Саятан болохыг хүсч байна уу?

Jan 11, 2012

Хүн бүр баяжихыг хүсдэг. Гэхдээ баян болохыг л хүсч байгаа бол зөвхөн ажилла, хөдөлмөрлө, хөдөл хэмээн дэлхийн санхүүгийн зах зээлд тэргүүлэгчид зөвлөж байна. Үүний хүчээр л олон саятан төрсөн юм. Санхүүгийн зах зээлд амжилттай байгаа зарим саятны зөвлөгөөг хүргэе. Дагаж чадвал та удахгүй саятан болно.


ЖОРЖ КЛЕЙСОН:
-Хэрвээ арван мөнгө олбол есийг нь зарлагад. Сэтгэл хангалуун байж чадахын тулд байнга авах зүйлээ төлөвлө.

Төлөвлөснөөс давуулахгүй байхыг хичээж, арваас арав биш ес, түүнээс бага гэж бод. Та цалингаа аваад аравны нэгийг нь заавал нь цааш хийж бай. Энэ мөнгийг аваагүй гээд л бодчих.

Та бодоод үз дээ. Хэрвээ сард 200 ам.долларын цалин авдаг бол 180-ыг нь хэрэгцээндээ зарцуул. Сард 20 ам.долларыг хэмнээд байвал жилд 240 ам.доллар болно. Баяр хүргэе. Та саятан болох анхны алхмаа хийлээ.

БРАЙН ТРЕЙСИ:
-Өөртөө чухал гэж бодоод худалдан авахаар зэхэж байгаа зүйлээ долоо хоног болбол сараар хойшлуул. Бодох хугацаа урт байх тусам гapгax шийдвэр оновчтой байх болно. Мөн цаг хожно.

Өөрөөр хэлбэл, худалдан авахаасаа өмнө маш сайн бодож, байж болох хувилбар бүрийг тооц. Ялангуяа худалдан авалтанд та их хэмжээний мөнгө зарцуулах гэж байгаа бол.

Та машин худалдан авахаар гарлаа гэж бодьё. Захын авто салон руу ороод өөртөө сайхан харагдсаныг л авах гэж яарах хэрэггүй. Автомашииы зах, бусад худалдааны төвүүдээр яв. Интернэтээр хай.

Магадгүй, удахгүй баяр наадам тохиож хямдрал зарлах гэж байгаа бол тэвчээртэй хүлээ. 5-10 хувийн хямдрал зарлах байсан ч бага гэж бүү гол.

0 Санал хүсэлт: