Бодууштай 4

Mar 4, 2012

- Хувь тавилангаа өөрөө бvтээ
  Хувь заяагаа өөрөө зохио
- Боломжгvйгээс боломжтой зvйлс асар их
- Сэтгэлээсээ бие биенийгээ хайрла
  Сэтгэлээсээ бие биенийгээ хvндэл
  Сэтгэлээсээ бие биенийгээ урамшуул
 Сэтгэлээсээ бие биендээ тусал
 Сэтгэлээсээ хийсэн болгон тань танд эргээд ирнэ.
- Та юу хүсч мөрөөдөж байна? Хүсээд мөрөөдөөд бай!
  Та юу хийж бүтээж байна? Хийгээд бүтээгээд бай!
  АМЖИЛТ ОЙРХОН БАЙНА ШҮҮ ЗАЛУУЧУУДАА!
- Хvслээ хойш нь тависан хvнд бvх юм боломжгvй мэт санагдана.
  Хvсэл рvvгээ тэмvvлсэн хvнд бvх юм боломжтой мэт санагдана.
- Та өөрөө өөрийнхөө бүтээл
- Боломжгүй гэдэг үгэнд бүү хуурт
  Ялагдал гэдэг амьдралд бүү итгэ.
- ХИЙ эсвэл БVV ХИЙ! Битгий шалтаг тавь
-Жижигхэн юманд санаагаа бүү зовоо 
 Яагаад гэвэл энэ жижигхэн юм 
 Үүнээс болж өөрийгөө битгий шаналга 
 Тэртээ тэргүй алга болно.
-Оролдож үзээгvй бүх юм боломжгүй мэт санагдана. Оролдоод үзэхэд илүүдэхгүй шүү!
Тархинд байгаа асуудлыг зvрхэнд байгаа хайраар шийднэ.
“Хүмүүс залхуудаа биш харин тэдний гаргасан зорилго сул, хүчгүй байдаг учраас гаргасан зорилгодоо тууштай хандахад хангалттай өдөөж, зоригжуулж өгч чаддаггүй.”
Бусдын гаргасан амжилтанд чин сэтгэлээсээ баяр хүргэ! Чиний ээлж удахгүй ирнэ!
Би гайхамшгийг өөрөө бүтээдэг болохоор гайхамшиг надад өдөр бүр тохиолддог.
Зорилго гаргаснаар ирээдүйн амьдралаа урьдчилан бүтээнэ.
Зорилго гаргаснаар хувь заяагаа урьдчилан зурна.
Муу зуршлыг сурахад амархан боловч түүнтэйгээ амьдрахад хор хөнөөлтэй. Сайн дадал зуршлыг сурахад хэцүү боловч түүнтэйгээ амьдрахад тустай.
Зорилго гэдгийг бид багаасаа өчнөөн сонсож мэддэг мөртлөө яагаад зорилгоо гаргахгүй байнаа? Хммм….
Бид юу хийхээ мэдэхгүйдээ амжилтанд хүрэхгүй байгаа юм биш. Зөвхөн хийе гэсэн сахилга батыг өөртөө үүсгэх хэрэгтэй.
Өөрийн хүссэн зүйлээ хий…
Өөрийн сонгосон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл…
Өөрийн хүссэн нөхцөлд амьдар…
Ингэж чадвал та өөрийн хүссэн амьдралаар амьдрана.
Биеэ бодоорой! Биеийн тамир спортоор байнга хичээллээрэй! Бидэнд байгаа цорын ганц жинхэнэ өмч бол бидний бие махбодь, оюун ухаан!
Би өөртөө хайртай
Би чамд хайртай
Би чамайг өөр шигээ хайрладаг
Би өөрийгөө чамайг хайрладаг шигээ хайрладаг
Алхам авч үйлдэл хийгээгүй мөрөөдлийг ЗҮҮД гэнэ.
Төлөвлөж боловсруулаагүй хийсэн үйлдлийг ХАР ДАРСАН ЗҮҮД гэнэ.
Бидний айгаад, дүлээд, хүрч чаддаггүй тэр газар бидний хүсэл мөрөөдөл, амжилт хүлээж байдаг. Тиймээс бид айхгүй алхам авч, хүрэх газраа очих хэрэгтэй!
Хэн нэгэн танд уурлаж байвал үнэндээ тэд тань руу уурлаж байгаа юм биш. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд уйтгар гунигаар дүүрэн байдаг. Тэдэнд хайрыг өг!
Хэн нэгэн таныг үзэн ядвал, тэд зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийгөө үзэн ядаж, өчүүхэн мэт болгож байдаг. Тэдэнд хайрыг өг!
ТЭДЭНД ХАЙР ХЭРЭГТЭЙ!!!
Нэгэнт ассан СЭТГЭЛИЙН ГАЛЫГ өөрөө л унтраадаггүй юм бол өөр ХЭН Ч унтрааж ЧАДАХГҮЙ!
Өөртөө дуртай, хийж байгаа зүйлдээ дуртай, түүнийгээ хэрхэн хийж байгаадаа дуртай байвал амжилт гарцаагүй ирнэ.
Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэх ном худалдан авсан бол бахархмаар,
Цаг заваа зарцуулж уншсан бол бүүр бахархмаар,
Түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлсэн бол хэлэх үг алга.
Харин амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй бол хайрын МӨНГӨ, хайрын ЦАГ!
Айдсаа устгаж, хүссэн бүхнээ олж авах эрх чөлөөг өөртөө өгье!
Айдасны эх үүсвэр бол “БИ ӨӨРӨӨ”. Өөрийнхөө итгэлийг айдасд тушааж, айдас бодит гэдэгт итгээд ирэх цагт айдас намайг эзэмдэнэ.
Хүн бүрт байгалаас заяасан ЧАДВАР гэж байдаг.
Найзууд аа, өнөөдрөөс эхлээд өөрт байгаа чадваруудаа хөгжүүлж, хүчин төгөлдөр болгож, ашиглалтанд оруулцгаая!
Би “судлаач”….
Өөрт байдаг хязгаарлагдмал итгэл, хязгаарлагдмал бодлоос өөрийгөө чөлөөлж чадснаар цоо шинэ “БИ”-г үүсгэх боломжтой. Өөрийгөө судлаагүйгээр хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй!
БИ АМЬДРАЛД ДУРЛАГЧ
Амьдралд дурлагч хүн бүрт амжилт ирнэ!
Өөрийн үнэлэмж, үнэ цэнийг нэмснээр амьдралдаа зөв алхам, зөв сонголтуудыг хийнэ.

1 Санал хүсэлт:

  1. Anonymous said...:

    Гайхалтай