Инээхийн ач тус

Dec 20, 2011


Хүн төрөлхтөнд инээд гэх гайхалтай зүйлийг бурхан бэлэглэсэн. Өдөр бүрийн амьдралдаа инээд хөөрөөр дүүрэн байгаа жаргалтай хүмүүсийг харах цаанаа л нэг сайхан байдаг. Тэгвэл инээд зөвхөн бэлэг байгаад зогсохгүй эрүүл мэндийг эмчлэх хамгийн аугаа эм байдаг юм байна. Хамтдаа инээд хэрхэн эрүүл мэндэд нөлөөлж чаддаг талаар сонирхоё.
Инээд анагаах ухаанд:


Бусадтай хөгжилтэй инээж хошигнох нь стресс ядаргаанаас зайлсхийх хамгийн сайн эм болдог. Чин сэтгэлээсээ инээснээр стресс ядаргааны дааварыг бууруулдаг.

Мөн инээд нь үхэлд хүргэх аюултай хавдар гэх мэтийн өвчнөөс гайхалтай сэргийлдэг.

Инээх нь аливаа өвдөлтийг намдаадаг байгалийн гаралтай биеийн өвчин намдаагч.

Инээх нь дархлалын системийг дэмждэг.

Их инээх нь таны зан төлөвийн сайхан, эерэг хэсгийг илүү тодотгон гаргах бөгөөд ингэснээр ямар ч өвчний эсрэг тэмцэхэд тусалдаг.

Чин сэтгэлээсээ инээснээр амьсгалын замын өвчнийг хурдан эдгээдэг.

Инээх нь нэг төрлийн аэробекын дасгал гэнэ. Энэ нь таны биеийн бүхий л хэсгийн булчинг ажиллуулж, хүчилтөрөгчийн хэрэглээг тань сайжруулна.

Биеийн тамирын дасгал хийх боломжтой нөхцөлд хүссэнээрээ инээснээр зүрх судасны элдэв өвчлөлөөс сэргийлдэг.

Инээх үед гэдэсний булчин хамгийн ихээр ажилладаг бөгөөд ингэснээр булчингаа суллах гайхалтай нөхцөл болдог. Та инээх үед таны гэдэсний булчин ажиллаж улмаар суларснаар гайхалтай амралт болж өгдөг.

Японы судлаачдын үзэж байгаагаар инээд нь чихрийн шижин өвчтэй хүмүүст нэмэлт эм болно гэж үзсэн.

Эмэгтэй хүн инээх үедээ эрэгтэй хүнээс илүүтэйгээр цусны эргэлт нь түргэсдэг.

Өдөрт дунджаар 15 минут инээснээр 10-40 калори шатааж чадна. Ингэснээр энэ нь танд жингээ хасахад тань хүртэл тусална.

0 Санал хүсэлт: