Showing posts with label Намтар. Show all posts
Showing posts with label Намтар. Show all posts

Хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч Carlos Slim Hel

Dec 27, 2011 0 Санал хүсэлт

kt_Carlos-Slim-HelЭртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар сараас албан ёсоор дэлхийн хамгийн баян хүнд тооцогдох болсон. Түүний бизнесийн гол чиглэл холбоо, харилцаа бөгөөд тэрээр Мексик, Латин америкийн харилцаа холбооны зах зээлд тэргүүлэх байр суурь бүхий "Telйfonos de Mйxico (Telmex)", "Telcel" and "Amйrica Mуvil" зэрэг компаниудыг эзэмшдэг байна.

Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет

0 Санал хүсэлт


warren-buffetwww.gegeen.com
Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм. Варрен Бафетын дараа Мексикийн харилцаа холбооны “хаан” гэгдэх Карлос Слим Хэлу 60 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 2-рт бичигдэж, 58 тэрбумын хөрөнгө тоолуулсан Микрософтын вант улсын эзэн Билл Гейтс удаалсан байна. Манай гаригийн хамгийн баян хүн Варрен Буффетын амьдралын хуудсыг хамтдаа сөхье.

Ор хоосноос тэрбумтан болсон түүх

0 Санал хүсэлт

hyundai-logo“Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг
Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж өнгөрүүлсэн бэрхшээл зовлон, түүнээс хэрхэн гарсан арга зам, ялалтанд хүрсэн амьдралын түүхийг танд зориулж байна. Танд ч бас юугаар ч дутахгүй, хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах боломж бий. 20-р зууны дэлхийн баячуудын түүхийг судлаад, 21-р зууны тэрбумтан болох боломжийг олгохоор таны өмнө “Амьдралын гайхамшигт түүх” буланг нээсэн билээ. Энэ удаагийн дугаартаа Солонгосын алдарт “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч, Чанг Жу Юнгийн ажил амьдралын сонирхолтой түүхийг хүргэж байна.

Эрэлхэг тагнуулч Рехард Зорге

Dec 21, 2011 1 Санал хүсэлт


Эрэлхэг тагнуулч Рехард Зорге
Зөвлөлтийн гарамгай тагнуулч дэлхийн дайны эсрэг тэмцэгч, харь газар нууц албанд есөн жил сууж, дайны хамгийн эгзэгтэй үед Германы цэргийг зогсоож чадсан гэж үзэж болохуйц их гавьяатан Рихард Зоргегийн тухай хүргэе. Гитлер, Зорге хоёр бол гал ус шиг харш газар тэнгэр хоёр шиг зайтай улс юм. Дэвшилт хүн төрөлхтөнд буцалтгүй үнэнчээр зүтгэх эрэлхэг хүний бэлгэдэл болсон Рихард Зоргегийн тухай хэд хэдэн ном өнгөрсөн зууны жар, долаад онд гарч дэлхийн олон хэлнээ орчуулагджээ. Миний л мэдэх гурван ном байдаг. Тэдгээрийг уншсаны хувьд энэ суут хүний тухай өгүүлж, танд хүргэе.