Гайхамшгийг өөрөөсөө хайж олсноор дэлхийг өөрчлөх хүчийг олно.
Бид төрсөн өдрөөрөө үргэлж халуун дулаан мэндчилгээ болон янз
бүрийн бэлэг хүлээн авдаг. Үүнийгээ мэддэг учраас хүлээн авахдаа бэлэн
бөгөөд нээлттэй байдаг.
Яг үүний адил бид өдөр болгон бусдаас халуун дулаан үг сонсож мөн
янз бүрийн бэлгэгнүүдийг хүлээн авч байдаг боловч үүнд үргэлж бэлэн,
нээлттэй байж чаддаггүй.
Тиймээс өдөр болгоныг “МИНИЙ ӨДӨР” гэж бодож эдгээр бэлэгнүүдийг хүлээж авахад бэлэн бай.
Өөрт байгаа сайн чанаруудыг өдөр болгон өөртөө сануулж бай!
Бусдаас ялгарах зан чанар, дүр төрх тань таны онцгой чанар гэдгээ бүү март, өөрийгөө хайрла!
Хийх ёстой юмаа дор дор нь хийж чадсанаар аз жаргал, баяр баясгалан, амжилт аяандаа биднийг олоод ирнэ.
Зорилгогүй хүн төөрсөн хүнтэй адил. Зорилготой боловч түүнийгээ
төлөвлөөгүй хүн газрын зурагтай мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй
байгаа төөрсөн хүнтэй адил.
Зрилгоо гаргаж түүнийгээ төлөвлөж, цаасан дээр бичиж, түүнийхээ тухай байнга бодох болгонд таны зорилго илүү бодит болно.
Та өнөөдөр анхаарлаа юун дээр төвлөрүүлэх гэж байна вэ?
Анхаарлаа юун дээр төвлөрүүлнэ тэр төвлөрүүлж байгаа юм чинь томорч, өргөждөг.
Өөртөө байгаа сайн сайхан бүхнийг бусадтайгаа хуваалцаарай. Бусдад таны гэрэл гэгээ хэрэгтэй шүү!
Юу ч хийсэн бид бусдаас урамшууллын vг сонсох гэж хийгээгvй,
шагнал урамшуулал авахын тулд хийгээгvй, би мундаг гэдгээ харуулахын
тулд хийгээгvй. Зөвхөн өөрсдийнхөө төлөө, өөрийгөө хvндэтгэж байгаан
улмаас хийдэг.
Өөртөө тусалж чадахгvй бол бусдад яаж туслах билээ,
Өөрийгөө хөгжvvлж чадахгvй бол эх орноо яаж хөгжvvлэх билээ.
Гайхамшгийг өөртөө авчрахын тулд би өдөр шөнөгүй ажиллаж байна…..
Яагаад өөрийгөө бусадтай харьцуулах гэж? Энэ хорвоод танаас өөр тань шиг байж чадах хvн ганц ч байхгvй!
өөрийгөө бусадтай харьцуулах болгонд өөрийн vнэлэмж, өөртөө итгэх итгэл-ээ алдаж байдаг.
Амьдралд хэн хүчтэй, хэн хурдан нь дандаа хожоод байдаг юм биш. Оюун ухаандаа хэн хожино гэж бодсон тэр хүн хождог.
Цаг агаар зэврүүн хүйтэн ч гэсэн миний баяр баясгаланг унтрааж
чадахгүй, баяр баясгалангаар дүүрэн байгаа сэтгэл санааг эвдэж чадахгүй.
Хөгжим надад урам өгдөг, хөгжим надад эрч хүчийг өгдөг, хөгжим
миний сэтгэлийг хөдөлгөдөг, хөгжим намайг амраадаг, хөгжим надад нэгийг
бодуулдаг……. БИ ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ
Надад сайхан ажил, сайхан байр, сайхан хайр дурлал, сайхан бие
хэрэгтэй гэж боддог мөртлөө надад САЙХАН СЭТГЭЛ хэрэгтэй гэж боддог хvн
цөөхөн байдаг. САЙХАН СЭТГЭЛ-тэй байхад хvссэн сайхан бvхэн ирэх нь
гарцаагvй.
Хэн ч таныг хайрлахгvй байгаа юм шиг санагдвал бусдыг хайрла
Хэн ч танд туслахгvй байгаа юм шиг санагдвал бусдад тусал.
Ингэж чадвал та ГАЙХАМШГИЙГ бусдад болон өөртөө авчирч байна гэж бод.
Амжилт өөд өгсөх цахилгаан шат эвдэрсэн, энгийн шатаар дээшээ өгс. – Zig Ziglar
Алхам алхмаар урагшаа!
Боломжгvй бvхнийг төсөөлж, агуу бvхнийг бодож, хязгааргvй бvхнийг сэтгэх чадвар бид бvгдэд бий!
Бодож, төсөөлж, сэтгэж чадсан юм чинь бvтээж чадна!
Доройтож байгаа нэгнээ дээш нь гаргаж
Дээгvvр яваа нэгнээсээ суралцаж
Хvрээлэн буй орчноо өөд нь татаж яваа хvмvvс миний хувьд SUPER STAR
Сэтгэлээр унасан нэгэндээ урмын vг хайрлаж
Сайн сайхан бvхнээс цэнэгжиж
Муу муухай бvхнийг ялан дийлж байгаа хvvмvvс миний хувьд SUPER STAR
Боломжгүйгээсээ боломжтой зүйлс асар их!
Хувь тавилангаа өөрөө бvтээ
Хувь заяагаа өөрөө бич
Таны амьдралын vйлдлvvдийн аль 20% амьдралын тань баяр баясгалан, аз жаргалын 80%-ийг vvсгэж байна вэ?
Таны амьдралын vйлдлvvдийн аль 20% амьдралын тань уйтгар гуниг, зовлонгийн 80%-ийг vvсгэж байна вэ?
Мөнгөтэй байгаад өвчин зовлонтой бол яахуу
Мөнгөтэй байгаад ар гэр, хувийн амьдрал асуудалтай бол яахуу
Өвчин зовлонгүй, ар гэр хувийн амьдрал асуудалгүй бол мөнгөтэй болоход юу нь болохгүй гэж….
Зvрх сэтгэлийн тань гvнд нуугдмал хvсэл мөрөөдөл байна уу? –
Тvvнийгээ битгий нуу, гаргаж ирээд тvvнийхээ төлөө юу хийх вэ гэж бод.
Та юу хүсч мөрөөдөж байна? Хүсээд мөрөөдөөд бай!
Та юу хийж бүтээж байна? Хийгээд бүтээгээд бай!
Та юу хэрэгжүүллж, юунд хүрмээр байна? Түүнийгээ хэрэгжүүлээд, түүндээ хүрээд байгаарай!
АМЖИЛТ ОЙРХОН БАЙНА ШҮҮ ЗАЛУУЧУУДАА!
Vзэж байгаа кино тань “мя” байвал битгий үзэж дуусга.
Уншиж байгаа ном чтань “шал нойрны” байвал битгий уншиж дуусга.
Аяга хоолондоо дунд нь хүрээд цадсан бол шууд зогс, битгий үргэлжлүүлж ид.
Зарим тохиолдолд юу ч хийсэн түүнийгээ автоматаар дуусгах хэрэггүй.
Сонирхолгүй, үр бүтээлгүй юмыг зогсоож чаддаг тэр зуршлыг хөгжүүлэх
хэрэгтэй.
Боломжгүй гэдэг үгэнд бүү хуурт,
Ялагдал гэдэг амьдралд бүү итгэ.
Хийх ШАЛТГААН гаргаснаар хийхгvй байх ШАЛТАГ- аас өөрийгөө аврана.
Өдөр болгоныг ХАЙРЫН ӨДӨР болгоцгоое!
Та амьдралаас юу соронздон татмаар байна? Аз жаргал? Мөнгө? Хайр? Эд хөрөнгө? …….
…….Амьдралаас тэр бүх гайхамшгаа татдаг соронз мэт бай.
”Бусдаас үнэнч хайрыг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр хайрла
Бусдад үнэнч хайрыг өгөхийг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр
хайрла”
Та бодож байгаагаасаа илүү УХААНТАЙ
Та төсөөлж байгаагаасаа илүү ХҮЧТЭЙ
Та итгэж байгаагаасаа илүү ЗОРИГТОЙ
Бусдад туслахын тулд илүү алхам хийж байгаа хүмүүсийг харахад үнэхээрийн сэтгэл хөдөлмөөр. Сайхан!
Бид бүгд адилхан сэтгэх, бодох чадвартай.
Хэн нэгэн надаас илүү боддог, сэтгэдэг эсвэл надаас илүү
боловсролтой, боломжтой, мөнгөтэй гэж бодож байвал тэр бодол тань
ХУДЛАА!
“Амьдралд байдаг цорын ганц хязгаар бол өөрийнхөө оюун ухаанд гаргасан хязгаар.”
Зөвхөн хэн нэгэн танд “үгүй”, “болохгүй”, “бүтэхгүй” гэж хэлснээр хийх гэж буй юмаа больж зогсоох нь утгагүй.
“Үгүй” гэх болгонд нь “За” руу ойртож байна гэж бод.
Та дотроо бүтнэ гэж бодсон бол бүтэх учиртай.
Хийж байгаа юм тань хичнээн хүнд хэцүү байсан ч хамаагүй үргэлжлүүлэн шантралгүй хийж дуусгаарай!
Амьдрал тийм хэцүү байх ёсгүй
Амжилтанд хүрэхийн тулд тийм гоц гоод байх шаардлагагүй.
“ЭНГИЙН БАЙХ НЬ АУГАА БҮХНИЙ ҮНДЭС”- Брюс Ли
Аливаа юм энгийн байх тусмаа аугаа байдаг.
БИ ӨӨРТӨӨ МАШ ИХ ХАЙРТАЙ!
Өдөр болгоныг ШИНЭ, ӨӨДРӨГ, БАЯСГАЛАНТАЙ, БАЯРТАЙ, ХӨӨРТЭЙ,
СЭТГЭЛ ДОГДОЛСОН, АЗТАЙ, ХИЙМОРЬТОЙ, ЖАВХААТАЙ, ЗОЛБООТОЙ, ГЭГЭЭТЭЙ,
ЭРҮҮЛ, ЧИЙРЭГ, ЗОРИЛГОТОЙ, АЖИЛТАЙ, АШИГТАЙ, БҮТЭЭЛТЭЙ өнгөрөөцгөөе!!!
Ангилал
Афоризм
Бодууштай 6
Unknown
Mar 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Архивын сан
-
▼
2012
(68)
-
▼
March
(27)
- Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?
- Хамгийн аюулгүй таван амттан
- Эрх мэдэл долоовор хуруунд байдаг
- Хамгийн хамгийн...
- Ордуудын мөнгөний зохилдолгоо
- Зүүд гэж юу вэ...
- Сүүдрээрээ тоглох уу
- Монгол-Англи зүйр цэцэн үг
- Ференц Пушкаш
- Та хэн бэ буюу өнгөний нууц
- Мэдүүштэй
- Бодууштай 7
- Бодууштай 6
- Бодууштай 5
- Бодууштай 4
- Бодууштай 3
- Бодууштай 2
- Бодууштай
- Амжилтын тарнийг хэрхэн ашиглах
- Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни
- “Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
- Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ R...
- Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амь...
- “Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
- Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – ...
- Амжилтын хэмжүүр
- Хөлбөмбөгийн дүрмүүдээс:
-
▼
March
(27)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
0 Санал хүсэлт:
Post a Comment