Амжилтын хэмжүүр

Mar 4, 2012

Өдөр болгон тодорхой хэмжээний амжилт гаргаж байгаагаа чи яаж мэддэг вэ? Түүнийгээ хэрхэн мөрддөг вэ?
Өдөр тутам гаргаж буй амжилтыг хэрхэн мөрдөх тухай жижиг зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.

Амжилттай өнгөрөөсөн өдөр:

  • Төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэсэн
  • Хэн нэгнийг баярлуулсан
  • Шинээр юм мэдэж авч, сурсан
  • Хамгаас хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөсөн
  • Биеийн тамир спортоор хичээллэсэн г.м. Чиний амьдралд эрч хүчийг өгдөг, сайхан мэдрэмж , баяр баясгаланг өгдөг, амьдрах шалтгаан өгдөг үйлдлүүд их хийснээр амжилттай өнгөрөөлөө гэж бодох хэрэгтэй.
Амжилтгүй өнгөрөөсөн өдөр:
  • Үр бүтээлгүй өнгөрөөсөн
  • Стрэссдэж, сэтгэл санаагаар унасан
  • Урвуу бодолтой хүмүүстэй цагийг өнгөрөөсөн
  • ТВ үзэж өнгөрөөсөн
  • Өдрийг гомдоллож, ууртай өнгөрөөсөн г.м. дотоод ертөнцийг харанхуй болгож байгаа, амьдралыг уйтгар гунигтай болгодог, эрч хүчийг сорсон үйлдлүүд  хийснээр чиний нэг өдөр хий дэмий амжилтгүй өнгөрснөөр тооцож болно.
Тэгэхээр:
- Өдөр бүрийн төгсгөлд тухайн өдөр юу хийж бүтээв гэдгээ дахин нэг санаж дүгнэж сурах. Жнь: 8 цаг ажил дээрээ, 2 цаг гэр орныхонтойгоо, 2 цагийг өөрийгөө хөгжүүлэхэд, 30 минут дасгал хийхэд, 1 цаг ТВ үзэхэд зарцуулсан г.м.
- Цаасыг 2 хувааж байгаад 1 тал дээр нь амжилттай өнгөрөөсөнд тооцох бүх цагаа жагсаагаад бичих. Нөгөө тал дээр нь амжилтгүй өнгөрөөсөн цагаа жагсааж бичих.
Хэрэв амжилттай өнгөрүүлсэн цаг чинь амжилтгүй өнгөрөөсөн цагаас их байвал өдрийг АМЖИЛТТАЙ өнгөрөөлөө гэж бодох.
АМЖИЛТТАЙ ЦАГ > АМЖИЛТГҮЙ ЦАГ= АМЖИЛТТАЙ ӨДӨР :-)
Бидэнд байдаг цорын ганц хязгаарлагдмал зүйл бол “ЦАГ ХУГАЦАА”. Цаг минут бүхнийг хэрхэн өнгөрөөж байгаагаас  бидний амжилт шалтгаална. Өнгөрсөн бол өнгөрсөн, ирээдүйг бид мэдэхгүй, зөвхөн өнөөдөрт байгаа цагаа аль болох ихэнх хувийг өөртөө эрч хүч, баяр баясгалан, аз жаргал, амжилт, хайр авчрах үйлдлүүд хийж байх хэрэгтэй гэж бодож байна!
Мэдээж хүн бүрт өөрсдийн хэмжүүр, арга байдаг. Та бүгд өдөрт гаргаж байгаа амжилтаа хэрхэн мөрддөг вэ? Өөрсдийн арга барилаа энд хуваалцаарай!
Амжилт хүсье!

0 Санал хүсэлт: