Вэб камерын тухай

Dec 27, 2011

15_Web_CameraБүр энгийн үгээр тайлбарлавал маш энгийн бєгєєд авсаархан хэмжээтэй компьютерт холбогддог дижитал камер. Эхлээд вэб камерыг бие биенийхээ дүрсийг харж чатлахад ашиглаж эхэлсэн бол одоо хэрэглээ нь улам ихэссээр байна. Гэхдээ дүрсээ харж чатлахдаа вэб камерыг хэрэглэх нь хамгийн түгээмэл хэрэглээ хэвээрээ байгаа л даа. Хүмүүс гэрээ орхиод явахдаа ч гэрийнхээ аюулгүй байдлыг хянах, хүүхдээ хараа хяналттай байлгах гэж вэб камер хэрэглэх болжээ.
Түүнчлэн оффис, ажлын єрєє, худалдааны тєвүүдэд байгаа хяналтын камерууд нь вэб камертай ижил зарчмаар ажилладаг сүлжээний камерууд юм. Вэб камер бол ердєє энгийн дижитал камер хэдий ч жинхэнэ дижитал камерыг бодвол дүрслэл муу байх зэрэг үзүүлэлт, хүчин чадал нь бага байж болох юм. Гэхдээ сүүлийн үед вэб камер нь дижитал камерын адил хүчин чадал, дүрслэл нь улам боловсронгуй болж байна.
Вэб камер компьютерт холбогдохдоо USB холболтоор холбогддог. Ямар ч техник, тєхєєрємжийг компьютерт холбоод програмын тусламжтайгаар таниулдагтай адил вэб камерыг ч бас таниулна. Энэ програм хангамж нь мэдээж вэб камертайгаа цуг ирдэг. Вэб камерын хувьд frame rate гэдэг үзүүлэлт тун чухал юм. Энэ бол нэг секундэд хэдэн фрэйм буюу кадр авч дамжуулах үзүүлэлт. Хэрвээ секундэд 15 фрэйм дамжуулдаг гэвэл дундаж үзүүлэлт ба 30 фрэйм дамжуулдаг бол сайн үзүүлэлт гэсэн үг. Видео дамжуулах тухайд энэ үзүүлэлт єндєр байх тусмаа сайн, чанартайгаар дамжуулна.

Вэб камертай дагалдаж ирдэг програм хангамж нь вэб камерыг компьютерт буюу үйлдлийн системд таниулдаг бол камерыг ашиглаж, ажиллуулахад бас нэг єєр програм хангамж шаардлагатай болно. Жишээ нь, yahoo мессенжерээр дүрсээ харан чаталлаа гэхэд мессенжерын програм маань єєрєє вэб камерыг ашиглаж, ажиллуулж байгаа програм болчхож байгаа юм. Энэ програм нь тухайн дүрсийг интернэтээр дамжуулж байгаа. Камер бол ердєє дүрс зургийг жирийн камер шиг л авдаг бол, тухайн ашиглаж байгаа програм нь авсан видео бичлэг, зургийг нь интернэт сүлжээгээр цацаж байдаг. Хэрвээ вэб камераар видео бичлэгийг єндєр чанартайгаар авч, дамжуулъя гэвэл frame rate-ийн үзүүлэлт єндєр байх хэрэгтэй. Гэхдээ frame rate хэдийгээр маш єндєр үзүүлэлттэй байлаа ч чиний интернэтэд холбогдож буй хурд тийм ч сайн биш байвал сайн камерын хэрэг гарахгүй.
Тухайн програм дүрсийг интернэтээр түгээх хэд хэдэн арга байдаг. Хамгийн энгийн арга бол програм нь вэб камерын авсан фрэйм буюу кадр бүрийг JPEG єргєтгєлтэй файл руу хєрвүүлээд FTP буюу Файл дамжуулах протокол ашиглан вэб сервер дээр upload хийж байрлуулдаг. Ер нь ямар ч вэб хуудас дээр jpeg файлыг хялбархан байрлуулж болдог.

Вэб камер хэзээ бий болсон бэ?
Webcam /Вэбкам/ гэдэг үг нь Вэб хуудас ба Камер гэсэн үгсийн нийлмэл юм. 1991 онд, Кэмбриджийн Их сургуулийн Компьютерийн ухааны тэнхимд хамгийн анхны вэб камер болох Trojan room coffee pot мэндэлсэн гэж үздэг. Энэ вэб камер одоо бол байхгүй л дээ, ер нь 2001 оны 8-р сарын 22-нд тєгсгєл болсон гэдэг. Дараагийн камер нь Сан Францискогийн Их Сургууль дээр хийгджээ. FogCam гэдэг нэртэй энэ камер 1994 онд гарч, одоог хүртэл үргэлжлэн хєгжсєєр байна. Вэб камерын олон шинэ технологиуд, түүний хєгжил нь худалдааны салбарт маш том ахиц авчирсан. Хүмүүс вэб камерын тусламжтайгаар интернэтээр авах гэж байгаа бараа бүтээгдэхүүнээ харж байлаа. Гэхдээ порнограф үйлдвэрлэлд бүр ч илүү хүчтэй нєлєєлсєн юм.
Вэб камерыг зүгээр нэг компьютерийн дэлгэцэд бэхлээд ашигладаг байсан үе одоо нэгэнт єнгєрсєн. Вэб камерыг дагаад сүлжээний камер, хамгаалалтын камерууд бий болж байна. Мянга мянган хүмүүс вэб камерыг гэртээ, оффистоо, бусад байшин барилгуудад, хотын гудамжуудад, метронд, авто замд гээд эргэн тойронгүй хэрэглэх болсон. Бас видео конференцийн гол хэрэгсэл бол вэб камер юм. Манайд ч гэсэн интернэтийн тусламжтайгаар видео хурлыг хийдэг болж, заавал нэг зааланд суухгүйгээр хот, хєдєєгийн дарга нар єєр єєрсдийнхєє єрєєнд сууж байгаад хурал, уулзалтыг хийдэг болсон. Түүнчлэн томоохон корпорациуд сүүлийн үеийн компьютер, нєүтбүүкүүдээ вэб камертайгаар үйлдвэрлэж байна. Вэб камер бол үнэтэй биш, авсаархан хэмжээтэй, монитор дээр эсвэл ширээн дээр суурилуулж, тогтоодог. Микрофон, чихэвч хоёр бол вэб камерын зайлшгүй дагалдах хэрэгсэл юм.
Вэб камерыг суулгах
  1. Эхлээд єєрсдийнхєє зориулалтад таарч тохирсон вэб камерыг худалдан авна. /Дундаж үнийг хүснэгтээс харна уу/ Худалдаж авахынхаа ємнє єєрийгєє хэр зэрэг ихээр вэб камер хэрэглэхийг бодож үзээрэй. Энгийн хэрэглээтэй бол энгийн үзүүлэлттэй, хямдавтар камер авахад болно. Харин вэб камер таны ажил тєрлийн нэг хэсэг болж, хурал уулзалтыг интернэтээр хийдэг бол зориулалтын, єндєр үзүүлэлттэй вэб камер байх хэрэгтэй.
  2. Камерын програм хангамж – Камерыг худалдаж авахад програм хангамж дагалдаж ирэх ёстой. Энэ програм хангамж нь ердєє CD дээр бичигдсэн байна. Тэгэхээр энэ CD-гээ CD уншигч руугаа хийгээд ажиллуулахад л камерын програм нь автоматаар єєрєє сууна. Маш хялбар.
  3. Камерыг онлайн хэлбэрт ажиллуулах програм – Энэ нь дээр хэлсэн ажиллуулах програм юм. Энэ програм камертайгаа ирж болно, гэхдээ нийтэд хамгийн ихээр түгэн дэлгэрсэн програм хангамж буюу онлайн үйлчилгээг хэрэглэх нь илүү зєв юм. Єєрєєр хэлбэл таны ашиглах мессенжерын програм, эсвэл видео конфренцийн програм зэрэг нь түгээмэл, олон нийтээрээ хэрэглэдэг програм байвал ашиглахад илүү хялбар байх болно.
  4. Интернэт холболт – Вэб камерыг ажиллуулахад интернэт холболт зайлшгүй байх ёстой. Наад зах нь дүрсээ харан чатлахад dial-up буюу утасны шугамаар холбогддог интернэтийн хурд дийлэхгүй гэхэд бараг болно. Чи болон нєгєє хэрэглэгч та хоёр хоёулаа broadband холболттой байх хэрэгтэй.
Вэб камер худалдаж авахдаа
Манайд худалдаалагдаж байгаа энгийн вэб камерууд дунджаар 20 мянгаас дээш үнэтэй байна. Єндєр үнэтэй вэб камерууд ихэнхдээ дүрсийг сайн чанартай дамжуулахаас гадна олон давуу тал, онцлогуудтай байдаг. Жишээ нь, камерын хазайлт сайн, хаашаа л бол хаашаа чєлєєтэй хєдлєх чадвартайгаасаа хүртэл үнийн зєрүүтэй байдаг. Хэрвээ вэб камер худалдаж авах гэж байгаа бол дараах зүйлүүдийг голлож анхаарах хэрэгтэй.
  • Хамгийн эхний анхаарах зүйл бол компьютерийнхаа хүчин чадал, үзүүлэлтэд хэр зэрэг нийцэхийг бодож үзэх. Хэрвээ та хуучны компьютертай бол тун сайн бодолцох хэрэгтэй.
  • Дараагийн нэг зүйл нь компьютерийн дэлгэцийн тєрєл юм. Ихэнх вэб камерууд LCD болон нєүтбүүкний дэлгэцэд илүүтэй таарч тохирдог. Гэхдээ ширээн дээр болон CRT /хуучны овор ихтэй дэлгэц/ дэлгэц дээр байрлуулахаар бол тогтвор сайтай, хавтгай суурьтайг сонгох нь зүйтэй. Тэгэхээр суурийг нь хүртэл сайн харах хэрэгтэй байгаа биз.
  • Вэб камерын хувьд ч бас линз гэж бий. Шилэн линз нь хуванцар линзээсээ илүү чанартай дүрсийг гаргаж чаддаг. Үнэтэй камерууд шилэн линзтэй байх ба видео дүрс, зургийг єндєр чанартайгаар авч, дамжуулдаг. Бас гэрэлтүүлэг муу, бүүдгэр єрєєнд байсан ч дүрсийг сайн авч чаддаг.
  • Вэб камер нь єєр дээрээ асаах, унтраах товчлууртай байдаг бєгєєд түүнийг нь найдвартай ажиллаж, бат бєх байна уу гэдгийг нь анзаараад үзчихэд бас илүүдэхгүй.
  • Ингээд гадна тал, овор хэмжээг єєртєє таарч тохирохыг сонгосны дараа үзүүлэлт, хүчин чадлыг нь харах хэрэгтэй. Нэг секундэд хичнээн фрэйм дамжуулах хурд буюу Frame rate нь єндєр байх тусмаа сайн ч , 15fps - 30fps бол боломжийн хурд юм.
  • Үүнээс гадна дүрслэлийн чанар гэж бий. Вэб камер нь бусад энгийн камерын адил пикселээр хэмжигддэг. Пиксель гэдэг нь цэг юм. Жишээ нь компьютерийн дэлгэц ч бас цэгүүдээс бүтдэг бєгєєд хэрвээ 1280x1024 pixel-тэй гэвэл нийтдээ 1280 * 1024 = 1310720 ширхэг пикселтэй гэсэн үг юм. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болно. Энгийн вэб камерынх 320х240 эсвэл 640х480 пикселтэй байдаг. Эндээс үзэхэд олон пикселтэй буюу нягтрал сайтай байх тусмаа єнгє дүрснийг маш сайн ялгаруулдаг. Мега гэдгийг нь ойролцоогоор 1 сая гэж ойлгож болно. Ер нь ердийн хэрэглээнд 1.3 мегапикселтэй камер илүү ашиглагддаг. Гэхдээ энэ нь зүгээр хэрэглээг хангах тєдий л үзүүлэлт юм.
  • Зарим вэб камерууд єнгєт, зарим нь хар цагаан байсан бол одоо ч хар цагаан камер байхаа больсон биз ээ. Хэрвээ гэр бүлийнхтэйгээ чатлахдаа, бас дараа нь ашиглах зорилгоор видео бичлэг хийх бол яалт ч үгүй єнгєт вэб камер нь дээр. Харин видеоконфренц хийх, харуул хамгаалалтын зорилгоор зэрэгт бол хар цагаан нь болно гэж үздэг.
  • Вэб камерын фокус нь автоматаар болон гар аргаар тохирдог байж болно. Дүрсээ харж чатлах тохиолдолд микрофон, чихэвч мэдээж шаардлагатай. Энэ бүгд вэб камертайгаа цогцоороо ч байдаг, тусдаа ч зарагддаг. Гэхдээ бас салангидаар нь авч нийлүүлэн ашиглаж болно.
Ємнє хэлсэнчлэн вэб камер худалдаж авах гэж байгаа бол эхлээд єєрийнхєє компьютерийн үзүүлэлтэд тохирсныг авах нь чухал юм. Үүнийг жишээн дээр тайлбарлая. Манайд ихэнхдээ Logitech фирмийн вэб камерууд зарагддаг. Тухайн вэб камер єєрєє компьютерийн системийн үзүүлэлтийг шаардана. Тэгэхээр хичнээн сайн, энгийн хэрэглээнээс давсан, єндєр үзүүлэлттэй вэб камер авсан ч үзүүлэлт муутай хуучин компьютер байвал тэр камерын ид шид гарахгүй ээ. Иймд авч байгаа вэб камерынхаа үзүүлэлт болон системийн шаардлага нь ямар байх ёстойг сайн үзэж харж байж, єєрийнхєє компьютерийн хүчин чадалд тохирсон камерыг авах хэрэгтэй юм.

0 Санал хүсэлт: