Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts

Өдөр тутмын зүйлсийн талаар бидний мэддэггүй тодорхойлолтууд

Jul 10, 2012 1 Санал хүсэлт

Бидэнтэй өдөр тутам тааралддаг үзэгдэл, юмс бүхэн шинжлэх ухааны оноосон нэр томъёотой байдгийг та мэдэх үү? Ширээг ширээ гэдэг шиг, сандлыг сандал гэдэг шиг бидэндтэй өдөр бүр таардаг зарим нэгэн эд зүйлс, юмс үзэгдэл нь өөр өөрийн гэсэн сонирхолтой нэр томъёотой байдаг ажээ. Зарим нэгийг нь мэдээд авахад илүүдэхгүй, маш сонирхолтой нэрнүүд байна. Гэхдээ ийм сүртэй нэр томъёо, тодотголгүйгээр ч гэсэн амьдрал өрнөсөөр байдаг шүү дээ.




Библиокласм (Biblioclasm) - Ном болон эрдэм шинжилгээний ажлуудыг шатаах ёслол.


Дэлхийн баячуудын гайхамшиг №1 - Ага хан

Apr 12, 2012 0 Санал хүсэлт

Баяжихыг номлодог шашны ачаар...

Олон зууны тэртээ Махди Аме гэдэг араб эр лалын шашны исмаилит хэмээх урсгалыг үндэслэжээ. Уг шашин баяжихыг уриалдаг бөгөөд даган бишрэгчид нь толгойлогчдоо байнга алт эрдэнэс бэлэглэж байх учиртай. Хаана баяжих боломжтойв, түүнийг эх орноо хэмээ гэж сургадаг тул исмаилитууд сайн дураараа даян дэлхийгээр нэг тарсан юм. 20 сая исмаилитууд ерөнхийдөө чинээлэг хүмүүс агаад насанд хүрэгч дөрвөн
хүний нэг нь баян худалдаачин байдаг. Ийм өвөрмөц "хаант улсын" эзэн байх гэгч нь хамгийн тааламжтай хувь тавилан мэт. Исмаилитуудын дээд имам нь Амегийн л удам байх ёстой. Хэрэв Амегийн удам болж төрсөн бол баяжихаас өөр юу ч хийхгүй байхад болно. 1957 онд IY Ага Ханы хүзүүнд 3 кг жинтэй, эртний хийцийн, дээд имамын зүүлтийг зүүж өгчээ.

Дэлхийн баячуудын гайхамшиг - Исаак Азимов

0 Санал хүсэлт

Дэлхийн баячуудын гайхамшиг №2 - Исаак Азимов

Уран зөгнөлийн хаан

Дэлхийн хамгийн мэдлэгтэй хүний тоонд орох Исаак Азимов саятан билээ. Гэхдээ түүнийг бизнесмен гэж нэрлэвэл бүдүүлэг хэрэг болно. Тэрбээр 40 жилийн турш америкийн зөгнөлт уран зохиолд ноёлсон.

Түүнээс гадна шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн хаан. 1990 оны 1 дүгээр сарын 2-нд 70 нас хүрэхдээ 445 ном бичиж, редакторлаж нийтлүүлсэн, 20 гаруй ном нь хэвлэлд бэлтгэгдэж байв. Азимовын ядаж ганц номны сэдэв болоогүй мэдлэгийн салбар ховор. Физик, одон орон, геологи, газарзүй, биологи, математик, түүх, кибернетик, мэдээллийн технологи, зөв хооллох ухаан, уран зохиол, библи судлал зэрэг шинжлэх ухааныг тэр сайн мэддэг билээ. Мөн хошин шог, шүлгийн ном гаргасан. 1600 хуудас, хоёр ботьтой намтраа хэвлүүлсэн.

Зарим нь Азимов 110 номыг бичээгүй, редакторласан шүү дээ гэдэг. Гэвч ажлыг хийсэн шиг хийдэг Азимов маш чамбай редакторладаг нь ач холбогдлоор хэн нэгний ном бичдэгтэй тэнцэнэ. Тэгээд ч 335Kыг бол цэвэр өөрөө туурвисан байлаа. Азимовын номууд бүхэл бүтэн номын сан болно. 84 хэлээр орчуулагдаж гарсан. Нэг ном нь дунджаар 11 удаа хэвлэгдсэн. Ном болохоосоо өмнө хэсэг хэсгээрээ сонин сэтгүүл дээр гараад амжчихдаг. Түүний зохиолыг уран сайхны, баримтат кинонд ашиглаж, түүвэрт оруулж, элдэв арга хэмжээ, рекламанд хэрэглэсэн нь цөөнгүй. Редакторласан номноосоо ашгийн жинтэй хувийг авдаг. Азимов гэсэн нэртэй номонд сурталчилгаа их ирдэг. Тэр янз бүрийн шагнал авсан нь тоолж баршгүй. Энэ бүхний дүнд Исаак дэлхийн хамгийн баян зохиолчдын нэг болжээ. Хийдэг цорын ганц ажил нь бичих. Хэдий завандаа уншиж, нэвтэрхий толь мэт болсон хэрэг вэ гэж уншигч гайхаж магад. Хэргийн учир гэвэл тэр бичихдээ уншиж, уншихдаа бичдэг.

Асар хурдан туурвидаг нь түүний атаархам онцлог. "Сатердей ивнинг пост" сэтгүүл өгүүллэг хүсээд тэр дороо 1600 үг авахдаа, бэлэн юм байсан биз гэж таамаглажээ. Гэвч зохиолч хоёр цагийн дотор цоо шинэ өгүүллэг бичсэн байв. Исаакийн хувьд мөнгө хөөсөндөө ч юм уу, нүд хуурч ажиллана гэж байдаггүй. Бичих дуртай, бичих бол аз жаргал гэж боддог, тэгээд л гүйцээ. Бичнэ гэдэг түүний ажил, амралт, хобби. Хааяа нэг зугаагаа гаргах гэж унших бөгөөд, тэгэхдээ зөвхөн детектив барьж авдаг, харин уран зөгнөлийг сонгодоггүй гэнэ. Мань хүн өөрөө ч цөөнгүй детектив бичсэн. Детектив бол зохиолч, уншигчийн аль алины хувьд сэтгэлгээний гимнастик болно гэж хэлсэн удаа бий.

Өглөөний 7 цагт ширээний ард суугаад, унтталаа бараг хөндийрдөггүй. Гэрээс төдийлөн гардаггүй, НьюKЙоркоос өөр газар очиж үзээгүй гэхэд хилсдэхгүй. Цаасан дээр бичилгүй удсан тэр хэвлэх газар луу номоо компьютерээсээ л илгээдэг. Ажилд нь саад учрах вий гэж маш их айна. Тиймээс нэг зүйл эвдрэх юм уу, болохоо байлаа гэхэд хэрэглэх нүсэр нөөцийг бэлэн байлгадаг.

Сансар огторгуйн тухайн их бичсэн тэр өндрөөс, орон зайнаас айдаг. 33-р давхарт байдаг сууцныхаа тагтан дээр огт гардаггүй. Тэгсэн атлаа өөр газар нүүж очьё гэх нь юу л бол. Ахуйн аливаа өөрчлөлтийг дурамжхан хүлээж авдаг. Хуралд оролц, шагнал, эрдмийн зэргээ ав гэсэн урилгууд татгалзсан хариугаар төгсдөг. Учир нь гэрээсээ 1 хоногоос илүү хугацаагаар явахгүй гэсэн хуультай. Мөн автомашинаас өөр унаанд суухгүй гэдэг. Энэ нь орон зайнаас айдгаас үүдсэн гэнэ.

Супер зохиолчийн статус Азимовыг гаж араншинтай болгосон ч, ширээнийхээ ард л сууж байвал тэр хамгийн аз жаргалтай байдаг ажээ. Исаак Азимов зөвлөлтийн зохиолч байж болох л байсан. Смоленскоос 90 км хол орших Петровичи хотхонд төрсөн нь үнэн билээ. Америк руу яваагүй бол 445 байтугай, 40 ном хэвлүүлж чадахгүй байсан. Зөвлөлтөд 10 номоо хэвлүүлбэл дээдийн заяа гэгдэнэ. Бас шинжлэх ухааны уран зөгнөлийг үзэл сурталчид ойшоодоггүй байв. Тэгэхлээр Азимов гэдэг нэр дэлхий даяар алдарших байсан уу, үгүй юу. Исаакийн авга ах НьюKЙоркийн Брүклинд дажгүй төвхнөөд дүүгийнхээ гэр бүлийг цагаачлан ир гэж дууджээ. Энэ нь осолтой хэрэг байв.

Аягүйдвэл социалист эх орноосоо урвалаа гэж яллагдаж ч мэднэ. Удаан эргэлзсэний эцэст явах шийдвэр гаргахад Исаак 3 настай байжээ. Нагацын зээллэгээр тэднийнх чихрийн дэлгүүр нээсэн нь хэвлэлийн мухлагтай байлаа. Тэндээс сонин сэтгүүл авч сонирхох гэхэд аав нь хүмүүжилд муугаар нөлөөлнө хэмээн хатуу хориглож, зөвхөн хичээлээ давтаж, танин мэдэхүйн ном уншихыг л шаардана. Хожим шинжлэх ухааны сэтгүүлийг мөн зөвшөөрчээ. Эцгийн цензүр хүүгийн оюун ухааны хөгжилд нөлөөлсөн нь лавтай. Исаак өдгөө ч телевиз, сонинд огт анхаарал хандуулдаггүй бөгөөд зөвхөн эрдмийн сэтгүүлээр хэвлэл мэдээллийг төлөөлгөдөг. 18—тай, Колүмбийн их сургуульд сурч ахуйдаа анхны өгүүллэгээ нийтлүүлжээ. Биохимиэр мэргэжиж, Бостоны их сургуулийн багш болов. Докторын диссертаци хамгааллаа. Уран зөгнөлд зугаа гаргах маягаар хандаж байв. Гэтэл өөрийн уншигч фэнүүдтэй болсныгоо мэдээд алмайран гайхлаа. Тэдний олон тооны хүсэлт номоо гаргах бодлыг төрүүлжээ. 1950 онд хоёр боть зөгнөлөө хэвлүүлж, яггүй амжилт олов. Эрдэмтэн болно, нээлт хийнэ гэсэн эрмэлзэл Исаакийг 1958 он хүртэл лабораториос салгаагүй нь харамсалтай ч юм шиг. Химийн судалгаанд их цаг хүчээ зарсан ч санасан үр дүнд хүрсэнгүй. Улам бүр сэтгэлийг эзэмдэн буй уран зөгнөлд орьё гэж хатуу шийдэж, эртхэн ингэх минь яав хэмээн харамссан мөч нэгэн сайхан нартай өдөр тохиожээ. Азимов зөгнөлт зохиолоор л алдаршсан нэгэн. Анх роботуудыг сайн сайхнаар дүрсэлсэн хүн. Робот, компьютер нийгмийн олон тулгамдсан хурц асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг. Түүний зохиосон роботтехникийн гурван хууль уншигчдын сэтгэлд баттай хоногшсон.

1. Робот хүнд хор хөнөөл учруулах буюу, эсвэл хүнд учрах хор хөнөөлтэй эвлэрэх ёсгүй.
2. Эхний хуультай зөрчилдөхөөс бусад тохиолдолд хүний өгсөн бүх тушаалыг биелүүлнэ.
3. Эхний болон хоёрдахь хуультай зөрчилдөхөөс бусад тохиолдолд робот өөрийгөө хамгаалах эрхтэй.

1942 онд нэгэн өгүүллэгтээ санал болгосон энэ хуулиудыг уран зөгнөлийн бүх зохиолчид хүлээн зөвшөөрчээ. Энэ л хуулиудад захирагдах роботуудыг хийх учиртай гэдэг нь термодинамикийн хуулиуд шиг л хөдөлшгүй үнэн болсон юм.

1941 онд 6 ботит үндэс романаа эхэлжээ. Галактикийн хоёрдахь гүрний зохиолч анхны гүрний тухай бичиж буй маягаар бүтээсэн. Эхний 3 боть 1953 онд гарч дууссан. Гэтэл 30 жилийн дараа, 1983 оноос эхлэн ахин 3 боть бичиж хэвлүүлсэн юм. үүнийгээ үргэлжлүүлэхгүй гэсэн тул Даблдэй хэвлэлийн газар зохих эрхийг Азимовоос худалдан аваад, өөр зохиолчоор дараагийн ботиудыг бичүүлж буй гэнэ.

Шинжлэх ухааны уран зөгнөлийн хаан. Энэ бол Азимовын нэг л цол юм. Тэр бас шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн хаан билээ. 1957 онд ЗХУ хиймэл дагуул хөөргөснөөс хойш Америкийн засгийн газар аливаа эрдэм мэдлэг дэлгэрэхийг ихэд хөхүүлэн дэмжиж, хүмүүс ч урам зоригтойгоор эзэмшиж байсан. Чингэхэд хялбаршуулмал зохиол амжилтолно гэждүгнээд, Азимов шинэ жанр луу ажил хэрэгчээр дайрав. Жилд хорь гучин хялбаршуулмал ном бичиж байсан ч удаатай. 1973 онд тэрбээр өөрийг нь бишрэн шүтэгч эмэгтэй Жанеттэй гэрлэсэн. Жанет Жеппсон мен зөгнөлт зохиолч бөгөөд хүүхдүүдэд зориулан бичдэг. 14 ном нь амжилт олсон.

Авааль ханийн хувьд нөхрийнхөө бүтээл туурвилд тааламжтай бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 70 насныхаа ойг даруухан тэмдэглэхдээ Азимов: Эцэг эх маань 70 гараад өөд болсон. Тэгэхлээр миний амьдралын сүүлчийн жилүүд эхлэв бололтой. үүнийг ухамсарласны дүнд ажил хэрэгч байдлаа нэмэгдүүлж чадна гэж бодож байна. Би ер нь сэтгэлдээ хүрэх хэмжээнд хэзээ ч ажиллаж байгаагүй гэжээ.

Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?

Mar 19, 2012 0 Санал хүсэлт


Америкийн Ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?       Америкт бүгд найрамдахчуудыг бодвол ардчилагчдын IQ харьцангуй өндөр байна.

Бяцхан тодруулга: АНУ-д оюуны хомсдолтой нэг хүнийг амьдралынх нь бүхий л хугацаанд тэжээхийн тулд нэг сая орчим доллар зарцуулдаг бөгөөд энэ хэмжээний мөнгийг засгийн газрын төсөвт нэмэлт зардал хэлбэрээр тусгасан байдаг аж. Одоо харин улс орныг жолоодож буй хүмүүсийн IQ-гийн түвшинг сонирхуулья. Ингээд Америкийн ерөнхийлөгч нараас эхэлцгээе.

Хамгийн аюулгүй таван амттан

0 Санал хүсэлт


Хамгийн аюулгүй таван амттан Амттанд дургүй хүн байна уу? Зөвхөн хүүхдүүд төдийгүй, насанд хүрэгчид, тэдний дотор эмэгтэйчүүд амттанд дуртай байдаг. Гэхдээ та жин нэмэхгүй байхаар шийдсэн бол амттан болгоныг хэрэглээд байж болохгүйг санах хэрэгтэй. Хоол судлаачид хүний биеийн жинд хамгийн аюулгүй таван амттаныг нэрлэжээ.

Эрх мэдэл долоовор хуруунд байдаг

Mar 13, 2012 0 Санал хүсэлт


Эрх мэдэл долоовор хуруунд байдаг
Ямар бэлзэг зүүсэн гэдгээр нь төдийгүй аль хуруундаа зүүсэн байна вз? гэдэгт их утга учир агуулагддаг гэж сэтгэл зүйчид үзэж байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй бүгд л бөгж зүүдэг. Харин сэтгэл зүйчид аль хуруундаа ямар бөгж зүүснээр нь тухайн хүний зан байдлыг тодорхойлж болохыг олж тогтоожээ. Ямар бөгж аль хуруундаа зүүснээрээ бөгжний эзэн өөрийнхөө талаар бусдад мэдээлэл өгч байдаг ажээ.

Мэдээж тухайн хүн ядам хуруундаа бөгж зүүсэн байвал "гэр бүлтэй " гэсэн утгийг илэрхийлдэг гэдгийг бид мэднэ. Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг энэ зан үйл анх уг хуруунаас "хайрын артерийн судас" шууд зүрхэнд хүрдэг гэж итгэдэг эртний египетчүүдээс эх үүсвэртэй гэнэ. Энэ ч үүднээс фараоны үеэс гэрлэсэн хүн бүр шил, шаазан зэрэг төрөл бүрийн материалаар хийсэн хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг байжээ.

Мөн эртний Ромын үеэс эхнэртээ төмөр болон хүрэл бөгж гэрлэлтийн мөнхийн холбооны билэгдэл болгон бэлэглэдэг журам уламжлал болон тогтсон байна. Харин бидний мэдэх хуримын алтан бөгж дөнгөж IIII-V зуунаас л уламжлалтай гэж үздэг.

ТҮҮХИЙН ОН ДАРААЛЛЫН ХҮУДСЫГ СӨХВӨЛ «ЭРХ МЭДЭЛ ДОЛООВОР ХУРУУНД БАЙДГИЙН БАТАЛГААГ ХАРЖ БОЛНО

Үнэт чулуун шигтгээтзй бөгжийг долоовор хуруундаа зүүх нь бардам, эрэлхэг зориггой, эрх мэдэлд тэмүүлэгч зан байдлын шинжийг илэрхийлдэг. "Эрх мэдлийн бөгж"-ийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүдэг хүн ухаалаг, дотроо бодолтой дороо суурьтай, харин зүүн гарынхаа долоовор хуруунд зүүх нь хийрхэгч, эрх мэдэлд шунамхайрагч хүний шинж гэнэ. Цезарь, Догшин Иван, VIII Генрих кардинал Ришелье нар долоовор хуруундаа бөгж зүүх дуртай байжээ. Сонирхолтой нь эдгээр агуу хаад, өөрчлөн шинэчлэгчид зөвхөн долоовор хуруундаа том, үнэт чулуун шиптээтэй бэлзэг зүүдэг байсан төдийгүй зүүн, баруун гартаа хоёуланд нь зүүдэг байсан гэнэ.

ӨӨРИЙГӨӨ «БИ САЙХАН, ХӨӨРХӨН» ХЭМЭЭН ТУНХАГЛАГЧ

Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу нь зүүсэн бөгжний үзэмжийг тодотгож өгөх төдийгүй өөрөө өөртөө таалагддагийн баталгаа болж өгдөг байна. Долоовор хуруунд зүүсэн бөгж эзнийхээ догшин ширүүн зан төрхийг илтгэдэг бол дунд хуруун дахь бөгж өөрийн байр суурийг арай эелдэг зөөлөн байдлаар илэрхийлэгч, гэмгүй "биеэ тоогч"-ийн дүр төрхийг илтгэдэг. Мерилин Монро ч алмааз эрдэнийн тухай дуулж байхдаа дунд хуруундаа эрдэнийн чулуун шигггээтэй бөгж зүүсэн байсан. Мөн үүнд эрдэнийн чулууны хэмжээ, өвөрмөц, дахин давтагдашгүй шинжээрээ бусдын нүдийг хэр унагахаар байна вэ? гэдэг нь ихэд анхаарал татсан асуудал ажээ.

ЭРХИЙ ХУРУУНДАА БӨГЖ ЗҮҮХ НЬ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД УТГА УЧИРТАЙ

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ хуруундаа бөгж зүүх нь өөртөө маш итгэлтэй, ялангуяа сексийн тал дээр асуудалгүй эр хүний шинж ажээ Энэ "нотолгоо" сүүлийн хоёр мянган жил огт өөрчлөгдөөгүй ажээ. Бүр эртний Грек, Ромын үеэс эрхий хурууг эр бэлэг эрхтэний билэгдэл хэмээн үздэг байсан бөгөөд эрчүүд эр хүний нандин зүйлээ хамгаалах гэж эрхий хуруундаа төмөр бөгж зүүдэг байжээ.

Чигчий хуруу бол бидний "бүтээлч чадвар"-ыг илтгэж байдаг хамгийн "бяцхан ном" юм. Нэгэн нэртэй сэтгүүлээс явуулсан судалгаагаар чигчий хуруундаа бөгж зүүх нь жүжигчид, зураачид, загвар зохион бүтээгчдийн ердийн үзэгдэл гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Гэхдээ таны урлагын ертөнцтэй ямар ч холбоогүй нэгэн танил чинь чигчий хуруундаа бөгж зүүдэг бол тэрээр бусдаас онцгой харагдахыг хүсэж тэмүүлдэг төдийгүй авьяаслаг нэгэн байж магадгүй юм байна.
Сүүлийн үед хөлийнхөө хуруунд бөгж зүүдэг моод дэлгэрч байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн утга учир илэрхийлдэггүй бөгөөд бусдаас онцгойрон харагдах гэсэн болон өөрийгөө хэт дээгүүрт тавьдаг хүмүүсийн дур сонирхлоос үүдэлтэй гэж хэлж болох юм. Сэтгэл зүйчид эдгээр хүмүүсийг олны анхаарлын төвд байх дуртай, өөрийгөө бусдаас илүү гэж боддог хэмээн дүгнэжээ. Дундад Зууны үед Европт үзэсгэлэнт бүсгүйчүүд хөргөө зуруулахдаа хөлийнхөө хурууны эхний үенд жижигхэн цагирган гоёл зүүдэг байжээ. Магадгүй энэ моод эргээд ирсэн ч байж мэдэх юм.

За ингээд гоёлоо хэрхэн сонгох талаар энгийн хэпэн зөвлөгөө өгье.

-Зууван, далиу хэлбэрийн засмал чулуутай бөгж гарыг ганган хээнцэр харагдуулдаг.

-Том шигтгээтэй өргөн бөгж намхан нуруутай болон хэтэрхий нарийхан эсвэл богинохон хуруутай бүсгүйчүүдэд зохимжгүй.

-Өсвөр насны охидын хурууг шигтгээтэй бэлзэгнээс илүүтэйгээр нарийн цагирган бөгж чимж өгдөг.

-Нэг хуруунд хэд хэдэн бөгж зүүх нь эвгүй харагддаг.

-Үнэт чулуун шигтгээтэй том бэлзгийг өдрийн цагаар зүүх тохиромжгүй.

Хамгийн хамгийн...

0 Санал хүсэлт


Хамгийн хамгийн...
10. Хуй салхи нь галт тэргийг ч дээш өргөн чулуудах хүчтэй. Асар богино хугацаанд vvсэх хуй салхи нь хvчирхэгээр эргэлдэхдээ бvхнийг  агаарт хийсгэж орхидог. Тэгвэл 1995-1998 онд болсон 33 удаагийн хуй салхи нь дэлхийн дээд рекордын эзэнд тооцогддог.

09. Цаг уурын тvvхэнд хамгийн их халуун болох +58 хэм нь 1922.09.13-нд Ливийн Эль Азизия хэмээн газарт бvртгэгджээ. Тэгвэл хамгийн хvйтэн хэм нь -89. Энэ vзvvлэлтийг 1983.07.21-нд Антарктидын эрдэм шинжилгээний Дорнод станцад бvртгэгдсэн байна. Харин хvн амьдардаг хамгийн хvйтэн нутаг бол дөрвөн мянган хvн амтай Якут . Тэнд агаарын хэм -68 болтлоо буурдаг байна.

08. Дэлхийн гадаргуун 20%-ийг эзгvй цөл эзэлдэг.

07. Өндөрлөг газарт амьдардаг улс тvмэн хоол хvнсээ бэлтгэн, хийж идэхэд багагvй саадтай тулгардаг. Эверестэд хоол унд хийж идье гэвэл багагvй тэвчээр шаардагддаг. Тэнд ус 70 хэмд буцалдаг.

06. Канзас мужийн Вичита хотын иргэд 2001 оны найман сард хулуугаар бороо орсоны учрыг өнөөг хvртэл олоогvй байна. 30 см-ын урттай хулууны навч Канзасын өмнөд хэсэгт хоёр хоног тэнгэрээс унажээ. Асар том нутагт энэ бороо орсон байдаг. Цаг уурчдын мэдээлж байгаагаар торнадо нь элдэв зvйлийг агаарт цацсанаас ийнхvv бороо болон эргэж газарт буудаг гэнэ.  
05. Хамгийн өндөр, бас томд тооцогддог усан хуй салхи 1898.05.16-нд болжээ. Австралийн Өмнөд Уэльсийн Идена хотод энэ vзэгдэл болсон байна. Тvvний өндөр нь 1528 метр байсан бол радиус нь гурван метр байсан.

04. Бамбалзуур намаг хамгийн хурдан нvvсэн тохиолдол бас байна. Энэхvv хурдан нvvлтийг ХХ зууны эхээр бvртгэжээ. Ирландын Каст Лер хотын ойролцоох томоохон хэмжээний намаг нэгхэн хоногийн дотор 1000 метр газарт нvvн шилжсэн нь гайхалтай vзэгдэл хэмээн vздэг байна.

03. Сэмжин vvл ихэнхдээ 8250 метрийн өндөрт байдаг. Тэгвэл ийм төрлийн нэгэн vvл 240.000 метрт “нисч” байхыг шинжээчид тогтоож байсан гэдэг.

02. Харин хамгийн том зэрэглээ 1913 онд Арктикт vvсчээ. Фата Морган хэмээх уг зэрэглээ өргөрөгийн 120 хэмийг бараг бvхэлд нь хамарч байсан аж. Тэгвэл 1939 онд Исландын Спайфедльс Йокуль /1437 метр өндөр/ ууланд үүссэн зэрэглээ 563 км газар нутгийг хамарч байв.

01. Хамгийн урт vргэлжилдэг цуурай Ирландад бий. Хэрвээ та Лох-Лейн нуурын дэргэдэх Каррантуилла уулын орой дээр гараад хамаг чангаараа орилох юм бол таны дуу хоолой 100 удаа давтагдан цуурайтах болно.  

Ордуудын мөнгөний зохилдолгоо

0 Санал хүсэлт


Ордуудын мөнгөний зохилдолгоо
Бидний хувь тавилан, хайр дурлал, заяаны хань тэр ч байтугай мөнгө санхүүгийн байдал хүртэл тэнгэрийн эрхшээлээр болдог гэдэгт та итгэх үү? Та өрнийн зурхайнд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай дараах зурхайг уншаад үзэхийг та бүхэнд зөвлөе. Учир нь нилээд үнэний мөн дээрээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй зурлага юм байна шүү.


Хонь


Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг "алтан гар"-тайгаа адилхан "алтан толгой"-той гэж хэлж болно. Тэд нэг их зүтгэл гаргахгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ хониныхон мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр маш өвөрмөц санаа гаргадаг. Гэхдээ тэднийг үрэлгэн тэнэг гэж ойлгож болохгүй. Тэд мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн авч үздэг. Харин зөвхөн өөртөө зориулсан мөнгийг авмагц мөнгө санхүүгийн эргэлзээтэй махинацид хамагүй орно. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэг зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй. Тэд үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ.

Зүүд гэж юу вэ...

0 Санал хүсэлт

Зүүд гэж юу вэ...
Зүүд гэж юу вэ...
* Хүн зүүдлэх үедээ нэг ч хөдөлгөөн хийж чаддаггүй
* Хүссэн бүхэн боогдмол болдог. Хамгийн эгзэгтэй агшинд зүүдэнд юу ч хийж чаддаггүй.
* Стакан ус уух, сексийг төгсгөх, хэн нэгнээс зугатаж чадахгүй. Яг тэр агшинд зүүд таныг сэрэхийг сануулна. Харин сэрсний дараа дээрх үйлдлийг гүйцээнэ.
* Тамхинаас гарсан хүн маш тод зүүд зүүдэлдэг. Тэд бусдаас амьд зүүдлэнэ. Бүр дарсны өнгө, амтыг ч мэдрэнэ гээч.
* Зүүд маш олон үйл явдалтай байх боловч яг тэр гээд голлох үйл явдал гэж байдаггүй.
* Хүн болгон өнгөтөөр зүүдэлдэггүй. 12 хувь нь зөвхөн хар цагаан зүүдийг үзнэ. Бусад нь өнгөтөөр зүүдэлдэг байна. Ингэхдээ сургууль, ажил, аврал, өндрөөс уналт, хүний үхэл, шүд унах, шалгалт өгөх, осол зэргийг өнгөтөөр төсөөлнө.
* Өөрт харагдсан зүйлээ л зүүдэлдэг. Танил царай, орчин, эд зүйл гээд... гэхдээ тэдгээр танил царайгаа өглөө сэрэхэд мартах талтай. Бүр мартсан байсан хүний төрхийг зүүдэндээ харж болно.
   
* Эмэгтэй, эрэгтэй хүний зүүд өөр байна. Эрчүүд эсрэг хүйстэнээ хардаг.
* Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг. Харин зүүдлээд удаагүй сэрсэн тохиолдолд дөнгөж 10 орчим хувийг л санах боломжтой. Зарим эрдэмтэд зүүднээсээ хурдан сэрснийхээ ачаар нээлт хийх санаа ч төрдөг байна.
* Хараагүй хүмүүс зүүдэндээ хардаг. Тэдэнд хорвоогийн зарим зүйлийг ийм хэлбэрээр харах боломж олдох тохиолдол бий. Тэд зүүдэндээ зураг голдуу харна. Ингэхдээ хараагүй хүмүүсийн зүүд дуу чимээ ихтэй, үнэртэй, даавуу материалыг мэдэрч чаддаг ажээ.
* Хүн хурхирч байхдаа зүүдлэнэ, түүнийг харна гэж байхгүй.
* Бага насны хүүхдүүд гурван нас хүртлээ зүүдээ харж чаддаггүй. Харин 3-8 насандаа зарим нэгэн ер бусын зүйлс, дүрсийг хардаг.
* Яг сэрэхийн өмнөх зүүдийг хүн болгон сайн санадаг.  
Р.Слава

Сүүдрээрээ тоглох уу

0 Санал хүсэлт

Сүүдрээрээ тоглобол орондоо шээнэ гэж бага байхад эцэг эхчүүд ярьдаг байсан ч хааяа нэг сүүдрээрээ тоглоход буруудах юу байхав. Сүүдрээрээ юу юу хийж болохыг сураад аваарай.

1 Incredible Shadow Art (18 pics)

Та хэн бэ буюу өнгөний нууц

Mar 4, 2012 0 Санал хүсэлт


 
soronz.net-Та хэн бэ буюу өнгөний нууц
Хувцас, цүнх, нүдний шилний өнгө сонгох нь тохиолдолоос хамааралтай байдаг гэж та санадаг. Үнэндээ тийм биш юм. Таны дуртай өнгө таны зан аашийг бараг хэлээд өгнө. Манай сорил өөрийгөө мэдхэд чинь тусална. Үр дүн бодитой байх үүднээс танд дуртай өнгөө дотуур хувцсаараа дүгнэхийг хүсье. Учир нь таны биед ойр байгаа өнгө таны дуртай өнгө мөн.
Хөх: Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л ил тод илэрнэ. Томрохын хэрээр та мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагшрах сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй үйл хөдлөл, санаа бодолдоо чөлөөтэй, Хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тотгороос айдаггүй, учир нь ямар ч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Таныг албадах үнэнээ хэлэхийг шаардахад та дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш гүн мөрөн, нуурын адил эхлээд хархад ёроол нь харагдахгүй, хүйтэн ус гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.
Цэнхэр: Энхрий намуухан сайхан өнгө. Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол та их эмзэг, сул дорой хүн юм. Та тулгуур болох эр хүнийг хайдаг ба ихэнхдээ олж чаддаг. Бусдыг ойлгож чаддаг тул танд хайртай байдаг. Гэхдээ та амьдралдаа идвэхгүй байж бусдыг дагах дуртай. Та шийдвэр гаргадаггүй. Таныг үг үйл хөдлөлөөр эмзэглүүлхэд амархан гэхдээ та муу санадаггүй. Та дурламтгай , дур булаам гэвч найз нөхдүүд чинь танаас холдох нь их. Энэ нь нэгдүгээрт таны мөнхийн идвэхгүй байдал тэднийг холдуулдаг, хоёрдугаарт тэд таныг уучилна гэдгийг баттай мэддэг ажээ. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд бүгдэд сайхан байх боловч уухаас биш усанд орж болохгүй жижиг юм.
Нил ягаан: Оньсого мэт хүмүүст энэ өнгө таалагддаг. Амьдралдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу? Гэмээр. Та бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө сайхан бүхнээр хүрээлүүлхийг хүснэ. Гэхдээ энэ бүхний цаана таны бага насны үед үүссэн өөртөө итгэлгүй байдал байна. Иймд таны бодлоор амьдрал хүүхдийн том ертөнцөөс айх айдастай маш төстэй. Та ухаантай сайхан ур чадвартай гэхдээ бүгд таныг цорын ганц гэж бодоосой гэж хүсдэг. Гэхдээ та үүнд яаж хүрэхээ мэдэхгүй гутардаг. Та өөрийн амьдралын зорилгоо тодорхой боловсруулахыг оролдоод үзээрэй, тэгвэл та амжилтанд хүрнэ. Та шидтэний нил ягаан нөмрөгтэй адил ид шидтэй боловч зөвхөн шидтэний гарт чадвартай болно, бусдын гарт зөвхөн эд зүйл.
Гүн ногоон: Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Та хаанаас хаашаа явах гэж явж байгаа баттай мэддэг хүн шиг амьдралаа зохицуулдаг. Та сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглаад та гайхалтай удирдагч болж чадна. Ихэнхи нь таныг хараад чулуун зүртэй гэж боддог. Хэрвээ та ингэж бодоосой гэж хүсэхгүй байвал хаяа ч болов биеэ сул тавьж бусдад хайрлаж үзэн ядаж чаддаг аа харуул. Тэд таныг биеэ барих чадвартай хүн болохыг ойлгоно. Та олон зуун настай модны адил шуургыг, бороо зудыг ч тайван давж өнгөрдөг. Учир нь энэ бүгд болоод өнгөрнө, харин мод байсан газраа л үлдэнэ гэдгийг та мэддэг.
Цайвар ногоон: Та идвэхтэй амьдралаас таашаал авдаг нэгэн. Гэхдээ хүмүүс таныг богино ухаантай, чухал шийдвэр гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш та сайн зүйлд итгэдэг, хийж болох зүйлийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай.таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй ахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байхсан гэхдээ та тийм хүн учир яах ч билээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэлсэн шүүслэг цэвэрхэн хэвээр байж бусдыг баясгадаг.
Шар: Шийдэмгий бардам зантай. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Худлаа магтсан ч танд таалагддаг. Бусдыг дагах дургүй, энэ нь уян хатан бус байдлаас болоод жинэхэн найз нөхөд цөөн. Та ойр байгаа хүмүүсээ анхааралтай хардаа тэдэнд ямар нэгэн юм таны зүгээс хэрэгтэй байж магадгүй. Та том амжилтыг хүсдэг, жижиг зүйл хийх дургуй. Таны үгэнд итгэж болохгүй. Гэхдээ та ямарч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг урих ч болно. Та ч тэдэн шиг бусдад хандаад үзвэл яасан юм бэ? Та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, гэхдээ дуу ихтэй ашиг багатай.
Улбар шар: Байнга өндөрт байхыг хүсдэг. Дайчин зантай, гутардаггүй, амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямарч байсан үзэсгэлэнтэй болгож эрчүүд ч дуртай байдаг. Та ямарч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно, ямар ч асуудлыг шийднэ. Ямар нэгэн таагүй юм болбол та өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг. Гэхдээ хүчээ зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж бусадтай харилцахаа больдог. Заримдаа ийм зожигролын үе удаан үргэлжилдэг. та улаан жижигхэн галтай төстэй хуурай мод бага багаар хаяад байвал асаад л дулаан илч бэлэглэнэ, харин шууд олон мод хаячихвал анивалзаж байгаад унтарчихна.
Улаан: Дарангуйллын өнгө. Та зоригтой, зөрүүд, шийдэмгий эмэгтэй, эрх мэдэл нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай. Бүгдийг гартаа авахыг илүүд үздэг, Учир нь та удирдахгүй бол ажил бүтэхгүй гэж дотроо байнга бодож байдаг. Та эрч хүчтэй тул бусад хүмүүс таныг дагадаг. Гадаад байдал тань таны өөртөө итгэлтэй, хүчтэй байгааг илтгэж байдаг. Та бэлгийн амьдралдаа ч идэвхтэй үүргийг гүйцэтгэхийг илүүд үздэг. Гэхдээ таныг үг дуугүй дагах эрэгтэйг та хэзээ ч хайрлахгүй. Гэвч танаас хүчтэй эр хүн таарвал үнэнчээр хайрлана. Улаан өнгө бол булгилсан халуун цусны өнгө энэ цус таны биеэр тархаж эрч хүчийг өгдөг.
Улаан ягаан: Энхрий, гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэнэ. Хэдэн ч настай байсан сэтгэлээрээ та 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгэл найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарын цамхагийг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ, тэр цагт хүссэн хүсээгүй насанд хүрсэн эмэгтэйн нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр бус уу? Багаас эхэл, тийм чухал биш ч бие даасан шийд гарга, бусад хүмүүс яаж амьдардагийг хар. Та жижиг ягаан сарнайтай адил сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг гэхдээ гундаж хатдаг.
Хөх ягаан: Хөөрхөн, хөнгөн, энхрий, аальгүй байхын зэрэгцээ, хатуу ширүүн, зоригтой байдаг. Амархан олдох юм таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн, ялалт хэрэгтэй харин шагнал тийм ч чухал биш. Та ухаалаг гэхдээ хүмүүс зөвхөн их зантай хуурмаг сайхан бүсгүйг л олж хардаг. Үүнд та өөрөө буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй, дурлалд бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа өөрийгөө харвал та өөртөө л хайртай болхоо мэдрэх болно. Таны хувьд тоглоом шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй адил, гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч өргөсөнд хатгуулдаг. Хатгуулаад жимсэнд хүрэх хүн ч бас ховор байдаг.
Цагаан: Энэ бол өнгө ч биш ямарч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой, үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг, тусархаг. Гэхдээ бусдаас хэтэрхий хол, хүйтэн, хөндий байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ? Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно, гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.
Хар: Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлах хүсэлтэйг илэрхийлнэ. Та зожиг болгоомжтой, ямар нэгэн юуманд таныг албадахыг тэвчдэггүй. Бардам ухаалаг, дэгжин, хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхэд бэлэн, гэхдээ таны нөхөр болоход хэцүү. Та өөрөө өөдрөг үзэлгүй ч сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа та анхаарлын төвд байдаг ч удаан хугацаагаар тийм нөхцөлд байх дургүй, хэсэг хугацаанд ганцаараа байж хүчээ сэлбэхийг хүснэ.Та өвөрмөц бие хүн гэхдээ ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй шөнөтэй адил бусдад тайван байдлыг авчирдаг ч заримыг нь харин үхтэл нь айлгадаг.
Саарал: Тайван, ухаалаг хүний өнгө. Та бусдаас өөрийгөө нуухыг хичээдэг. Та хаана ч албархуу ямарч сэтгэл хөдлөлгүй байхыг хүсдэг. Та ингэснээрээ бусдын дунд байр сууриа эзэлж өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг. Хэзээ нэгэн цагт нь энэ нь хэрэг болсон байх. Харин одоо бие дааж өөрийгөө харуулсан цагт зогсох юм биш үү. Та амьдралдаа олон зүйлийг алдсан юм шиг заримдаа санагддаг бололтой. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. Харин үүнийг хийгээд үзвэл яах вэ? Саарал өнгө бол хүмүүсээс өвс чулуу зэрэг сонирхол татах бүхнийг нуухийг оролдсон тоос юм.
Бор: (биеийн өнгө). Энхрий ялдам, сайхан сэтгэлийн өнгө. Амьдралын ямарч нөхцөлд амархан дасан зохицдог. Бүгдэд нийцүүлэх дуртай, асуудалд орооцолдох дургүй. Гэр бүлийн үнэт зүйлсийг эн түрүүнд тавьдаг. Таныг хайрладаг хүмүүс таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унаж гутарч болно. Таныг хүмүүс энгийн гэж боддог. Та ч дотоод ертөнцөө тэдэнд дэлгэж бодол санаагаа асуугаагүй байхад илэрхийлэх дургүй. Та дэндүү дуулгавартай байгаа юм биш үү? Эмэгтэй хүн нүүр нь толбоор дүүрч, арьс нь ширүүсэхээс өмнө арьс нүүрээ хэзээ ч анхаардаггүй. Та мөн адил хэн ч таны давуу талыг харахгүй ч дутагдлыг бүгд хардаг. Ийм байдал танд таалагдаж байна уу

2040 он

Feb 27, 2012 0 Санал хүсэлт


Чехийн зохиолч Карел Сапекийн Тоссумын роботууд" ном 1920 онд хэвлэгдэхээс өмнө дэлхийн аль ч хэлнээ "робот" гэх үгийг хэрэглэх шаардлага байсангүй. Хэлхээ төмрийн "сэг" дэлхийг эзэгнэх цаг ирнэ гэдгийг эргэцүүлж суух илүүдээ гарсан итгэл үнэмшил тэр үеийнхэнд байгаагүй учраас тэр. Итгээгүй, энэ тухай огтхон ч эргэцүүлэлгүй ухамсарт амьдралаа жам ёсоор өнгөрөөсөн хүмүүст атаархах юм. "Хэзээ нэгэн цагт..." нь хэтэрхий ойртсон учраас тэр биз. Механик гэх хочтой байсныхаа төлөө Грекийн бурхан Хепаестус "анхны робот" rage цоллуулж байв. "Россумын роботууд" тухайн үедээ шуугиан тарьсан бүтээл болж чадаагүй. Гэхдээ хүн төрөлхтөн өөрсдөдөө эргэлзэх үе хэзээ нэгэн цагт ирэхийг дохиолсон нь л хангалттай биш гэж үү. Дэлхийн бүх роботын тал хувь нь байгаа Азийн эх газарт амьдарч байна шүү дээ, монголчууд.

Xөлбөмбөгийн рекордуудаас

Feb 13, 2012 0 Санал хүсэлт



Премьер лигийн дєрвєн дивизионд хамгийн залуудаа тоглосон тоглогч Мелвин Жон Райс (Англи. 1967 оны нэгдvгээр сарын 25-нд тєрсєн) 1987-88 оны улиралд 20 настайдаа дээрх амжилтын эзэн болжээ.

Тэрбээр энэ vед «Ватфорд» багт тоглодог байсан бєгєєд ємнє нь «Кар- дифф Сити»-д тоглож байв. Дараа нь «Уэст Бромвич Альбион»-д, 1992-93 оны улиралд «Шеффильд Юнайтед» багт тоглосон байна. Тэрбээр 1993 онд 26 насандаа євчний улмаас зодог тайлжээ.

MLS-ийн нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч 2000 оны наймдугаар сарын 26-нд «Даллас Берн»-тэй хийсэн тоглолтод «Метростарз»-ын Клинт Матис 5 гоол оруулжээ.

MANCHESTER UNITED бол ЖИНХЭНЭ ЭРГЭН ИРЭЛТИЙН ХААН.

Feb 11, 2012 0 Санал хүсэлт



1958 оны 2сарын 6 энэ бол Manchester United клубын түүхэн дэхь хамгийн уй гашуу дүүрэн өдөр. Өнөөдөр ч гэсэн энэ өдрийн тухай эргэн дурсхад жинхэнэ Улаан Чөтгөрийн нүднээс нулимс дусалдаг билээ. Тэгхээр энэ уй гашуу дүүрэн өдөр Улаан Чөтгөрүүддээ бага ч гэсэн урам зориг, багаараа бахархах сэтгэл төрүүлэх үүднээс багийхаа гайхалтай 10н эргэн ирэлтийг эргэн танилцуулж байна. Хамгийн сүүлд гэхэд chelshit-ийн талбай дээр хийсэн тоглолт юм энэ бол гайхалтай эргэн эргэлт байлаа магадгүй энэ 1 оноо EPLeage-ийн цомийг 20 дахь удаагаа хүртхэд туслах оноо ч юм билүү хэн мэдхэв гэж J.  Энэ бол яагаад MANCHESTER UNITED клубыг эргэн ирэлтийн ХААН гэж нэрлэсэн 10н шалтгаан юм.

Хамгийн єндєр цалинтай хакераар АНУ-ын 40 настай Гари тодорчээ

Jan 11, 2012 0 Санал хүсэлт

Энэ зууныг мэдээлэл технологийн vе хэмээн тодотгодог. Vvнтэй цахим ертєнц, тэр дундаа интернэтийн сvлжээг хамарсан vйл явдлууд салшгvй холбоотой юм. Программууд хэрхэн ажиллахаас эхлээд вирус, интернэт холболт, хакеруудын дайралт зэрэг нь vvнийг тойрсон асуудлуудын нэг болдог. Єнєєдєр энэхvv технологийн ертєнцєд хакер хэмээх сvлжээний нэрийг мэдэхгvй хvн байхгvй юм. Хакер гэж хэн болох, тvvний vйл ажиллагааг тодорхойлох аргагvй билээ. Компьютерийг дєнгєж гарч ирж байх vед "хакер" гэх нэр vнэ хvндгvй сонсогддог байлаа. Харин энэ нэрийг vйлдлийн системийн цєм, бvтцийг сайн мэддэг, тvvний vйл ажиллагааг сайжруулж чадах суут ухаантнуудыг ингэж нэрлэдэг байв.

Бүх цаг үеийн шилдэг 10 илтгэл

0 Санал хүсэлт

АНУ-ын “TIME” сэтгүүл бүх цаг үеийн арван шилдэг илтгэл, тэдгээрийг алдаршуулсан сэтгэл догдлом хэсгүүдийг нэрлэж байна. Доорхи алдартнуудын хэлсэн үг түүхэнд яах аргагүй тодоор бичигдэх ч америк үзэмжээр сонгогдсоныг нь онцлох хэрэгтэй биз.

Тэр бумтануудыг хүлээлгэдэг брэндүүд

0 Санал хүсэлт

Мөнгөтэй хүн хүссэн бүхнээ авч чаддаг. Гэхдээ дэлхийн нэртэй тэрбумтанг ч нэг цаг, өдрөөр бус хэдэн сараар хүлээлгэдэг брэндүү байдаг аж. Ямар брэнд тэрбумтануудыг хүлээлгэдэг юм бол...

Газар хөдлөлтийн тухай

Dec 27, 2011 0 Санал хүсэлт

Газар хөдлөлт нь газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөн юм. Энэ нь дэлхий дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж уулын чулуулаг асар хүчтэй хүчдэлд автах үзэгдэл юм. Газар хөдлөлт анх эхэлсэн газрын гүн дэх хэсгийг голомт буюу төв гэнэ. Газар хөдлөлтийн хүч янз бүр байдаг бөгөөд хүчийг нь тодорхойлохдоо хүрээлэн буй юмсын мэдрэг байдлаар нь баллын шаталбарт оруулж, баллаар үнэлдэг.
Газар хөдлөлтийн баллыг ажиглалтын цэг бүрт тодорхойлж, ромбо тоогоор тэмдэглэдэг.

Сонирхолтой баримтуудаас

0 Санал хүсэлт

1. Эрх чөлөөний хөшөө 876 размерын углааш өмсдөг.


2. Минжнүүд усан доор 45 минут амьсгаагаа түгжиж чаддаг.

3. Тоор бол саран дээр идсэн хамгийн анхны жимс

4. Нэгэн залуу ямар ч сэргээш хэрэглэлгүйгээр 12 өдрийн турш сэрүүн байжээ.

5. Бүтэн сар тал гарсан сарнаас 9 дахин гэрэлтэй байдаг.

6. Зөгий 15 км/ц хурдтай нисэж чадна.

7. Дунджаар америк хүн амьдралынхаа туршид 35000 жигнэмэгийг иддэг.

8. Заан өдөрт 20 миль газар сэлж чадна.

9. Arnold Schwarzenegger бүтээсэн кинонууддаа нийт 513 хүнийг алжээ.

10. Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас илүү аймхай байдаг.

Орчлон ертөнцөд хязгаар бий юу

Dec 21, 2011 0 Санал хүсэлт


Орчлон ертөнцөд хязгаар бий юу
Шөнийн тэнгэрт анивчин гялалзах одод хийгээд манантан зурайх тэнгэрийн заадас, жирийн нүднээ үл харагдах үй түмэн гараг эрхэс, галактикуудын тухай эрдэмтэд хэрхэн үзсээр ирсэн нь сонин. Олон мянган том жижиг одод алсын гэрлээр анивчин, аль хэдийнээ танил болсон одот тэнгэрийн зургийг бид харж байвч түүнээс чанагш хэдэн сая гэрлийн жилийн цаана юу байгааг асар хүчит дуран авайгаар ч харж чаддаггүй гэнэ. Нарны аймаг дотор үй түмэн оддын ертөнц харагдах агаад одон орон судлаачдын тооцоолсноор тэд нь 140, 50 саяас доошгүй байдаг гэнэ. Тэд ямархуу хэмжээтэй байдаг бол? Оддын хүрээлэнгийн уудмыг туулахын тулд сансрын хамгийн хурдан элч болсон гэрэл манай гараг хүртэл хэдэн тэр бум жил аялах болно. Үүнийг зүйрлээд үзье.

Наранд дөт байдаг оддын нэг болох Сируас одноос ирэх гэрэл дэлхий хүртэл найман жил хагас болдог. Бидний санаанд үл багтам огторгуйн орон зайг материйн өчүүхэн эгэл биетээс аваад лут том сансрын биес, аварга оддын хүрээлэн дүүргэж байдаг аж. Их эрдэмтэн Ломоносов хязгааргүй цэлийж одод яралзана. Хязгааргүйг хязгаарлах одод тоо үгүй гэж орчлон ертөнц даана чиг хязгааргүй болохыг урнаар сэтгэн, онож дүрсэлжээ. Олон зууны турш хүмүүс тэнгэр бол бидний итгэж яваа газартай юугаараа ч адилгүй огт өөр ертөнц гэдэгт итгэж байсан. Хүмүүс нүдээрээ харж байсан тэр жижигхэн ертөнцийг л мэддэг байлаа.

Он цаг улирч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр газар тэнгэр гэсэн огт өөр хоёр ертөнцийн тухай ойлголт өөрчлөгдсөн нь дээрх бичлэгүүдээс тодорч байгаа юм. Тэр нэгэн цагт Оросын нисэх хүчний эцэг гэгдэх Н.К.Жуковский хэлэхдээ: “Хүнд жигүүр байхгүй, хүний биеийн жинг булчингийн жинд харьцуулсан харьцаа нь шувууг бодоход 72 дахин сул байдаг. Гэвч булчингийнхаа хүчээр бус, харин оюун ухааныхаа чадлаар хүн нисэх болно” гэж хэлсэн удаатай.

Үнэндээ ч хүч оюуныхаа эрдэм чадлаар нисэж байна. Зөвхөн агаар мандалд төдийгүй, сансрын уудамд нэвтрэн оржээ. Гараг хоорондын орон зайд дэлхий дээр бүтээгдсэн шинэ шинэ огторгуйн биесүүд очсоор л байна. Тэд бүхэн бүх ертөнц, байгаль дэлхий тэр аяараа материйн хөгжлийн хуулийн дагуу оршин тогтнодгийг гэрчилж буй хэрэг юм. Харин сансраас цааш ямар их зай байдгийг тооцоход бэрх. Түүнийг орчлонт ертөнц өөрөө хариулахгүй, эрдэнэт хүний оюун ухаан нээх буй за.