Би …
Өөрөө өөрийнхөө ОД
Өөрөө өөрийнхөө ХӨЖӨӨН ДЭМЖИГЧ
Өөрөө өөрийнхөө БАЙЛДАН ДАГУУЛАГЧ
Өөрөө өөрийнхөө ҮЛГЭР ДУУРИАЛ
Хуурамч, хиймэл дүр үүсгэж бусдын хайрыг татснаас өөрөөрөө байгаад бусдад үзэн ядагдаж байсан нь дээр…
Өөрөөрөө байх зөвшөөрлийг өөртөө өг. Өөрөөрөө байвал илүү их эрх чөлөөг эдэлнэ.
Бусдад буруугаа тохож ХОХИРОГЧ-ийн амьдралаар амьдарснаас, амьдралаа гартаа авч амьдралынхаа БААТАР болж амьдарсан нь дээр.
Бусдыг өөрчлөхийн оронд бусдад хандах хандлагаа өөрчлөх нь дээр.
Хязгааргүй – хайрла, хуваалц, өг, баярлуул…
Амжилттай, аз жаргалтай байхыг хүсвэл бусдыг амжилттай, аз жаргалтай болоход нь туслах.
Агууг бүтээх чадварлаг шинж чанаруудыг гадуур хайгаад явах
хэрэггүй. Бүгд өөрт чинь байгаа. Хэрэв бид өөрсдийн ур чадваруудыг
тодорхойлон гаргаж, өөрийгөө дүгнэж юунд дуртай, юу хийхдээ гарамгай,
ямар онцгой чадварууд байгааг тодорхойлж чадвал өөртөө итгэлтэй өдөр бүр
урам зоригоор дүүрэн улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх
болно.
Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал ажил шиг санагдахаан больж, ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог.
Та хэзээ ЯЛАГДАЛ-ыг хүлээн зөвшөөрнө тэр мөчид та ялагдана.
Өнгөрснөө ярьсаар л байна уу?.. одоо болно…. уйдаж байна… ирээдүйгээ ярья, төлөвлөе!
Өөрт байгаа мэдлэг, болвсрол, чадвараа тултал ашиглаж чадаж байна уу?
Сурч мэдсэнээ хэрэгжүүлэхгүйгээр, алхам авч, үйлдэл хийхгүйгээр бид ямар ч үр дүнд хүрэхгүй.
Хэрэгжүүлж чадаагүй МЭДЛЭГ бол дэмий ҮРЭГДЭЛТ гэсэн үг!
Чи хайрлагч, Би хайрлагч, Бид бүгд хайрлагчид……..
Бид зүрх сэтгэлийнхээ гүнд эргүүлээд хайрлагдах юмсан гэж хүсдэг.
Бусдын хойноос хайр нэхэж битгий яв. Түүний оронд өөрийгөө хайрла. Тэгвэл чи хэнд хайраа өгөхөө сайн мэднэ……
Чиний хайрыг амссан хүн маш азтай хүн……
Дайсан гэж байдаггүй! Тэд зөвхөн танигдаагүй найз нар…..
Заримдаа бидний хүссэн зүйл яг хажууд байж байдаг. Бид гагцхүү түүнийг ондоо нүдээр олж харах хэрэгтэй байдаг.
Бусдад хүчээр таалагдахын тулд өөрийгөө битгий өөрчил! Өөрөөрөө
байвал чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ хайрлаж,
хүндэтгэх хүмүүс гарч ирэх л болно!
Амжилтанд хүргэх амттай жор: Тэвчээр + Шаргуу зан + Хөлс хүч
Хэн нэгэн болох гээд хэн нэгнийг дуурайвал хэн ч биш болно. Өөрөөрөө бай!
Хэн ч биднээс илүү биш, хэн ч биднээс илүү ухаантай биш. Хэрвээ
хэн нэгэн илүү гэж бодож байгаа бол тэд зөвхөн хийх ёстой юмаа хойш
тавилгүйгээр хийдэг хүмүүс.
Хийх ёстой ажлаа хойшлуулдаг зуршил бидний цагийг хулгайлахаас гадна бидний амьдралыг хойш нь татдаг.
Гал дөлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл,
тэд чиний цогийг асааж, галыг бадраахад туслана.
Сэтгэлийнхээ галыг бадрааж яв!
Өөрийнхөө төлөө зогсож чадсанаар өөрийнхөө зорилго, мөрөөдөлдөө
зогсохоор барахгүй мөн түүнд чинь итгэж байгаа хүмүүсийн төлөө зогсож
байна гэсэн үг.
Өнөөдөр өөрийнхөө “хэн бэ” гэдгийг тунхагла!
Хvн өөрийнхөө гайхамшгийг мэдэхгvй тохиолдол их бий. Хvмvvс таны
тухай юу ярина, танд юу гэж хэлнэ тэр хэмжээгээр өөрсдийгөө vнэлдэг. Тэд
таныг мундаг гэвэл мундаг гэж бодно, муухай гэвэл муухай гэж бодно…..
Бусад таныг “хэн бэ” гэдгийг тунхаглахгvй. Зөвхөн та өөрийгөө 100% мэднэ.
Амжилтанд хүрэх амттай жор #2:
Хүс + Хий + Хүр
Амжилтанд хvрэх АМТТАЙ ЖОР:
Өөрт байгаа итгэл дээр уйгагvй хөдөлмөр нэмээд, дээрээс нь тууштай хандах хандлага нэмж өгөх
Таны хайрладаг хүн таныг эргүүлээд хайрлахаас сайхан юм гэж үгүй.
Хайртай хvмvvсдээ хайртай гэдгээ хэлж мэдэгд. Хайргvй бол зөнд нь орхи.
Өөрийгөө 100% ашиглаж чадаагүй байж бусдыг ашиглах тухай бодсоны хэрэггүй.
Таны хийж байгаа үйлдэл бусдад улам их мөрөөдөхөд, сурахад, үйлдэл авахад, бүтээхэд нь урам зориг өгдөг бол та УДИРДАГЧ.
Ялагдал хүлээх нь гаслантай ч, үйлдэл хийхгүй бол бүүр гаслантай.
Хэн ч таныг үгүйсгэж чадахгүй, зөвхөн та өөрөө өөрийгөө үгүйсгэдэг. Та өөрийгөө хаана, хэзээ үгүйсгэнэ тэнд та зогсоно.
Итгэл айдаснаас илүү хүчтэй! Өөртөө итгэ!
Та өөрөө хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрvvлээрэй!
Таны хийж байгаа vйлдэл болгон тань онцгой, сонирхолтой байх естой. Яагаад гэвэл ТА өөрөө маш ОНЦГОЙ, СОНИРХОЛТОЙ хvн учраас!
”Ирээдүйн амьдралаа хардаг бол гоё шүү” гэж бодож байгаагүй хүн бараг үгүй. Зарим хүмүүс үзмэрч дээр очиж ирээдүйгээ уншуулдаг.
Хэрэв бид амьдралдаа зорилготой, түүнд хүрэх төлөвлөгөөтэй,
биелнэ гэдэг итгэлтэй, түүнийгээ төсөөлж, харч, мэдэрч чадах юм бол бид
ирээдүйгээ харж байна гэсэн үг. Мөн хаана хүрэхээ маш сайн мэдэж байна
гэсэн үг.
ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ҮЗМЭРЧ БОЛЦГООЁ!
Ертөнц таныг үргэлж дэмждэг, таны сонгосон амьдралыг тань өгдөг.
ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ БҮТЭЭЛ.
Бүтээсэн бүтээл тань хэр их чанартай байна вэ?
Ангилал
Афоризм
Бодууштай 5
Unknown
Mar 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Архивын сан
-
▼
2012
(68)
-
▼
March
(27)
- Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?
- Хамгийн аюулгүй таван амттан
- Эрх мэдэл долоовор хуруунд байдаг
- Хамгийн хамгийн...
- Ордуудын мөнгөний зохилдолгоо
- Зүүд гэж юу вэ...
- Сүүдрээрээ тоглох уу
- Монгол-Англи зүйр цэцэн үг
- Ференц Пушкаш
- Та хэн бэ буюу өнгөний нууц
- Мэдүүштэй
- Бодууштай 7
- Бодууштай 6
- Бодууштай 5
- Бодууштай 4
- Бодууштай 3
- Бодууштай 2
- Бодууштай
- Амжилтын тарнийг хэрхэн ашиглах
- Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни
- “Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
- Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ R...
- Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амь...
- “Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
- Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – ...
- Амжилтын хэмжүүр
- Хөлбөмбөгийн дүрмүүдээс:
-
▼
March
(27)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
0 Санал хүсэлт:
Post a Comment