Амжилтын тарни хэр чухал болохыг өмнөх нийтлэл дээр
өгүүлсэн. Өөрийгөө ятгах сэтгэлзүйн үг эсвэл ятгалын үг гэх мэтийн үг
хэллэгийг хэрэглэхийн оронд цаашид амжилтын тарни гэж нэрлэхийг би хүсч
байна. Та нарт ч гэсэн энэхүү шинэ нэр таалагдана гэдэгт итгэлтэй байна.
АМЖИЛТЫН ТАРНИ
Өнөөдөр би энэхүү амжилтын тарнийг хэрхэн үр дүнтэй хэрэглэх тухай бичихийг хүслээ.
-Би эрүүл чийрэг
-Би өөрийнхөө хийж чадах юман дээр анхаарлаа төвлөрүүлдэг
-Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг
-Би бодлоо хянадаг
-Миний амьдрал баяр баясгалангаар бялхаж байна
- Би баяр хөөртэй
-Би өөдрөг хүн
-Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна
-Би зөвхөн өөдрөг хүмүүсийг өөрт татаж байна
1-рт: Амжилтын тарнийг одоо цаг дээр хэрэглэх. Би амжилтанд хүрнэ гэхийн оронд би амжилттай байна гэж хэлэх.
2-рт: Эерэг үг, өгүүлбэр хэрэглэх. Би уурлахаа болисон, би уургүй хүн
гэхийн оронд би аз жаргалтай хүн, эсвэл би маш тайван байдаг гэж хэлэх.
3-рт: Амжилтын тарнийг хэрэглэх үедээ тэр өгүүлбэр үг хэллэгийг мэдэрч маш сэтгэлийн хөдөлгөөн эмүцтэй хэлэх.
Би өөрт байгаа сөрөг бодлуудыг эхлээд цувруулж бичээд, түүнийхээ ард
амжилтын тарниудыг эерэг өгүүлбэрт оруулан одоо цаг дээр бичдэг.
Жишээлбэл:
Ажил бүтэхгүй байна → Миний ажил бүтэж байна
Уйтгартай байна → Миний амьдрал адал явдлаар дүүрэн
Хэцүү байна → Амархан байна
Найз залуу, найз охин олдохгүй байна → Таалагдсан залуугаа (охин-г) үргэлж өөртөө татаж чаддаг
Тэгээд энэ цувруулж бичсэн тарниа далд ухамсар хүлээн автал дахин
дахин давтаж хэлэх хэрэгтэй. Өдөрт 100 удаа хэлсэн ч ихдэнэ гэж байхгүй.
Хэр их олон давтан хэлнэ тэр хэмжээгээрээ хурдан үр дүнд хүрэх ба
өөрийн зан чанар, зуршил болгож, өөртөө итгэх, өөрийн үнэлэмжийг
дээшлүүлж, гаршина гэсэн үг.
-Бичиж авсан цаасаа олшруулаад гэрийнхээ толь, компьютер гэх зэрэг газруудад нааж байрлуулах мөн халаасандаа авч явж болно.
-Бас нэг хурдан үр дүнтэй болгох арга бол найзтайгаа хамтдаа давтаж
болно. Өөрөөр хэлбэл 2 найз бие биедээ амжилтын тарнийг хэлж сануулах.
Жнь Чи мундаг шүү, чиний энэ занд би дуртай, чамайг би үнэлдэг гэх
мэтийн үгнүүдийг бие биедээ аль болох олон удаа сануулах. Иймэрхүү
үгнүүдийг өдөрт олон удаа сонсоно гэдэг маш гайхалтай. Сэтгэл санаа ч
гэсэн маш сайхан болдог. Туршаад үзээрэй найзуудаа!
-Өөр нэг хурдан үр дүнд хүрэх арга бол өөрийнхөө дуу хоолойг тарниа уншиж байх хооронд бичиж аваад, түүнийгээ өдөржингөө сонсох.
Амжилтын
тарнийг өөртөө дор хаяж бүтэн нэг сарын турш цаг тутамд хэлээд үзээрэй.
Амьдралд тань асар их өөрчлөлт гарахыг та харах болно. Амжилтын тарни
миний амьдралыг өөрчилж чадсан ба та бүгдийн амьдралыг ч мөн адил
өөрчилж чадна гэдгийг би амлаж байна. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд
яг одооноос эхлээд АМЖИЛТЫН ТАРНИЙГ уншаарай!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇
Podcast: Download
Амжилт хүсье!©Ука Төмөр
0 Санал хүсэлт:
Post a Comment