Бодууштай 4

Mar 4, 2012 1 Санал хүсэлт

- Хувь тавилангаа өөрөө бvтээ
  Хувь заяагаа өөрөө зохио
- Боломжгvйгээс боломжтой зvйлс асар их
- Сэтгэлээсээ бие биенийгээ хайрла
  Сэтгэлээсээ бие биенийгээ хvндэл
  Сэтгэлээсээ бие биенийгээ урамшуул
 Сэтгэлээсээ бие биендээ тусал
 Сэтгэлээсээ хийсэн болгон тань танд эргээд ирнэ.
- Та юу хүсч мөрөөдөж байна? Хүсээд мөрөөдөөд бай!
  Та юу хийж бүтээж байна? Хийгээд бүтээгээд бай!
  АМЖИЛТ ОЙРХОН БАЙНА ШҮҮ ЗАЛУУЧУУДАА!
- Хvслээ хойш нь тависан хvнд бvх юм боломжгvй мэт санагдана.
  Хvсэл рvvгээ тэмvvлсэн хvнд бvх юм боломжтой мэт санагдана.
- Та өөрөө өөрийнхөө бүтээл
- Боломжгүй гэдэг үгэнд бүү хуурт
  Ялагдал гэдэг амьдралд бүү итгэ.
- ХИЙ эсвэл БVV ХИЙ! Битгий шалтаг тавь
-Жижигхэн юманд санаагаа бүү зовоо 
 Яагаад гэвэл энэ жижигхэн юм 
 Үүнээс болж өөрийгөө битгий шаналга 
 Тэртээ тэргүй алга болно.
-Оролдож үзээгvй бүх юм боломжгүй мэт санагдана. Оролдоод үзэхэд илүүдэхгүй шүү!
Тархинд байгаа асуудлыг зvрхэнд байгаа хайраар шийднэ.
“Хүмүүс залхуудаа биш харин тэдний гаргасан зорилго сул, хүчгүй байдаг учраас гаргасан зорилгодоо тууштай хандахад хангалттай өдөөж, зоригжуулж өгч чаддаггүй.”
Бусдын гаргасан амжилтанд чин сэтгэлээсээ баяр хүргэ! Чиний ээлж удахгүй ирнэ!
Би гайхамшгийг өөрөө бүтээдэг болохоор гайхамшиг надад өдөр бүр тохиолддог.
Зорилго гаргаснаар ирээдүйн амьдралаа урьдчилан бүтээнэ.
Зорилго гаргаснаар хувь заяагаа урьдчилан зурна.
Муу зуршлыг сурахад амархан боловч түүнтэйгээ амьдрахад хор хөнөөлтэй. Сайн дадал зуршлыг сурахад хэцүү боловч түүнтэйгээ амьдрахад тустай.
Зорилго гэдгийг бид багаасаа өчнөөн сонсож мэддэг мөртлөө яагаад зорилгоо гаргахгүй байнаа? Хммм….
Бид юу хийхээ мэдэхгүйдээ амжилтанд хүрэхгүй байгаа юм биш. Зөвхөн хийе гэсэн сахилга батыг өөртөө үүсгэх хэрэгтэй.
Өөрийн хүссэн зүйлээ хий…
Өөрийн сонгосон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл…
Өөрийн хүссэн нөхцөлд амьдар…
Ингэж чадвал та өөрийн хүссэн амьдралаар амьдрана.
Биеэ бодоорой! Биеийн тамир спортоор байнга хичээллээрэй! Бидэнд байгаа цорын ганц жинхэнэ өмч бол бидний бие махбодь, оюун ухаан!
Би өөртөө хайртай
Би чамд хайртай
Би чамайг өөр шигээ хайрладаг
Би өөрийгөө чамайг хайрладаг шигээ хайрладаг
Алхам авч үйлдэл хийгээгүй мөрөөдлийг ЗҮҮД гэнэ.
Төлөвлөж боловсруулаагүй хийсэн үйлдлийг ХАР ДАРСАН ЗҮҮД гэнэ.
Бидний айгаад, дүлээд, хүрч чаддаггүй тэр газар бидний хүсэл мөрөөдөл, амжилт хүлээж байдаг. Тиймээс бид айхгүй алхам авч, хүрэх газраа очих хэрэгтэй!
Хэн нэгэн танд уурлаж байвал үнэндээ тэд тань руу уурлаж байгаа юм биш. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд уйтгар гунигаар дүүрэн байдаг. Тэдэнд хайрыг өг!
Хэн нэгэн таныг үзэн ядвал, тэд зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийгөө үзэн ядаж, өчүүхэн мэт болгож байдаг. Тэдэнд хайрыг өг!
ТЭДЭНД ХАЙР ХЭРЭГТЭЙ!!!
Нэгэнт ассан СЭТГЭЛИЙН ГАЛЫГ өөрөө л унтраадаггүй юм бол өөр ХЭН Ч унтрааж ЧАДАХГҮЙ!
Өөртөө дуртай, хийж байгаа зүйлдээ дуртай, түүнийгээ хэрхэн хийж байгаадаа дуртай байвал амжилт гарцаагүй ирнэ.
Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэх ном худалдан авсан бол бахархмаар,
Цаг заваа зарцуулж уншсан бол бүүр бахархмаар,
Түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлсэн бол хэлэх үг алга.
Харин амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй бол хайрын МӨНГӨ, хайрын ЦАГ!
Айдсаа устгаж, хүссэн бүхнээ олж авах эрх чөлөөг өөртөө өгье!
Айдасны эх үүсвэр бол “БИ ӨӨРӨӨ”. Өөрийнхөө итгэлийг айдасд тушааж, айдас бодит гэдэгт итгээд ирэх цагт айдас намайг эзэмдэнэ.
Хүн бүрт байгалаас заяасан ЧАДВАР гэж байдаг.
Найзууд аа, өнөөдрөөс эхлээд өөрт байгаа чадваруудаа хөгжүүлж, хүчин төгөлдөр болгож, ашиглалтанд оруулцгаая!
Би “судлаач”….
Өөрт байдаг хязгаарлагдмал итгэл, хязгаарлагдмал бодлоос өөрийгөө чөлөөлж чадснаар цоо шинэ “БИ”-г үүсгэх боломжтой. Өөрийгөө судлаагүйгээр хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй!
БИ АМЬДРАЛД ДУРЛАГЧ
Амьдралд дурлагч хүн бүрт амжилт ирнэ!
Өөрийн үнэлэмж, үнэ цэнийг нэмснээр амьдралдаа зөв алхам, зөв сонголтуудыг хийнэ.

Бодууштай 3

0 Санал хүсэлт

-Ганцхан хүний маргаан, хэрүүлд орлцсноос болоод өөрийн бүхэл өдрийн мэдрэмжийг онцгүй болгоно гэдэг утгагүй асуудал. Эргэн тойронд тань хичнээн хүн байна? Заавал тэр маргаан, тэр хүний дэргэд маргаан хэрүүлийг хүлээн авч, уур бухимдлааа төрүүлнэ гэж үү?…
-Бусад хүмүүст итгэж найддагийн адил өөртөө ч гэсэн итгэж сур!
-Хэрвээ та өнгөрсөнд мундаг борлуулагч байсан, их мөнгөтэй байсан, цалин сайтай ажил хийдэг байсан боловч одоо түүнийгээ хийж чадахгүй гутраад байна уу? Эсвэл өөрийгөө батлахын тулд одоо болтол түүнийгээ ярьсаар байна уу?
Та өнгөрсөнд тийм мундаг байж чадсан юм бол өнөөдөр түүнээс илүү болж чадна. Яагаад гэвэл танд бусдаас илүү туршлага байгаа юм байна ш дээ!
-Зөвхөн өнгөрсөндөө ямар нэгэн алдаа гаргаснаас болоод өнөөдрийн амьдрал өөдөлж өгөхгүй, зөвхөн өнгөрсөнд хэн нэгэн таныг гомдоосноор өнөөдөр та хүнд итгэж чадахгүй байна уу?…
Өнөөдөр та өөрийгөө болон бусдыг уучилж чадснаар энэ бүгдийг өөрчилж чадна.
1. Алдаанаасаа та суралцаж байгаа
2. Өөрийгөө болон тэр хүнийг та уучилж чадна
3. Ирээдүй руу тэмүүлсэн, эрч хүчтэй үйлдэл яг одоо хий
-Хувь заяагаа өөрсдөө бүтээж, мөрөөдлөө гартаа авч, хойноосоо дагуулж, удирдаж сурцгаая найзуудаа!
-Өнөөдрөөс эхэлж мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөх биш мөрөөдлөө хойноосоо дагуулж эхлэе! Мөрөөдөлдөө захирагдах биш мөрөөдлөө захирч эхлэе!
-Хайрцагнаас гарч сэтгэ гэдэг шиг хайрцагнаас гадуурх бэлгийг сэтгэе!
Баярын улирал эхлээд хүн бүр хайртай хүмүүстээ, дотны анддаа, хамтран зүтгэлтэндээ бэлэг авах хүсэлтэй байгаа. Хэрвээ тэдгээр хүмүүс тань шинэ бизнес эхлэх гэж байгаа бол, карьерээ сольж байгаа бол, жин хасах гэж байгаа бол, өөрсдийгөө болон өөрсдийн амьдралаа ямар нэгэн байдлаар өөрчилж байгаа бол тэдэнд таалагдах болов уу гэдэг үүднээс хандсан бэлэг биш, тэдний хүсдэг зүйлийг биш, тэдгээр эерэг өөрчлөлтүүдийг нь дэмжсэн бэлэг авч өгөхийг санал болгож байна.
ТАНЫ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛ ТАНЫГ ТӨЛӨӨЛӨХГҮЙ
-Та өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаас хамаарч “хэн бэ” гэдгийг тодорхойлж байна уу?
-Та зөвхөн таалагдсан, хүссэн ажилдаа орохоос нааш “Би шүү” гэж хэлэхэд хэцүү санагдаж байна уу?
-Хэн нэгэн танаас “ямар ажил эрхэлдэг вэ” гэж асуухад хариулахаасаа ичдэг үү?
-Арай өөр ажил олж хийвэл хүмүүс намайг тоох болов уу гэж боддог уу? -Таны эрхэлж буй ажил таны өөртөө итгэх итгэлд нөлөөлж байна уу? Хэрэв дээрх асуултанд тийм гэж хариулсан бол өнөөдрөөс эхэлж өөрийгөө хийж байгаа ажлаасаа салангид авч үзэх хэрэгтэй. Учир нь таны эрхэлж байгаа АЖИЛ таныг төлөөлөхгүй!
-Танихгүй газар очихоос, мэдэхгүй юмаа суралцахаас бүү ай!
-Бидэнд маш их эрч хүч бий. Харин тэр ЭРЧ ХҮЧЭЭ яг зөв юмандаа зарцуулж чадаж байна уу?
Та аль нь вэ?
-Хэнд хамаатай юм бэ? Би хийх ёстой юмаа л хийж байна. Хийх ч болно.
-Хэнд хамаатай юм бэ? Яршиг больё доо…Хийж бүтээж байгаа зүйл тухайн үед хэнд ч хамаатай биш юм шиг санагддаг мөртлөө жижиг жижгээр нэмэгдсээр байгаад агуу амжилт болдог.
-Бид өдөр бүр бие биенийхээ дэмжлэгтэйгээр агуу их зүйлсийг бүтээдэг.Та яг одоо юу хийх гэж байна вэ? Өнөөдөр? Энэ сард? Энэ улиралд? Энэ жилд? Түүнийгээ хийхэд танд ямар нөөц хүчин чадал байна вэ? Бусдад ямар нөөц хүчин чадал байна вэ?
-ЦАГГҮЙ, МӨНГӨГҮЙ учраас хийх гэсэн юмаа хийж чадахгүй байна уу? Тийм бол ЦАГ, МӨНГӨ хоёрыг бий болгох ЦАГ иржээ гэж үзэх хэрэгтэй
-Сүүлийн үед хараад байхад бид бүгдэд нэг нийтлэг чанар байна. Юу вэ гэвэл бид бусдын төлөө их санаа зовдог улс юмаа. Ямар нэгэн юм болохоор “Бусад тэгэхгүй байна”, “бусад юу гэх бол” гээд л …
Өнөөдөр энэ зан чанараа огцом өөрчилж өөр лүгээ чиглүүлж сурья. Бусдын төлөө битгий санаа зов. Бусад өөрсдийгөө сайн мэдэж байгаа. Харин та өөрийгөө сайн мэдэж байна уу? Бусад биш, та хийх ёстой юмаа хийж байна уу? Бусад биш, та өөрчлөгдөж байна уу?
-Ихэнх хүмүүс мөрөөдлийнхөө амьдралыг өөрөөсөө нууж байдаг. Үнэнийг хэлэхэд ихэнх хүмүүс өнөө маргаашаа аргацайлан амьдардаг. Тиймээс эдгээр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл эдгээр хүмүүс танд яаж өнөө маргаашаа аргацайлж сурах вэ гэдгийг л зааж өгөхөөс биш яаж мөрөөдлөө бодит болгох вэ гэдгийг хэзээ ч зааж өгөхгүй.Та юу хүсч байна вэ? Таны тэр хүсч байгаа юмыг тань аль хэдийн эзэмшчихсэн, үзчихсэн, амсчихсан тэдгээр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хэрвээ та өөрийгөө эдгээр хүмүүсээр хүрээлүүлбэл таны хүсэл мөрөөдөл биелнэ.
-Өнөөдөр та мөрөөдлөө дагаж, түүнийгээ биелүүлэх боломж хүн бүрт бий гэдгийг өнөө маргаашаа аргацайлан өнгөрөөж байгаа тэр хүмүүст үзүүлж, үлгэр жишээ бол!
-Өнөөдөр мөрөөдлөө дагах шийдвэрийг гаргаж, өөрийгөө хүрээлүүлэх зөв хүмүүсийг сонгож, тэднээс суралцаж, тэдний хийдгийг хий!
-Та хэн болохыг хүсч байна вэ? Та өөрийнхөө болох хүсэлтэй тэр хүн аль хэдийн мөн гэдгээ мэддэг үү?
-Үгээ цөөлж, үйлдлээ нэмье!
Гадаа гарч гүйж дасгал хийхээс өмнө бүх өдөр тохирмжгүй (дэндүү халуун, хүйтэн, бороотой, салхитай, зэврүүн…) юм шиг санагддаг мөртлөө өөрийгөө хүчлээд, гүйж эхлээд 10 минут болоход бүх өдөр маш тохиромжтой сайхан өдөр болж хувирдаг.
Яг үүний адил ямар нэгэн ажил хийж эхлээгүй байхад боломжгүй мэт санагддаг боловч хийгээд эхлэнгүүт бүх юм боломжтой болж хувирдаг.
Маш гайхалтай!
Бусад хүмүүсийн санаанд нийцэхийн тулд хэзээ ч өөрийгөө доош нь бүү чих.
БОД, БОД, БОД!
(Б)аттай бод,
(О)нцлон бод,
(Д)үрслэн бод.
Бодит амьдралыг дагах уу, мөрөөдлөө дагах уу?
Алдаандаа баярлаж сурцгаая!Алдаанд дуртай хүн байдаггүй ч алдаагүй амьдрал гэж үгүй. Хүн бүр амьдралдаа тэнэг үйлдэл хийж, бусдыг гомдоож, буруу зүйл хийж алдаа гаргадаг. Харин энэ алдаатайгаа хэрхэн харьцаж байгаагаас амжилт хамаардаг.
Хэрэв бид алдаа гаргахаас айж зугтаж, гаргасан алдаагаа үгүйсгэж бусдыг буруутгах, алдаагаа нуун дарагдуулж өөрийгөө хуурснаар бид өөрсдийгөө огт дэмжихгүй мөн нөхцөл байдлыг улам хурцдаж байдаг.
Бид алдаанаасаа ухаарч байдаг. Бид алдаанаасаа суралцаж шинэ зүйлүүдийг мэдэж авдаг.
Тиймээс алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаандаа баярлах нь зүйтэй.
Эцэст нь хэлэхэд бид бүгд хүн шүү дээ!
-Бодит амьдрал: Цалин мөнгө ихтэй ажилд орох. Хоол сайн хийдэг, гарын дүйтэй эсвэл ажилтай мөнгөтэй хүнтэй суух.Мөрөөдөл: Хүссэн, сонирхсон юмаа олж хийвэл бага цалинтай байсан ч хамаагүй, амжилт гаргаж чадна. Жинхэнэ хайраа олбол хоол хийж чадаж байна уу, ажилтай, мөнгөтэй байна уу хамаагүй.
-Өнөөдөр өөрийгөө өөрчлөх сайн өдөр!
-Үргэлж тааралддаг хүнтэйгээ нэг удаа ч гэсэн мэндийг нь асууж үзээрэй..
-Цаг хугацаа нисэн одно. Чадах чинээгээрээ өөрийгөө баярлуул!
-Одоо цаг бол одоо. Үргэлж ОДОО л байх болно!
-Бусдыг магтдагийн адил өөрийгөө бас магтаад үз!
-Тэр тэгж байна, энэ ингэж байна гэдэг бодлууд танаас салахаан байвал өөр дээрээ, өөрийнхөө амьдрал дээр анхаарлаа төвлөрүүлэх цаг болжээ…
-Хэрвээ та амьдарч байгаа бол амьдралынхаа мөч бүрт баярлаж таларх. Үгүй бол ихэнх хүмүүсийн адил өнгөрсөн хойно нь сайхан байснаа мэдрэнэ.
-Хайртай хүмүүстээ хайртай гэж хэлэх гээд хүлээх хэрэггүй!
Сайхан амьдралаар сайхан амьдрана гэж хүлээх хэрэггүй! 
Одоо хэл, одоо амьдар!
-Амьдралынхаа аль хэсгийг сайжруулмаар байна вэ? Түүнийгээ сайжруулах шийдвэрийг ЯГ ОДОО гарга!
-Мөч болгон бидэнд баяр баясгаланг бэлэглэж байдаг. Мөч болгон бидэнд агуу их хайрыг өгч байдаг. Мөч болгон бидэнд үнэтэй хичээлийг зааж өгч байдаг.
Тиймээс мөч болгонд тохиолддог зовлон бэрхшээлийг үнэтэй хичээл гэж үзэж, түүнээсээ хичээнгүйлэн суралцаж чадвал бид ирээдүйд гарч ирэх шалгууруудыг давж гарах нь гарцаагүй.
-Гайхамшигт би итгэдэг учраас гайхамшгийг өөрөөсөө хайдаг!!!
-ХҮС…ХИЙ ХИЙ ХИЙ… ХҮР
Үг маш хүчтэй ч ҮЙЛДЭЛ хийгээгүй бол үг юу ч биш. Өөрийн итгэл дээр тулгуурлаж ҮЙЛДЭЛ хийгээгүй тохиолдолд итгэл дангаараа бас юу ч биш!
-Бид бүгдийг амжилтанд хүргэх хамгийн чухал хэрэгсэл бол бидний бие махбодь байдаг. Бие махбодио зөв авч явах нь бидний үүрэг. Өнөөдөр энэ онцгой өдөр өөрсдийн бие махбодийг улам бэхжүүлж, хүч оруулах зүйлийг хийцгээе!
-Идэж байгаа хоолондоо чин сэтгэлээсээ талархвал хоол үргэлж АМТТАЙ! 
Өөрийн амьдралдаа чин сэтгэлэээсээ талархвал амьдрал үргэлж АМТТАЙ!
-Хэрвээ таны амьдрал уйтгартай байвал эсвэл та уйтгарлаж байвал өдөр бүр нэг юм шинээр бүтээгээд үз
-Таны амьдралд юу дутаж байна, юу бүтэхгүй байна вэ? Тэр бүгдийг өөрчлөх чин сэтгэлийн хүсэл байвал өөрчлөх шийдвэрийг өнөөдөр гаргах нь зүйтэй
-Ярьснаа хийж, бүтээж эхэл. Хий хоосон яригчдыг хэн ч дэмжихгүй!
-Та ямар амжилтыг яаж гаргаснаа дахин нэг санаж, мэдрээд үзээрэй.
-Амьдралдаа огт амжилт гаргаж үзээгүй хүн гэж байдаггүй. Бид бүгд их бага хэмжээний амжилтыг өдөр бүр гаргаж байдаг. Тэгвэл энэ гаргасан амжилт болгоныгоо тэмдэглэж, түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, талархаж чадснаар илүү их амжилтыг өөрт татах болно.
Амжилтаа тэмдэглэх нь илүү их амжилтыг бүтээх нэг хэсэг болдог.
Гаргасан амжилт болгоныгоо тэмдэглэцгээе!
-Та юу хүлээгээд байгаа юм бэ? Салхийг нь одоо хагал……
-Өчигдөрийн бухимдал өнөөдрийн бэрхшээл, өнөөдрийн бэрхшээл маргаашийн зовлон. Үүний төлөө та юу хийж чадах вэ?
-Бид ихэвчлэн өөрсдийгөө сэтгүүл дээр гарсан од, үнэтэй зүйлс эдэлж хэрэглэж байгаа хүмүүс, гоё биетэй охид, залуучуудтай, эсвэл охидуудаар хүрээлэгдсэн г.м. хүмүүстэй өөрсдийгөө харьцуулж, утгагүй зүйлс шаардаж, өөрсдийгөө зовоодог. 
Эсвэл тэр ийм байна, тэр тэгдэг, тэр ийм юм өсчихсөн байна гээд л…. Хэрэв тэдэн шиг байж чадахгүй бол гутаж гуньдаг. Тэгвэл өнөөдөр та тэдэн шиг сайхан биегүй ч гэсэн, тэгтлээ их хөрөнгө мөнгөгүй ч гэсэн, олон найз нөхдөөр хүрээлэгдээгүй ч гэсэн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө зорилго дээр анхаарлаа төвлөрүүлж чадвал өөртөө сэтгэл хангалуун байх болно. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсан тохиолдолд таны сэтгэл санаа сэргэж, эрч хүчтэй болно… харин энэ тохиолдолд хүмүүс таныг дуурайлгах гээд байвал нээх их гайхсны хэрэггүй шүү….
-”Би өөрчлөгдөх ёстой
Би өөрчлөгдөж чадна
Би өөрчлөгдөж байгаа”
-Айдсаа устгаагүйгээс бид өчүүхэн, айдстайгаа нүүр учирвал айдас өчүүхэн.
-Зоригтой, хүчтэй бай! Юу ч тохиолдсон бай өөртөө итгэлтэйгээр урагшаа алх. Бэрхшээл, саад болгон таныг хөгжихөд тусалж байна гэж бод. Маргаашийн төлөө санаа бүү зов. Хийх ёстой юмаа өнөөдөртөө, яг одоо сайн хийж гүйцэтгэх нь зөв. 
Өнөөдөр, яг одоо юу хийвэл таныг урагш ахиулж, ирээдүйг тань гэрэл гэгээтэй болгохоор байна?  10.26.11
-Хэрвээ танд ямар нэгэн зүйлийг хийж бүтээх чин сэтгэлийн эрмэлзлэл байвал түүнийгээ яаж хийх аргыг олно. Үгүй бол хийхгүй байх шалтгийг олно. 10.25.11
-Жинхэнэ ялагдал гэж ялагдахаас айгаад зогсох. 10.20.11
-Би байгаагаараа хангалттай. Би унах ч болно, ялагдах ч болно гэхдээ энэ нь надад хичээл сургамж болно. 10.20.11
-Танд ямар хязгаарлагдмал бодлууд байна? Та ямар шалтаг тоочиж байна? Таныг хойш нь чангааж байгаа ямар бодлоо хаямаар байна? Түүнийгээ өнөөдөр хая! Цоо шинэ өөрийгөө хүчтэй болгох бодлуудыг оронд нь сонгоцгооё! 10.20.11
-Чи хэн нэгнийг дуурайж байна уу? Уучлаарай, тэр хүн 1-рт, чи үргэлж 2-рт орно. Өөрөөрөө бай!
-Хэрвээ хэн нэгэн чиний зарим талыг олж хараагүй бол чи ч гэсэн өөрөө түүнийгээ олж хараагүй эсвэл эзэмшээгүй байна гэж бод.
-Амьдрал уйтгартай байна уу? Мөрөөдлөө агуу болгож, эргэлзээгээ устга!
-Алдаанаасаа суралцаж түүнийгээ засаж сайжруулсан алдаа, алдаа биш болдог.
-Бусад чиний тухай юу гэж бодох нь үнэндээ чиний хэрэг биш.
-Болж байгаа нөхцөлд эвлэрэхийн тулд бид төрөөгүй, тэмцэхийн тулд бид төрсөн.
-Амьдралдаа талархаж байвал үзэн ядалт аяандаа устана. 
-Ямар нэгэн юм авахын тулд хийх биш өгөхийн тулд хийдэг болсноор амжилтанд хүрнэ.
-Анхаарлаа юунд төвлөрүүлнэ тэнд эрч хүч цуглана!
-Амьдарсан шиг амьдрахын тулд өөрийгөө сонсох нь маш чухал. Чи юу хvсч байна вэ?
-Би бүгдийг мэднэ гээд бодоод ирэхээр хөгжих боломжийг өөрт өгдөггүй.
-Чиний тухай бусдын бодлыг өөрийн бодлоос илүүд авч үзээд ирэхээр та өөрийгөө ангалын ирмэг дээр авчирдаг.
-Яагаад зарим хүмүүс тийм их амжилттай байдаг вэ? Биднээс илүү ухаантай, авьяастай, боломжтой… болохоор амжилтанд хүрсэн юм болов уу?
ҮГҮЙ ЭЭ!!! Тэд амжилтанд хүрэх аргыг биднээс арай илүү эрт сурсан болохоор тэр. Бидэнд ч гэсэн одоо сурах бүрэн боломж байна.
Бид оройтойгүй ээ! Одоо эхлэе!
-Юманд уйгагүй, тууштай хандах хандлага биднийг амжилтанд хүргэнэ.
Бууж өгөх хүсэл төрсөн эсвэл бэрхшээл тулгарсан үед “Одоо л миний жинхэнэ шалгуур гарч ирж байна, өөрийгөө сорих цаг боллоо” гэж өөртөө сануулаад цааш үргэлжлүүлээрэй!
-Зүйр цэцэн үг, сургааль үг, эрдэмтэн мэргэдийн хэлсэн үг, амжилтанд хүрсэн хүний үгнүүдийг зөвхөн уншаад өнгөрөөсөн тохиолдолд хэзээ ч жинхэнэ утгыг ойлгохгүй. Харин өөрийн амьдралд түүнийг хэрэгжүүлснээр жинхэнэ утга, үнэ цэнийг нь мэдэж эхэлдэг учраас өнөөдрөөс эхлээд амьдралдаа хэрэгжүүлж өөрсдийн дадал зуршлаа болгоцгооё!
-Өөртөө анхаарлаа хандуулж өөрийгөө чагна.
Зүрх сэтгэл тань танд юу хэлж байна?
Бие махбодь тань танаас юу шаардаж байна?
-Уур уцаарын цаана уйтгар гуниг нуугддаг. Өөрийгөө үгүйсгэсэн тохиолдолд уйтгар гуниг үүсдэг. Та өөрийнхөө юуг үгүйсгэж байна вэ?
-Өөрийгөө хөгжүүлж боловсруулснаар өөртөө болон бусдад гайхамшгийг авчирдаг.
-Юу ч тохиолдсон бай, хэзээ ч өөртөө сөрөг үг бүү хэл, хэзээ ч битгий өөрийгөө шүүмжил, хэзээ ч битгий өөрийгөө өөл!
Хэнд ч хэзээ ч өөрийг тань муулах, өөлөх, доош нь чихэх, сөрөг үг хэлэх боломжийг битгий өг!
-Эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамир спортоор байнга хичээллэх зуршлыг эзэмших нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн чухал хэсэг мөнөөс мөн.
-Хүн хөгжиж ахих тусам асуудлууд улам жижгэрч харагддаг.
Асуудал бол асуудал биш. Асуудлыг хэрхэн харж байна вэ гэдэг нь асуудал болдог
- Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзлэл таныг амжилтанд хүргэнэ

Бодууштай 2

0 Санал хүсэлт

Одоо өөрчлөгдөхгүй юм бол өөр хэзээ гэж…

Хүн өөрийнхөө амьдралыг 100 хариуцахаасаа айдаг, өөрийгөө өөрчлөхөөсөө айдаг, тиймээс өөрийгөө өөрчлөхөөс илүү бусдыг өөрчлөх нь илүү амархан санагддаг учраас бусад хүмүүс болон бусад зүйлс дээр анхаарлаа тавьж, тэдгээрийг өөрчлөхийг орлддог.

Өөрөөсөө асуух асуулт:
- Яагаад?
- Яагаад YГYЙ гэж?
- Яагаад БИ үгүй гэж?
- Яагаад ОДОО үгүй гэж?…
Тийм ээ, би яг одоо хийе!!!

Амлалт бол зүгээр л нэг үг! Yр дүнгээ үзэхийн тулд YЙЛДЭЛ хийх хэрэгтэй!

Яагаад бид нэг амлалтыг жилийн жилд гаргах ёстой гэж?

Тийм ээ, энэ жил миний хувьд цоо шинэ жил! Тийм ээ, өнгөрсөн амьдрал намайг тодорхойлохгүй! Тийм ээ, амжилт намайг зүглэн ирж байна! Тийм ээ би өнөөдрөөс эхлээд өдөр бүр жижиг жижгээр, алхам алхмаар ахиж, жилийн дотор гэхэд асар ихийг бүтээж, хол газрыг туулсан байх болно!

Аль болох энгийн байхыг хичээ. Ингэснээр таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн, төвөггүй, амархан болохыг та анзаарах биз.

-Зарим тохиолдолд зарим хүмүүс мөнгөгүй учраас амьдрал утгагүй байна, мөнгөгүй учраас энэ ч таалагдахгүй, тэр ч таалагдахгүй байна гэж боддог. Мөнгөтэй болохоор бүх юм өөрчлөгдөж, юманд арай өөр хандлагатай болох юм шиг санагдаж байгаа бол тэр бодол худлаа!
Мөнгөгүй учраас дургүй байгаа бол мөнгөтэй болсон ч та дургүй хэвээрээ байх болно. Таны хүссэн зүйлийг мөнгө авчрахгүй. Хүссэн зүйлээ өөрөөсөө хайж эхлэх нь зүйтэй!

-гаргасан зорилгоо цаашид унтраалгүй авч явахын тулд зөвхөн эерэг хүмүүстэй хуваалцаарай. Эерэг хүмүүстэй хуваалцснаар эерэг энергийг хуримтлуулж, эрч хүчтэйгээр зорилго өөд алхана.

365 хоногийн баяр баясгалан
365 хоногийн хайр ивээл
365 хоногийн амжилт
365 хоногийн эрч хүч
365 хоногийн адал явдал
365 хоногийн шалгуур

-Буруу сонголт хийсэндээ амаа барьж, өөрийгөө буруутгахын оронд тэр үед та байдаг чадлаараа хичээж хийх ёстой зүйлээ хийсэн гэдгийг мэдэрч, цаашид сонголтууд үргэлж гарч ирдэгт талархах нь зүйтэй. Сонголт үргэлж гарч ирдэг! Та ямар сонголт хийхээ одоо сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна!

-Таныг гомдоож, үгүйсгэсэн хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд таныг үргэлж дэмждэг, үлгэр дууриал үзүүлдэг, эрч хүч өгдөг тэдгээр хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлж баярлаж талархах нь зүйтэй. Гэхдээ зарим тохиолдолд таныг гомдоож, буруутгаж, үгүйсгэснээр танд чухал сургамж болж байдаг. Тийм ч учраас та улам туршлагажиж, эрч хүчийг олж, өөрт өгөх хайрыг улам ихээр нэмэгдүүлдэг болохоор бас тэр үүднээс тэдгээр хүмүүст талархах нь бас зүйтэй гэж бодож байна.

-Ганцаараа байгаад өөрийгөө буруутгаж гэмтэн болгохын оронд таны дотоод сэтгэл таны анхаарлыг татаж, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрөөх цаг болжээ гэдгийг мэдэгдэж байгаад талархах нь зөв болов уу… Та хэзээ ч ганцаараа биш! Хайр үргэлж тантай хамт! Өөрийгөө хайрла!

-Би өрөө ГАЙХАМШИГ гэдгийг мэдэж авсандаа талархаж байна!!!

-Өдөр болгон хайрыг өгч хайрыг авч байдагтаа баярлаж байна!!!

Ганц тохиолдсон боломж…
Сүүлчийн боломж…
Боломж үргэлж гарч байдаг ба биднийг янз бүрийн боломжууд үргэлж хүлээж байдаг. Тиймээс эдгээр боломжуудад үүд хаалгаа нээж өгснөөр өөртөө болон бусдад боломжийг гаргаж чадна.

-Үгүйсгэгдэх болгонд улам ихээр сайжирч байна, угүйсгэгдэх болгонд “ЗА” руу ойртож байна гэж бодох хэрэгтэй!

Бодууштай

0 Санал хүсэлт

Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө ялж сурах хамгийн хурдан арга бол биеийн тамираар хичээллэх дадлыг эзэмших.
АЙДАС үргэлж “урьд чинь аюул байна, чи чадахгүй, одоо ингээд л өнгөрөө” гэж шивнэдэг. Жинхэнэ аюул бол энэ айдаст итгэх
Хийдгээ хийвэл, авдгаа авна
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс тогтсон хэвшмэл амьдралаасаа гарч чадсан байдаг.
Бидний дотор олон янзын дуу хоолой байдаг. Онгироо бардам, аймхай хулчгар, бүрэг ичимхий бас бидний жинхэнэ зүрх сэтгэлээс гарах дуу хоолой гээд л… Та алиныг нь их сонсоно тэр дуу хоолой илүү хүчтэй болдог.
Бид бүгд хөгжин дэвжиж байдаг. Хэдий төгс төгөлдөр болж чадахгүй ч гэсэн бид үргэлж өөрсдийгөө бүрэн дүүрэн ашиглахыг хичээдэг.
Өнөөдөр өөрийн чадвар, өөрийн хүчинд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг зориорой. Биднийг хойш татаж байгаа ганцхан зүйл бол ТА ӨӨРӨӨ!
Дэлхий ертөнцөөр дүүрэн ГАЙХАМШИГ биднийг үргэлж хүлээж байдаг. Харин бид оюун ухаанаа хурцалж түүнийг хүлээж авахад бэлэн байх хэрэгтэй!
Өөрт хүч өгөх тэр мөчийг үүсгэж амьдарцгаая!
Хэрэв та бэрхшээлүүдийг таныг сорьж буй сорилт гэж үзвэл бэрхшээл таныг хөгжүүлнэ. Бэрхшээлүүдийг зовлон гэж харвал бэрхшээл таныг хойш татаж зовооно.

Таныг дээшээ өсөж хөгжиж байх тэр үед олон хүмүүс таны буруу гэдгийг батлахын тулд янз бүрийн арга хэрэглэнэ. Түүнд өртөлгүй урагш тэмүүлээрэй.

зарим юм хүссэнээр болоогүйд баярлах тохиолдол гардаг. Тиймээс гутраад, зогсонги байдалд орохын оронд цааш үргэлжлүүлэн ахих хэрэгтэй.

Та авахын төлөө өгч байна уу, өгөхийн төлөө өгч байна уу?
Авахын төлөө өгснөөр өгснийгөө эргүүлж авна. Өгөхийн төлөө өгснөөр өгснөөсөө илүү ихийг авна.

Өөрөө өөрийгөө удирдан дагуулахаас АЙДАС таныг зогсоож байна
Өнгөрснийг мартаж, орхихоос АЙДАС таныг зогсоож байна
Өөрийн муу зуршлыг өөрчлөхөөс АЙДАС таныг зогсоож байна
Өөрийнхөө жинхэнэ “БИ”-г олоход АЙДАС таныг зогсоож байна.

100% өөрөөрөө байснаар зарим хүмүүс таны амьдралаас бүр мөсөн гаран одно. Тухайн мөчид харамсалтай ч гэсэн таны амжилтын замыг цэвэрлэж байгаад талархах хэрэгтэй.

ӨӨРЧЛӨЛТ үргэлж асуудал авчирдаг. Тиймээс өөрчлчлтөнд дургүй байдаг. Гэхдээ асуудлыг бид шийдвэрлэдэг. Шийдвэрлэснээр бид сурдаг, өсдөг, хөгждөг. ӨӨРЧЛӨЛТ бидэнд шалгууруудыг өгдөг. Шалгууруудыг бид сорих дуртай.

Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ чин үнэнээсээ зориулж чадвал бид тухайн юмыг төсөөлснөөсөө илүү сайн хийж чаддаг. Юунаас ч бүү ай! ХИЙ!

ХАЙРыг би хэзээ ч мартахгүй
ХАЙРыг би хэзээ ч алдахгүй!
ХАЙР бол миний амлалт
ХАЙР бол миний бэлэг тэмдэг!

Хайртай хүнтэйгээ учирсан ч бай, учраагүй ч бай хамаагүй бид бүгд ХАЙР-ыг хүртэх ёстой.

Таны зүрх сэтгэл таныг сонсоосой гэж үргэлж хүсч байгаа

Өөрийн хүссэн амжилтыг олж авахад ЭРҮҮЛ амьдралын хэв маягийг сонгох нь нэн чухал байдаг. Хэрвээ та эрүүл амьдралын хэв маягийг сонгож байгаа бол аз жаргал, амжилтыг мөн адил СОНГОЖ байна гэсэн үг.

Хүмүүс зорилгоо гаргахдаа 2 зүйлийг анхаарч үздэггүй.
а. Зорилгоо биелүүлэх цаг байна уу?
б. Зорилгоо биелүүлэх дадал зуршил байна уу?

Бид яг юу хийх ёстой гэж бодож байна, тэр бидний хийх ёстой зүйл байдаг. Хийх ёстой тэр зүйлээ дор бүрд нь хийснээр бид өөрсдийгөө маш чадварлаг гэдгийг мэдрэхээс гадна амжилтын хаалга нээгдэж, мөнгө хүртэл бидэн руу зүглэдэг.

Цагийг битгий үрэн таран хий!
Ихэнх хүмүүс нийт ажлынхаа цагийн 50% -ийг үрэн таран хийдэг. Тэд ажилдаа бага зэрэг хоцорч ирдэг, ажлаа жаахан удаан хийдэг, ажлаасаа бага зэрэг эрт тардаг гэнэ. Мөн тэд ажил дээрээ бусадтай хэрэгтэй хэрэггүй зүйлийг хий дэмий чалчдаг, кофе ууж сонин уншдаг, интернэтээр хэсч өөрийн бизнесийг хийдэг гэдгийг судалгаагаар баталжээ.

Амьдралд саад бэрхшээлүүд байнга гарч ирдэг. Миний хувьд энэхүү саад бэрхшээлүүдийг туулаад гарна уу гэхээс тойроод гарна гэж байхгүй. Амжилтыг саад бэрхшээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ энэхүү саад бэрхшээлийг хэрхэн хараад, хэрхэн хандаж байгаа нь маш чухал.

Ганцаараа мөрөөдсөн мөрөөдөл, мөрөөдөл чигээрээ үлдэнэ. Мөрөөдлөө биелүүлж, бусадтай хуваалцсан тэр мөчөөс мөрөөдөл бодит болдог.

Хэн ч танд итгээгүй байхад, өөртөө итгэснээр АМЖИЛТАНД хүрнэ.

Гадаад ертөнц таныг аз жаргалтай болоход тэр болгон нөлөөлөхгүй. Зөвхөн таны дотоод ертөнц таныг аз жаргалтай болгоно. Таны оюун ухаан, зүрх сэтгэл таны “гэр” гэж үзэхэд, гэр шиг сайхан газар гэж хаа ч үгүй
Хүн болгоны дотор “БИ АВАРГА” гэсэн бодол байдаг.
Та үүнийгээ сонсож чадаж байна уу?
Хэн нэгний юу гэж бодож байгааг, ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хvсвэл тухайн хvнээс шууд асуух нь илvv оновчтой. Араар нь битгий олон юм зохиож бод!
Шалтаг гаргаж, яагаад болж бүтэхгүй байна гэдгийг гомдоллохын оронд хэрхэн болж бүтэх шалтгааныг олж, түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь хавьгүй дээр.

Амжилтын тарнийг хэрхэн ашиглах

0 Санал хүсэлт

Амжилтын тарни хэр чухал болохыг өмнөх нийтлэл дээр өгүүлсэн. Өөрийгөө ятгах сэтгэлзүйн үг эсвэл ятгалын үг гэх мэтийн үг хэллэгийг хэрэглэхийн оронд цаашид амжилтын тарни гэж нэрлэхийг би хүсч байна. Та нарт ч гэсэн энэхүү шинэ нэр таалагдана гэдэгт итгэлтэй байна.
АМЖИЛТЫН ТАРНИ
Өнөөдөр би энэхүү амжилтын тарнийг хэрхэн үр дүнтэй хэрэглэх тухай бичихийг хүслээ.
-Би эрүүл чийрэг
-Би өөрийнхөө хийж чадах юман дээр анхаарлаа төвлөрүүлдэг
-Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг
-Би бодлоо хянадаг
-Миний амьдрал баяр баясгалангаар бялхаж байна
- Би баяр хөөртэй
-Би өөдрөг хүн
-Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна
-Би зөвхөн өөдрөг хүмүүсийг өөрт татаж байна
1-рт: Амжилтын тарнийг одоо цаг дээр хэрэглэх. Би амжилтанд хүрнэ гэхийн оронд би амжилттай байна гэж хэлэх.
2-рт: Эерэг үг, өгүүлбэр хэрэглэх. Би уурлахаа болисон, би уургүй хүн гэхийн оронд би аз жаргалтай хүн, эсвэл би маш тайван байдаг гэж хэлэх.
3-рт: Амжилтын тарнийг хэрэглэх үедээ тэр өгүүлбэр үг хэллэгийг мэдэрч маш сэтгэлийн хөдөлгөөн эмүцтэй хэлэх.
Би өөрт байгаа сөрөг бодлуудыг эхлээд цувруулж бичээд, түүнийхээ ард амжилтын тарниудыг эерэг өгүүлбэрт оруулан одоо цаг дээр бичдэг. Жишээлбэл:
Ажил бүтэхгүй байна → Миний ажил бүтэж байна
Уйтгартай байна → Миний амьдрал адал явдлаар дүүрэн
Хэцүү байна → Амархан байна
Найз залуу, найз охин олдохгүй байна → Таалагдсан залуугаа (охин-г) үргэлж өөртөө татаж чаддаг
Тэгээд энэ цувруулж бичсэн тарниа далд ухамсар хүлээн автал дахин дахин давтаж хэлэх хэрэгтэй. Өдөрт 100 удаа хэлсэн ч ихдэнэ гэж байхгүй. Хэр их олон давтан хэлнэ тэр хэмжээгээрээ хурдан үр дүнд хүрэх ба өөрийн зан чанар, зуршил болгож, өөртөө итгэх, өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, гаршина гэсэн үг.
-Бичиж авсан цаасаа олшруулаад гэрийнхээ толь, компьютер гэх зэрэг газруудад нааж байрлуулах мөн халаасандаа авч явж болно.
-Бас нэг хурдан үр дүнтэй болгох арга бол найзтайгаа хамтдаа давтаж болно. Өөрөөр хэлбэл 2 найз бие биедээ амжилтын тарнийг хэлж сануулах. Жнь Чи мундаг шүү, чиний энэ занд би дуртай, чамайг би үнэлдэг гэх мэтийн үгнүүдийг бие биедээ аль болох олон удаа сануулах. Иймэрхүү үгнүүдийг өдөрт олон удаа сонсоно гэдэг маш гайхалтай. Сэтгэл санаа ч гэсэн маш сайхан болдог. Туршаад үзээрэй найзуудаа!
-Өөр нэг хурдан үр дүнд хүрэх арга бол өөрийнхөө дуу хоолойг тарниа уншиж байх хооронд бичиж аваад, түүнийгээ өдөржингөө сонсох.
Амжилтын тарнийг өөртөө дор хаяж бүтэн нэг сарын турш цаг тутамд хэлээд үзээрэй. Амьдралд тань асар их өөрчлөлт гарахыг та харах болно. Амжилтын тарни миний амьдралыг өөрчилж чадсан ба та бүгдийн амьдралыг ч мөн адил өөрчилж чадна гэдгийг би амлаж байна. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд яг одооноос эхлээд  АМЖИЛТЫН ТАРНИЙГ уншаарай!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇

Play
Амжилт хүсье!
©Ука Төмөр

Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни

0 Санал хүсэлт

“Ятгах үг хэллэг нь  өөрийгөө өөрчлөхөд анхны замыг тавьж, үүд хаалгыг нээж өгдөг.” – Louise L. Hay
Хэрвээ би хангалттай хэлсэн бол дэлхий ертөнцөд өөрийгөө үнэхээрийн агуу их хүн гэдгийг үнэмшүүлэх байсан юм байна гэдгийг ойлголоо.” – Muhammad Ali
Affirmation (афэрмэйшн) гэж юу вэ?
Affirmation (афэрмэйшн) ➔ Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга, ятгалын үг хэллэг.
Affirmation (афэрмэйшн) нь амьдралыг өөрчлөх хүчтэй. Энэхүү өөрийгөө ятгах сэтгэлзүйн аргыг хэрэглэхэд маш энгийн бөгөөд амархан.
Ятгалын үг хэллэгүүд нь богинохон байх ёстой бөгөөд хүчтэй, эерэг үгнүүдийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Жнь: “Би хүчтэй! Би зоригтой! Би гайхамшигтай! Би ялан дийлнэ!” г.м.
Нэгэн жишээ дурдая;
Та хэн нэгнийг гомдоох үг хэллээ гэж бодъё. Жнь: Би чамайг үзэн ядаж байна! Чамайг ийм байхад хэн дуртай байхын! Чи муухай! Чи аймшигтай амьтан!….. гэх мэт. Таныг тэр хүн шанаадаад унагаадаггүй юм бол тэр хүн нэлээн сэтгэлээр унах нь ойлгомжтой. Хэрвээ та эерэг сайхан үг хэллээ гэж бодъё. Жнь: Чи сайхан харагдаж байна! Чиний сэтгэл гэж сүү шиг ариун! Чи найзын хувьд маш сайн найз!…гэх мэт. Тэгвэл энэ эерэг үгнүүд тухайн хүнд маш их урам зориг өгөхөөс гадна тэр хүнд өөрийгөө үнэлэх болон өөрийнх нь үнэ цэнийг нэмэгдүүлэхэд их ач тустай.
За тэгвэл одоо өөр дээрээ аваад үз. Хэн нэгэн танд онцгүй үг хэлбэл та яах вэ? Та мэдээж гомдож гутрана. Харин хэн нэгэн танд сайхан үг хэлбэл таны сэтгэл өөрийн эрхгүй маш өөдрөг сайхан болдог, тийм ээ?
Үг бол маш хүчтэй. Тийм ч учраас үгээр хүнийг алж ч болно, сэргээж ч болно гэж ярьдаг. Сөрөг үг хүнийг сэвтүүлж байхад эерэг үг хүнийг эдгээж байдаг.
Тэгвэл энэ удаад та өөрийгөө тольны өмнө зогсоож байгаад сөрөг үгнүүдийг өөртөө дахин дахин хэлж байна гээд төсөөл. Та өөртөө “Би өөрийгөө үзэн ядаж байна! Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна!” эсвэл “Тэнэг юм уу хаашаа юм! Тэнэг! Тэнэг!” эсвэл “Хөөрхий өрөвдөлтэй амьтан нэг ширхэг байна” гэдэг ч юм уу эсвэл “Хохь чинь”! , гэхэд ямар сэтгэгдэл төрөх вэ? …
Тэгвэл эерэг сайхан үг хэлж байна гэж төсөөл. “Гайхамшигтай! Гайхамшигтай! Гайхамшигтай! “Би хөөрхөн шүү! Хөөрхөн! Хөөрхөн! Би бүхнээс мундаг! Мундаг! Мундаг!” “Надад эр зориг бий!” гэхэд сэтгэл сэргэж байгаа биз?
Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus
Мэдээж хүн бүр өөрийгөө муу муухайгаар дуудахыг хүсдэггүй. Гэвч бид заримдаа чанга хэлдэггүй ч гэсэн дотроо өөрийн тухай сөрөг бодлыг бодож өөртэйгээ сөргөөр харьцаж байдаг. Хүн болгон дотроо өөртэйгээ үргэлж ярьж байдаг.
Би нэг юм хэлье!
Хүний оюун ухаан өдөрт доод тал нь 40000-50000 бодол бодож байдаг. Та баяр хөөртэй байж чадаагүй, эсвэл амжилтгүй байгаа тохиолдолд таны бодол сөрөг байдаг. Та өөрийнхөө бодолд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Байсхийгээд муу, сөрөг бодол бодохыг ажаад гайхах биз.
Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol
Тиймээс өөрийгөө ятгах үг маш хүчтэй байдаг. Та өөртөө юу дахин давтан хэлж байна, түүнийг ятгах үг гэж нэрлэдэг би үүнийг цаашид АМЖИЛТЫН ТАРНИ гэж нэрлэх болно. Тэгэхээр та өөртөө эерэг үг хэлж өөрийгөө зоригжуулж байна уу эсвэл та өөртөө сөрөг үг хэлж өөрийгөө шархлуулж байна уу? …
Бид алхам бүрдээ ятгалын үгийг хэрэглэдэг гэж болно. Заримдаа хүмүүс өөрийн эрхгүй сөрөг бодлыг оюун ухаандаа боддог. Жнь: “би ямар чадах биш”, “ үүнийг ч арай барахгүй байх”, “еээ балараа”, “залхуу хүрч байна”,  “хожигдох байх”,”хөөх, өнөөдөр дөнгөх юм уу” г.м. Яагаад гэвэл эдгээр 40000-50000 бодлуудын ихэнх нь далд ухамсраас гардаг.  Оюун ухаандаа бид юу их бодно, юу их хэлнэ түүнийг далд ухамсар бичиж авч байдаг.
“Бидний далд ухамсар биднийг тоглоод байна уу, үгүй юу, жинхнээсээ хэлээд байна уу, худлаа хэлээд байна уу гэдгийг ялгаж салгадаггүй. Бид юу тасралтгүй бодно түүнийгээ амьдрал дээр бодит болгодог.” – Sidney Madwed
Бидний бодлыг оюун ухаан хянаж байдаг ч гэсэн бид юу их давтаж хэлнэ, юу их бодно далд ухамсар түүнийг бичиж байдаг. Ямар бодол бодох хүсэлтэй байна түүнийгээ дахин дахин бодож, бодлоо өөрчлөхийн тулд ятгалын үгнүүдийг тогтмол хэрэглэснээр (өөртөө хэлэх, дотроо бодох эсвэл сонсоход) бидний далд ухамсар түүнийг яг байгаагаар нь хүлээн авч бичнэ гэсэн үг. Тэгээд дараа нь далд ухамсар эргүүлээд бидний оюун ухааныг хянадаг.
Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
Тиймээс далд ухамсартаа бичихийн тулд бид аль болох өөртөө эерэг үгнүүдийг дахин давтан хэлж, бодож байх нь маш чухал. Ганц хоёр удаа бодож хэлснээр өөрчлөгдөхгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз.
Судалгаагаар хүний бодлын 80% нь сөрөг байдаг гэдгийг баталсан. Юу бодно тэр бодлынхоо 90%-ийг дараагийн өдрөө тээж түүнийгээ дахин боддог. Тиймээс бидний бодсон сөрөг бодол маань улам сөрөг бодлын үндэс болж байдаг.
Сөрөг бодлууд хуримтлагдсаар байгаад сүүлдээ амьдралынхаа тухай сөрөг бодолтой болдог. Энэ сөрөг бодол маань биднийг сөрөг зуршилтай болгож, энэ бүгд бидний одоогийн амьдарч буй амьдралыг бий болгодог. Тиймээс ятгалын үг хэрэглэснээр эдгээр сөрөг бодлуудыг өөрчилдөг. Амьдралынхаа аль хэсгийг өөрчилмөөр байна яг тэр хэсэгтээ тохирсон  эерэг угнүүдийг сонгож өөртөө хэлэх хэрэгтэй. Жнь ажилдаа амжилт гаргахыг хүсвэл “Би амжилтыг үргэлж гаргадаг”, “би маш их амжилттай байна! , “Би их бүтээлч хүн” г.м. Хэрэв жингээ хасах хүсэлтэй бол “Би хүссэн жиндээ байна”, би 50 кг жинтэй (өөрийн одоо байгаа биш хүссэн жинг хэлэх)” г.м.
Ятгалын үг гэдэг нь та юуг амьдралдаа үнэн зөв байгаасай гэж бодож байна түүнийгээ нотолж буй ҮГ юм. Ятгалгын үг гэдэг нь ямар нэгэн юм үнэн зөв гэдгийг өөртөө тунхаглан хэлж байгааг хэлдэг.”
Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд юу хийх вэ?  Маш энгийн. Оюун ухаанд бодож байгаа бодлоо хянаж, сөрөг бодлоо эерэг бодлоор солих хэрэгтэйгээс гадна эерэг ятгалын үгийг өөртөө үргэлж давтан хэлэх.
Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталт нь далд ухамсарт хоногшдог.” – Florence Scavel Shinn
Эерэг бодол, үг хэллэгүүд амьдралдаа итгэх итгэл, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж мөн биднийг эерэг дадал зуршилтай болгоход туслахаас гадна аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун, амжилттай амьдрахад чиглүүлж өгдөг.
Ятгалын үг нь өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх хүсэлтэй хүн болгонд чухал хэрэгслэл болдог!
Хүний оюун ухаан юу бодно, юунд  итгэнэ түүндээ хүрдэг.” – Napoleon Hill

Танд амжилт хүсье!
©Ука Төмөр

“Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin

0 Санал хүсэлт

”Шийдвэрийг жинхнээсээ гаргасан эсэх чинь хийж байгаа үйлдлээр мэдэгдэнэ. Үйлдэл хийгээгүй байна гэдэг нь чин сэтгэлээсээ хүсэхгүй байна гэсэн үг.” – Anthony Robbins
ХЯНАЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛД САНААГАА ЗОВООХ НЬ УТГАГҮЙ, УЧИР НЬ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ТА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ХЯНАЖ ЧАДАХ ЮМАНДАА ЯАХ ГЭЖ САНААГАА ЗОВООНО ГЭЖ? САНАА ЗОВОЛТ НЬ ХҮНИЙГ ХӨШИНГӨ БОЛГОДОГ. – Wayne Dyer
“Бид юу байнга давтан хийнэ бид тийм хүн болно”- Аристотель
Би хэн нэгэнд ялагдаж болно, гэхдээ би өөрөө өөртөө ялагдаж чадахгүй.-Ука Төмөр
”Оршуулгын газар дотор хамгийн баян хүнээр очиж хэвтэхдээ гол нь биш… Бид гайхамшгтай зүйлс бүтээсэн гэж хэлээд орондоо орох л сайхан… энэ л надад чухал.”- Steve Jobs 1955-2011 [The Wall Street Сэтгүүл, 5 сарын 25, 1993]
“Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
Бусад хүмүүст хүссэнийг нь олж авахад хангалттай тусалж чадах л юм бол чи амьдралдаа хүссэн болгоноо олж авч чадна. – Zig Ziglar
Чи чадна ч гэж бодсон бай, чадахгүй ч гэж бодсон бай, ЧИНИЙ ЗӨВ. ~ Хэнри Форд
‎”Шийдвэрийг жинхнээсээ гаргасан эсэх чинь хийж байгаа үйлдлээр мэдэгдэнэ. Үйлдэл хийгээгүй байна гэдэг нь чин сэтгэлээсээ хүсэхгүй байна гэсэн үг.” – Anthony Robbins
Далай ламаас асуусан нь: Хүн төрөлхтнөөс юу гайхалыг их төрүүлдэг вэ? гэхэд “Хүн өөрөө” гэж хариулжээ. 
Яагаад гэвэл хүн мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиослодог. Тэгээд эдгэрэхийн тулд эргүүлээд мөнгөө зарцуулна. Ирээдүйдээ дэндүү их санаа зовсноор одоо цагтаа баясаж чаддаггүй. Тиймээс ирээдүйд ч одоодоо ч амьдарч чаддаггүй; хүн мөнх юм шиг амьдардаг мөртлөө үхэхийн цагт үнэхээрийн амьдралдаа амьдарч чадаагүй үхдэг.

Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ Ralph Waldo Emerson

0 Санал хүсэлт

”АЛДААН ДОТРООС АМЖИЛТЫГ ОЛНО” – Ука Төмөр
Юу аймшигтай санагдана түүнийгээ даван туулах ёстой – Francis Chichester
‎”Хийж чадахгүй гэж бодвол хийх ёстой гэж бод”- Anthony Robbins
Өөрөө өөрийгөө олж мэд!
Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөр!
Өөрөөрөө байж сур!
Хэн ч хуурмаг, дууриамал юм хүсдэггүй…… Тэд жинхэнэ, ориг юманд дуртай! – Chuck Swindall

Би үүнийг хийхийн тулд төрсөн учраас би айхгүй байна! – Joan of Arc
Дүн өвлийн хүйтэнд ч миний дотор үл үзэгдэгч зун байдаг юм байна гэдгийг би сая ойлголоо.- Albert Camus
“Өгөгдсөн хугацаат ажил үргэлж эцсийн мөч хүртэл сунгагддаг.“- Parkinson’s Law, Cyril Northcote Parkinson, Английн нэрт түүхч, зохиолч.
Амжилт өөд өгсөх цахилгаан шат эвдэрсэн, энгийн шатаар дээшээ өгс. – Zig Ziglar
Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ Ralph Waldo Emerson
“Би зөвхөн хайр хүсч байна, гэхдээ хааяа шоколад байхад гэмгүй” – Lucy Van Pelt
In Peanuts, by Charles M. Schulz

Чамд бvхнээс илvv хайр л хэрэгтэй – John Lennon & Paul McCartney
“ЭНГИЙН БАЙХ НЬ АУГАА БҮХНИЙ ҮНДЭС”- Брюс Ли
Чиний юу ярьсныг хүмүүс мартана–юу хийснийг чинь бас мартана,
Харин тэдэнд ямар сэтгэгдэл үлдээв гэдгийг хэзээ ч мартадгүй гэдгийг би өнөөдөр сурав.- Maya Angelou

Дотоод ертөнцөө танин мэдэж, түүнд зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь чиний үүрэг.- Будда
Өдөр болгоныг жилийн хамгийн сайхан өдөр болж байна гэдгийг зүрх сэтгэлдээ шивнээрэй.-Ralph Waldo Emerson
“Хамгийн их тэвчээр шаарддаг юм бол төвлөрөн бодох”- Thomas Edison
Эрх чөлөөг зөвхөн тэмцлээр олж
Эцэж буцашгүй зүтгэлээр хамгаална
Мөчийн төдүй чингэхээ зогсоовоос
Мөдхөн түүнийг бусдад алдмуу….. – Замбалгаравын Жадамба

Ухаан бодлоо эс төвлөрүүлж
Учир замбараагүй бүү сарниул
Ганцхан цэгт хураан зангидаж
Гарах, орохыг нь захирч сур.- З. Жадамба

“Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin
Бусад хүмүүст хүссэнийг нь олж авахад хангалттай тусалж чадах л юм бол чи амьдралдаа хүссэн болгоноо олж авч чадна. – Zig Ziglar
Чи чадна ч гэж бодсон бай, чадахгүй ч гэж бодсон бай, ЧИНИЙ ЗӨВ. ~ Хэнри Форд

Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амьдрал – Euripides

0 Санал хүсэлт

“Намайг 5 настай байхад манай ээж аз жаргал амьдралын гол түлхүүр гэдгийг надад байнга хэлдэг байсан. Намайг сургуульд ороход том болоод ямар хүн болох вэ гэж асуухад би “ЖАРГАТАЙ” гэж бичсэн. Тэд намайг асуултыг ойлгоогүй байна гэж хэлэхэд, би тэдэнд та нар амьдралыг ойлгоогүй байна гэж хэлсэн.’ – John Lennon
“Айдастайгаа нүүр учрах бүр эрч хүч, эр зориг, өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Хийж чадахгүй гэж бодсон болгоныгоо та хийх ёстой.” – Eleanor Roosevelt
“Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталт нь далд ухамсарт хоногшдог.” – Florence Scavel Shinn
“Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol
“Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus
“БИ БОЛ ГАЙХАМШИГ”- БУДДА
“Би гайхамшгийг өөрөө бүтээдэг болохоор гайхамшиг надад өдөр бүр тохиолддог.”
“Эерэг бодол бодоод бай учир нь бодол үгс болдог,
Эерэг үгс хэлээд бай учир нь үгс үйлдэл болдог,
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог,
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог,
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно.” – Махатма Ганди

ТЭВЧЭЭРТЭЙ, ТУУШТАЙ, ХӨДӨЛМӨРЧ БАЙХ НЬ ХЭЗЭЭ Ч МӨХӨШГҮЙ АМЖИЛТЫН ТОМЪЁО ЮМ.- Наполеон Хилл
H. L. Hunt хэлэхдээ:
Амжилтанд хүрэхэд ердөө хоёрхон юм шаардана.
1-рт: Яг юу хүсч байна гэдгээ гарга. Ихэнх хүмүүс энэ шийдвэрийг гаргадаггүй.
2-рт: Хүссэн юмныхаа хойноос бүх юмаа зориулж завгүй болох.

“Хэн чамайг уурлуулна тэр чамайг эзэмдэнэ”~Elizabeth Kenny
Хөдөлгөөн нь хүний оюун ухаан, бие махбодь, сэтгэл санааг анагаах эм болдог – Carol Welch
“АМЬДРАЛААС АЙХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН ОЙЛГОЖ АВАХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ.”- Marie Curie
‎”Харахын тулд би нүдээ аньдаг” – Paul Gauguin
Амьдралд ялагдал хүлээсэн хүмүүсийн ихэнх нь амжилтанд хэр их ойрхон тулж очсоноо мэдэлгүй бууж өгсөн байдаг. – Thomas Edison
Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амьдрал – Euripides
Бид юу авна түүгээрээ амьдралаа залгуулна, Бид юу өгнө түүгээрээ амьдралыг цэцэгжүүлнэ. – Winston Churchill
Амжилттай яваа хүмүүс өгөөд байдаг юм биш. Тэд өгдөг учраас амжилтанд хүрдэг. – Patti Thor
”Амжилт үйлдэл хоёр салшгүй холбоотой. Тиймээс амжилттай яваа хүмүүс үргэлжийн хөдөлгөөнд байж байдаг. Тэд алдаа гаргадаг боловч хэзээ ч бууж өгдөггүй”.- Конрад Хилтон
Боловсрол эзэмшснээр амьдралаа залгуулна. Өөрийгөө боловсруулснаар амжилтанд хүрнэ. – Jim Rohn
Төлөвлөгөөтэй зорилго нь мөрөөдөлдөө хүрэхэд хугацаа тогтоосныг хэлнэ – Diana Scharf Hunt

“Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare

0 Санал хүсэлт

“Алдаа гэж байдаггүй, зөвхөн сургамж гэж байдаг. Өөрийгөө хайрла, хийсэн сонголтууддаа итгэ, тэгвэл бүх зүйл боломжтой.”-Cherie-Carter Scotts
“Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
 ”Та өөрийнхөө сүр жавхааг үгүйсгэж байна уу?” -Les Brown
“Гайхамшиг бол бодит! Хэрвээ гайхамшиг тохиолдохгүй байгаа бол нэг юм буруу болсны шинж.” -ACIM‎
“Миний уулзаж ярилцсан амжилттай яваа хүн бүр амьдралдаа том өөрчлөлт гаргасан байдаг. Тэр нь юу вэ гэвэл тэд одоо амьдарч байгаа энэ амьдралаа цааш үргэлжлүүлэхгүй гэсэн маш тодорхой, хатуу шийдвэрийг гаргасан байдаг. Зарим хүмүүс энэ шийдвэрийг 15-тайдаа гаргадаг байхад, зарим хүмүүс 50-тайдаа гаргадаг ба ихэнх хүмүүс энэ шийдвэрийг огт гаргадаггүй.” – Brian Tracy
“Хэрвээ та өнгөрсөн амьдралаа мэдэхийг хүсвэл яг одоо ямар амьдралаар амьдарч байгаагаа хар. Хэрвээ та ирээдүйн амьдралаа харахыг хүсвэл яг одоо хийж байгаа үйлдлээ хар.”
“Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын жинхэнэ нууц бол өнгөрсөн юмны хойноос харамсаж гансрах биш, ирээдүйдээ санаа зовж , айж амьдрах биш зөвхөн одоо цаг үедээ чин үнэнээсээ амьдрахыг хэлнэ”- Будда
“Таны амьдрал ямар байхыг цагийг өнгөрөөж байгаа 5 найзаар тань мэднэ”-Will Smith
“Та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхийг хүсч байна уу? Асуусны хэрэггүй. Үйлдэл хий! Үйлдэл хийснээр та өөрийгөө тодотгож тодорхойлно.” -Thomas Jefferson
“Өнгөрсөнтэй би юу ч хийж чадахгүй; ирээдүйтэй ч мөн ялгаагүй. Би одоо үедээ амьдарч байна.” ~Ralph Waldo Emerson
“Хүний оюун ухаан юу бодно, юунд итгэнэ түүндээ хүрдэг.” – Napoleon Hill
‘Эрсдэл авахаас айдаг хүн юунд ч хүрч чадахгvй’. – Muhammad Ali
‘Хэрэв танд гоншигонож, гомдоллох цаг байгаа бол түүнийхээ төлөө ямар нэгэн юм хийх цаг мөн адил байгаа’ – Anthony D’Angelo
“Өөрчлөлт боломжийг авчирдаг” – Nido Qubein
“Өнгөрсөнтэй би юу ч хийж чадахгүй; ирээдүйтэй ч мөн ялгаагүй. Би одоо үедээ амьдарч байна.” ~Ralph Waldo Emerson
“Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын жинхэнэ нууц бол өнгөрсөн юмны хойноос харамсаж гансрах биш, ирээдүйдээ санаа зовж , айж амьдрах биш зөвхөн одоо цаг үедээ чин үнэнээсээ амьдрахыг хэлнэ”- Будда
“Хэрвээ ирээдүйдээ итгэл бий бол ЯГ ОДОО хүч бий!” – John Maxwell

Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – Joan of Arc

0 Санал хүсэлт

Юуг ч өөрчлөөгүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй – Anthony Robbins
Гуниг гутралаар харанхуйг гэрэлтүүлэхгүй, зөвхөн ИТГЭЛ үнэмшил харанхуйг гэрэлтүүлнэ.
Жигшил зэвүүцлээр үзэн ядалтыг зогсоохгүй, зөвхөн ХАЙР үзэн ядалтыг зогсооно.- Martin Luther King, Jr
Та төрөхдөө чадвартай төрсөн
Та төрөхдөө уудам сэтгэл, итгэлтэй төрсөн
Та төрөхдөө зорилготой, мөрөөдөлтэй төрсөн
Та төрөхдөө сүр жавхаатай төрсөн
Та төрөхдөө далавчтай төрсөн
Та мөлхөх учиргүй, тиймээс түүнийгээ зогсоо
Танд далавч бий, түүнийгээ хэрэглэж сураад, НИС! – Rumi‎
“Хүнд өгөх хамгийн агуу бэлэг бол өөрийн АЗ ЖАРГАЛЫГ бэлэглэх”- Esther Hicks
Таны хүсч байгаа бүхэн тань таныг ижилхэн хүсч байгаа. – Jack Canfield
Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – Joan of Arc
Алдаанаас бүү ай; тэгээд ч алдаа гэж байдаггүй. -Miles Davis‎
“Таны айж байгаа АЙДАС хүчгүй, та айснаараа тэрхүү айдсыг хүчтэй болгодог.”- Oprah Winfrey‎
“Баярласнаа мэдэрчихээд түүнийгээ илэрхийлээгүй бол бэлэг боож, бэлдсэн хэрнээ түүнийгээ өгөөгүйтэй ижил”- William Arthur Ward
“Зорилгондоо хүрснээр таны ХЭН болж байгаа нь юу олж авч байгаагаас илүү чухал.”- Henry David Thoreau
“Чи намайг юм хийгээсэй гэж хүсвэл, “Чи хийж чадахгүй” гэдгийг надад хэл.” – Maya Angelou
“Өнгөрснөө уучил, ирээдүйдээ итгэ, энэ мөчийг хайрла!” Jackson Kiddard
Нэгхэн минут уураа тэвчиж чадснаар 100 өдрийн зовлогоос ангижирна”.- Хятадын зүйр цэцэн үгс‎
“Уригдсан хэрүүл болгонд би оролцох албагүй”- Анон

Амжилтын хэмжүүр

0 Санал хүсэлт

Өдөр болгон тодорхой хэмжээний амжилт гаргаж байгаагаа чи яаж мэддэг вэ? Түүнийгээ хэрхэн мөрддөг вэ?
Өдөр тутам гаргаж буй амжилтыг хэрхэн мөрдөх тухай жижиг зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.

Хөлбөмбөгийн дүрмүүдээс:

Mar 3, 2012 0 Санал хүсэлт

үргэлжлэл:


Тоглолтын турш дараахь үйлдлүүдийн хугацааг нэмэлт цагт оруулж тооцно.

Үүнд :
-Сэлгээ хийгдэх
-Гэмтсэн тоглогчид эмчилгээ хийх
-Гэмтсэн тоглогчийг дамнуурга ашиглах талбайгаас чөлөөлсөн хугацаа
-Цаг үрсэн тохиолдолд
-Бусад тохиолдлуудыг шүүгч тооцоолж нэмэлт цагийг сунгана.

2040 он

Feb 27, 2012 0 Санал хүсэлт


Чехийн зохиолч Карел Сапекийн Тоссумын роботууд" ном 1920 онд хэвлэгдэхээс өмнө дэлхийн аль ч хэлнээ "робот" гэх үгийг хэрэглэх шаардлага байсангүй. Хэлхээ төмрийн "сэг" дэлхийг эзэгнэх цаг ирнэ гэдгийг эргэцүүлж суух илүүдээ гарсан итгэл үнэмшил тэр үеийнхэнд байгаагүй учраас тэр. Итгээгүй, энэ тухай огтхон ч эргэцүүлэлгүй ухамсарт амьдралаа жам ёсоор өнгөрөөсөн хүмүүст атаархах юм. "Хэзээ нэгэн цагт..." нь хэтэрхий ойртсон учраас тэр биз. Механик гэх хочтой байсныхаа төлөө Грекийн бурхан Хепаестус "анхны робот" rage цоллуулж байв. "Россумын роботууд" тухайн үедээ шуугиан тарьсан бүтээл болж чадаагүй. Гэхдээ хүн төрөлхтөн өөрсдөдөө эргэлзэх үе хэзээ нэгэн цагт ирэхийг дохиолсон нь л хангалттай биш гэж үү. Дэлхийн бүх роботын тал хувь нь байгаа Азийн эх газарт амьдарч байна шүү дээ, монголчууд.

Хөлбөмбөгийн дүрмүүдээс:

0 Санал хүсэлт


Манай xүүxэд залуучууд xөлбөмбөгөөр маш иxээр сонирxож xичээллэx болсон. Тэдэнд эxлээд дүрмээ мэдэx нь чуxал байдаг бөгөөд тоглодог xичээллэдэг байxаас гадна үзэж байгаа спортынxоо талаар мэдлэг мэдээлэл сайтай байx нь илүү амттай болгодог билээ. Тиймээс xөлбөмбөгийн албан ёсны дүрмүүдээс цувралаар танилцуулаxаар шийдлээ.

Онлайнаар видео болон файл хувиргагч сайтууд

Feb 24, 2012 0 Санал хүсэлт




Flvto сайт нь Youtube болон Dailymotion, Facebook, Veoh зэрэг бусад видео сайтуудаас таньд шууд Mp3 форматлуу хувирган татхад туслах болно.
Vixy болон үнэгүй coder хэрэгсэл бөгөөд мөн л дээрх сайтуудаас MP3, AVI, WMV, MP4 гэх мэт форматуудаар хувирган татхад тань туслах болно.
Энэ дундаасаа шилдэг нь гэхэд хэлсдэхгүй байхаа. Сайхан хурдан нэттэй бол видеогоо Upload хийгээд форматаа тааруулаад өгчих хувиргаад өгнө. Мөн дээрх сайтуудаас 3gp, Asf, AVI, MP4, MKV, MP3 гэх мэт форматуудаар таньд өндөр хурдаар татхад тань туслана.
Энэ бол таны хэрэгцээт ойр зуурын бүхийл файлуудыг хувиргана. DOC, HTML, TXT, PDF файлууд болон BMP, GIF, JPEG форматтай зураг MP3, 3gp, MP4 видео гээд мөн Youtube-ээс хүссэн форматаар татна.
Энэ бол онлайнаар хийх зүйл биш шүү. Таньд өөрийн тусгай программыг өгөх болно. Та үүгээр маш олон төрлийн видео сайтуудаас AVI, MP4, DVD, HD, FLV, 3GP, iPod, iPad, iPhone, DivX, Flash зэрэг олон төрлийн форматаар татхаас гадна Screenshot хийнэ видеог бичнэ гэх мэт олон төрлийн боломжуудыг танд олгох болно.
Мөн л бүхий л төрлийн форматаар хувиргах боломжтой юм. Дуу, Видео, Документ, E-Book, Archive, Гар утасны формат гээд л маш олон боломжуудтай.
Таны интернэт, компьютер хэрэглээнд өчүүхэн ч гэсэн мэдлэг хүргэж чадсан гэдэгт найдая. Амжилт хүсье!

Гайхалтай гудамжны дуучин

0 Санал хүсэлт

Үнэхээр гайхалтай дуулж байна. Амьдаар нь сонсож үзвэл гоё байх байхдаа. Ийм сайхан хоолойг ашиглаж чадахгүй байгаа харамсалтай 



ХӨЛБӨМБӨГ ГЭЖ ЧУХАМ ЯГ ЮУ ЮМ БЭ?

Feb 20, 2012 0 Санал хүсэлт


Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний 4 тэрбум нь хөлбөмбөгийг үздэг, дийлэнх нь шимтэн сонирхдог гэхээр энэ спорт аль ч шашингаас илүү агуулгатай мэт бодогдоно. Миний мэддэг аль ч шашин хүн төрөлхтий дэмжлэгийг ингэж их аваагүй санагдана. Хөлбөмөгийг “Нобел”-ийн энх тайвний шагналд нэр дэвшсэн гэдгийг бид мэднэ. Түүнчлэн Франко, Муссолини нарын фашист удирдагчид хөлбөмбөгийн нөлөөллөөр хэрхэн ард түмэндээ бурхан мэт шүтэгдэж, улс орноо гадны улс гүрнүүдэд сурталчилж, өөрийхээ эрх мэдлийг хүчирхэгжүүлж байсныг дурдахад илүүц биз. Төрсөн хүү нь эцгээ хөлбөмбөгөөс болж хөнөөсөн л гэнэ, эмх замбараагүй байдлаас болж хэдэн хүн дуртай спортынхоо төлөө бурханы оронд заларсан зэргийг тооцоход ч бэрх. За энэ яриагаа түр хойшлуулаад би та бүхэнд бяцхан түүх ярьж өгье.

Англи хэлний өдөр тутмын 200 өгүүлбэр

Feb 14, 2012 0 Санал хүсэлт

1. I see - Би ойлголоо 
2. I quit! - Би болилоо 
3. Let go! - Явуулаач 
4. Me too - Би ч гэсэн 
5. I will do my best ! - Би хамгийн сайнаараа ажиллах болно! 
6. No way! - Яг ш дээ. 
7. Come on - Алив. 
8. Hold on - Байж байгаарай 
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн 
10. Not bad - муугүй шүү 
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна 
12. See you - Баяртай 
13. Shup up! - Амаа тат, дуугүй бай 
14. So long - Мөд уулзая, түр баяртай 
15. Why not? - Яагаад үгүй гэж 

Үнэнч фанатууд.

Feb 13, 2012 0 Санал хүсэлт



Xүн төрөлxтөн тэмцэл тулааны xүчинд өсөж xөгжсөн болоxоороо ч юмуу спорт xэмээx ялагч ялагдагчтай xэдий ч xоxирол гэж байx ёсгүй дайныг зоxиож тэрийгээ xөгжүүлж ирсэн. Тэр дундаа xөлбөмбөг гэж энэ агуу спорт энэ дэлxийг 4 жилд нэг удаа доргион чичрүүлж xарин жилийн иxэнxид нь дэлxий нийтээрээ амралтын өдрүүдээ яаран xүлээxэд xүргэж байна. Өнөөдөр дэлxийд 300 сая xүн мэргэжлийн болон сонирxогчын түвшинд xөлбөмбөгөөр xичээллэж тоглодог гэсэн судалгаа байдаг нь энэ спортод xаан xэмээx титмийг өмсүүлэxэд xүргэж байна. Xөлбөмбөгийн амин чуxал нэг xэсэг нь бол xөгжөөн дэмжигчид.