анхдугаар ДАШТ-ий мэргэн буучаар шалгарч байсан Гильермо Стабиле Аргентиний шигшээг дасгалжуулан “Швед- 58”-д оролцжээ.
*Бразил-Англи, Уэльс-Шведийн тоглолт 0:0-ээр өндөрлөсөн нь ДАШТ-ий түүхэн дэх анхны хуурай тэнцээ байлаа.
*ДАШТ-ий албан ёсны бөмбөгөөр Шведийн “Гуннар Грен” үйлдвэрийн “70” хэмээх загвар шалгарчээ. Дээрх эрхийн төлөө 103 үйлдвэр, фирм өрсөлдсөн байна.
*“Швед-58”-ыг 78 орны 2052 сэтгүүлч сурвалжилсан нь мөн л шинэ рекорд болов.
***
“Швейцарь-54”-ийн үеэр хуралдсан FIFA-гийн конгресс дараагийн тэмцээнийг зохиох эрхийг Шведэд олгож, тив тивд ээлжлэн өгдөг журмаа ахиад л зөрчжээ. Гэхдээ Шведийн ДАШТ зохион байгуулалтын
өндөр түвшинд болж, олон орны үзэгчид телевизээр шууд дамжуулан үзсэн билээ. Урьдчилсан шатанд нийт 56 орон оролцсон бөгөөд урьдын адил 14-ийг нь сонгон авч, тэдэн дээр зохион байгуулагч Швед,
дэлхийн аварга ХБНГУ нэмэгдэн 16 баг шигшээ тэмцээнд тоглов. Дээрх 16 дөрвөн хэсэгт хуваагдан хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн нь плей-оффт шалгаран олимпийн системээр өрсөлджээ.
I хэсгээс дэлхийн аварга Баруун Герман, хорин жилийн дараа буцаж ирсэн Аргентиний хөлбөмбөгчдийг төвөггүйхэн гарна гэлцэж байсан ч өмнөд америкчуудын оронд Умард Ирланд дараагийн шатанд шалгарсан юм. Домогт Анхель Лабруна тэргүүтэй аргентин чууд хэсгийн эхний тоглолтод З.Хербергерийн багт 1:3-аар дийлдэж, дараа
нь британичуудыг буулган аваад шийдвэрлэх тоглолтод буруу тактик сонгосныхоо балгаар Чехословакт 1:6-гаар бутниргүүлжээ. Харамсалтай нь Чехословак Өмнөд Америкийн аварга багийг хожсоныхоо хэргийг гаргаж чадсангүй, Умард Ирландтай хийсэн
нэмэлт тоглолтын нэмэлт цагт гоол алдан хожигдсон юм. II хэсгээс гарцаагүй гарах багаар Копа-Пьянтони-Фонтэн нарын довтолгооны супер гурвалтай Францыг нэрлэж байсан нь талаар болсонгүй.
Югославууд “гурван өнгөтнүүд”- ийг сөхрүүлж, Парагвай, Шотландтай
хайнцан хоёроор гарчээ. Зохион байгуулагч Швед III группээс толгой өвдөлгүй гарч, Уэльс, Унгар адилхан гурван оноотой 2-3 байр эзэлсэн бөгөөд Пушкаш, Кочиш нарын оддоо алдсан Унгар нэмэлт тоглолтод британичуудыг барсангүй.
“Үхлийн хэсэг” хэмээх IV хэсгийн тоглолт хамгийн сонирхолтой боллоо. Жил бүр сайн багтай ирдэг ч яльгүй аз дутдаг бразилчууд энэ удаа 4-4-2 хувилбараар (дөрвөн хамгаалагч, хамгаалах болон довтлох чиглэлийн хагас хамгаалагч тус бүр хоёр, хоёр довтлогч) тоглож, бусдын нүдийг бүлтийлгэжээ. Довтолгоо, хамгаалалт нь жигдхэн шар
цамцтанууд Австрийг 3:0, ЗХУыг 2:0-ээр тус тус буулган авч, Англитай 0:0-ээр тэнцэн нэгээр шалгарав. Хоёроор гарахын
төлөө Англи, ОХУ өрсөлдсөн бөгөөд ДАШТ-ий утааг анх удаа үнэрлэж буй оросууд нэмэлт тоглолтод Английг 1:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарчээ. Дунд шөвгийн тоглолтууд 1958 оны зургадугаар сарын
19-ний 19.00 цагт Норчёпинг, Гётеборг, Стокгольм, Мальмё
хотуудад зэрэг эхэлж, Франц Умард Ирландыг 4:0-ээр, Бразил Уэльсийг 1:0-ээр, Швед ЗХУыг 2:0-ээр, ХБНГУ Югославыг 1:0-ээр хожжээ. Шведүүд Зөвл өлтийн танкууд нутагт нь түрэмгийлэн орж ирсний хариуг авах зорилготой талбайд гарч буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараалан мэдэгдэж байсан нь оросуудыг
ч хурцалж, тоглолт маш ширүүн уур амьсгал дунд болсон юм.
Баруун Герман Югославын тоглолт үүнээс ч дутахгүй сонирхолтой
болж, немцүүд нэгдүгээр хагаст Хельмут Раны оруулсан бөмбөгийн ачаар хожжээ.
Харин төвийн довтлогч Вавагаа алдсан бразилчууд Уэльсийг 17 настай Пелегийн оруулсан гоолын ачаар хожив. Уэльсүүд англичууд шиг шигүү хамгаалан “хөлбөмбөгийн шидтэнүүд”-ийг зовоожээ. Хожлын гоолыг оруулсан залуухан Пеле Шведийн бүх сонин хэвлэлийн хуудаснаа залрах болж, богинохон хугацаанд алдаршив. Мөн энэ үеэр хөлбөмбөгийн хаан анхны хайртайгаа учирсан гэдэг.
Хагас шигшээд бразилчууд Францтай учраа таарав. Супер довтолгоо супер хамгаалалтын эсрэг хэмээх энэ тоглолтод Францын гурвал 23 дахь бөмбөгөө оруулсан ч Пелегийн хеттрикийн ачаар бразилчууд 5:2-
оор хожин, түүхэндээ хоёр дахь удаагаа “Алтан дагина” цомын
төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Их шөвгийн нөгөө тоглолтод
талбайн эзэд дэлхийн аварга Баруун Германыг бүх талаараа илүүрхэн яллаа. Германчууд эхний бөмбөгийг хийн тэргүүлж эхэлсэн ч Скоглунд, Хамрин тэргүүтэй “Тре Крунур”-ын тэргүүн шугамынхан тоглолтын санаачилгыг гартаа авч, дараалан гурван бөмбөг хйисэн юм.
Гол тоглогчдын нэг Юсковяк нь улаан жавтий хүртэж, талбайгаас
хөөгдсөн нь германчуудад хүн дээр тусчээ. Улмаар З.Хербергерийн
шавь нар хүрэл ме далийн төлөө тоглолтод “азарган тахианууд”-ын ширүүн довтолгоог тэсвэрлэж чадалгүй 3:6-гаар дийлджээ. Шигшээ тоглолт. Үзэгчдийн ихэнх нь хамгаалт, довтолгоог хослуулсан Бразилийн багийг ялна гэлцэж байсан ч талбайн эзэд сүүлийн хэдэн
тоглолтоороо найдвар төрүүлээд байлаа. 1958 оны зургадугаар
сарын 29-нд Стокгольм хотын “Росунда” цэнгэлдэх хүрээлэнд
болсон финалын тоглолтыг цэнхэр дэлгэцээр сая гаруй хүн шууд үзсэн тооцоо байдаг. Тоглолт болохын өмнөх өдөр олон цаг үргэлжилсэн бороо орж, сэрүүхэн уур амьсгалтай байсан нь талбайн эздэд
бяцхан давуу байдлыг олгож байлаа. Тийм ч учраас тоглолт эхлээд дөрөвхөн минут өнгөрч байхад Лидхольм гоол хийн скандинавчууд тэргүүлж эхлэв. Хэдийгээр энэ мөчийг хүртэл бразилчууд хаалгандаа
түрүүлж гоол алдаагүй ч огтхон ч сэтгэлээр унасангүй, таван
минутын дараа Гарриначагийн дамжуулалтаар Вава тоог тэнцүүлэв. Улмаар 32 дахь минутад Гарринча-Вавагийн хослол гоёмсог комбинациар хоёр дахь бөмбөгөө оруулан, дараагийн 45 минутад Пеле хоёр, Заголло нэг бөмбөг хийн Винсент Феолагийн шавь нар 5:2-оор хожжээ. Ийнхүү нэг ч ДАШТ алгасаагүй бразилчууд зургаа дахь оролдлогоороо дэлхийн аварга цолыг хүртсэн юм.А ХЭСЭГ
Умард Ирланд-Чехословак 1:0
Гоол: Каш 16
Умард Ирланд: Грегг, Кейт, Макмайкл, Бланкфлауэр, Каннингем,
Пикок, Бингэм, Каш, Дуган, Макилрой, Макпарланд
Чехословак: Долейши, Мраз, Новак, Плускал, Чадек, Масопуст,
Говорка, Дворжак, Боровичка, Гертл, Краус
VI.8. Хальмстад, “Эрьянс Валль”, 26000 үзэгч
Баруун Герман-Аргентин 3:1
Гоол: Ран 32, 79. Зеелер 40-Корбатта 3
Баруун Герман: Геркенрат, Штолленверк, Юсковяк, Эккель,
Эрхардт, Шиманьяк, Ран, Ф.Вальтер, Зеелер, Шмидт, Шефер
Аргентин: Каррисо, Ломбардо, Вайро, Росси, Дельяча, Варака,
Корбатта, Прадо, Менендес, Рохас, Крус
VI.8. Мальме, “Мальме”, 32000 үзэгч
Аргентин-Умард Ирланд 3:1
Гоол: Корбатта 38 пен, Менендес 55, Авио 59-Макпарланд 3

Корбатта, Авио, Менендес, Лабруна, Боджио
Умард Ирланд: Грегг, Кейт, Макмайкл, Бланклауэр, Каннингем,
Пикок, Бингэм, Каш, Койл, Макилрой, Макпарланд
VI.11. Хальмстад, “Эрьянс Валль”, 14000 үзэгч
Баруун Герман-Чехословак 2:2
Гоол: Шефер 59, Ран 70-Дворжак 24 пен, Зикан 43
Баруун Герман: Геркенрат, Штолленверк, Юсковяк, Шнеллингер,
Эрхардт, Шиманьяк, Ран, Ф.Вальтер, Зеелер, Клодт, Шефер
Чехословак: Долейши, Мраз, Новак, Плускал, Поплугар,
Масопуст, Говорка, Дворжак, Молнар, Фейрейсл, Зикан
VI.11. Хельсингборг, “Олимпиавалле”, 25000 үзэгч
Баруун Герман-Умард Ирланд 2:2
Гоол: Ран, 20; Зеелер, 79 – Макпарланд, 17, 58
Баруун Герман: Геркенрат, Штолленверк, Юсковяк, Экель,

Пикок, Бингэм, Каш, Кейси, Макилрой, Макпарланд
VI.15. Мальме, “Мальме”, 35000 үзэгч
Чехословак-Аргентин 6:1
Гоол: Дворжак 8, Зикан 17, 40, Фейрейсл 69, Говорка 82, 89-
Корбатта 65 пен
Чехословак: Долейши, Мраз, Новак, Поплугар, Масопуст,
Говорка, Дворжак, Боровичка, Молнар, Фейрейсл, Зикан

Корбатта, Авио, Менендес, Лабруна, Крус
VI.15. Хельсингборг, “Олимпиавалле”, 20000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Баруун Герман 3 1 2 0 7-5 4
2.Умард Ирланд 3 1 1 1 4-5 3
3.Чехословак 3 1 1 1 8-4 3
4.Aргентин 3 1 0 2 5-10 2
НЭМЭЛТ ТОГЛОЛТ
Умард Ирланд-Чехословак 2:1
Гоол: Макпарланд 44, 99-Зикан 19
Умард Ирланд: Апричард, Кейт, Макмайкл, Бланклауэр,
Каннингем, Пикок, Бингэм, Каш, Скотт, Макилрой, Макпарланд
Чехословак: Долейзи, Мраз, Новак, Буберник, Поплугар,
Масопуст, Боровичка, Дворжак, Молнар, Фейрейсл, Зикан
Улаан хуудас: Буберник 102
VI.17. Мальме, “Мальме”, 26000 үзэгч
В ХЭСЭГ
Шотланд-Югослав 1:1
Гоол: Мюррей 49-Петакович 6
Шотланд: Янгер, Калдоу, Хьюи, Тернбалл, Эванс, Кауи, Леггат,
Мюррей, Мьюди, Коллинз, Имлач
Югослав: Шиякович, Чрнкович, Крстич, Зебеч, Бошков,
Петакович, Веселинович, Милутинович, Шекуларач, Райков
VI.8. Вестерос, “Аросваллен”, 9500 үзэгч
Франц-Парагвай 7:3
Гоол: Фонтэн 24, 30, 67, Пьянтони 52, Вишневски 61, Копа 70,
Венсан 83-Амарилья 20, 43 пен, Ромеро 50
Франц: Реметтер, Кельбель, Лерон, Пенверн, Жонке, Марсель,
Вишневски, Фонтэн, Копа, Пьянтони, Венсан
Парагвай: Майереггер, Аревало, Миранда, Ачукаро, Лескано,
Вильяльба, Агеро, Пароди, Ромеро, Ре, Амарилья
VI.8. Норчепинг, “Идроттспаркен”, 16500 үзэгч
Парагвай-Шотланд 3:2
Гоол: Агеро 4, Ре 44, Пароди 73-Мьюди 24, Коллинз 74
Парагвай: Агилар, Аревальо, Эчаге, Ачукаро, Лескано, Вильяльба,
Агеро, Пароди, Ромеро, Ре, Амарилья
Шотланд: Янгер, Калдоу, Паркер, Тернбалл, Эванс, Кауи, Леггат,
Робертсон, Мьюди, Коллинз, Ферни
VI.11. Норчепинг, “Идроттспаркен”, 12000 үзэгч
Югослав-Франц 3:2
Гоол: Петакович 16, Веселинович 63, 88-Фонтэн 4, 85
Югослав: Беара, Чрнкович, Томич, Крстич, Зебец, Бошков,

Франц: Реметтер, Кельбель, Лерон, Пенверн, Жонке, Марше,

VI.11. Вестерос, “Аросваллен”, 12000 үзэгч
Франц-Шотланд 2:1
Гоол: Пьянтони 22, Фонтэн 44-Бэйрд 58
Франц: Аббе, Кельбель, Леро, Пенверн, Жонке, Марсель,
Вишнески, Фонтэн, Копа, Пьянтони, Венсан
Шотланд: Браун, Калдоу, Хьюи, Тернбалл, Эванс, Маккей, Имлач,
Мюррей, Мьюди, Коллинз, Бэйрд
VI.15. Эребру, “Эйраваллен”, 13500 үзэгч
Парагвай-Югослав 3:3
Гоол: Пароди 20, Агеро 52, Ромеро 80-Огнянович 18, Веселинович
21, Райков 73

Петакович, Веселинович, Огнянович, Шекуларач, Райков
VI.15. Эшильстуна, “Тунаваллен”, 12000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Франц 3 2 0 1 11-7 4
2.Югослав 3 1 2 0 7-6 4
3.Парагвай 3 1 1 1 9-12 3
4.Шотланд 3 0 1 2 4-6 1
С ХЭСЭГ
Швед-Мексик 3:0
Гоол: Симонссон 17, 64, Лидхольм 57 пен
Швед: Свенссон, Бергмарк, Аксбом, Лидхольм, Густавссон,
Парлинг, Хамрин, Мелльберг, Симонссон, Грен, Скеглунн
Мексик: Карбахаль, дель Муро, Вильегас, Португаль, Ромо,
Флорес, Эрнандес, Рейес, Кальдерон, Гутьеррес, Сесма
VI.8. Стокгольм, “Росунда”, 45000 үзэгч
Унгар-Уэльс 1:1
Гоол: Божик 5-Ж.Чарльз 27
Унгар: Грошич, Матраи, Шароши, Божик, Шипош, Беренди,
Шандор, Хидегкути, Тихи, Бунжак, Феньвеши
Уэльс: Келси, Уильямс, Хопкинс, Салливан, М.Чарльз, Боуэн,
Уэбстер, Мэдвин, Ж.Чарльз, Олчерч, Жоунс
VI.8. Сандвикен, “Йернваллен”, 20000 үзэгч
Мексик-Уэльс 1:1
Гоол: Бельмонте 89-Олчерч 32
Мексик: Карбахаль, дель Муро, Карденас, Бельмонте, Ромо,
Флорес, Гонсалес, Рейес, Бланко, Гутьерес, Сесма
Уэльс: Келси, Уильямс, Хопкинс, Бейкер, М.Чарльз, Боуэн,

VI.11. Стокгольм, “Росунда”, 25000 үзэгч
Швед-Унгар 2:1
Гоол: Хамрин 34, 55-Тихи 77

Шандор, Сойка, Тихи, Бунжак, Феньвеши
VI.12. Стокгольм, “Росунда”, 40000 үзэгч
Швед-Уэльс 0:0
Швед: Свенссон, Бергмарк, Аксбом, Берьессон, Густавссон,
Парлинг, Берндтссон, Сельмонссон, Келльгрен, Лефгрен, Скеглунн

Вернон, Хьюитт, Ж.Чарльз, Олчерч, Жоунс
VI.15. Стокгольм, “Росунда”, 35000 үзэгч
Унгар-Мексик 4:0
Гоол: Тихи 19, 46, Шандор 54, Бенечиш 69
Унгар: Илку, Матраи, Шароши, Котас, Шипош, Будаи, Шандор,
Хидегкути, Тихи, Бенечиш, Сойка
Мексик: Карбахаль, дель Муро, Карденас, Бельмонте, Сепульведа,

VI.15. Сандвикен, “Йернваллен”, 13300 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Швед 3 2 1 0 5-1 5
2.Уэльс 3 0 3 0 2-2 3
3.Унгар 3 1 1 1 6-3 3
4.Мексик 3 0 1 2 1 -8 1
НЭМЭЛТ ТОГЛОЛТ
Уэльс-Унгар 2:1
Гоол: Олчерч 55, Медвин 76-Тихи 33

Хьюитт, Мэдвин, Ж.Чарльз, Олчерч, Жоунс
Унгар: Грошич, Матраи, Шароши, Божик, Шипош, Бенечиш,
Котас, Будаи, Тихи, Бунжак, Феньвеши
Улаан хуудас: Шипош 79
VI.17. Мальме, “Мальме”, 20000 үзэгч
D ХЭСЭГ
Бразил-Австри 3:0
Гоол: Алтафини 38, 89, Н.Сантос 49
Бразил: Жилмар, де Сорди, Н.Сантос, Дино, Беллини, Орландо,
Жоэл, Диди, Алтафини, Дида, Загало
Австри: Шанвальд, Халла, Свобода, Ханаппи, Хаппель, Коллер,
Хорак, Сенекович, Бузек, А.Кернер, Шлегер
VI.8. Уддевала, “Римнерсваллен”, 25000 үзэгч
Англи-ЗХУ 2:2
Гоол: Кивэн 65, Финни 84 пен-Симонян 13, А.Иванов 55
Англи: Макдональд, Хоуи, Бэнкс, Клэмп, Райт, Слейтер, Дуглас,
Робсон, Кивэн, Хэйнес, Финни
ЗХУ: Яшин, Кесарев, Кузнецов, Войнов, Крижевский, Царев,
А.Иванов, В.Иванов, Симонян, Сальников, Ильин
VI.8. Гётеборг, “Нюа Уллеви”, 45000 үзэгч
ЗХУ-Австри 2:0
Гоол: Ильин 15, В.Иванов 62

Австри: Шмид, Э.Козличек, Свобода, Ханаппи, Штоц, Коллер,
Хорак, П.Козличек, Бузек, А.Кернер, Сенекович
VI.11. Бурос, “Рюаваллен”, 22000 үзэгч
Бразил-Англи 0:0

Жоэл, Диди, Алтафини, Вава, Загало
Англи: Макдоналд, Хоуи, Бэнкс, Клэмп, Райт, Слейтер, Дуглас,
Робсон, Кивэн, Хэйнес, А’Кур
VI.11. Гётеборг, “Нюа Уллеви”, 30000 үзэгч
Австри-Англи 2:2
Гоол: Коллер 15, А.Кернер 70-Хэйнес 56, Кивэн 73
Австри: Шанвальд, Колльман, Свобода, Ханаппи, Хаппель,
Коллер, Э.Козличек, Сенекович, Бузек, А.Кернер, П.Козличек

VI.15. Бурос, “Рюаваллен”, 16800 үзэгч
Бразил-ЗХУ 2:0
Гоол: Вава 2, 65
Бразил: Жилмар, де Сорди, Н.Сантос, Зито, Беллини, Орландо,
Гарринча, Диди, Пеле, Вава, Загало

А.Иванов, В.Иванов, Симонян, Нетто, Ильин
VI.15. Гётеборг, “Нюа Уллеви”, 50000 үзэгч
Баг Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Бразил 3 2 1 0 5-0 5
2.ЗХУ 3 1 1 1 4-4 3
3.Англи 3 0 3 0 4-4 3
4.Австри 3 0 1 2 2-7 1
НЭМЭЛТ ТОГЛОЛТ
ЗХУ-Англи 1:0
Гоол: Ильин 68

Апухтин, В.Иванов, Симонян, Фалин, Ильин
Англи: Макдоналд, Хоуи, Бэнкс, Клэмп, Райт, Слейтер, Брэбрук,
Бродбент, Кивэн, Хэйнес, А’Кур
VI.17. Гётеборг, “Нюа Уллеви”, 23180 үзэгч
ШӨВГИЙН 8-ИЙН ТОГЛОЛТ
Швед-ЗХУ 2:0
Гоол: Хамрин 49, Симонссон 88

Парлинг, Хамрин, Лидхольм, Симонссон, Грен, Скеглунн

VI.19. Стокгольм, “Росунда”, 45000 үзэгч
Баруун Герман-Югослав 1:0
Гоол: Ран 12

Югослав: Кривокуца, Чрнкович, Сиякович, Крстич, Зебец,
Бошков, Петакович, Веселинович, Милутинович, Огнянович, Райков
VI.19. Мальме, “Мальме”, 20000 үзэгч
Франц-Умард Ирланд 4:0
Гоол: Вишневски 22, Фонтэн 55, 63, Пьянтони 68
Франц: Аббе, Кельбель, Лерон, Пенверн, Жонке, Марсель,

Умард Ирланд: Грегг, Кейт, Макмайкл, Бланфлауэр, Каннингем,
Скотт, Бингэм, Каш, Кэйси, Макилрой, Макпарланд
VI.19. Норчепинг, “Идроттспаркен”, 12000 үзэгч
Бразил-Уэльс 1:0
Гоол: Пеле 66

Гарринча, Алтафини, Пеле, Вава, Загало

VI.19. Гётеборг, “Нюа Уллеви”, 25000 үзэгч
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Бразил-Франц 5:2
Гоол: Вава 2, Диди 39, Пеле 52, 64, 75-Фонтэн 9, Пьянтони 83

VI.24. Стокгольм, “Расунда”, 27000 үзэгч
Швед-Баруун Герман 3:1
Гоол: Скеглунн 10, Грен 31, Хамрин 88-Шефер 28
Швед: Свенссон, Бергмарк, Аксбом, Густавссон, Берьессон,
Парлинг, Хамрин, Лидхольм, Симонссон, Грен, Скеглюнн

Эрхардт, Шиманьяк, Ран, Ф.Вальтер, Зеелер, Кисларчик, Шефер
Улаан хуудас: Юсковяк 89
VI.24. Гётеборг, “Нюа Уллеви”, 50000 үзэгч
III БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Франц-Баруун Герман 6:3
Гоол: Фонтэн 16, 36, 78, 89, Копа 27 пен, Дуи 50-Кисларчик 18,
Ран 52, Шефер 84
Франц: Аббе, Кельбель, Лерон, Пенверн, Лафон, Марсель,
Вишневски, Фонтэн, Копа, Дуи, Венсан
Баруун Герман: Квятковски, Штолленверк, Веверс, Шнеллингер,
Эрхардт, Шиманьяк, Ран, Штрум, Кисларчик, Кельбасса, Шефер
VI.26. Гётеборг, “Нюа Уллеви”, 25000 үзэгч
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Бразил-Швед 5:2
Гоол: Вава 9, 32, Пеле 55, 90, Загало 68-Лидхольм 3, Симонссон
80
Бразил: Жилмар, Д.Сантос, Н.Сантос, Зито, Беллини, Орландо,

VI.29. Стокгольм, “Росунда”, 51800 үзэгч

0 Санал хүсэлт:
Post a Comment