MANCHESTER UNITED бол ЖИНХЭНЭ ЭРГЭН ИРЭЛТИЙН ХААН.

Feb 11, 2012



1958 оны 2сарын 6 энэ бол Manchester United клубын түүхэн дэхь хамгийн уй гашуу дүүрэн өдөр. Өнөөдөр ч гэсэн энэ өдрийн тухай эргэн дурсхад жинхэнэ Улаан Чөтгөрийн нүднээс нулимс дусалдаг билээ. Тэгхээр энэ уй гашуу дүүрэн өдөр Улаан Чөтгөрүүддээ бага ч гэсэн урам зориг, багаараа бахархах сэтгэл төрүүлэх үүднээс багийхаа гайхалтай 10н эргэн ирэлтийг эргэн танилцуулж байна. Хамгийн сүүлд гэхэд chelshit-ийн талбай дээр хийсэн тоглолт юм энэ бол гайхалтай эргэн эргэлт байлаа магадгүй энэ 1 оноо EPLeage-ийн цомийг 20 дахь удаагаа хүртхэд туслах оноо ч юм билүү хэн мэдхэв гэж J.  Энэ бол яагаад MANCHESTER UNITED клубыг эргэн ирэлтийн ХААН гэж нэрлэсэн 10н шалтгаан юм.



1. WEST HAM VS MANCHESTER UNITED – 2010/11 PREMIER LEAGUE

2011/04/02 Manchester United  West Ham клубтай Upton Park-д PREMIER LEAGUEийн ээлжит нэгэн тоглолтоо хийв. Гэвч West Ham клубын эхний хагасд торгуулийн цохилтоос оруулсан 2 гоол Manchester United клубт сэтгэлийн түгшүүр авчирав учир нь Manchester United энэ тоглолтонд хожигдох юм бол Английн аваргын цомыг 19 дэхь удаагаа хүртэх өрсөлдөөнөөс хасагдах байлаа. Гэвч тоглолтын хувь заяаг өөрчилхөд 15 минут л хангалттай байлаа. Wayne Rooney 20 гаруй мэтрийн зайнаас гайхалтай чөлөөт цохилтоос тооны харицааг 2-1 болгосон нь Manchester United клубт сэргэлтийг авчирлаа. Manchester United аянга цахилгаан мэт довтолж байв. Wazza Rooney дахин гоолдож тооны харицааг адил хоёр болгов. Гэвч Wazza Rooney-д маань хоёр гоол хангалтгүй байв. Rafael-ийн гайхалтай ур чадварын үр дүнд Manchester United клубт нэгэн торгуулийн цохилт ирснийг Wazza Rooney чулуу болгосноор 3-2оор тэргүүлж эхэллээ. Түүгээр Manchester United клубын гоол зогссонгүй. Сэлгээгээр орж ирсэн залуу хүү Javier Hernandez өөртөө ирсэн боломжийг ашиглснаар тооны харицаа 4-2оор Manchester United клубын хожлоор өндөрлөв.


2. MANCHESTER UNITED Vs TOTTENHAM HOTSPUR – 2008/09 PREMIER LEAGUE

Энэ удаад Manchester United өөрийн Мөрөөдлийн театр-даа Tottenham клубыг хүлээж авсан тоглолт юм. Darren Bent, Luka Modric нарын гоолын ачаар нэгдүгээр хагас Tottenham клубын давамгайллаар өндөрлөв. Энэ үед хүн бүр Manchester United клубыг талбай дээрээ маш том ялагдал хүлээх нь хэмээн сэтгэл зовниж байв.
Гэвч завсарлагаанаар Sir Alex-ын багийхандаа өгсөн зөвлөгөө тус тоглолтын тооны харицааг эргүүлж чадсан юм. 2 дугаар хагас эхлээд 10н минут өнгөр ч байхад  Michael Carrick айлын торгуулийн талбайд унаж уг цохилтыг Cristiano Ronaldo гоол болгосноор Manchester United-ын гоолын машинууд ажиллаж эхэлсэн юм. Уг гоолоос дахин 10н минутын дараа Wazza маань тооны харицааг тэнцүүлсэн юм, түүний дараа Wazza, Cristiano Ronaldo  нар дахин 1 1 гоол хийж эцсийн цэгийг Berbatov тависнаар Manchester United өөрийн Мөрөөдлийн театрдаа хүндхэн өрсөлдөгчөө 5-2ын харицаатай буулгаж авсан юм.



3. EVERTON Vs MANCHESTER UNITED – 2006/07 PREMIER LEAGUE

Дараагийнх нь Goodison park-д  Everton-той хийсэн тоглолт юм. Тоглолт эхлээд 12 минут өнгөр ч байхад Alan Stubb-ийн чөлөөт цохилт Michael Carrick-д ойж орсноор  Everton тооны харицааг нээсэн юм. Завсарлагааны дараа Manchester United болон  Rooney довтолгоогоо үргэлжлүүлсээр байв, Manchester United-ын гоолын дараа 50 дахь минутанд Everton дахин гоолдож тоглолтыг дахин тэргүүлж эхлэв. Ronaldo сэлгээгээр орж ирээд булангаас өгсөн бөмбөгийг мөргөн эсрэг багийн тоглогч өөрийн хаалганд оруулснаар тооны харицаа 2-2 болж тэнцэв. Цаг дуусхаас 12 минутын өмнө Rooney хаалганы баруун доод буланд гайхалтайгаар цохиж оруулснаар Manchester United тэргүүлж эхлэв. Үүний дараа Ronaldo-д сайхан боломж олдон хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн боловч тэр боломжоо ашиглаж чадсангүй. Цаг дуусхаас өмнө Eagles өөрийн хаалгандаа гоолдсноор тоглолт 4-2 -ын харицаатай Manchester United-ын давамгайллаар төгсөв.


4. MANCHESTER UNITED Vs TOTTENHAM HOTSPUR – 2001/02 PREMIER LEAGUE

Энэхүү тоглолтын дараа сонингийн нүүрэн дээр Энэ тоглолтын 2 үеийн дараа хүн болгон гайхширсан байв хэмээн нийтлэгдэж байсан юм. Tottenham-тай хийсэн тоглолтонд Roy Keane 3н тоглолт өнжисний улмаас мөн Ryan Giggs бэртэлтэй учир оролцох боломжгүй болоод байлаа. Tottenham тоглолт эхлээд Dean Richards, Les Ferdinand мөн Christian Ziege нарын гоолын бөмбөгдөлтөөр эхний хагас өндөрлөв. Гэвч 2 дугаар хагас эхлэхэд Manchester United зогсоо чөлөөгүй довтолж эхлэн үүний үр дүнд  Andy Cole, Laurent Blanc, Ruud van Nistelrooy, Juan Sebastian Veron мөн David Beckham нар гоолдон 5-3 -ын харицаатай сүүлийн 4н жилд  White Hart Lane-д аваагүй ялалтаа байгуулав. Энэхүү тоглолт нь Sir Alex Улаан Чөтгөрүүдийг 25н жилийн хугацаанд дасгалжуулж байх үеийн хамгийн дуртай тоглолт хэмээн тэрээр өгүүлжээ.


5. BAYERN MUNICH Vs MANCHESTER UNITED – 1999 CHAMPIONS LEAGUE FINAL

Bayern Munich тоглолт эхлээд дөнгөж 6н минут өнгөрч байхад гоол оруулснаар United хар дарсан зүүд шиг тоглотийг эхлүүлэв. Mario Basler нам эргүүлэгтэй чөлөөт цохилтоор Schmeichel-ны зүүн доод буланд гоолдсноор тооны харицааг нээв, United 
бөмбөг эзэмшилтээр давамгайлж байсан ч Bayern Munich-ны хаалгач  Oliver Kahn-ны эсрэг юу ч хийж чадахгүй байв. 2 дугаар хагас эхлээд Bayern Munich хэд хэдэн удаа хаалганы хөндлөвч, шон оносон боловч дахин гоал хийж чадсангүй. Цаг дуусах дөхөж Sir Alex сэлгээгээ оруулж эхлэв, үндсэн цаг 1-0 -ийн харицаатай дуусч шүүгч 3н минут нэмэв, Beckham-ын булангаас дамжуулсан бөмбөгийг Bayern Munich-ний тоглогчид бүрэн өөрийн талбайгаас гаргаж чадалгүй Ryan Giggs-ийн баруун хөл дээр ирснийг газар унагалгүй гуядаж түүнийг Teddy Sheringham нэмснээр тооны харицааг тэнцүүлсэн байна. Энэ үед хүн бүр нэмэлт цаг сунгах нь гэж бодож байхад 30 хүрэхгүй сэкундийн дотор Beckham дахин 1 булангийн цохилт гүйцэтгэж түүнийг Sheringham мөргөж Ole Gunnar Solksjaer нэмснээр United дахин нэгэн гоол хийж фанатууддаа хөөр баяр бэлэглсэн юм.



6. JUVENTUS Vs MANCHESTER UNITED – 1999 CHAMPIONS LEAGUE

Juventus-тай хийсэн эхний тоглолтондоо 1-1 -ээр өөрийнхөө талбай дээр тэнцсэн Manchester United хариу тоглолтоо Juventus-ын талбай Италид хийв. Тоглолт эхлээд удаагүй байхад  Filippo Inzaghi 2 ч гоолдоод амжив, түүний дараа Roy Keane шар хуудсаар торгуулан хэрвээ Manchester United хожиж чадах юм бол 5н сард  Barcelona-д болох Champions League final-ыг өнжихөөр болоод байсан юм, гэвч тэрээр өөрийн авъас чадварыг гаргаж United-ын бүх довтолгоонд оролцож байлаа. Тэрээр булангаас ирсэн бөмбөгийг мөргөж тооны харицааг ойртуулсан байна, үүний дараа Dwight Yorke мөн гоолдож тэнцүүлэн ингэснээр айлын талбайд илүү гоол оруулсан Manchester United-д ашигтай болж ирсэн. 2 дугаар үед Andy Cole гоол хийх боломжтой байсан ч эсрэг багийн хаалгач түүнийг унагаж ирсэн бөмбөгийг Dwight Yorke чулуу болгосноор 3-2 -ын харицаатай Улаан Чөтгөрүүд Barcelona-г зорихоор болжээ.


7. MANCHESTER UNITED Vs LIVERPOOL  - 1999 FA CUP FOURTH ROUND

1999 он бол Manchester United-ын жил байлаа.  Liverpool клуб өмнөх тойрогтоо Southampton клубыг 7-1 –ийн харицаатай хожиж сэтгэл зүйн хувьд манай багаас өндөр бэлтгэлтэй уг тоглолтонд оров. Тоглолт эхлээд дөнгөж 3н минут өнгөрч байхад баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Owen мөргөж гоолдсноор  Liverpool тоглолтыг тэргүүлж эхлэв. United бууж өгөлгүй тэмцсээр байв үүний үр дүнд 2 дугаар хагас эхлээд 2 ч удаа хаалганы хөндлөвч оносон болов ч тооны харицааг тэнцүүлж чадсангүй. Үзэгчид тоглолт ингээд Liverpool клубын ялалтаар төгсөн Liverpool клуб дараачийн шатанд үлдэх нь хэмээн ярилцаж эхлэцгээв, гэвч United-ын гайхалтай тэмцэл 87 дахь минутанд уг яриаг үгүй хийв. David Beckham-ын торгуулийн талбайд өгсөн гайхалтай дамжуулалтыг Andy Cole мөргөн  Dwight Yorke гоолдсноор тооны харицааг тэнцүүлэв, үүгээр Manchester United-ын гоол зогссонгүй,  Paul Scholes  Ole Gunnar Solskjaer –д гайхалтай нэгэн дамжуулалт өгөн түүнийг Solskjaer нэмснээр тоглолтын хувь заяаг өөрчилж чадсан юм. Ингэснээр Manchester United эргэлтийн хаад гэдгээ дахин 1 удаа харуулж чадлаа.


8. MANCHESTER CITY Vs MANCHESTER UNITED – 1993/94 PREMIER LEAGUE

Энэ бол яах аргагүй гайхалтай дэрби тоглолтудын нэг байлаа. Тоглолт эхлэн эхний хагасд Niall Quinn-ийн 2 гоолын ачаар Man City тоглолтыг тэргүүлэв, 2 дугаар хагас эхлэн 52 дахь минутанд Eric Cantona гоолдон зочидод бага зэрэг найдвар төрүүлэв гэвч цаг хугацаа яван дахин гоол хийж тоог тэнцүүлнэ гэдэг хүнд санагдаж байв. Улаан чөтгөрүүд бууж өгөлгүй довтолсоор үндсэн цаг дуусхаас 13н минутын өмнө Ryan Giggs-ийн гайхалтай дамжуулалтыг Cantona гоол болгон дүбль хийснээр тооны харицааг тэнцүүлж чадлаа, үүгээр Manchester United-ын гоол дууссангүй 86 дахь минутанд зүүн жигүүрээс өгсөн бөмбөгийг багийн ахлагч  Roy Keane гайхалтай унаж мөргөн гоол болгосноор Улаан Чөтгөрүүд эргэн ирэлт яаж хийдгээ дахин нотолж гайхалтай хожлыг авсан юм.


9. MANCHESTER UNITED VS SHEFFIELD WEDNESDAY – 1992/93 PREMIER LEAGUE

Тоглолт эхлэн эхний хагасд Sheffield Wednesday-ын довтлогчийг торгуулийн талбайд алдаа гарган унагааснаар торгуулийн цохитоос тооны харицааг 1-0 болгов. Үүний дараа 2 баг хэд хэдэн удаа аюултай довтолгоо хийсэн боловч аль аль баг нь тооны харицааг өөрчилж чадсангүй, олон довтолсны эцэст 86 дахь минутанд Steve Bruce булангаас ирсэн бөмбөгийг бараг 16н метрийн  шугаман дээрээс мөргөн  Manchester United тооны харицааг тэнцүүлэв.  Ингэснээр үндсэн цаг дуусч  Bruce багтаа 7н минутын нэмэлт цаг авчирч чадлаа, шүүгчийн мэдлийн цагийн 6 дахь минутанд зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг Bruce дахин мөргөж гоолдон Улаан Чөтгөрүүдэд ялалт авчирч гайхалтай нэгэн эргэн ирэлтийг хийж чадсан юм.

10. MANCHESTER UNITED VS BARCELONA – 1984 EUROPEAN CUP WINNERS’ CUP QUARTER-FINAL

Sir Alex Ferguson ганцаараа Manchester United-ын гайхалтай эргэн ирэлтүүдийн үеийн дасгалжуулагч биш юм. Ron Atkinson-ны Улаан чөтгөрүүд эхний тоглолтондоо Barcelona багт талбай дээр нь 2-0 –ийн харицаатай хожидол хүлээгээд байсан юм,багийн ахлагч Bryan Robson 22 дахь минутанд тооны харицааг нэсэн юм, үүнээс хойш гоол орохгүй байсаар 1 дүгээр хагас өндөрлөв. 2 дугаар хагас эхлээд удалгүй 50 дахь минутанд Bryan Robson дахин гоолдож тооны харицааг нийлбэр дүнгээр 2-2 болгон тэнцүүлээд удаагүй байхад Frank Stapleton дахин нэгэн гоол хийж эхний тоглолтонд хийсэн Diego Maradona-гын 2 гоолыг хүчингүй болгосноор Улаан Чөтгөрүүд дахин нэг ялалт авсан юм.

0 Санал хүсэлт: