Габриэль Омар Батистута

Oct 31, 2011

Rating: 7.0/10 (1 vote cast)
Товч танилцуулга
Нэр-Габриэль Омар Батистута
Хоч-Бати, Бати гоол
Төрсөн огноо-2/1/1969
Төрсөн газар-Аргентина- Авелленада
Өндөр-186 см
Жин-73 кг
Клубууд
Олд Ньювэл-Аргентина/16-тоглолт, 4- гоол/
Ривер Плэте-Аргентина/7 тоглолтноос, 4-гоол/
Бока Хуниорс-Аргентин/29 тоглолт-13 гоол/
Фиоринтина-Итали/269 тоглолт-167 гоол/
Рома-Итали/51 тоглолт-26 гоол/
Интер-Итали/24 тоглолт-6 гоол/
Аль Арабиа-Катар/18 тоглолт-25 гоол/
Анхны
Анхны тоглолт: 9, 25, 1988. San Martнn (Tucumбn) 1 – Newell’s Old Boys 0
Анхны гоол: 5, 16, 1989. Newell’s Old Boys 3 – Platense 0.
Анхны шигшээ багтаа хийсэн тоглолт: 3, 27, 1991. Brazil 0 – Argentina 1.
Шигшээ багтаа хийсэн анхны гоол: 6 8, 1991. Argentina 3 – Venezuela 0.
Тэр үүнийг хийсэн
Италийн дээд лигийн аварга 2000-2001.
Аргентинийн шилдэг хөлбөмбөгчин 1998.
Италийн цом 1995-1996.
Сериа-Б-ийн аварга 1993-1994.
Дээд лигийн мэргэн бууч 26 гоол. 1994-1955
Өмнөд Америкийн аварга 1991, 1993
Копа Америкагийн мэргэн бууч 6 гоол, 1991

Жирийн л эр хүн
Тэрээр 1969 оны 2-р сарын нэгэнд Авелланда хэмээх жижгхэн хотод Мал нядлаач Омар Батистута, Сургуулийн нарийн бичиг Глориа Батистута нарын гэр бүлд мэндэлжээ… Удалгүй тэдний гэр бүл нүүн хажуугийн хот болох Реконниста шилжэн сууришжээ…
16 настай байхдаа тэрээр 15 настай бяацхан охин Иринатай төрсөн өдөр дээр нь анх танилцжээ… Ирээдүйн супер довтлогч маань Иринад шууд л анхны харцаар дурласан бөгөөд Ирина харин түүнийг эхэндээ огт сонирхдоггүй байсан ч түүний байнгын довтолгоонуудынх нь өмнө сөхрөх хүртэлээ 5 жил болсон гэдэг… Энэ нь Батигийн хувьд хамгийн хэцүү тэмцээн байсан буй за… 1990 оны 12-р сард тэд хуримаа хийж жилийн дараа тэдний хүү Тиаго нь үзэсгэлэнт Флоренсэд төржээ…
Хэдийгээр нэр алдар амжилтын оргилд гарч чадсан супер од маань өөрийн амьдралаа нууцлах хүсэлтэй бөгөөд хэвлэл мэдээлэлийнхэний урилгыг хүлээж авахаас үргэлж татгалздаг даруухан зантай нэгэн байсан бөгөөд үүнийгээ би хөлбөмбөгчин гэхдээ жирийн л нэг эр хүн шүү дээ… гэр бүлтэйгээ зарцуулах цаг зав надад хомс байдаг иймд надад энэ бүх шоу хэрэггүй ээ гэж өгүүлсэн удаатай… Фиоринтинад хийсэн 100 дахь тоглотынх үер Флоренсе хотын иргэд өөрийнх нь багийн төлөө хийсэн бүхнийх нь төлөө түүнд хүрэл баримал сүндэрлүүлэн амжилтыг нь мөнхөлжээ… Ихэнхи Итали бүсгүйчүүлийн мөрөөдлийн эр байсан ч тэр хэзээд эхнэр Иринадаа хэзээд үнэнч байсан бөгөөд 1996 Миланы алдарт клубын хаалганд хожилын гоол хийсэнийхээ дараа би Иринад хайртай хэмээн камеруудын өмнө орилсон нь олон бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулж байсан гэдэг…
Тэр хөлбөмбөгчин
Бүх юм ингэж эхэлсэн…
Тэрээр багадаа Сагсанбөмбөгийг ихэд сонирхдог байсан бөгөөд 1978 онд Аргентийн хөлбөмбөгийн шигшээ баг алтан дагинийг хүртэх хүртэл хөлбөмбөг сонирхож байсангүй… Харин 1978 оны шигшээ багийнх нь амжилт Марио Кампесийн чадварлаг тоглолт түүнийг бишрүүлж орхисон бөгөөд энэ мөчид л тэр өөрийгөө энэ спортод зориулах ёстой гэдгээ ойлгожээ… Түүний гэр бүл тийм ч хангалуун амьдралтай байсангүй Габриэль хүү ихэнхи аргентини хүвгүүдийн адилаар цэнгэлдэхэд биш гудамжинд хөлбөмбөг тоглон анх энэ спорттой танилцжээ… Үүний дараахан хотынхоо нэг жижиг Клуб болох алегриад элссэн нь түүний анхны клуб байжээ…
Мэргэжлийн спорт…
Харин анхны мэргэжлийн Клуб нь Ньювелл Олд Бойз байсан бөгөөд тэнд хожмоо шигшээ багийн дасгалжуулагч болсон Марсель Белсатай нүүр тулжээ… Клуб дэхь эхний жил түүнд маш хэцүү байсан бөгөөд найз рхин, гэр бүлээ санахаас өгсүүлээд мэргэжлийн клубын ачаалалыг дийлэх нь түүнд маш хүнд байсан гэдэг… Гэхдээ Бати энэ бүхний өмнө бууж өгсөнгүй…
Жилийн дараа гэхэд тэрээр багийнхаа гол тоглогчидын түвшинд очиж чадсан бөгөөд чадварлаг залуугийн тоглолт Аргентинийн томоохон клубуудын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа…
1989 онд Аргентинийн хамгийн том багуудын нэг Ривер Плэтед очлоо… Очсон жилээ тэрээр 17-н гоол хийж гайхамшигийг бүтээсэн ч багийн дасгалжуулагч Аргентинийн хөлбөмбөгийн өөр нэг домог Пассарелла түүнийг багаасаа хасчээ…
Залуу авяастанд маань клуб хайх зовлон байсангүй өөр нэгэн супер баг болох Бока энэ боломжийг ашиглан түүнийг өөрийн багтаа авсан бөгөөд 1990 оны улиралд багаа аваргаар шалгархад түүний оруулсан хувь нэмэр тун ч их байлаа…
Флоренсэд тавтай морил Бати….
Капа Америкад Бати өөрийгөө олон улсын түвшинд нээн харуулж чадсан бөгөөд багаа тэмцээний аваргаар тодруулсанаас гадна тэмцээний мэргэн буучаар тодрон эсрэг багын хаалгаа 6 удаа мяалаажэээ… Гэрэлтэж буй шинэ одыг авах хүсэл Европийн ихэнхи клубуудэд байсан бөгөөд энэ өрсөлдөөнд Фиоринтина ялалт байгуулсанаар Флор?нцэд тэрээр ирлээ… Сериа-Б луу унаж 2-р дивизогдоо ч тааруухан тоглолт үзүүлж байсан фиоринтинад Бати жинхэнэ гайхамшигийг бүтээж эхэллээ… Очсон жилээ л тэр 13 гоол дараа жил нь 16 гоол… Фиоринтина эргээд Сериа-Ад… Батиг зогсоох нь Сериа-А ийн хамгаалагчидын толгойн өвчин болж хувирлаа… Гоолны машиныг хэн зогсоох вэ?…
1994-1995 оны улирал түүнд ахиад гоол хэрэгтэй байжээ… 26 гоол… Италийн лиг дэх сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй амжилт… 1995-1996 онд доод лигийн фиоринтина италийн цом, супер цомын эзэн болж чадлаа… Үүнийг Бати л хийж чадна өөр хэн ч биш…
Баяртай Фиоринтина
Супер тоглогчид супер багт л тоглодог… 1983 оноос хойш Скудето хүртэж чадаагүй байсан Рома энэ алдарыг хүртэхийн тулд супер тоглогч хайж байлаа?.. энэ нь мэдээж хэрэг Бати байлаа… 30 сая доллараар тэр Ромад ирлээ… 1999 оны улиралд өвдөгний гэмтэлийн улмаас тэрээр цөөхөн тоглолтонд оролцсон ч 20 гоол хийж Ромчуудад 16 жил хүлээсэн Скудетог авчирлаа…
Цагаан цэнхэр судалтнуудтай хамт…
1993 онд 2 дахь удаагаа тэрээр Копа Америкагийн аваргын цомыг хүртэлээ… 1994 оны Дэлхийн аварга түүний анхны ДАШТ байлаа… Аргентинчууд 1/4 шигшээд Романийн багт ялагдалаа… Харамсалтай… Гэхдээ Бати анхны ДАШТда хэт трик хийлээ… Тэр зүгээр л гоол хийх гэж төрсөн… Дараагийн дэлхийн аварга Пассарелогоор дуирдуулсан Аргентинчууд ахиад л азгүйтэл 1/4 шигшээд Голландуудад… Гэхдээ энэ тоглотонд шүүгч хангалттай хэмжээнд Голландчуудын талд ажиллаж Батиг 16-д унагасан ч шүүгч түүнийг харсангүй юу? харахыг хүссэнгүй юу?… 5-гоол бас ахиад нэг хэт трик… ДАШТ-ын түүхэнд 2 удаа хэт трик хийсэн 2 дахь тоглогч…
2002 оны ДАШТ энэ Батигийн хувьд хамгийн чухал хамгийн сүүлийн тэмцээн байлаа… Хүссэн алтан дагинаа барих сүүлчийн боломж гэвч бас л аз тутлаа… Гэхдээ супер тоглогч адтан дагинатай дагинагүй суперээрээ л үлддэг… 78 тоглолт 56 гоол… Үүнээс илүү юу хийх ёстой байсан гэж…
Баяртай хөлбөмбөг минь…
Италийн хүнд лигт түүнийг гэмтэл бэртэл байнга дагаж байлаа… Ромагаас Интерт ирсэн ч тэнд тоглож чадсангүй гэмтэлийн улмаас… Тэрээр үүний дараа харьцангуй хөнгөхөн гэж үзээд Катарийн лигт шилжэн тоглох замыг сонгожээ… Гэвч тэр түүний байх ёстой газар байсангүй хөлбөмбөгтэйгээ салах ёс гүйцэтгэлээ…Олон олон гайхамшигийг бидэнд үзүүлсэний тань төлөө хөлбөмбөгийн фанатууд бид таньд өртэй хоцорлоо… Баяртай Бати…
Паола Мальдини/Миланы домогт ахлагч/: Хэнийг хамгаалхад хэцүү вэ? гэж үү? асуух юу байсын Батигоол түүний юу хийхийг бурхан ч таахгүй байх би түүн шиг зальжин мэдрэмжтэй тоглогчтой таарч үзээгүй…

0 Санал хүсэлт: