Орчлон ертөнцөд хязгаар бий юу

Dec 21, 2011


Орчлон ертөнцөд хязгаар бий юу
Шөнийн тэнгэрт анивчин гялалзах одод хийгээд манантан зурайх тэнгэрийн заадас, жирийн нүднээ үл харагдах үй түмэн гараг эрхэс, галактикуудын тухай эрдэмтэд хэрхэн үзсээр ирсэн нь сонин. Олон мянган том жижиг одод алсын гэрлээр анивчин, аль хэдийнээ танил болсон одот тэнгэрийн зургийг бид харж байвч түүнээс чанагш хэдэн сая гэрлийн жилийн цаана юу байгааг асар хүчит дуран авайгаар ч харж чаддаггүй гэнэ. Нарны аймаг дотор үй түмэн оддын ертөнц харагдах агаад одон орон судлаачдын тооцоолсноор тэд нь 140, 50 саяас доошгүй байдаг гэнэ. Тэд ямархуу хэмжээтэй байдаг бол? Оддын хүрээлэнгийн уудмыг туулахын тулд сансрын хамгийн хурдан элч болсон гэрэл манай гараг хүртэл хэдэн тэр бум жил аялах болно. Үүнийг зүйрлээд үзье.

Наранд дөт байдаг оддын нэг болох Сируас одноос ирэх гэрэл дэлхий хүртэл найман жил хагас болдог. Бидний санаанд үл багтам огторгуйн орон зайг материйн өчүүхэн эгэл биетээс аваад лут том сансрын биес, аварга оддын хүрээлэн дүүргэж байдаг аж. Их эрдэмтэн Ломоносов хязгааргүй цэлийж одод яралзана. Хязгааргүйг хязгаарлах одод тоо үгүй гэж орчлон ертөнц даана чиг хязгааргүй болохыг урнаар сэтгэн, онож дүрсэлжээ. Олон зууны турш хүмүүс тэнгэр бол бидний итгэж яваа газартай юугаараа ч адилгүй огт өөр ертөнц гэдэгт итгэж байсан. Хүмүүс нүдээрээ харж байсан тэр жижигхэн ертөнцийг л мэддэг байлаа.

Он цаг улирч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр газар тэнгэр гэсэн огт өөр хоёр ертөнцийн тухай ойлголт өөрчлөгдсөн нь дээрх бичлэгүүдээс тодорч байгаа юм. Тэр нэгэн цагт Оросын нисэх хүчний эцэг гэгдэх Н.К.Жуковский хэлэхдээ: “Хүнд жигүүр байхгүй, хүний биеийн жинг булчингийн жинд харьцуулсан харьцаа нь шувууг бодоход 72 дахин сул байдаг. Гэвч булчингийнхаа хүчээр бус, харин оюун ухааныхаа чадлаар хүн нисэх болно” гэж хэлсэн удаатай.

Үнэндээ ч хүч оюуныхаа эрдэм чадлаар нисэж байна. Зөвхөн агаар мандалд төдийгүй, сансрын уудамд нэвтрэн оржээ. Гараг хоорондын орон зайд дэлхий дээр бүтээгдсэн шинэ шинэ огторгуйн биесүүд очсоор л байна. Тэд бүхэн бүх ертөнц, байгаль дэлхий тэр аяараа материйн хөгжлийн хуулийн дагуу оршин тогтнодгийг гэрчилж буй хэрэг юм. Харин сансраас цааш ямар их зай байдгийг тооцоход бэрх. Түүнийг орчлонт ертөнц өөрөө хариулахгүй, эрдэнэт хүний оюун ухаан нээх буй за.

0 Санал хүсэлт: