Ухаалаг гар утас гэх зүйл худалдаанд гарснаар хүмүүсийн сонирхлыг татсаар багагүй хугацаа өнгөрчээ. Ухаалаг утастай сайн ч танилцаж амжаагүй байтал Blue Sky гэх Италийн нэгэн компани дэлхийн хамгийн анхны ухаалаг цагийг бүтээжээ.
Андройд үйлдлийн системтэй энэхүү цаг 1.54 инчийн “touch” дэлгэцтэй. 64 MB-н рамтай бөгөөд 4GB-н мэдээлэл нөөцлөх зөөврийн санах ойтой юм байна. Андройд 1.6 үйлдлийн системээр ажиллах энэхүү цаг чихэвчний хөгжимний үүргийг ч мөн гүйцэтгэдэг. Мэдээж ухаалаг гэдэг утгаараа чихэвч, микрофоны оролттой.
2012 оны 1-р сард худалдаанд гарч эхлэх энэхүү цагийн анхны үнэ нь 400 доллар байгаа бөгөөд энэ үнэ хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.
0 Санал хүсэлт:
Post a Comment