Зөгийн бол, нимбэг, аньсны шүүс ханиаданд сайн

Dec 21, 2011


      Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд хаа сайгүй ханиад газар авч эмч мэргэжилтэнүүдийг түгшээдэг. Хүүхэд, хөгшидгүй жаахан даарчихвал ханиад хүрэх нь энүүхэнд. Гэхдээ ханиаданд эм уугаад төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Тухайн үед намдаад л дахиад сэдэрдэг. Ханиад хүрлээ эм уулаа намдлаа, маргааш нь өнжөөд негеедөр дахиад хүрнэ. Хоолой сөөнө, найтаана, ханиана. Ханиад хүрэхээр хамаг бие шархиран, хамраас шингэн нус гоожиж, хоолой өвдөж, найтаас болж нүд бүлцийж нулимс гоождог. Тиймээс ханиадыг хүндрэхээс нь өмнө эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ханиад ихссэндээ холбоотой эмнэлэг, эмч нар ачааллаа даахаа болиод байгаа. Бас болоогүй эмнүүд ч үйлчилгээгээ өгөхөө больжээ. Эмч нарын хэлж буйгаар хамрын ханиад нь олон төрлийн нянгаа үүсгэгддэг учир бидний бие организмд түүний эсрэг тогтмол дархлаа байдаггүй юм байна. Орчин үед хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт, агаарын бохирдолт, үйлдвэржилт, химийн бодисын үйлдвэрлэл хур-дацтай хегжиж байгаа зэргээс шалтгаалж евчин үүсч, өвдөөгүй нь
евчлөх магадлалтай гэнэ. Тиймээс та ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцелд дарахыг эмч нар зөвлөж байна. Гэхдээ та парацетамол болон түүнтэй төстэй эмний хүчээр халуун буулгах болон амин дэм С удаан уух гээд байх хэрэггүй шүү. Эд бол дархлаа дэмжих үйлчилгээтэй учраас удаан хугацааны турш хэрэглэвэл бусад эрхтэнд муугаар нөлеөлдөг байна. Тиймээс ханиаданд нэрвэгдэхээс өмне урьдчилан сэргийлэх хэрэггэй аж. Хани^днаас урьдчилан сэргий-лэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй гэв. Энэхүү ханиад нь насанд хүрэгчдэд ха-ниах, найтаах, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинжээр хөнген тусдаг аж. Үүнийг мэдэлгүй та гэр бүлийнхэн, хүүхдийн орчинд халдвар тараадаг аж. Харин хүүхдийн нас бага байх тусам хүнд өвчлөх болон заримдаа ч аминд аюултай байдаг гэнэ. Харин хүүхдийг ханиа-даар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага аж. Харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй
байх хэрэгтэй гэнэ. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр гэнэ. Мөн та гэрийн нөхцөлд 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хий-гээд хутгаж, цайны халбага зөгийн бал, хоер цайны халбага цецгийн тос нэмээд сайтар хутгаж уугаарай. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болох аж. Энэ аргыг ханиад денгөж эхэлсэн үед хэрэг-лэхэд үр дүнгээ өгөх юм байна. Ханиад хүрчлээ дээ гэж бодвол тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хамар хоолойгоо содтой усаар байнга зайлах хэрэгтэй. Томчуудад анхаа-руулахад архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн шүү. Судал-гаагаар архи хэрэглэдэг хүмүүс ханиадаар илүү их өвчилдег гэдэг нь тогтоогдсон байна. Насанд хүрсэн хүмүүс шаардлагагүй үед олон нийтийн газар, хөл хөделгөөн ихтэй газраар явахгүй байх. Халуун сүү, аарц, монгол шөл ууж, халуун усанд орж хөлөрвөл сайн аж.

0 Санал хүсэлт: