Одоо өөрчлөгдөхгүй юм бол өөр хэзээ гэж…
Хүн өөрийнхөө амьдралыг 100 хариуцахаасаа айдаг, өөрийгөө
өөрчлөхөөсөө айдаг, тиймээс өөрийгөө өөрчлөхөөс илүү бусдыг өөрчлөх нь
илүү амархан санагддаг учраас бусад хүмүүс болон бусад зүйлс дээр
анхаарлаа тавьж, тэдгээрийг өөрчлөхийг орлддог.
Өөрөөсөө асуух асуулт:
- Яагаад?
- Яагаад YГYЙ гэж?
- Яагаад БИ үгүй гэж?
- Яагаад ОДОО үгүй гэж?…
Тийм ээ, би яг одоо хийе!!!
Амлалт бол зүгээр л нэг үг! Yр дүнгээ үзэхийн тулд YЙЛДЭЛ хийх хэрэгтэй!
Яагаад бид нэг амлалтыг жилийн жилд гаргах ёстой гэж?
Тийм ээ, энэ жил миний хувьд цоо шинэ жил! Тийм ээ, өнгөрсөн амьдрал
намайг тодорхойлохгүй! Тийм ээ, амжилт намайг зүглэн ирж байна! Тийм ээ
би өнөөдрөөс эхлээд өдөр бүр жижиг жижгээр, алхам алхмаар ахиж, жилийн
дотор гэхэд асар ихийг бүтээж, хол газрыг туулсан байх болно!
Аль болох энгийн байхыг хичээ. Ингэснээр таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн, төвөггүй, амархан болохыг та анзаарах биз.
-Зарим тохиолдолд зарим хүмүүс мөнгөгүй учраас амьдрал утгагүй байна,
мөнгөгүй учраас энэ ч таалагдахгүй, тэр ч таалагдахгүй байна гэж
боддог. Мөнгөтэй болохоор бүх юм өөрчлөгдөж, юманд арай өөр хандлагатай
болох юм шиг санагдаж байгаа бол тэр бодол худлаа!
Мөнгөгүй учраас дургүй байгаа бол мөнгөтэй болсон ч та дургүй хэвээрээ
байх болно. Таны хүссэн зүйлийг мөнгө авчрахгүй. Хүссэн зүйлээ өөрөөсөө
хайж эхлэх нь зүйтэй!
-гаргасан зорилгоо цаашид унтраалгүй авч явахын тулд зөвхөн эерэг
хүмүүстэй хуваалцаарай. Эерэг хүмүүстэй хуваалцснаар эерэг энергийг
хуримтлуулж, эрч хүчтэйгээр зорилго өөд алхана.
365 хоногийн баяр баясгалан
365 хоногийн хайр ивээл
365 хоногийн амжилт
365 хоногийн эрч хүч
365 хоногийн адал явдал
365 хоногийн шалгуур
-Буруу сонголт хийсэндээ амаа барьж, өөрийгөө буруутгахын оронд тэр
үед та байдаг чадлаараа хичээж хийх ёстой зүйлээ хийсэн гэдгийг мэдэрч,
цаашид сонголтууд үргэлж гарч ирдэгт талархах нь зүйтэй. Сонголт үргэлж
гарч ирдэг! Та ямар сонголт хийхээ одоо сайн мэдэж байгаа гэдэгт
итгэлтэй байна!
-Таныг гомдоож, үгүйсгэсэн хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд
таныг үргэлж дэмждэг, үлгэр дууриал үзүүлдэг, эрч хүч өгдөг тэдгээр
хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлж баярлаж талархах нь зүйтэй. Гэхдээ
зарим тохиолдолд таныг гомдоож, буруутгаж, үгүйсгэснээр танд чухал
сургамж болж байдаг. Тийм ч учраас та улам туршлагажиж, эрч хүчийг олж,
өөрт өгөх хайрыг улам ихээр нэмэгдүүлдэг болохоор бас тэр үүднээс
тэдгээр хүмүүст талархах нь бас зүйтэй гэж бодож байна.
-Ганцаараа байгаад өөрийгөө буруутгаж гэмтэн болгохын оронд таны
дотоод сэтгэл таны анхаарлыг татаж, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрөөх цаг
болжээ гэдгийг мэдэгдэж байгаад талархах нь зөв болов уу… Та хэзээ ч
ганцаараа биш! Хайр үргэлж тантай хамт! Өөрийгөө хайрла!
-Би өрөө ГАЙХАМШИГ гэдгийг мэдэж авсандаа талархаж байна!!!
-Өдөр болгон хайрыг өгч хайрыг авч байдагтаа баярлаж байна!!!
Ганц тохиолдсон боломж…
Сүүлчийн боломж…
Боломж үргэлж гарч байдаг ба биднийг янз бүрийн боломжууд үргэлж хүлээж
байдаг. Тиймээс эдгээр боломжуудад үүд хаалгаа нээж өгснөөр өөртөө болон
бусдад боломжийг гаргаж чадна.
-Үгүйсгэгдэх болгонд улам ихээр сайжирч байна, угүйсгэгдэх болгонд “ЗА” руу ойртож байна гэж бодох хэрэгтэй!
Ангилал
Афоризм
Бодууштай 2
Unknown
Mar 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Архивын сан
-
▼
2012
(68)
-
▼
March
(27)
- Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?
- Хамгийн аюулгүй таван амттан
- Эрх мэдэл долоовор хуруунд байдаг
- Хамгийн хамгийн...
- Ордуудын мөнгөний зохилдолгоо
- Зүүд гэж юу вэ...
- Сүүдрээрээ тоглох уу
- Монгол-Англи зүйр цэцэн үг
- Ференц Пушкаш
- Та хэн бэ буюу өнгөний нууц
- Мэдүүштэй
- Бодууштай 7
- Бодууштай 6
- Бодууштай 5
- Бодууштай 4
- Бодууштай 3
- Бодууштай 2
- Бодууштай
- Амжилтын тарнийг хэрхэн ашиглах
- Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни
- “Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
- Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ R...
- Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амь...
- “Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
- Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – ...
- Амжилтын хэмжүүр
- Хөлбөмбөгийн дүрмүүдээс:
-
▼
March
(27)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
0 Санал хүсэлт:
Post a Comment