“Ятгах үг хэллэг нь өөрийгөө өөрчлөхөд анхны замыг тавьж, үүд хаалгыг нээж өгдөг.” – Louise L. Hay
“Хэрвээ би хангалттай хэлсэн бол дэлхий ертөнцөд өөрийгөө үнэхээрийн агуу их хүн гэдгийг үнэмшүүлэх байсан юм байна гэдгийг ойлголоо.” – Muhammad Ali
Affirmation (афэрмэйшн) гэж юу вэ?
Affirmation (афэрмэйшн) ➔ Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга, ятгалын үг хэллэг.
Affirmation (афэрмэйшн) нь амьдралыг өөрчлөх хүчтэй. Энэхүү өөрийгөө ятгах сэтгэлзүйн аргыг хэрэглэхэд маш энгийн бөгөөд амархан.
Ятгалын үг хэллэгүүд нь богинохон байх ёстой бөгөөд хүчтэй, эерэг
үгнүүдийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Жнь: “Би хүчтэй! Би зоригтой! Би
гайхамшигтай! Би ялан дийлнэ!” г.м.
Нэгэн жишээ дурдая;
Та хэн нэгнийг гомдоох үг хэллээ гэж бодъё. Жнь: Би чамайг үзэн ядаж
байна! Чамайг ийм байхад хэн дуртай байхын! Чи муухай! Чи аймшигтай
амьтан!….. гэх мэт. Таныг тэр хүн шанаадаад унагаадаггүй юм бол тэр хүн
нэлээн сэтгэлээр унах нь ойлгомжтой. Хэрвээ та эерэг сайхан үг хэллээ
гэж бодъё. Жнь: Чи сайхан харагдаж байна! Чиний сэтгэл гэж сүү шиг
ариун! Чи найзын хувьд маш сайн найз!…гэх мэт. Тэгвэл энэ эерэг үгнүүд
тухайн хүнд маш их урам зориг өгөхөөс гадна тэр хүнд өөрийгөө үнэлэх
болон өөрийнх нь үнэ цэнийг нэмэгдүүлэхэд их ач тустай.
За тэгвэл одоо өөр дээрээ аваад үз. Хэн нэгэн танд онцгүй үг хэлбэл
та яах вэ? Та мэдээж гомдож гутрана. Харин хэн нэгэн танд сайхан үг
хэлбэл таны сэтгэл өөрийн эрхгүй маш өөдрөг сайхан болдог, тийм ээ?
Үг бол маш хүчтэй. Тийм ч учраас үгээр хүнийг алж ч болно, сэргээж ч
болно гэж ярьдаг. Сөрөг үг хүнийг сэвтүүлж байхад эерэг үг хүнийг эдгээж
байдаг.
Тэгвэл энэ удаад та өөрийгөө тольны өмнө зогсоож байгаад сөрөг
үгнүүдийг өөртөө дахин дахин хэлж байна гээд төсөөл. Та өөртөө “Би
өөрийгөө үзэн ядаж байна! Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна!” эсвэл
“Тэнэг юм уу хаашаа юм! Тэнэг! Тэнэг!” эсвэл “Хөөрхий өрөвдөлтэй амьтан
нэг ширхэг байна” гэдэг ч юм уу эсвэл “Хохь чинь”! , гэхэд ямар
сэтгэгдэл төрөх вэ? …
Тэгвэл эерэг сайхан үг хэлж байна гэж төсөөл. “Гайхамшигтай!
Гайхамшигтай! Гайхамшигтай! “Би хөөрхөн шүү! Хөөрхөн! Хөөрхөн! Би
бүхнээс мундаг! Мундаг! Мундаг!” “Надад эр зориг бий!” гэхэд сэтгэл
сэргэж байгаа биз?
“Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus
Мэдээж хүн бүр өөрийгөө муу муухайгаар дуудахыг хүсдэггүй. Гэвч бид
заримдаа чанга хэлдэггүй ч гэсэн дотроо өөрийн тухай сөрөг бодлыг бодож
өөртэйгээ сөргөөр харьцаж байдаг. Хүн болгон дотроо өөртэйгээ үргэлж
ярьж байдаг.
Би нэг юм хэлье!
Хүний оюун ухаан өдөрт доод тал нь 40000-50000 бодол бодож байдаг. Та
баяр хөөртэй байж чадаагүй, эсвэл амжилтгүй байгаа тохиолдолд таны
бодол сөрөг байдаг. Та өөрийнхөө бодолд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй.
Байсхийгээд муу, сөрөг бодол бодохыг ажаад гайхах биз.
“Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol
Тиймээс өөрийгөө ятгах үг маш хүчтэй байдаг. Та өөртөө юу дахин
давтан хэлж байна, түүнийг ятгах үг гэж нэрлэдэг би үүнийг цаашид
АМЖИЛТЫН ТАРНИ гэж нэрлэх болно. Тэгэхээр та өөртөө эерэг үг хэлж
өөрийгөө зоригжуулж байна уу эсвэл та өөртөө сөрөг үг хэлж өөрийгөө
шархлуулж байна уу? …
Бид алхам бүрдээ ятгалын үгийг хэрэглэдэг гэж болно. Заримдаа хүмүүс
өөрийн эрхгүй сөрөг бодлыг оюун ухаандаа боддог. Жнь: “би ямар чадах
биш”, “ үүнийг ч арай барахгүй байх”, “еээ балараа”, “залхуу хүрч
байна”, “хожигдох байх”,”хөөх, өнөөдөр дөнгөх юм уу” г.м. Яагаад гэвэл
эдгээр 40000-50000 бодлуудын ихэнх нь далд ухамсраас гардаг. Оюун
ухаандаа бид юу их бодно, юу их хэлнэ түүнийг далд ухамсар бичиж авч
байдаг.
“Бидний далд ухамсар биднийг тоглоод байна уу, үгүй юу,
жинхнээсээ хэлээд байна уу, худлаа хэлээд байна уу гэдгийг ялгаж
салгадаггүй. Бид юу тасралтгүй бодно түүнийгээ амьдрал дээр бодит
болгодог.” – Sidney Madwed
Бидний бодлыг оюун ухаан хянаж байдаг ч гэсэн бид юу их давтаж хэлнэ, юу их бодно далд ухамсар түүнийг бичиж
байдаг. Ямар бодол бодох хүсэлтэй байна түүнийгээ дахин дахин бодож,
бодлоо өөрчлөхийн тулд ятгалын үгнүүдийг тогтмол хэрэглэснээр (өөртөө
хэлэх, дотроо бодох эсвэл сонсоход) бидний далд ухамсар түүнийг яг
байгаагаар нь хүлээн авч бичнэ гэсэн үг. Тэгээд дараа нь далд ухамсар
эргүүлээд бидний оюун ухааныг хянадаг.
“Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
Тиймээс далд ухамсартаа бичихийн тулд бид аль болох өөртөө эерэг
үгнүүдийг дахин давтан хэлж, бодож байх нь маш чухал. Ганц хоёр удаа
бодож хэлснээр өөрчлөгдөхгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз.
Судалгаагаар хүний бодлын 80% нь сөрөг байдаг гэдгийг баталсан. Юу
бодно тэр бодлынхоо 90%-ийг дараагийн өдрөө тээж түүнийгээ дахин боддог.
Тиймээс бидний бодсон сөрөг бодол маань улам сөрөг бодлын үндэс болж
байдаг.
Сөрөг бодлууд хуримтлагдсаар байгаад сүүлдээ амьдралынхаа тухай сөрөг
бодолтой болдог. Энэ сөрөг бодол маань биднийг сөрөг зуршилтай болгож,
энэ бүгд бидний одоогийн амьдарч буй амьдралыг бий болгодог. Тиймээс
ятгалын үг хэрэглэснээр эдгээр сөрөг бодлуудыг өөрчилдөг. Амьдралынхаа
аль хэсгийг өөрчилмөөр байна яг тэр хэсэгтээ тохирсон эерэг угнүүдийг
сонгож өөртөө хэлэх хэрэгтэй. Жнь ажилдаа амжилт гаргахыг хүсвэл “Би
амжилтыг үргэлж гаргадаг”, “би маш их амжилттай байна! , “Би их бүтээлч
хүн” г.м. Хэрэв жингээ хасах хүсэлтэй бол “Би хүссэн жиндээ байна”, би
50 кг жинтэй (өөрийн одоо байгаа биш хүссэн жинг хэлэх)” г.м.
“Ятгалын үг гэдэг нь та юуг амьдралдаа үнэн зөв байгаасай гэж бодож байна түүнийгээ нотолж буй ҮГ юм. Ятгалгын үг гэдэг нь ямар нэгэн юм үнэн зөв гэдгийг өөртөө тунхаглан хэлж байгааг хэлдэг.”
Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд юу хийх вэ? Маш энгийн. Оюун
ухаанд бодож байгаа бодлоо хянаж, сөрөг бодлоо эерэг бодлоор солих
хэрэгтэйгээс гадна эерэг ятгалын үгийг өөртөө үргэлж давтан хэлэх.
“Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталт нь далд ухамсарт хоногшдог.” – Florence Scavel Shinn
Эерэг бодол, үг хэллэгүүд амьдралдаа итгэх итгэл, өөрийн үнэлэмж,
өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж мөн биднийг эерэг дадал зуршилтай
болгоход туслахаас гадна аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун,
амжилттай амьдрахад чиглүүлж өгдөг.
Ятгалын үг нь өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх хүсэлтэй хүн болгонд чухал хэрэгслэл болдог!
“Хүний оюун ухаан юу бодно, юунд итгэнэ түүндээ хүрдэг.” – Napoleon Hill
Танд амжилт хүсье!
©Ука Төмөр
Ангилал
Афоризм,
Зөвлөгөө
Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни
Unknown
Mar 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Архивын сан
-
▼
2012
(68)
-
▼
March
(27)
- Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?
- Хамгийн аюулгүй таван амттан
- Эрх мэдэл долоовор хуруунд байдаг
- Хамгийн хамгийн...
- Ордуудын мөнгөний зохилдолгоо
- Зүүд гэж юу вэ...
- Сүүдрээрээ тоглох уу
- Монгол-Англи зүйр цэцэн үг
- Ференц Пушкаш
- Та хэн бэ буюу өнгөний нууц
- Мэдүүштэй
- Бодууштай 7
- Бодууштай 6
- Бодууштай 5
- Бодууштай 4
- Бодууштай 3
- Бодууштай 2
- Бодууштай
- Амжилтын тарнийг хэрхэн ашиглах
- Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни
- “Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
- Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ R...
- Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амь...
- “Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
- Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – ...
- Амжилтын хэмжүүр
- Хөлбөмбөгийн дүрмүүдээс:
-
▼
March
(27)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
0 Санал хүсэлт:
Post a Comment