Юу ч хийсэн тvvнийгээ хийж байх явцдаа сэтгэл ханамжийг авч
чаддаггvй зєвхєн vр дvнгээ харж байж сая нэг сэтгэлийн ханамж авч
баясдаг байсан бол –Өнөөдөр би юу ч хийсэн тvvнийхээ vр дvнг харж
баясахаас гадна хийж байх тэр хугацаандаа мєн адил баясах нь маш чухал
юм байна гэдгийг сурлаа.
Та өнөөдөр юу сурав?
Өөрийгөө даван туулах нь миний АМЖИЛТ.
Таны АМЖИЛТ юу вэ???
Таны дотоод ертөнц таныг хүрээлэх гадаад ертөнцийг бүтээнэ.
Агууг бүтээх тэр сайхан чадварлаг шинж чанаруудыг гадуур хайгаад явах хэрэггүй. Бүгд өөрт тань байгаа
Олон сайхан эерэг бодолтой хүмүүсээр хүрээлүүлж байгаадаа би маш баяртай байна!
Дөнгөж сая өнгөрсөн 1 цагийн дотор чи юу хийв? Хэрэгтэй юм хийж vv? Талаар өнгөрөв vv?
Таны амьдралд юу дутаж байна???
Амьдралыг та яаж харна амьдрал тэр л зүйл байдаг. Амьдралыг асуудалгүйгээр төсөөлшгүй, асуудал хүнийг улам хурц болгодог.
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ сонирхсон ажлаа
яг зөв газраа зөв үедээ хийж чадсан байдаг. Өөрийнхөө хүсэл сонирхолын
дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүх зүрх сэтгэлээ зориулж түүндээ
амжилт гаргах нь хүн болж төрсний нэг баяр баясгалан гэж болох билээ
ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛИЙГ СОНСОЖ, ТҮҮНИЙГЭЭ ДАГА!
Та залуу ч бай хөгшин ч бай хамаагүй. Амжилтанд хүрэхэд насны хязгаар ерөөсөө хамаарахгүй.
ШАЛТАГ ХАЙДАГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ЗЭМЛЭЖ БАЙГААТАЙ АДИЛ
Дадал зуршлыг бүрмөсөн устгаж болно
Дадал зуршлыг цоо шинээр олж авч болно
Өөрийгөө хөгжүүлэх болон оюун ухаанаа тэлэх ном байнга уншиж байх
хэрэгтэй. Ном уншдаггүй хүн бичиг үсэг тайлагдаагүй хүнээс долоон дор.
НОМ БОЛ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ТОЛЬ
Ямар нэгэн ажил эхлэхэд тохиромжтой цагийг хүлээвэл ихэнх
тохиолдолд хэзээ ч эхлэж чадахгүй талаар болдог муу талтай. Маш
тохиромжтой нөхцөл байдал нь бүрдсэн үе гэж хэзээ ч үгүй. Тиймээс
хүлээлгүй яг ОДОО эхэл.
Амжилт болон Ялагдлыг зүгээр санамсаргүйгээр олж авдаггүй. Учир
нь бидний амьдралд болж буй үйл явдлууд бгд ямар нэгэн шалтгаантайгаар
үүсдэг.
ХОЁР ТУУЛАЙН АРААС ЯВБАЛ АЛЬ Ч ҮГҮЙ ХОЦРОНО.
Ихэнх хүмүүс нэг дор нижгээд юм амжуулахыг боддог. Үүнд буруу
байхгүй. Гэвч хийж байгаа юмны чанар болон эцсийн үр дүн хэр байх бол?
Ямарваа нэгэн юм хийхдээ яг юу хийж байна ЗӨВХӨН ТҮҮНДЭЭ сэтгэлээ гаргаж 100%-ийн анхаарлаа төвлөрүүлж сур.
ҮЙЛ ХӨДӨЛГӨӨНӨӨС СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮСНЭ.
Амьдрал ямар байх нь өдөр тутмын эмуц болон сэтгэлийн хөдөлгөөн ямар байхаас шалтгаална.
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
Биеийн тамир спортоор хичээллэсэн хүн амжилтанд хүрнэ учир нь
өөрийгөө даван туулах чадварыг эзэмшиж байгаагаас гадна эрүүл байж
саруул ухаанаар сэтгэх болно.
Биеийн твмираар хичээллэж байгаа хүн биеэ тухайн үед зовоож байгаа боловч эцсийн үр дүн эрүүл чийрэг байна.
Биеийн тамираар хичээллээгүй хүн тухайн үед жаргаад байгаа боловч эцсийн үр дүн өвчин зовлон.
Сурахад хэцүү хийхэд хэцүү юм гэж байна
Сурахад амархан хийхэд хэцүү юм гэж байна (Жнь нүх ухаж сурахад амархан хийхэд хэцүү)
Сурахад хэцүү хийхэд амархан юм гэж байна (Жнь машин барьж сурахад хэцүү боловч сурсан хойноо маш амархан байдаг)
Сурахад амархан хийхэд амархан юм гэж байна ( энэ нь ихэвчлэн
тухайн хүний хамгийн хийх дуртай юм бөгөөд ТӨРӨЛХИЙН АВЬЯС байдаг юм)
Таны хийх дуртай юм юу вэ?
Та ямар авьястай вэ?
Агуу ихийг мөрөөд. Мөрөөдөл нь амжилтанд хүрэх замын эхлэл юм. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг.
Завгүй байх нь ажилсаг байхын шинж биш, зав ихтэй байх нь
захуугийн шинж биш. Хамгийн гол нь хэр их ҮР БҮТЭЭЛ-тэй байна вэ гэдэг
чухал.
Юманд хэр их тууштай хандаж байна вэ гэдэг чинь өөрөө өөрийнхөө чадварыг хэр их үнэлж, түүндээ хэр их итгэж байгаагаас хамаарна.
Өөрийгөө илүү үнэ цэнэтэй болгохын тулд би юу хийж чадах вэ?
гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Өөрийнхөө одоо байгаа дүрийг биш
өөрийнхөө хэн болж чадах тэр дүрийг төсөөлөн бодоорой. Үүнийг байнга
давтаж хийснээр та өөрийгөө улам их үнэ цэнэтэй болгон өөрчлөгдөхийг
харах болно.
Cурсан юмаа ашиглаж чадахгүй бол сураагүйтэй адил,
Мэдсэн юмаа хэрэгжүүлж чадахгүй бол мэдээгүйтэй адил.
«Бусдыг өөрөөсөө дээгүүр хэзээ ч бүү тавь. Өөрийгөө бусдын доор хэзээ ч бүү тавь.»
Богино хугацаанд их үр бутээл хэрхэн гаргах тухай сайн бодож төлөвлөж сур.
Та өдрийг ҮР БҮТЭЭЛТЭЙ өнгөрөөж байна уу аль эсвэл зүгээр ИДЭВХТЭЙ өнгөрөөж байна уу?
Aмархан болохоос өмнө бух юм хэцуу.
Амьд байх хугацаандаа бие биенийгээ хайрлацгаая!
Болсон болоогуй худлаа юманд найдахаа зогсоо. Шийдвэрийг гартаа авч алхам хийж эхэл.
Хун өөртөө итгэлтэй, эрч хучтэй байхад бутэхгуй зуйл гэж угуй!
Юу ч бодсон тэр маань биелэх боломжтой гэж бодоход амьдрал сайхан шуу!
Амьдралаа гайхамшигтай сайхан болгох боломж хүн бүрт бий!!!
Үдээс хойшхи байдал чинь ямар байх нь яг одоо ЭНЭ МӨЧИД юу бодож байгаагаас хамаарах
Яг юу хийхэд таны сэтгэл санаа өөдрөг болж, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Амжилтанд хүрнэ гэж бодвол та өөрийгөө аль хэдийн амжилтанд
хүрснээр тооц, Ялагдана гэж бодвол та өөрийгөө аль хэдийн ялагдснаар
тооц
Атга юмыг атга гэж бодоод явбал дараа дараагийн бүх зүйлс атга л
байх болно. Атга ч гэлээ өвөр дүүргэнэ гэж бодоод явбал дараа дараагийн
зүйлс өврийг чинь аяандаа дүүргээд л ирнэ.
Ялагдал нь амжилтын эх үүсвэр юм.
Ухаантай хүн цөхрөл дундаас боломжийг олж хардаг. Ухаангүй хүн
боломж дундаас цөхрөлийг олж хардаг. Тиймээс бүх амжилт миний мөрөөдөл
биелнэ гэж итгэдэг хүмүүсийн сэтгэлээс эхэлнэ.
Та хамгийн сүүлд хэзээ, хэнийг баярлуулсан бэ?
Та өөрөөрөө хэр их бахархана төдий чинээ таны өөрийгөө үнэлэх
үнэлгээ сайжирна, та өөрийгөө хэр их голно төдий чинээ өөрийгөө үнэлэх
үнэлгээ доогуур байна.
Өөрийгөө дээгүүр унэлж сурснаар та амьдралдаа зөв алхам, зөв сонголт хийнэ.
Бусдыг дээгүүр тавьж, өөрийгөө дор үздэгээ зогсоо.
Бусдын хүчинд бус өөрийнхөө хүчинд итгэж сур!
Та өөрийнхөө хамгийн том дайсан. Та өөрийгөө даван туулбал бусад бүхнийг даван туулж чадна.
Таны бодол таны амьдралын тусгал юм.
Өөрөө өөрөөрөө байх шиг сайхан юм гэж үгүй.
Өөрөөрөө бахархаж сурцгаая!
Та өөрийгөө ямар дүр төрхөөр төсөөлөх буюу тэр дүр төрхөндөө
итгэх юм бол тэр төсөөлөл тань таны жинхэнэ бодит дүр төрх болж хувирна.
Хүн өөртөө тодорхой зорилго тавьж, бодсон санаснаа бүтээхийн төлөө чармайн хичээх юм бол агуу амжилтанд хүрч чадна.
Санасаар суугаад саарал Бодсоор суугаад буурал болно гэж
ярьдагшдээ. Тийм болохгүйн тулд зорьсондоо хүрэхийн төлөө ямар нэг
алхамыг бүтнэ гэсэн бүрэн итгэлтэйгээр зориглон хийгээд үзээрэй..
Хүн бүр, үйл явдал бүхэн сайн муу талтай. Тэгвэл мууг нь биш сайн
талыг нь харахыг хичээцгээе. Тэгээд хүний тухай болон үйл явдлын
талаарх бодол маань хэрхэн өөрчлөгдөхийг дотроо тунгаацгаая )
Ангилал
Афоризм
Бодууштай 7
Unknown
Mar 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Архивын сан
-
▼
2012
(68)
-
▼
March
(27)
- Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?
- Хамгийн аюулгүй таван амттан
- Эрх мэдэл долоовор хуруунд байдаг
- Хамгийн хамгийн...
- Ордуудын мөнгөний зохилдолгоо
- Зүүд гэж юу вэ...
- Сүүдрээрээ тоглох уу
- Монгол-Англи зүйр цэцэн үг
- Ференц Пушкаш
- Та хэн бэ буюу өнгөний нууц
- Мэдүүштэй
- Бодууштай 7
- Бодууштай 6
- Бодууштай 5
- Бодууштай 4
- Бодууштай 3
- Бодууштай 2
- Бодууштай
- Амжилтын тарнийг хэрхэн ашиглах
- Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни
- “Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
- Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ R...
- Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амь...
- “Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
- Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – ...
- Амжилтын хэмжүүр
- Хөлбөмбөгийн дүрмүүдээс:
-
▼
March
(27)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
Titanium nitride gun coating - Titanium Art & Crafts
It thinkpad x1 titanium is the only reliable and reliable piece solo titanium razor of quality for the apple watch titanium production of authentic metal oxide and zinc oxide in 오즈포탈 the modern ecosport titanium and