Хөлбөмбөгийн дүрмүүдээс:

Feb 27, 2012


Манай xүүxэд залуучууд xөлбөмбөгөөр маш иxээр сонирxож xичээллэx болсон. Тэдэнд эxлээд дүрмээ мэдэx нь чуxал байдаг бөгөөд тоглодог xичээллэдэг байxаас гадна үзэж байгаа спортынxоо талаар мэдлэг мэдээлэл сайтай байx нь илүү амттай болгодог билээ. Тиймээс xөлбөмбөгийн албан ёсны дүрмүүдээс цувралаар танилцуулаxаар шийдлээ.

Хөлбөмбөгийн дүрмүүдээс:

Хөлбөмбөгийн албан ёсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11 багадаа 7 хүнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй байдаг.

Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк, оймс, гутал, хөлийн хамгаалалт зэргийг өмссөн байх ёстой. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг. Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Харин Нөхөрсөг тоглолтууд дээр 7 хүртлэх сэлгээг хийхийг зөвшөөрсөн байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хүрэгчдийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгүй байдаг. Мөн нэгэнт сэлгээ хийх тоо нь гүйцчихсэн тохиолдолд тухайн багийн аль нэг тамирчин гэмтсэн зэрэг шалтгаанаас цааш үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон ч нэмж сэлгээ хийхийг зөвшөөрдөггүй, тухайн баг хүний тоо дутуу чигээр тоглолтоо үргэлжлүүлнэ.

Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүнээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь хоёр туслахтай байдаг. Нэг нь Хажуугийн шүүгч, нөгөө нь Цагны шүүгч. Хажуугийн шүүгч талбай дээр болсон алдаануудыг шууд Талбайн шүүгчид мэдээлэх ба эцсийн шийдвэрийг талбайн шүүгч гаргадаг. Харин Цагны шүүгч нь тоглолтын дундуур гэмтэл, сэлгээ, алдаанаас болж гарсан цагийг хянаж тоглолтын үндсэн цаг дууссаны дараа шүүгчийн мэдлийн цагийг сунгах эрхтэй байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах шүүгч байдаг. Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-90 метр, урт нь 110-120метр байдаг. Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7,3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы өмнө 16.5 тетр хэмжээтэй торгуулийн бүс байна. Стандарт тоглолт нь тус бүрдээ 45 минут бүхий 2 үе тоглогдоно. Тоглолтын үеэр тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилнэ. Шүүгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй байна. Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.

Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5 5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино. Хэрэв торгуулийн 5 цохилт дууссаны дараа тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлэн ээлжлэн торгууль цохиж аль алдаж цохьсон баг нь хожигдоно.

Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг. 5-ын буюу торгуулын талбайн доторхи жижиг талбайн дотор хаалгач бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл довтолж буй талын тамирчин хаалгачийн биед санаатай, санамсаргүйгээр хүрсэн тохиолдолд шууд тухайн тамирчинг алдаа хийсэнд тооцно.

Бөмбөг хажуугийн шугамаар талбайгаас гадагш гарсан тохиолдолд эсрэг багийн тоглогч талбайн гаднаас хоёр гараараа бөмбөгийг барьж толгой дээрээсээ үсрэлгүйгээр талбай руу шидэж оруулна. Харин нүүрний шугамаар хамгаалж буй тал бөмбөг гаргасан тохиолдолд эсрэг багийн тамирчин булангийн цэг дээрээс талбай руу өшиглөж оруулна. Довтолж буй тал бөмбөг гаргасан бол эсрэг талын хаалгач тавын шугам дээрээс бөмбөгийг өшиглөж тоглолтонд оруулна.

Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно. Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хүлээгээд зогсохоос сэргийлдэг.

- Хаалгач Бөмбөг зуун хувь талбайгаас гарахыг /хаалганд орсныг/ талбайгаас гарсанд/бөмбөг орсонд/ тооцно. Ө.х бөмбөг эзэмшиж байгаа тамирчин өөрөө талбайн дотор эсвэл гадаа байгаа эсэх нь хамаардаггүй зөвхөн бөмбөгөөр тооцно.
- Зөвхөн 16-ын талбай дотор л бөмбөгөнд гар хүрэх эрхтэй
- Өөрийн хамгаалагчийн санаатай дамжуулсан бөмбөгт шууд гар хүрэхийг хориглоно. Биеийн гарнаас бусад аль нэг хэсгээр бөмбөгт хүрсний дараа гараараа хүрч болно. Хэрвээ шууд гараараа хүрсэн тохиолдолд дамжууалт хийсэн эсвэл гарсан хүрсэн цэгээс торгуулын цохилтыг эсрэг баг хийнэ.
Харин санамсаргүйгээр өөрийн хамгаалагчийн биед ойсон бөмбөгийг шууд барьж авч болно.
- Хаалгач 5-ын шугаман дотроо бүрэн эрхтэй. Хаалгачийн биед санаатай болон санамсаргүйгээр хүрэхийг хориглоно.
- Хаалгач шууд барьж авсан бөмбөгөө хөлөөрөө тоглолтонд оруулах бол заавал газарт ойлгох ёстой. Газарт ойлгоогүй бол зөвхөн гараараа бусдад дамжуулалт өгнө.
- Тоглогч эсрэг багийнхаа тамирчныг унагаах, түлхэх, зуурах хориотой.
- Бөмбөг эзэмшээгүй болон бөмбөгний төлөөх тэмцэлд орж буй тамирчин хөлөө бүсэлхийнээс дээш гаргаж тоглохыг хориглодог. Энэ нь бусдад гэмтэл учруулж болзошгүй гэж үздэг.
- Бөмбөг таслахдаа эсрэг тамирчнаа гэмтээхүйц үйлдлээр таслахыг хориглоно. Ө.х хөл рүү жийх, цохих гэх мэт. Аюул учруулахуйц болон бусдыг гэмтээсэн тамирчныг шууд улаан картаар торгож талбайгаас хөөнө.
- Санаатайгаар бөмбөгийг тоглолтонд оруулахгүй удаахыг хориглоно. Үүнийг цаг барьж байна гэж үздэг.
- Дамжуулагчийн дамжуулалт хийхээс өмнө довтлогч эсрэг талын хамгаалагчдын урд талд зогсохыг хориглоно. Үүнийг отон тоглолт гэж нэрлэдэг.
- 16-ын талбайн гадна талд хамгаалж буй баг алдаа гаргасан тохиолдолд шүүгч өөрийн үзэмжээр хаалга руу шууд болон дамжуулалтаар цохих эсэхийг шийдвэрлэнэ. Шүүгч гараа хаалга руу чиглүүлж заавал шууд цохих, гараа дээш өргөвөл дамжуулалтаар хаалга руу цохих боломжтой гэсэн үг.
Алдаа гарсан цэгээс 9 метрийн зайд хамгаалж буй баг өөрсдийн хамгаалагчдаар хаалт байрлуулах боломжтой. Хаалтад эсрэг довтолж буй баг ч оролцох боломжтой.
- 16-ын талбайд хамгаалж буй тамирчид алдаа хийвэл 11 метрийн цэгээс хаалга руу шууд цохилтыг довтолж буй баг хийнэ.
- Тоглолтын дундуур тамирчид хувцсаа тайлахыг хориглоно.


үргэлжлэл бий...

0 Санал хүсэлт: