Түүх болон үлдсэн гарааны 11

Feb 3, 2012

4-4-2 хувилбараар хөлбөмбөгийн түүхэн дэхь шилдгүүдийг тодруулцгаая.
ХААЛГАЧ
ПИТЕР ШМЕЙХЕЛЬ (ДАНИ, 1963 онд төрсөн)
          

    192 см өндөртэй “агуу Дани эр”. Данийн Гладсаксе хэмээх сонирхогчдийн багаас тэр хамгаалагчаар тоглон гараагаа эхэлж байв. Улмаар Хвидовре, Брондбю клубуудэд тоглож байжээ. Английн Манчестер Юнайтед клуб түүнийг 550 мянган фунтээр худалдан авах үед тэрээр аль хэдийн үндэсний шигшээгийн хаалгач болсон байлаа. МЮ-д 8 жил орчим тоглохдоо тоглолт бүрт дунджаар 1 ээс ихгүй гоол алдаж, лигийн аврагыг 4, холбооны цомыг 2, лигийн цомыг 1, Европын супер цомыг 1 удаа тус тус хүртжээ. Улмаар Астон Вилла, Манчестер Сити клубуудэд тоглож байгаад 2002 онд зодог тайлсан.




ХАМГААЛАГЧИД
ПАОЛО МАЛЬДИНИ (ИТАЛИ, 1968)
           


Бүх үеийн түүхийн шилдэг төвийн хамгаалагч гэхэд ч болно. 1985 оноос 2009 оныг хүртэл төрөлх Милан болон,  Италийн шигшээ багтаа бараг сэлгээний сандалд тухлалгүй тоглосон. Тэрээр Италийн аврага, Аваргуудын лигийн аврага, Европын супер цом, Дэлхийн Клубуудын гэх мэт клубийн хэмжээн дэхь бүх цомыг хүртсэн. Мөн Италийн шигшээд 100-аас олон тоглолт хийсэн, ДАШТ-д 4 удаа оролцсон гэх мэт олон амжилтыг бүтээсэн. Магадгүй Миланы хамгийн агуу тоглогчийн 3 дугаарыг Милан клуб дархалсан билээ.





ФРАНЦ БЕККЕНБАУЭР (ГЕРМАН, 1945)
             


Багийн ахлагчийн хувьд 1974 онд, Германы шигшээгийн дасгалжуулагчийн хувьд 1990 оны Дэлхийн Аварга цолыг хүртсэн. 20 настайгаасаа эхлэн шигшээдээ тоглон 3-н удаа ДАШТ-д орсон.(1966 оны мөнгөн медальтай). Тэрбээр өөрийн Байерн Мюнхен клубтэйгээ цуг бүхий л нэр хүндтэй шагналыг хүртэж үзжээ. Европын цомыг 3, Германы лигт 4, Германы цомыг мөн 4 удаа хүртсэн.






 БОББИ МУР (АНГЛИ, 1941) 
   

            1956 онд 16 насандаа Вестхэм клубийн зүлэгчинээр ажилд орж долоо хоногт 7-хон фунтын хөлстэй байв. Жилий дараа гэхэд цалин нь хоёр дахин өсч, 1958 оны хавар гэхэд хөлбөмбөгчний хувьд мэргэжлийн анхны гэрээгээ байгуулжээ. Тун богино хугацааны дотор Вестхэмийн лидер нь болж чадав. Английн домогт дасгалжуулагч Сэр Альф Рамсей: “нэгэнт тоглолт эхэлсэн бол бүх шийдвэрийг Мур гаргах болно. Багийн тоглолтын хувилбарыг хүртэл сонгодог байлаа.” Хэмээн ярьж байсан удаатай.
Улмаар АНУ-ын Нью-Йорк Космосс багт тоглож байгаад зодог тайлсан нь багагүй шуугиан тарьж байлаа.



ЛИЛИАН ТЮРАМ (ФРАНЦ, 1972) 


    Карибын тэнгисийн Гваделуп улсад 1972 онд төрсөн тэрээр 1992 оноос ширэн бөмбөгтэй нөхөрлөжээ. 1994 онд Францын шигшээд анх уригдсан. 1998 оны Францын ялалтанд үлэмж хувь нэмэр оруулсан тэрбээр ДАШТ-ий хагас шигшээд Хорватын хаалганд хоёр гоол хийж байлаа. Мөн түүний ачаар тухайн ДАШТ-ий бүхий л тоглолтод Францын шигшээ ердөө 2 л гоол алдсан. Тэрээр мөн Ювентусийн амжилтанд ч жинтэй хувь нэмэр оруулсан билээ.







ХАГАС ХАМГААЛАГЧИД
ЙОХАН КРУИФФ (ГОЛЛАНД, 1947) 
             

Амстердамын Аяаксын цэнгэлдэхийн стадионы ойролцоо төрж өссөн тэрбээр хөлбөмбөгчин болохыг чухам өдөртөө зөгнөж, шөнөдөө зүүдэлж хонодог байж. Аз болоход түүнд хангалттай авьяас заяагдсан юм. Анх Аяакст элссэн 1966 ондоо Голландын лигийн аварга болсон нь араасаа найман алт дагуулжээ. Мөн тэрбээр Европын цомыг гурвантаа “үнсэж”, Европын шилдэг хөлбөмбөгчиний алдрыг 1971, 1973, 1974 онд хүртэж, “улбар шар”-д 48 удаа тоглохдоо 33 гоол оруулсан. Тухай үед Голландууд “total” хөлбөмбөгийг үүсгэж, дэлхийг шуугиулсан үр дүнд Круиффын хувь нэмэр их байсан нь тодорхой.
               Мөн дасгалжуулагчийн хувьд Барселона-г “Dream team”  гэж нэрлэхээр болтол нь бүрдүүлж, Европын цомтой багуудын цом, Аваргуудын лиг, Испаний цомыг хүртэн 1991-1994 онд тасралтгүй Испаний лигийн аврага болжээ.






ЗИНЕДИН ЗИДАН (ФРАНЦ, 1972) 
    
           1998, 2003, 2003 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин. Уг шагналыг гурвантаа хүртсэн 2-хон тоглогчийн нэг нь. Канн, Бордо-д эхлэн тоглоод 1994 он гэхэд гурван өнгөтнүүдийн бүрэлдэхүүнд баттай багтав. 1996 онд Ювентуст ирээд эхний 2 жилдээ Сери-А-д хоёр удаа түрүүлжээ. 1998 оны ДАШТ, 2000 оны ЕАШТ, 2002 оны Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа 46,5 сая фунтээр Реал Мадридад дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болон ирж байлаа.
               2002 оны ДАШТ, 2004 оны ЕАШТ-д бүтэлгүйтсэний эцэст 2004 онд шигшээгээсээ зодог тайлсан. Гэвч 2006 оны ДАШТ-д эргэн шигшээдээ ирснээр “өвгөн” Зидан багаа шигшээ тоглолт хүртэл чирсэн билээ. Шигшээ тоглолтонд агуу тамирчний гайхалтай “кареер” нь хэрхэн дууссаныг бид мэдэх билээ.


МИШЕЛЬ ПЛАТИНИ (ФРАНЦ, 1955) 
     

          Домогт франц эр төдий л нэрд гараагүй “Нанси Лорейн” клупт анх тоглоод, 1981 онд Сент-Этьентэй лигийн аврага болж байв. Гэвч тэднийг дэлхийн хэмжээний од болгосон баг нь “хөгшин ноёд” хэмээх Ювентус. Тэнд М.Платини Италийн лигт 2, Италийн цом, UEFA-ийн цомтой багуудын цом, Европын супер цомыг хүртжээ.
               Францчуудыг 1984 оны ЕАШТ-д түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, 1982, 1986 оны Дэлхийн аврагын хагас шигшэд хүрч байлаа. Түүний аз одтой 1983-1985 онд ДАШт болсон бол түрүүлэх л байсан биз.



ДИЕГО МАРАДОНА (АРГЕНТИН, 1960) 
    

           Түүний тухай ярихад түүх үл тасрах. Тэртээ 1979 онд Бока Хуниорст ирэхдээ 1 сая фунт хүрч дэлхийн хамгийн үнэтэй нь болсон. Тэндээсээ Барселон-руу 3 саяар шилжихдээ ч, Наполид 5 саяар ирэхдээ ч дэлхийн рекордыг эвджээ. Марадона 1968 оны ДАШТ-ээр өөрийгөө бүрэн харуулж, багаа Дэлхийн Аврага болгосноор тэр жилийн шилдэг хөлбөмбөгчин болсон юм.
               1990 оны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд аман хүзүүдсэний дараа допингийн сорилд унаж 15 сараар эрхээ хасуулсан. Аргентинд ирээд кокайн хэрэглэсэн тул баривчлагдав. 1994 оны ДАШТ-ий үеэр бас л “шалгалтанд” бүдрэв. Ийнхүү сонирхолтой түүхтэй тамирчныг FIFA 2000 онд явуулсан интернет санал асуулгаараа 20-р зууны шилдэг тамирчнаар тодруулсан түүхтэй.





ДОВТЛОГЧИД
ПЕЛЕ (БРАЗИЛ, 1940)
     
          Эдсон Арантис ду Насименту. Тэрээ аавынхаа замаар хөлбөмбөгт орж ирсэн. Түүний аав Валдемир де Брито  шаггүй хөлбөмбөгчин байсан бөгөөд ДАШТ-д оролцож байжээ. Пеле анх 15 настайдаа нөөц багийнхны тулаанд гоол оруулав. Лигийн анхны тоглолтоо 4 гоолоор эхлүүлжээ. 15-хан настай Пеле 32 гоолоор Сан-Паулу мужийн мэргэн бууч болсон гэдэг.
               Тэрбээр 4-н ДАШТ-д оролцож гурван алтан медаль хүртсэн. 60-аад оны дундуур Пелегийн Сантос Нигерид хэдэн нөхөрсөг тоглолт хийжээ. Иргэний дайнтай байсан Нигери тэрхүү хэд хоногт нам жим болсон гэдэг шүү.
               Пелегийн амжилтаас цухас дурдвал Дэлхийн 3-н удаагийн аврага, Сантос клубтэй Клубуудын дэлхийн хошой аврага, Сан-Паулу мужийн лигийн 8, Бразилийн цомын 6, Либертадорсийн цомын 2 удаагийн аврага. 1973 оны Өмнөд Америкийн шилдэг тоглогч, 11 удаа лигийн мэргэн бууч.
               Тэрбээр 1977 онд Нью-Йорк Космос багт АНУ-ын аврага болж байжээ. Пеле нийтдээ 1000 хол давсан гоол оруулж, хэний ч хүршгүй рекордыг тогтоосон юм.




ФЕРЕНЦ ПУШКАШ (УНГАР, 1927) 
    

           Унгарын хамгийн алдартай нутгийнхаа Кишпешт, Хонвед багуудад анх тоглосон. 1956 онд Унгарт хувьсгал гараагүй бол тэндээ л зодог тайлах байсан биз. 1950-1956 оны хооронд ердөө ганцхан удаа (1954 оны финалд) хожигдсон Унгарын шигшээгийн гол хөдөлгүүр нь байлаа.
               Австрид хэсэг амьдраад нарлаг Испанийг зорьж тэндээ төвхнөсөн. Реалд гайхамшигаа үргэлжлүүлж, 1959, 1960 онд Европын цом хүртэж байв. 1960 оны финалд Германы Айнтрахтыг 7-3 аар буулган авахад Пушкаш 4-ийг хийжээ.
               Үсрэлт муутай зөвхөн зүүн хөлөөрөө тоглодог гэхэд Пушкаш Унгарын шигшээд 84 удаа тоглохдоо 83 гоол хийсэн билээ. Энэ амжилтанд хожим нь Ираны Али Даей л хүрчээ. Мөн сүүлд нь Испаний шигшээд 4-н удаа тогложээ.






СЭЛГЭЭНД
-        Лев Яшин (ЗХУ)
-        Кафу (Бразил), Франко Барези (Итали), Лотар Маттеус (Герман), Франк Райкаард (Голланд)
-        Жайрзиньо (Бразил), Альфредо ди Стефано (Аргентин/Испани), Луиш Фигу (Португал), Герд Мюллер (Герман)
-        Стэнли Мэтьюз (Англи), Роналдо (Бразил)

0 Санал хүсэлт: