Энэ удаад yahoo email-д шүүлт хэрхэн ашиглах, түүний ач тусын талаар
жаахан зөвөлгөө оруулж байна. Filter хийгээгүй үед танд ирж байгаа
и-мэйлүүд spam, inbox хоёрын аль нэгэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл
ямарч эмх замбаараагүйгээр нэг дор цуглардаг. Жишээ нь: Facebook-ийн
Notifications и-мэйлүүд өдөрт хэдэн зуугаараа ирж и-мэйл box-ыг и-мэйл
box биш хогийн сав болгодог. Facebook-ээ тохируулаад notifications
и-мэйлийг авахгүй болгож болно. Гэхдээ facebook-ээс ирж байгаа и-мэйл
болгон хог биш заримдаа хэрэгтэй и-мэйлүүд ирдэг. Inbox-оос хэрэггүй
и-мэйлүүдийг түүж устгах маш хэцүү байдаг. Заримдаа андуурагдаад
хэрэгтэй и-мэйлүүдээ устгах тохиолдол хүртэл гардаг. Энэ бүх асуудлыг
шийдэх энгийн арга бол и-мэйл хайрцагтаа шүүлт /filter/ хийх юм.
1. Yahoo email-ийн зүүн талын багананд байгаа Folders гэсний ард байгаа шинэ хавтас үүсгэх + товчийг дарна.
2. Гарч ирэх цонхон дээр шинээр үүсгэж байгаа хавтсаа юу нэрлэхийг хүсэж байна тэр нэрээ өгөөд OK дарна.
3. Options --> Mail options -ийг сонгоно.
4. Filters хэсэг рүү ороод Add гээд шинэ filter үүсгэнэ. Filter name
гэдэг үүсгэж байгаа filter-ийнхээ нэрийг өгнө. Ямар утгаар filter-дэхээ
бичиж өгнө. /Илгээсэн хаягаар, гарчигаар, агуулгаар ... гэх мэт/ жишээн
дээр илгээсэн хаягаар нь шүүж байна. Энэ бүхнийг бичсэний дараа аль
хавтсанд шүүж байгаа и-мэйлээ авахаа зааж өгнө. Жишээн дээр Facebook
хавтасыг зааж өгсөн байна.
5. За ингээд Save товчийг дараад л болно доо.
Энэ зөвөлгөөн дээр жишээ болгож Facebook-ээс ирж байгаа и-мэйлүүдийг
хэрхэн шүүх талаар харууллаа. Үүнтэй адилханаар twitter, ажлын газраас
ирж байгаа и-мэйлүүд, зарын зориулалттайгаар ирж байгаа spam-ууд зэрэг
ямар ч и-мэйлүүдэд шүүлт хийж болно.
0 Санал хүсэлт:
Post a Comment