Зул сарын баярын тухай сонирхолтой баримтууд

Dec 20, 2011


Зул сарын баяр бол яахийн аргагүй хэн бүхний хамгийн дуртай баяр. Хүүхэд насны гэнэн томоогүй бодлоор өвлийн өвгөнийг хүлээн, авсан бэлгэндээ баярлах энэ л баяр хүн бүрт сайхан дурсамж үлдээсэн байдаг. Удахгүй болох зул сарын баярт зориулан энэ баярын тухай маш сонирхолтой баримтуудаас уншигчиддаа сонирхуулъя
1.АНУ-н эрдэмтэд Санта клаусыг Зул сарын баярын орой 650 миль газрыг секундэд туулан 822 айлд секундын хугацаанд зочилдог гэх тооцооллыг гаргасан.


2.Зул сарын гацуур модонд зориулсан гэрлийг 1895 оноос хэрэглэх болсон.

3.1999 онд Америкын Миане мужийн оршин суугчид Дэлхийн хамгийн том цасан хүнийг бүтээсэн. Хамгийн том цасан хүн нь 113 фут өндөртэй.

4.Маш олон шашин судлаачид Есүсийг 12-р сарын 25-нд төрөөгүй гэж үздэг.

5.Бидний төсөөлдөг Санта клаус цагаан ноосон эмжээртэй улаан хувцастай байдаг нь маш олон жилийн турш үргэлжилсэн соёлын нэгдэл оршиж байдаг байна. Зарим хүмүүс бидний өнөөгийн төсөөлдөг Санта клаусыг Кока Коланы сурталчилгаанаас үүсэлтэй гэдэг ч энэ нь мэдээж буруу юм. Учир нь 1920 оноос Санта клаус өнөөдрийн төрхтэй болсон бөгөөд 1930 оноос Кока Кола анх удаа сурталчилгаандаа ашигласан юм байна.

6.Британи улсад Зул сарын өдөр заавал сүмрүү явах ёстой гэсэн өвөрмөц тогтоц байдаг.

7.Зул сарын баярын орой жигнэсэн талх тань үүрд шинэхэн хэвээрээ байна гэх энэхүү мухар сүсэг мэт өвөрмөц сүсгийг одоог хүртэл хэдэн хүн дагадагийг мэдэхгүй ч баярын өдрөөрөө талх барихын тулд 5 хоногийн өмнөөс бэлддэг хүмүүс маш их байдаг.

8. Анхааруулахад: Зул сарын баяраар дэлгүүр хэсэг нь маш аюултай байдаг байна. Хэрвээ та дэлгүүр хэсэх хоббитой нэгэн бол Зул сарын баярын үеэр явуулсан статистик тоогоор хамгийн багадаа 3 удаа бусдаар тохойлдуулах болно.

9.Гахайн толгой. Англи улсын зул сарын баярын үндэсний оройн зоог бол гичтэй сүмсээр амталсан гахайн толгой. Англи улсын өрх бүр зул сарын орой амталж бэлдсэн гахайн толгойгоо амтархан иддэг.

10.Айл өрх бүр Зул сарын орой зуушаар дамжуулан дараа жилийнхээ аз хийморийг үзэн хөгжилддөг. Жишээлбэл: Зуушин дотроосоо зоос олбол ирж байгаа жилдээ баян болно гэж үздэг. Харин ганц бие хүн бөгж олбол гэрлэнэ гэдэг. Амттан дотор элдэв зүйл нуух энэхүү ёс нь аль дундад зууны үеэс улбаатай бөгөөд хамгийн анх бялуунд нуудаг байжээ.

0 Санал хүсэлт: