Жереми Лин- ий тухай

Feb 13, 2012



Та бүхэнд Жереми Лин- ий тухай болон түүний Нью-Йорк Никс багийн бүрэлдэхүүнд эхний 3 тоглолтонд гайхалтай амжилт үзүүлэн тоглосны дарааx өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


7 хонгийн өмнө Жереми Лин Нью-Йоркийн гудамжаар алхсан бол магадгүй түүнийг хэн ч анзаарахгүй байсан биз. Харин тэр одоо аль хэдийн "ОД" болжээ. Өнгөрсөн 7 хоногт түүнийг твиттэрд 200,000 хүн дагасан байна. Никс баг тасалбарын үнээ нэмснээс гадна түүний шинэ хоч болох "Линсанити" нэр бүхий футболкийг худалдаанд гарган борлуулаад эхэлчихжээ. Азийн томоохон телевизүүд НБА-гээс Нью-Йорк Никсийн тоглолтыг илүү их нэвтрүүлэх эрх шаардацгааж байна. Хэд хэдэн хэвлэлийн компани 23 настай Линий талаар ном бичих гэрээ хийхээр завдаж байна. Ази гаралтай Америкийн рэппэр ЖИН түүний тухай дуу хүртэл гаргачихаад байна. Wow ! 
Долоохон хонгийн дотор болсон энэ их өөрчлөлтийн талаар Жереми Лин: 
" 7 хонгийн өмнө би зүгээр л энэ жилийн турш НБА-д үлдэж чадна гэдэгтээ л найдаж байсан. Миний хувьд энэ бүх зүйлд маш их баяртай байна. Хүн болгон Жереми юу хийснийг хар даа гэж ярьж байна. Гэвч өдий зэрэгт хүрэхийн тулд миний юу хийснийг, надад юу тохиолдсоныг хэн ч ойлгохгүй. Бүх зүйл маш итгэмээргүй болж байна. Бурханы гайхимшиг гэж л энийг хэлэх байхаа. Надад энэ бүгдийг тайлбарлахад хэцүү юм. Намайг сайн тоглоход нөлөөлж байгаа надаас гадна маш олон хүмүүс байгаа " гэж хэлжээ. 
Түүнээс сүүлийн 3 тоглолтонд үзүүлсэн амжилтаа хадгалж чадах уу? гэж асуухад тэр " Би талбай дээр дабль-дабль хийх зорилгоор гарахгүйээ. Би зүгээр л өөрийн чадах бүхнээ хийж, чадлаараа сайн тоглохыг хичээж багаа хожилд хүргэхийн төлөө тоглоно. Талбай дээр гарч тоглох бүртээ үүн шигээ сайн тоглож чадахгүй байж магадгүй. Гэхдээ би статистик тоондоо санаа зовохгүй байна. Би зүгээр л багаа хожиход тусалмаар байна. Би улиг болсон юм яриаад байж магадгүй гэхдээ манай баг одоо плей-оффд орохын төлөө тоглох л хэрэгтэй байна. Манай баг бүхлээрээ энэ тал дээр л анхаарч байна. Би хувьдаа хэдэн оноо авахдаа санаа зовохгүй. Зүгээр л хожихыг л хүсч байна " гэжээ.
"Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд их хэцүү цагийг туулж өнгөрүүлсэн. Энэ бүхэн намайг өөрчилсөн. Би илүү буурь суугаад бас итгэл үнэмшилтэй болсон (бурханд). Хоёр ч багаас хасагдаж, дөрвөн ч удаа доошоо унан Хөгжлийн лигд тоглосон. Гэвч энэ бүхэн намайг одоогийн гараанд гарахад бэлдсэн гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Би Хөгжлийн лигт дасгалжуулагч Эрик Муссельман болон Жэй Ларранагагийн удирдлаганд тоглож байхдаа тоглолтоо сайжруулсан гэж бодож байна." хэмээн Жереми Лин Голден Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багийн бүрэлдэхүүнээс хасагдсан талаараа ярьжээ. 

Түүний тухай MC Jin - Nick of Time дууг сонсохыг хүсвэл http://youtu.be/bEJUPpumvC4 линк дээр дарна уу. 

Мөн түүнийг твиттэрд дагахыг хүсвэл https://twitter.com/#!/JLin7 линкэд дарна уу. Facebook Page http://www.facebook.com/jeremylin7

Жереми Лин одоогийн байдлаар 5 тоглолт дараалан багаа хожилд хүргээд байна. Хэтэрхий намхан. Хэт туранхай. Бас Ази хүн гэдгээрээ тэр сагсан бөмбөгт гологдож байсан. Харин одоо тэр хар болон цагаан арьстангуудын спорт гэгддэг сагсан бөмбөгийг Ази хүн тоглож чаддаг гэдгийг харуулж чадаж байна. Тэр 1976 онд NBA/ABA нэгдсэнээс хойш гараанд гарсан эхний 4 тоглолтонд хамгийн их оноо авсан тоглогчоор шалгарч 109 оноо аван домогт Аллен Айверсоны (101) урд бичигдлээ. Бидний хувьд түүний энэ гайхалтай амжилт хэзээ хүртэл үргэлжлэхийг харах үлдлээ. Амжилт хүсье, Жереми Лин !

0 Санал хүсэлт: