Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Yahoo и-мэйлд ирж байгаа эмх замбараагүй и-мэйлүүдэд шүүлт /filter/ хийх буюу ангилах

Jul 10, 2012 0 Санал хүсэлт

Энэ удаад yahoo email-д шүүлт хэрхэн ашиглах, түүний ач тусын талаар жаахан зөвөлгөө оруулж байна. Filter хийгээгүй үед танд ирж байгаа и-мэйлүүд spam, inbox хоёрын аль нэгэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл ямарч эмх замбаараагүйгээр нэг дор цуглардаг. Жишээ нь: Facebook-ийн Notifications и-мэйлүүд өдөрт хэдэн зуугаараа ирж и-мэйл box-ыг и-мэйл box биш хогийн сав болгодог. Facebook-ээ тохируулаад notifications и-мэйлийг авахгүй болгож болно. Гэхдээ facebook-ээс ирж байгаа и-мэйл болгон хог биш заримдаа хэрэгтэй и-мэйлүүд ирдэг. Inbox-оос хэрэггүй и-мэйлүүдийг түүж устгах маш хэцүү байдаг. Заримдаа андуурагдаад хэрэгтэй и-мэйлүүдээ устгах тохиолдол хүртэл гардаг. Энэ бүх асуудлыг шийдэх энгийн арга бол и-мэйл хайрцагтаа шүүлт /filter/ хийх юм.

This Connection is Untrusted гэсэн алдааг хэрхэн засварлах вэ?

Apr 1, 2012 0 Санал хүсэлт


 
Та Chrome болон Firefox гэх мэт интернет хөтөчүүд ашигладаг л биз дээ? Харин та интернетээр аялж байхад ямар нэгэн вэб сайт руу орохоор This Connection is Untrusted гэсэн алдаа гарч ирээд таны санааг зовоогоод байна уу? Энэ хичээлээрээ би энэ алдааг хэрхэн засварлах талаар орууллаа.1. Тухайн алдаа гараад байгаа вэб сайт руугаа ор. Тэгээд I understand the Risks гэсэн дээр дарна.

2. Дараа нь Add Exteption.. гэсэн дээр дарна.

3. Тэгээд Get Certificate гэсэн дээр дарна.

4. Дараа нь Permanently store this exception гэснийг чагтлаад Confirm Security Exception гэсэн дээр дарна.

5. Тэгээд Resend гэснийг дараал дараах алдаа алга болно.

Сүүдрээрээ тоглох уу

Mar 13, 2012 0 Санал хүсэлт

Сүүдрээрээ тоглобол орондоо шээнэ гэж бага байхад эцэг эхчүүд ярьдаг байсан ч хааяа нэг сүүдрээрээ тоглоход буруудах юу байхав. Сүүдрээрээ юу юу хийж болохыг сураад аваарай.

1 Incredible Shadow Art (18 pics)

Та хэн бэ буюу өнгөний нууц

Mar 4, 2012 0 Санал хүсэлт


 
soronz.net-Та хэн бэ буюу өнгөний нууц
Хувцас, цүнх, нүдний шилний өнгө сонгох нь тохиолдолоос хамааралтай байдаг гэж та санадаг. Үнэндээ тийм биш юм. Таны дуртай өнгө таны зан аашийг бараг хэлээд өгнө. Манай сорил өөрийгөө мэдхэд чинь тусална. Үр дүн бодитой байх үүднээс танд дуртай өнгөө дотуур хувцсаараа дүгнэхийг хүсье. Учир нь таны биед ойр байгаа өнгө таны дуртай өнгө мөн.
Хөх: Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л ил тод илэрнэ. Томрохын хэрээр та мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагшрах сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй үйл хөдлөл, санаа бодолдоо чөлөөтэй, Хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тотгороос айдаггүй, учир нь ямар ч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Таныг албадах үнэнээ хэлэхийг шаардахад та дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш гүн мөрөн, нуурын адил эхлээд хархад ёроол нь харагдахгүй, хүйтэн ус гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.
Цэнхэр: Энхрий намуухан сайхан өнгө. Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол та их эмзэг, сул дорой хүн юм. Та тулгуур болох эр хүнийг хайдаг ба ихэнхдээ олж чаддаг. Бусдыг ойлгож чаддаг тул танд хайртай байдаг. Гэхдээ та амьдралдаа идвэхгүй байж бусдыг дагах дуртай. Та шийдвэр гаргадаггүй. Таныг үг үйл хөдлөлөөр эмзэглүүлхэд амархан гэхдээ та муу санадаггүй. Та дурламтгай , дур булаам гэвч найз нөхдүүд чинь танаас холдох нь их. Энэ нь нэгдүгээрт таны мөнхийн идвэхгүй байдал тэднийг холдуулдаг, хоёрдугаарт тэд таныг уучилна гэдгийг баттай мэддэг ажээ. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд бүгдэд сайхан байх боловч уухаас биш усанд орж болохгүй жижиг юм.
Нил ягаан: Оньсого мэт хүмүүст энэ өнгө таалагддаг. Амьдралдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу? Гэмээр. Та бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө сайхан бүхнээр хүрээлүүлхийг хүснэ. Гэхдээ энэ бүхний цаана таны бага насны үед үүссэн өөртөө итгэлгүй байдал байна. Иймд таны бодлоор амьдрал хүүхдийн том ертөнцөөс айх айдастай маш төстэй. Та ухаантай сайхан ур чадвартай гэхдээ бүгд таныг цорын ганц гэж бодоосой гэж хүсдэг. Гэхдээ та үүнд яаж хүрэхээ мэдэхгүй гутардаг. Та өөрийн амьдралын зорилгоо тодорхой боловсруулахыг оролдоод үзээрэй, тэгвэл та амжилтанд хүрнэ. Та шидтэний нил ягаан нөмрөгтэй адил ид шидтэй боловч зөвхөн шидтэний гарт чадвартай болно, бусдын гарт зөвхөн эд зүйл.
Гүн ногоон: Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Та хаанаас хаашаа явах гэж явж байгаа баттай мэддэг хүн шиг амьдралаа зохицуулдаг. Та сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглаад та гайхалтай удирдагч болж чадна. Ихэнхи нь таныг хараад чулуун зүртэй гэж боддог. Хэрвээ та ингэж бодоосой гэж хүсэхгүй байвал хаяа ч болов биеэ сул тавьж бусдад хайрлаж үзэн ядаж чаддаг аа харуул. Тэд таныг биеэ барих чадвартай хүн болохыг ойлгоно. Та олон зуун настай модны адил шуургыг, бороо зудыг ч тайван давж өнгөрдөг. Учир нь энэ бүгд болоод өнгөрнө, харин мод байсан газраа л үлдэнэ гэдгийг та мэддэг.
Цайвар ногоон: Та идвэхтэй амьдралаас таашаал авдаг нэгэн. Гэхдээ хүмүүс таныг богино ухаантай, чухал шийдвэр гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш та сайн зүйлд итгэдэг, хийж болох зүйлийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай.таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй ахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байхсан гэхдээ та тийм хүн учир яах ч билээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэлсэн шүүслэг цэвэрхэн хэвээр байж бусдыг баясгадаг.
Шар: Шийдэмгий бардам зантай. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Худлаа магтсан ч танд таалагддаг. Бусдыг дагах дургүй, энэ нь уян хатан бус байдлаас болоод жинэхэн найз нөхөд цөөн. Та ойр байгаа хүмүүсээ анхааралтай хардаа тэдэнд ямар нэгэн юм таны зүгээс хэрэгтэй байж магадгүй. Та том амжилтыг хүсдэг, жижиг зүйл хийх дургуй. Таны үгэнд итгэж болохгүй. Гэхдээ та ямарч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг урих ч болно. Та ч тэдэн шиг бусдад хандаад үзвэл яасан юм бэ? Та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, гэхдээ дуу ихтэй ашиг багатай.
Улбар шар: Байнга өндөрт байхыг хүсдэг. Дайчин зантай, гутардаггүй, амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямарч байсан үзэсгэлэнтэй болгож эрчүүд ч дуртай байдаг. Та ямарч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно, ямар ч асуудлыг шийднэ. Ямар нэгэн таагүй юм болбол та өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг. Гэхдээ хүчээ зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж бусадтай харилцахаа больдог. Заримдаа ийм зожигролын үе удаан үргэлжилдэг. та улаан жижигхэн галтай төстэй хуурай мод бага багаар хаяад байвал асаад л дулаан илч бэлэглэнэ, харин шууд олон мод хаячихвал анивалзаж байгаад унтарчихна.
Улаан: Дарангуйллын өнгө. Та зоригтой, зөрүүд, шийдэмгий эмэгтэй, эрх мэдэл нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай. Бүгдийг гартаа авахыг илүүд үздэг, Учир нь та удирдахгүй бол ажил бүтэхгүй гэж дотроо байнга бодож байдаг. Та эрч хүчтэй тул бусад хүмүүс таныг дагадаг. Гадаад байдал тань таны өөртөө итгэлтэй, хүчтэй байгааг илтгэж байдаг. Та бэлгийн амьдралдаа ч идэвхтэй үүргийг гүйцэтгэхийг илүүд үздэг. Гэхдээ таныг үг дуугүй дагах эрэгтэйг та хэзээ ч хайрлахгүй. Гэвч танаас хүчтэй эр хүн таарвал үнэнчээр хайрлана. Улаан өнгө бол булгилсан халуун цусны өнгө энэ цус таны биеэр тархаж эрч хүчийг өгдөг.
Улаан ягаан: Энхрий, гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэнэ. Хэдэн ч настай байсан сэтгэлээрээ та 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгэл найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарын цамхагийг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ, тэр цагт хүссэн хүсээгүй насанд хүрсэн эмэгтэйн нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр бус уу? Багаас эхэл, тийм чухал биш ч бие даасан шийд гарга, бусад хүмүүс яаж амьдардагийг хар. Та жижиг ягаан сарнайтай адил сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг гэхдээ гундаж хатдаг.
Хөх ягаан: Хөөрхөн, хөнгөн, энхрий, аальгүй байхын зэрэгцээ, хатуу ширүүн, зоригтой байдаг. Амархан олдох юм таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн, ялалт хэрэгтэй харин шагнал тийм ч чухал биш. Та ухаалаг гэхдээ хүмүүс зөвхөн их зантай хуурмаг сайхан бүсгүйг л олж хардаг. Үүнд та өөрөө буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй, дурлалд бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа өөрийгөө харвал та өөртөө л хайртай болхоо мэдрэх болно. Таны хувьд тоглоом шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй адил, гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч өргөсөнд хатгуулдаг. Хатгуулаад жимсэнд хүрэх хүн ч бас ховор байдаг.
Цагаан: Энэ бол өнгө ч биш ямарч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой, үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг, тусархаг. Гэхдээ бусдаас хэтэрхий хол, хүйтэн, хөндий байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ? Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно, гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.
Хар: Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлах хүсэлтэйг илэрхийлнэ. Та зожиг болгоомжтой, ямар нэгэн юуманд таныг албадахыг тэвчдэггүй. Бардам ухаалаг, дэгжин, хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхэд бэлэн, гэхдээ таны нөхөр болоход хэцүү. Та өөрөө өөдрөг үзэлгүй ч сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа та анхаарлын төвд байдаг ч удаан хугацаагаар тийм нөхцөлд байх дургүй, хэсэг хугацаанд ганцаараа байж хүчээ сэлбэхийг хүснэ.Та өвөрмөц бие хүн гэхдээ ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй шөнөтэй адил бусдад тайван байдлыг авчирдаг ч заримыг нь харин үхтэл нь айлгадаг.
Саарал: Тайван, ухаалаг хүний өнгө. Та бусдаас өөрийгөө нуухыг хичээдэг. Та хаана ч албархуу ямарч сэтгэл хөдлөлгүй байхыг хүсдэг. Та ингэснээрээ бусдын дунд байр сууриа эзэлж өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг. Хэзээ нэгэн цагт нь энэ нь хэрэг болсон байх. Харин одоо бие дааж өөрийгөө харуулсан цагт зогсох юм биш үү. Та амьдралдаа олон зүйлийг алдсан юм шиг заримдаа санагддаг бололтой. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. Харин үүнийг хийгээд үзвэл яах вэ? Саарал өнгө бол хүмүүсээс өвс чулуу зэрэг сонирхол татах бүхнийг нуухийг оролдсон тоос юм.
Бор: (биеийн өнгө). Энхрий ялдам, сайхан сэтгэлийн өнгө. Амьдралын ямарч нөхцөлд амархан дасан зохицдог. Бүгдэд нийцүүлэх дуртай, асуудалд орооцолдох дургүй. Гэр бүлийн үнэт зүйлсийг эн түрүүнд тавьдаг. Таныг хайрладаг хүмүүс таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унаж гутарч болно. Таныг хүмүүс энгийн гэж боддог. Та ч дотоод ертөнцөө тэдэнд дэлгэж бодол санаагаа асуугаагүй байхад илэрхийлэх дургүй. Та дэндүү дуулгавартай байгаа юм биш үү? Эмэгтэй хүн нүүр нь толбоор дүүрч, арьс нь ширүүсэхээс өмнө арьс нүүрээ хэзээ ч анхаардаггүй. Та мөн адил хэн ч таны давуу талыг харахгүй ч дутагдлыг бүгд хардаг. Ийм байдал танд таалагдаж байна уу

Амжилтын тарнийг хэрхэн ашиглах

0 Санал хүсэлт

Амжилтын тарни хэр чухал болохыг өмнөх нийтлэл дээр өгүүлсэн. Өөрийгөө ятгах сэтгэлзүйн үг эсвэл ятгалын үг гэх мэтийн үг хэллэгийг хэрэглэхийн оронд цаашид амжилтын тарни гэж нэрлэхийг би хүсч байна. Та нарт ч гэсэн энэхүү шинэ нэр таалагдана гэдэгт итгэлтэй байна.
АМЖИЛТЫН ТАРНИ
Өнөөдөр би энэхүү амжилтын тарнийг хэрхэн үр дүнтэй хэрэглэх тухай бичихийг хүслээ.
-Би эрүүл чийрэг
-Би өөрийнхөө хийж чадах юман дээр анхаарлаа төвлөрүүлдэг
-Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг
-Би бодлоо хянадаг
-Миний амьдрал баяр баясгалангаар бялхаж байна
- Би баяр хөөртэй
-Би өөдрөг хүн
-Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна
-Би зөвхөн өөдрөг хүмүүсийг өөрт татаж байна
1-рт: Амжилтын тарнийг одоо цаг дээр хэрэглэх. Би амжилтанд хүрнэ гэхийн оронд би амжилттай байна гэж хэлэх.
2-рт: Эерэг үг, өгүүлбэр хэрэглэх. Би уурлахаа болисон, би уургүй хүн гэхийн оронд би аз жаргалтай хүн, эсвэл би маш тайван байдаг гэж хэлэх.
3-рт: Амжилтын тарнийг хэрэглэх үедээ тэр өгүүлбэр үг хэллэгийг мэдэрч маш сэтгэлийн хөдөлгөөн эмүцтэй хэлэх.
Би өөрт байгаа сөрөг бодлуудыг эхлээд цувруулж бичээд, түүнийхээ ард амжилтын тарниудыг эерэг өгүүлбэрт оруулан одоо цаг дээр бичдэг. Жишээлбэл:
Ажил бүтэхгүй байна → Миний ажил бүтэж байна
Уйтгартай байна → Миний амьдрал адал явдлаар дүүрэн
Хэцүү байна → Амархан байна
Найз залуу, найз охин олдохгүй байна → Таалагдсан залуугаа (охин-г) үргэлж өөртөө татаж чаддаг
Тэгээд энэ цувруулж бичсэн тарниа далд ухамсар хүлээн автал дахин дахин давтаж хэлэх хэрэгтэй. Өдөрт 100 удаа хэлсэн ч ихдэнэ гэж байхгүй. Хэр их олон давтан хэлнэ тэр хэмжээгээрээ хурдан үр дүнд хүрэх ба өөрийн зан чанар, зуршил болгож, өөртөө итгэх, өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, гаршина гэсэн үг.
-Бичиж авсан цаасаа олшруулаад гэрийнхээ толь, компьютер гэх зэрэг газруудад нааж байрлуулах мөн халаасандаа авч явж болно.
-Бас нэг хурдан үр дүнтэй болгох арга бол найзтайгаа хамтдаа давтаж болно. Өөрөөр хэлбэл 2 найз бие биедээ амжилтын тарнийг хэлж сануулах. Жнь Чи мундаг шүү, чиний энэ занд би дуртай, чамайг би үнэлдэг гэх мэтийн үгнүүдийг бие биедээ аль болох олон удаа сануулах. Иймэрхүү үгнүүдийг өдөрт олон удаа сонсоно гэдэг маш гайхалтай. Сэтгэл санаа ч гэсэн маш сайхан болдог. Туршаад үзээрэй найзуудаа!
-Өөр нэг хурдан үр дүнд хүрэх арга бол өөрийнхөө дуу хоолойг тарниа уншиж байх хооронд бичиж аваад, түүнийгээ өдөржингөө сонсох.
Амжилтын тарнийг өөртөө дор хаяж бүтэн нэг сарын турш цаг тутамд хэлээд үзээрэй. Амьдралд тань асар их өөрчлөлт гарахыг та харах болно. Амжилтын тарни миний амьдралыг өөрчилж чадсан ба та бүгдийн амьдралыг ч мөн адил өөрчилж чадна гэдгийг би амлаж байна. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд яг одооноос эхлээд  АМЖИЛТЫН ТАРНИЙГ уншаарай!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇

Play
Амжилт хүсье!
©Ука Төмөр

Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга = Амжилтын тарни

0 Санал хүсэлт

“Ятгах үг хэллэг нь  өөрийгөө өөрчлөхөд анхны замыг тавьж, үүд хаалгыг нээж өгдөг.” – Louise L. Hay
“Хэрвээ би хангалттай хэлсэн бол дэлхий ертөнцөд өөрийгөө үнэхээрийн агуу их хүн гэдгийг үнэмшүүлэх байсан юм байна гэдгийг ойлголоо.” – Muhammad Ali
Affirmation (афэрмэйшн) гэж юу вэ?
Affirmation (афэрмэйшн) ➔ Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга, ятгалын үг хэллэг.
Affirmation (афэрмэйшн) нь амьдралыг өөрчлөх хүчтэй. Энэхүү өөрийгөө ятгах сэтгэлзүйн аргыг хэрэглэхэд маш энгийн бөгөөд амархан.
Ятгалын үг хэллэгүүд нь богинохон байх ёстой бөгөөд хүчтэй, эерэг үгнүүдийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Жнь: “Би хүчтэй! Би зоригтой! Би гайхамшигтай! Би ялан дийлнэ!” г.м.
Нэгэн жишээ дурдая;
Та хэн нэгнийг гомдоох үг хэллээ гэж бодъё. Жнь: Би чамайг үзэн ядаж байна! Чамайг ийм байхад хэн дуртай байхын! Чи муухай! Чи аймшигтай амьтан!….. гэх мэт. Таныг тэр хүн шанаадаад унагаадаггүй юм бол тэр хүн нэлээн сэтгэлээр унах нь ойлгомжтой. Хэрвээ та эерэг сайхан үг хэллээ гэж бодъё. Жнь: Чи сайхан харагдаж байна! Чиний сэтгэл гэж сүү шиг ариун! Чи найзын хувьд маш сайн найз!…гэх мэт. Тэгвэл энэ эерэг үгнүүд тухайн хүнд маш их урам зориг өгөхөөс гадна тэр хүнд өөрийгөө үнэлэх болон өөрийнх нь үнэ цэнийг нэмэгдүүлэхэд их ач тустай.
За тэгвэл одоо өөр дээрээ аваад үз. Хэн нэгэн танд онцгүй үг хэлбэл та яах вэ? Та мэдээж гомдож гутрана. Харин хэн нэгэн танд сайхан үг хэлбэл таны сэтгэл өөрийн эрхгүй маш өөдрөг сайхан болдог, тийм ээ?
Үг бол маш хүчтэй. Тийм ч учраас үгээр хүнийг алж ч болно, сэргээж ч болно гэж ярьдаг. Сөрөг үг хүнийг сэвтүүлж байхад эерэг үг хүнийг эдгээж байдаг.
Тэгвэл энэ удаад та өөрийгөө тольны өмнө зогсоож байгаад сөрөг үгнүүдийг өөртөө дахин дахин хэлж байна гээд төсөөл. Та өөртөө “Би өөрийгөө үзэн ядаж байна! Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна!” эсвэл “Тэнэг юм уу хаашаа юм! Тэнэг! Тэнэг!” эсвэл “Хөөрхий өрөвдөлтэй амьтан нэг ширхэг байна” гэдэг ч юм уу эсвэл “Хохь чинь”! , гэхэд ямар сэтгэгдэл төрөх вэ? …
Тэгвэл эерэг сайхан үг хэлж байна гэж төсөөл. “Гайхамшигтай! Гайхамшигтай! Гайхамшигтай! “Би хөөрхөн шүү! Хөөрхөн! Хөөрхөн! Би бүхнээс мундаг! Мундаг! Мундаг!” “Надад эр зориг бий!” гэхэд сэтгэл сэргэж байгаа биз?
“Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus
Мэдээж хүн бүр өөрийгөө муу муухайгаар дуудахыг хүсдэггүй. Гэвч бид заримдаа чанга хэлдэггүй ч гэсэн дотроо өөрийн тухай сөрөг бодлыг бодож өөртэйгээ сөргөөр харьцаж байдаг. Хүн болгон дотроо өөртэйгээ үргэлж ярьж байдаг.
Би нэг юм хэлье!
Хүний оюун ухаан өдөрт доод тал нь 40000-50000 бодол бодож байдаг. Та баяр хөөртэй байж чадаагүй, эсвэл амжилтгүй байгаа тохиолдолд таны бодол сөрөг байдаг. Та өөрийнхөө бодолд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Байсхийгээд муу, сөрөг бодол бодохыг ажаад гайхах биз.
“Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol
Тиймээс өөрийгөө ятгах үг маш хүчтэй байдаг. Та өөртөө юу дахин давтан хэлж байна, түүнийг ятгах үг гэж нэрлэдэг би үүнийг цаашид АМЖИЛТЫН ТАРНИ гэж нэрлэх болно. Тэгэхээр та өөртөө эерэг үг хэлж өөрийгөө зоригжуулж байна уу эсвэл та өөртөө сөрөг үг хэлж өөрийгөө шархлуулж байна уу? …
Бид алхам бүрдээ ятгалын үгийг хэрэглэдэг гэж болно. Заримдаа хүмүүс өөрийн эрхгүй сөрөг бодлыг оюун ухаандаа боддог. Жнь: “би ямар чадах биш”, “ үүнийг ч арай барахгүй байх”, “еээ балараа”, “залхуу хүрч байна”,  “хожигдох байх”,”хөөх, өнөөдөр дөнгөх юм уу” г.м. Яагаад гэвэл эдгээр 40000-50000 бодлуудын ихэнх нь далд ухамсраас гардаг.  Оюун ухаандаа бид юу их бодно, юу их хэлнэ түүнийг далд ухамсар бичиж авч байдаг.
“Бидний далд ухамсар биднийг тоглоод байна уу, үгүй юу, жинхнээсээ хэлээд байна уу, худлаа хэлээд байна уу гэдгийг ялгаж салгадаггүй. Бид юу тасралтгүй бодно түүнийгээ амьдрал дээр бодит болгодог.” – Sidney Madwed
Бидний бодлыг оюун ухаан хянаж байдаг ч гэсэн бид юу их давтаж хэлнэ, юу их бодно далд ухамсар түүнийг бичиж байдаг. Ямар бодол бодох хүсэлтэй байна түүнийгээ дахин дахин бодож, бодлоо өөрчлөхийн тулд ятгалын үгнүүдийг тогтмол хэрэглэснээр (өөртөө хэлэх, дотроо бодох эсвэл сонсоход) бидний далд ухамсар түүнийг яг байгаагаар нь хүлээн авч бичнэ гэсэн үг. Тэгээд дараа нь далд ухамсар эргүүлээд бидний оюун ухааныг хянадаг.
“Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
Тиймээс далд ухамсартаа бичихийн тулд бид аль болох өөртөө эерэг үгнүүдийг дахин давтан хэлж, бодож байх нь маш чухал. Ганц хоёр удаа бодож хэлснээр өөрчлөгдөхгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз.
Судалгаагаар хүний бодлын 80% нь сөрөг байдаг гэдгийг баталсан. Юу бодно тэр бодлынхоо 90%-ийг дараагийн өдрөө тээж түүнийгээ дахин боддог. Тиймээс бидний бодсон сөрөг бодол маань улам сөрөг бодлын үндэс болж байдаг.
Сөрөг бодлууд хуримтлагдсаар байгаад сүүлдээ амьдралынхаа тухай сөрөг бодолтой болдог. Энэ сөрөг бодол маань биднийг сөрөг зуршилтай болгож, энэ бүгд бидний одоогийн амьдарч буй амьдралыг бий болгодог. Тиймээс ятгалын үг хэрэглэснээр эдгээр сөрөг бодлуудыг өөрчилдөг. Амьдралынхаа аль хэсгийг өөрчилмөөр байна яг тэр хэсэгтээ тохирсон  эерэг угнүүдийг сонгож өөртөө хэлэх хэрэгтэй. Жнь ажилдаа амжилт гаргахыг хүсвэл “Би амжилтыг үргэлж гаргадаг”, “би маш их амжилттай байна! , “Би их бүтээлч хүн” г.м. Хэрэв жингээ хасах хүсэлтэй бол “Би хүссэн жиндээ байна”, би 50 кг жинтэй (өөрийн одоо байгаа биш хүссэн жинг хэлэх)” г.м.
“Ятгалын үг гэдэг нь та юуг амьдралдаа үнэн зөв байгаасай гэж бодож байна түүнийгээ нотолж буй ҮГ юм. Ятгалгын үг гэдэг нь ямар нэгэн юм үнэн зөв гэдгийг өөртөө тунхаглан хэлж байгааг хэлдэг.”
Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд юу хийх вэ?  Маш энгийн. Оюун ухаанд бодож байгаа бодлоо хянаж, сөрөг бодлоо эерэг бодлоор солих хэрэгтэйгээс гадна эерэг ятгалын үгийг өөртөө үргэлж давтан хэлэх.
“Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталт нь далд ухамсарт хоногшдог.” – Florence Scavel Shinn
Эерэг бодол, үг хэллэгүүд амьдралдаа итгэх итгэл, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж мөн биднийг эерэг дадал зуршилтай болгоход туслахаас гадна аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун, амжилттай амьдрахад чиглүүлж өгдөг.
Ятгалын үг нь өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх хүсэлтэй хүн болгонд чухал хэрэгслэл болдог!
“Хүний оюун ухаан юу бодно, юунд  итгэнэ түүндээ хүрдэг.” – Napoleon Hill

Танд амжилт хүсье!
©Ука Төмөр

Амжилтын хэмжүүр

0 Санал хүсэлт

Өдөр болгон тодорхой хэмжээний амжилт гаргаж байгаагаа чи яаж мэддэг вэ? Түүнийгээ хэрхэн мөрддөг вэ?
Өдөр тутам гаргаж буй амжилтыг хэрхэн мөрдөх тухай жижиг зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.

Онлайнаар видео болон файл хувиргагч сайтууд

Feb 24, 2012 0 Санал хүсэлт




Flvto сайт нь Youtube болон Dailymotion, Facebook, Veoh зэрэг бусад видео сайтуудаас таньд шууд Mp3 форматлуу хувирган татхад туслах болно.
Vixy болон үнэгүй coder хэрэгсэл бөгөөд мөн л дээрх сайтуудаас MP3, AVI, WMV, MP4 гэх мэт форматуудаар хувирган татхад тань туслах болно.
Энэ дундаасаа шилдэг нь гэхэд хэлсдэхгүй байхаа. Сайхан хурдан нэттэй бол видеогоо Upload хийгээд форматаа тааруулаад өгчих хувиргаад өгнө. Мөн дээрх сайтуудаас 3gp, Asf, AVI, MP4, MKV, MP3 гэх мэт форматуудаар таньд өндөр хурдаар татхад тань туслана.
Энэ бол таны хэрэгцээт ойр зуурын бүхийл файлуудыг хувиргана. DOC, HTML, TXT, PDF файлууд болон BMP, GIF, JPEG форматтай зураг MP3, 3gp, MP4 видео гээд мөн Youtube-ээс хүссэн форматаар татна.
Энэ бол онлайнаар хийх зүйл биш шүү. Таньд өөрийн тусгай программыг өгөх болно. Та үүгээр маш олон төрлийн видео сайтуудаас AVI, MP4, DVD, HD, FLV, 3GP, iPod, iPad, iPhone, DivX, Flash зэрэг олон төрлийн форматаар татхаас гадна Screenshot хийнэ видеог бичнэ гэх мэт олон төрлийн боломжуудыг танд олгох болно.
Мөн л бүхий л төрлийн форматаар хувиргах боломжтой юм. Дуу, Видео, Документ, E-Book, Archive, Гар утасны формат гээд л маш олон боломжуудтай.
Таны интернэт, компьютер хэрэглээнд өчүүхэн ч гэсэн мэдлэг хүргэж чадсан гэдэгт найдая. Амжилт хүсье!

Саятан болохыг хүсч байна уу?

Jan 11, 2012 0 Санал хүсэлт

Хүн бүр баяжихыг хүсдэг. Гэхдээ баян болохыг л хүсч байгаа бол зөвхөн ажилла, хөдөлмөрлө, хөдөл хэмээн дэлхийн санхүүгийн зах зээлд тэргүүлэгчид зөвлөж байна. Үүний хүчээр л олон саятан төрсөн юм. Санхүүгийн зах зээлд амжилттай байгаа зарим саятны зөвлөгөөг хүргэе. Дагаж чадвал та удахгүй саятан болно.

Англи хэл сурах 52 зєвлєгєє

0 Санал хүсэлт

1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дєрвєн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мєн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.

3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.

Windows XP-гийн нууцаас

Dec 27, 2011 0 Санал хүсэлт


kt_zuvluguu_xp_0038Clear type-ийг идэвхжүүлэх
Windows XP нь Clear Type үсгийн толигор аргыг идэвхжүүлэхийг танд зөвшөөрнө. Энэ бол дэлгэц дээрх төрлийн өнцгийн өнгө болон үсгүүдийг хялбар харуулахын хослол юм. Лэптоп болон LCD дэлгэц хэрэглэж байгаа үед бичвэрийн чанарыг нэмэгдүүлэхэд голчлон зориулагдсан. Хэрэв та уламжлалт CRT дэлгэц ашиглаж байгаа бол ач холбогдол багатай.

Зөвлөхөд, ClearType тохиргоо нь CRT дэлгэц дээр үнэндээ бүрзгэр харагдаж магадгүй. Харин LCD дэлгэцийг ашиглаж байх аваас ClearType нь бичвэрийн чанарыг эргэлзээгүй илт нэмэгдүүлнэ.

ClearType -ийг идэвхжүүлэхдээ: Control Panel->Display-ээр орон Appearance хуудсыг сонго. Effects товч дээр дарна. use the following method to smooth the edges of screen fonts хайрцаг чагттай эсэхийг шалгаад доош унших сонголтоос ClearType -ийг сонгоно.

Skype гэж юу вэ?

0 Санал хүсэлт

10_skype1Тэгвэл энэ талын үйлчилгээнүүд дотроос дэлхийн хамгийн шилдэг үйлчилгээ бол Skype юм. Та энэ тэндхийн шилдэг програм, шилдэг тєхєєрємж гэх мэтийн жагсаалтыг харвал Skype эхний хэдэд заавал зогсож байдаг шүү дээ. Тэгэхээр Skype гэж ямар ид шидтэй эд вэ? Түүний юу нь тийм гайхамшигтай болоод дандаа шилдэгт ордог вэ? Яагаад дэлхийн гигант брэнд болон Philips, Panasonic зэрэг нь зєвхєн Skype-д зориулсан тусгай гар утас, гэрийн утас зэргийг үйлдвэрлэн гаргаж байна вэ?

Вэб камерын тухай

0 Санал хүсэлт

15_Web_CameraБүр энгийн үгээр тайлбарлавал маш энгийн бєгєєд авсаархан хэмжээтэй компьютерт холбогддог дижитал камер. Эхлээд вэб камерыг бие биенийхээ дүрсийг харж чатлахад ашиглаж эхэлсэн бол одоо хэрэглээ нь улам ихэссээр байна. Гэхдээ дүрсээ харж чатлахдаа вэб камерыг хэрэглэх нь хамгийн түгээмэл хэрэглээ хэвээрээ байгаа л даа. Хүмүүс гэрээ орхиод явахдаа ч гэрийнхээ аюулгүй байдлыг хянах, хүүхдээ хараа хяналттай байлгах гэж вэб камер хэрэглэх болжээ.

TrueType фонт гэж юу вэ?

0 Санал хүсэлт

33_tt1Windows болон Macintosh компьютерийн ард суугаа хүн болгон TrueType фонтыг олж хардаг юм. Фонт гэдэг нь компьютерт байх текстийг дүрсэлж үзүүлэхэд ашиглагддаг онцгой загварын дүрснүүд юм. Мэдээж та дэлгэцэн дээр том жижиг болон янз бүрийн хэлбэр дүрсний фонтуудыг хардаг байж таараа. Дээр үеийн компьютерууд нь bitmap маягийн фонтууд ашигладаг байсан юм. Эдгээр фонтуудаа текстийг дүрслэх, хэвлэхэд хэрэглэдэг байв.

Бидний мэдэх YouTube –ээс хэрхэн видео татах вэ?

0 Санал хүсэлт

kt_zuvl_orbit1. Алхам:
Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд Istall -хийх боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм.
2. Алхам:
Та хулганыхаа курсорыг үзэж байгаа видео дээрээ байрлуулан түр хүлээгээрэй, 1секундийн дараа жижигхэн get it гэсэн цүнх гарч ирнэ тэрхүү товчин дээр дараарай. Orbit Downloader –секундийн турш таны заасан видео файлыг тохиргоо хийн тэр дороо шинэ татан авалтыг эхлүүлэх үү? ( Yes, No) гэсэн сонголт гарч ирнэ. Мэдээж Үes гэсэн товчлуур дээр даран татан авалтыг эхлүүлнэ.
3.    Алхам:
Та татан авалтыг хийж дуустал видеог тоглуулж дуусгаарай. Одооноос эхлэн эхлэн та YouTube –дээр тавигдсан шинэхэн видеонуудыг алдахааргүй боллоо.

Хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?

0 Санал хүсэлт

how_to_downИнтернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн сайтуудыг хэсдэг. Тэгвэл та  бүхэндээ энэ удаагийн зөвлөмжөөрөө интернэтээс хэрхэн программ хангамж, кино, дуу, видео клип зэргийг хайж олж авах талаар өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ.

Жишээ нь  танд өчигдөрхөн нээлтэй хийсэн нэгэн кино хэрэг боллоо гэж саная.

Компьютерээ хэрхэн вирусаас хамгаалах вэ?

0 Санал хүсэлт

virus Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. Иймээс вирусаас хэрхэн хамгаалах талаар хэдэн зөвлөгөөг өгье.


  1. Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
  2. Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирусууд antivirus-ний эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
  3. Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.
  4. Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг гаднаас хуулахыг аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.
  5. Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
  6. Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискний протектийг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.
  7. Компьютерийнхээ driver дискүүдийг болон үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй.
  8. Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Компьютерийн вирус толгой өвтгөхөө болих уу

0 Санал хүсэлт

112_pc-virusМанай улсад сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр ч хэрэгжиж байсан. Нөгөө талаар идэх талхгүй байхад Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэлээ энэ тэр гэж буруутгасан хандлага ч байдаг. Идэх талхгүй байхад нь компьютерийн хөтөлбөр ярьсан хүн яагаад буруутах ёстой гэж? Харин ч хүмүүс улам улам ихээр компьютер худалдан аваад ажилдаа, гэртээ, сургууль дээрээ хэрэглээд гартаа оруулаад эхлэх юм бол идэх талх зэргийн асуудал бол их амархан шийдэгдэх боломжтой юм. Ингээд үндсэн асуудалдаа орьё. Компьютерийн хэрэглээ нэмэгдэж байна. Компьютерийг гэртээ хэрэглэхээр болон үр хүүхдийнхээ боловсрол мэдлэгт зориулж худалдан авах өрхийн тоо ч нэмэгдсээр байна. Хэрэглээний энэхүү өсөлттэй холбоотойгоор авсан компьютерээ хэрхэн зөв хэрэглэх вэ, гэсэн асуудал тулгамдаад ирлээ.

Youtube дээр хэрхэн видео байршуулах вэ?

0 Санал хүсэлт

youtubeОдоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид видео олж үзэхийн тулд интернетийн бараг бүх сайтуудаар хайж цаг үрдэг байсан. Тэгвэл Youtube дээр таны хүссэн видео байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ийм ч учраас бараг дэлхийн өнцөг булан бүрт Youtube ийг ашиглаж байна. Хамгийн гол нь Youtube ийг маркетингийн арга хэрэгсэл болгон ашигладаг болсон байна. Тэгвэл энэ нь танд ч гэсэн боломжтой юм. Хүссэн хүн видеогоо Youtube дээр байршуулах боломжтой.
Тэгвэл одоо танд хэрхэн Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье.

"ЗАЛУУ БАЙХДАА ЗААВАЛ ХИЙХ ДЭГГҮЙТЭЛ"

Dec 21, 2011 0 Санал хүсэлт

1. Автобусанд нийт зорчигчдод хандан чанга дуугаар сонин уншиж өгөх
2. Дэлгүүрийн хувцас турших өрөөнд гэрээсээ авчирсан хувцаснуудаа өмсөөд худалдагчаас зохиж байгаа эсэхийг асуу.
3. Нэг найзтайгаа цуг хуримын хувцас өмсөөд хүн ихтэй гудамжинд зогсоод хүмүүсээс хуримын бэлэг нэх
4. Замд таарсан хүнд “–Бид нэг хотод амьдарч байж яагаад танилцаж болохгүй гэж” гэж хэлээд өөрийгөө танилцуул.
5. Автобус/микронд яваа огт танихгүй хэн нэгэнд мр3 тоглуулагчдаа сонсож буй дуугаа зориулж байгаагаа хэлээд цугтаа сонс.
6. Гар өргөж зогсоосон 10 машины жолоочид хөдөлгөөнд болгоомжтой оролц гэж сануулаад явуул. Харин машинд нь суухгүй шүү.
7. Нийтийн тээвэрт ойр тойрны хүмүүсээс нэг бүрчлэн цаг асуу. Цаг нь хоцорч/түрүүлж яваа хүмүүст сануулж, “Цаг Тааруулах Институт”-д ажилладаг гэж хэлээд торго.