Мөнгөтэй хүн хүссэн бүхнээ авч чаддаг. Гэхдээ дэлхийн нэртэй тэрбумтанг ч нэг цаг, өдрөөр бус хэдэн сараар хүлээлгэдэг брэндүү байдаг аж. Ямар брэнд тэрбумтануудыг хүлээлгэдэг юм бол...
“Hermes”-ийн “Brikin” маркийн цүнх таныг зургаан сараас хоёр жил хүлээлгэнэ
Алмаз эрдэнийг түгжээтэй матрын арьсан цүнх 1985 оноос дэлхийд нэгдүгээрт ордог эрэлттэй барааны нэг болсон. Тусгай фирмд үржүүлсэн зуун матрын нэгийнх нь л арьс энэ цүнхэнд тохирдог болохоор та хоёр жил хүртэл хүлээхээс өөр аргагүй. Хэрэв ийм удаан хүлээхийг хүсэхгүй байгаа бол тугалын арьсан цүнхийг захиалж болно. Энэ цүнхийг зарах “Hermes” нь саятнууд хамгийн олноор оршин суудаг Нью-Йорк , Лондон , Токио гэх зэрэг том хотуудад л салбараа нээдэг. Дөрвөн жилийн өмнө хойд хөршид салбараа нээсэн. Тухайн үед Москва дахь салбарын захиалагчид харьцангуй цөөн байсан болохоор 4-6 сарын дотор хийгээд өгдөг байж. Тиймээс өрнөдийн саятнууд “Brikin” загварын цүнхийг 130 мянган доллараар худалдан авч байсан юм. Энэ нь хоёр өрөө байрны үнэтэй тэнцдэг гэсэн үг юм.
10 каратын алмаазыг бүх насаараа ч хүлээж мэднэ
10 каратаас дээш жинтэй солонгорсон чамин хийцтэй алмаз эрдэнийн чулуун шигтгээтэй чимгийг дэлхийн нэртэй тэрбумтан захиалсан ч нэг жил бус насаараа хүлээх хэрэг гарч мэднэ. Учир нь энэ чимгийг орд газраас нь хайж олтол бүх насаараа ч хүлээж магадгүй . Харин 10 карат хүртлэх нь нэг их том биш үнэт чулуун шигтэгээтэй гоёл захиалбал нэртэй газруудад удлаа гэхэд зургаан сарын дотор хийж өгдөг байна.
“Ferrari” “Bentley” машиныг зургаан сараас дөрвөн жил хүлээнэ
Спорт загварын машин үйлдвэрлэгчид “Ferrari” зэрэг үнэтэй цөөн тооны машиныг тусгай захиалгаар үйлдвэрлэн гаргадаг. Ингэхдээ орон тус бүрт ноогдох машины тоог хязгаарладаг. Тэрбумтануудыхнаа тоогоор дэлхийд хоёрт ордог ОХУ-д гэхэд жилд 10 “Ferrari” ноогддог. Сүүлийн үед загварын “Ferrari” 430 spider загварын машин бүр ч цөөн. Цөөн тоотой энэ машиныг захиалах гэж мөнгөтэй хүмүүс социалист ниймгмийн үед махны дараалал шиг шахцалддаг урд хойноо оролцдог юм. Ийм нэр алдартай брэндүүдийн нэг болох “Bently Arnage”-ийн захиалагчийн гэх ямар нэг өөрчлөлт хийлгээгүй үндсэн загварыг 340 мянган евро төлөөд хагас жил хүлээсий эцэст авах боломжтой. Гэтэл ямар ч өөрчлөлт хийгээгүй үндсэн загварын машин унах нь нэртэй мөнгөтэй хүмүүсийн дунд ямар ч мэдрэмжгүй , өөрийгөө хүндлээгүй хэрэг гэж тооцогддог болохоор захиалагч болгон өөрийн гэсэн өөрчлөлт хийхийг эрмэлздэг. Захиалагчийн хүсэлтээр өөрчлөлт хийхэд хүлээх хугацаа нь ганц зурагт гэж нэмж байна уу, эсвэл сум нэвтэрдэггүй хуягт хийж байна уу зэргээс хамааран ахиад нэлээн хэдэн долоо хоногоор сунана.
5000-7000 еврогийн үнэтэй хослолыг хоёроос гурван сар хүлээнэ
Баруунд өөрийгөө хүндэлдэг мөнгөтэй хүмүүсийн дунд худалдаанд хэдэн зуугаараа гардаг бэлэн хувцас өмсөх нь нэр төрд муугаар нөлөөлдөг гэж үздэг юм. Тиймээс 5000-7000 еврогийн үнэтэй захиалгаар оёдог хослолын эрэлт гурав дахин их байдаг. Нэртэй оёдолчноор хослол оёулахын тулд заавал урьдчилан тохиролцож даралалд нэрээ бичүүлэх хэрэгтэй. Ан захиалга өгснийдараа хэмжээс авах хүртэл 3-4 өдөр болно. Дараа нь ахиад нэгээс хоёр сар оёно. Гэхдээ эцсийн эцэст хаана ч өмссөн нэр гутаахааргүй хослолтой болохын тулд нэг хоёр сар хүлээх юу ч биш болдог аж.
Хязгаарлагдмал тоотой загварууд
“Channel” , “Gucci” компаниуд нь урлагийн ертөнцөд цахиур хагалсан мундаг загвар бүтээх гэж толгойгоо гашилгалгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах шилдэг арга бодож олжээ. Тэд үнэтэй загварын цүнх , даашинз авдаг зоостой хүмүүсийн дунд хязгаарлагдмал тоотой загвар 10 ширхэг гэсэн мэдээ тараасан байхад л гүйцээ. Тэр дариуд л нэр алдартай зохион бүтээгчдийн нэрий барааны бутикууд байнгын үйлчлүүлэгчид рүүгээ утасдан захиалга авч эхэлдэг. 10-15 минутын дараа гэхэд л заагдсан тооны цүнхийг зарсан байдаг. Харин үйлчлүүлэгч захиалсан бараагаа авах гэж багаар бодож гурван сар хүлээдэг гэнэ. Зарим тохиолдолд цүнх зарагдсан байхад дизайнер нь цүнхнийхээ загварыг ч гаргаж амжаагүй байх нь цөөнгүй. Хэрэв захиалагч нэрээ цүнхэн дээрээ бичүүлэхийг хүсвэл дахиад нэг сар хүлээдэг. Гэхдээ энэ талаар хашир суусан хүсүүс нэрээ оёулах гэж цаг алдвал та биш харин өөр хэн нэгэн анх удаа зүүж гэрэлд цохиулдаг гэдгийг мэддэг болохоор дэмий зүйлд цаг алдахыг хүсдэггүй байна.
Үүлдэр сайтай гөлөг хоёроос найман сар
Мөнгөтэй хүмүүсийн дунд хамгийн их моодонд ороод байгаа нохойны үүлдэр бол “жек рассел терьер” гэнэ. Энэ үүлдрийн дотроос Макс киноны “Майло” нохойны дүрээр олны танил болсон “Маугли” хочтой нохойны гөлөг хамгийн үнэтэй байдаг аж. Энэн жилийн хувьд Мауглийн үр төлийг худалдан авсан хүмүүсийн дарааллыг тасалснаар энэ нохой ямархуу брэнд болохыг бататгаж өгчээ. Гөлөгнийх нь үнэ 15 мянган долларт хүрдгийг бодоход эзэн нь хэдий хэмжээний мөнгө олж байгааг та гадарлаж байгаа биз.
Ангилал
Танин мэдэхүй
Тэр бумтануудыг хүлээлгэдэг брэндүүд
Unknown
Jan 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Блог маань нээгдээд
Цагаа харах уу?
Ангилал
- Англи хэлний хичээл (16)
- Афоризм (22)
- Бичлэг (12)
- Дасгалжуулагчийн намтар (5)
- ДАШТ-ий түүх (15)
- Дизайн (5)
- Дэлхийн баячуудын гайхамшиг (2)
- Зөвлөгөө (39)
- Илтгэл (2)
- Клубын түүх (4)
- Намтар (4)
- Нийтлэл (4)
- Танин мэдэхүй (40)
- Тоглогчидын намтар (22)
- Хөлбөмбөг (18)
- Яруу найраг (13)
Өнөөдөр чинь хэдэн билээ.
!-end>!-my>
Цаг агаар
Толь бичиг
Хөгжим
Англи хэлний тест
Premier League Table
Зураг зурах уу?
Судоки тоглоё
Гэр бүлийн ФМ-104,5
0 Санал хүсэлт:
Post a Comment